जगन्नाथ

Кристиан Лутц: Tropical Gift

Бичсэн: Гэрлийн хүч
Энэхүү бүтээлийн цуврал гаргахдаа, швейцарын гэрэл зурагчин Кристиан Лутц эссе бичээгүй. Эссе бичихийн оронд өдрийн тэмдэглэл, хүмүүстэй хийсэн ярилцлагаa толилуулав. Уг уран бүтээлчийн бүтээл, гаргасан ном нь 2011 оны Германы Фото Зурагт номын гэх мэт уралдаануудын тэргүүн шагнал хүртсэн юм.
Сониуч иргэдэд бүтээл нь яг юугаар сонирхолтой бэ, мөн юугаар бусад уран бүтээлчдээс ялгардгийг бүрэн дүүрэн тайлбарлах тун амаргүй. Бас хэлний онцлогийг анхааруулах хэрэгтэй: : герман хэлээр gift гэдэг үг, хор гэсэн утгатай.



2009 оны 11 сараас ба 2010 оны 5 сарын хооронд фото зурагчин Кристиан Лутц Нигер улсад 3 удаа зочилжээ. Уран бүтээлч байгалийн хишиг буюу газрын тос ба хийн түлшний үнэ цэнийг судалж, ойроос харах зорилготой байжээ. Манай гаригийн хамгийн их бохирдсон хэсгүүдийн нэг Нигер мөрнөөр аялж, байгалийн баялгийн томоохон бизнес ямар үр дүнтэй байдаг, Лагос ба Абужа хотын хавийн ая тухтай орд харшуудаар зочилжээ. 









Нигери Улс бол ХБНГУ-ын ба бусад европын орнуудын газрын тос, уран ба газрын хийн түлшний томоохон нийлүүлэгч юм. Нигери улсын хүн амын 90% туйлын ядууралд амьдардаг бөгөөд, дундаж наслалт нь 40 нас, өдрийн орлого: 2$-оос бага. 



Нигер мөрнөөр аялсан нь. Нигер мөрөн газрын тосны хаягдалд бүрэн бүрхэгдсэн байв.







Хээл хахууль ба төрийн ялзрал нь дээд хэмжээнд хүрсэн бөгөөд, хүүхдийн цэцэрлэг, сургууль гэх мэт үйлчилгээ нийгмийн үйлчилгээ бүрэн үгүй болсон.

Ажилчдын ихэнх нь ураны хаягдлын аюулыг мэддэггүй бөгөөд, байгаль ба хүний эрүүл мэнд хамгаалалтанд анхаарал ер тавьдаггүй. Улмаар шар шороо буюу уран олборлолтын олон тонн цацраг идэвхт хаягдал, түүнд хордсон ус ба уснаас уусан хүн дунд өвчин ихээр үүсдэг.






Богино ярилцлагууд.
(Ярилцагчид овог нэрээ нууцлахыг хүссэн тул, нэрийг нь овоггүй бичиж авсан болно)



Йеванде, Нигери улсын иргэн. Газрын тос ба хийн түлшийн нийлүүлэгч компанийн менежер:
«Бидний ажилтнуудын амтаршиж байгаа амралтын өдрүүд бол, эрх биш. Энэ бол ямба»



Петер Нигери улсад анх ирсний дараа, нийгмийн ядуурлын хэмжээнд цочирдож байснаа дурсав. Нэгэн төрийн түшмэл өнгөрсөн жил түүнийг хөдөөний тосгонд урьж гэнэ.
«Намайг хот буцах замд өөдөөс эхний Landrover-тэй зөрөв. Энэ мөчид миний анхны бодол бол, энэ машины үнээр тэр тосгоныг жилийн туршид хооллож болно гэж бодож билээ» гэв.



Петер, Британий иргэн, 54 настай. Дөрвөн жилийн өмнөөс Нигерид ирсэн.
«Энэ газар шиг орнуудад бизнес хийнэ гэдэг, хар тамхи хэрэглэхтэй адил. Нэг удаа эхлээд, амтаршиж орсон тохиолдолд хэрэглэх хэмжээ нь улам ихэсдэг. Улам ихийг олох, улам их ашиг олно гэдэг маш том ачаа. Би энэ бүгдийг орхиод явмаар л байна. Гэвч энэ бүгдийг эрүүл саруул биш гэдгийг мэдсээр байгаа хэрнээ, зүгээр нэг орхиод явж чадалгүй, улам гүн сорогдсоор байгаа»



Бертран, Бельги Улсын иргэн, 32 настай. Нигери улсад 3 жилийн өмнө ирсэн.
«Эхний жилдээ хийсэн орлого маань, миний эцэг эхийн Испанид байгаа хоёрыг худалдан авахаар орлого олж байсан»



Нэнси,
Их Британи улсын иргэн, 34 настай дипломат, хэдэн сарын өмнө Нигери улсад ажиллаж эхэлсэн.
«Би Лагос (Нигери улсын нийслэл) хотод хүмүүстэй ярихад, надад их хэцүү байдаг. Учир нь би хэлмээр байгаа бүхнээ хэлж чадахгүй. Заримдаа харилцаж байгаа хүн хэн нэгний танил байж болох тул, би харьцаа холбоогоо нуудаг.»



Жүльем, Франц улсын иргэн, 30 настай. Хоёр жилийн өмнөөс Францын газрын тос олборлогч компанийг төлөөлж ажиллаж эхэлсэн.
«Нигери бол сэжиг хүргэм орон. Гэвч бизнес бол гайхалтай. Энэ бол нэг төрлийн тоглоом юм. Энэ тоглоомд би заавал хожих хэрэгтэй. Хэрэв би хамаг хүчээ шавхан, энэ улс орны өгч чадах бүхнийг аваагүй тохиолдол, миний өрсөлдөгч намайг сөрж, намайг тоглоомоос шахах болно»



Мартин: «Нигер голын хавьцаа хүмүүс ямаршуу аж төрж байгаа нь надад огт падлийгүй. Би зэвсгийн наймаа хийж болох л байлаа. Гэвч эмэгтэйчүүдийн наймааг би буруушаадаг»





Коринн, Бельги улсын иргэн, Бертраны эхнэр.
«Би ийм сэтгэл хангалуун байгаагийн гол учир нь, Бертрандын Нигерид олдог мөнгөнд биш. Намайг энд аз жаргалтай байлгадаг юм нь гэвэл, өдөр тутмын ая тух юм. Европт бид хүүхэд хардаг хүн, үйлчлэгч эмэгтэй, тогооч, Бертран ба надад тус тус үйлчилдэг жолооч хөлсөлж хэзээ ч чадахгүй.»









Бертран надад Зул сарын баярыг ганцаараа өнгөрүүлсэн тухай ярив: «Өдөрт ганц л шил ууна гэж би маш их хичээдэг байсан. Үгүй бол, эндxийн ихэнх гадаадууд шиг дуусна байна. »



Тайво, Нигери улсын иргэн, 44 настай. Америкын газрын тосны олборлогч компанийн ажилтан. «Бид удалгүй нутгаа орхиж явна. Харшийнхаа хашаан дээрх өргөст тор зүгээр нэг чимэг нь биш гэдэг нь ойлгомжтой. Бослого болсон тохиолдолд хүмүүс хашааг эвдэж, биднийг дайрах болно.»



Гильем: «Европт бол би цагаан арьстангуудын дундах энгийн л нэгэн цагаан арьстан. Энд бол надтай тоож харилцахаас өөр арга байхгүй»



Петер миний Нигер голын хавиар дарсан зургийг харахыг хүсэв. «Хэрэв чамд байгалийн, бас нутгийнхны аж амьдралын тухай хөөрхөн зураг байвал манай фирм зургуудыг чинь  худалдан авч, Лондон дахь төвийн үзүүлэн болгож болно» гэв.

Мохамед, шөний харуул.
Намайг нисэх буудал хүргэх машинд явахын өмнөхөн дөхөж ирээд: «Чи яагаад явж байгаа юм бэ? Чи энд амжилттай байж болно шүү дээ, манай дарга шиг. Энд үлдээд газрын тосны бизнес хийгээч. Чи энд бөөн мөнгө хийж болно. Олсон мөнгөөрөө том байшин бариулаад, над шиг хүмүүсийг өөртөө ажиллуулахгүй юу» гэж ятгав.

14:54 - 2011-05-20 - Сэтгэгдэл бичих

гараас гарах үйлдэл байвал ямар бэ. үйлдэлгүй сайхан үгний хэрэг гэж юу байна.
Баасыг овоо байна гэж хэлснээр, алт болж хувирахгүй. Алт гэж хүнд итгүүлж болох боловч, өмхий ханхалсаар хэвээрээ л үлдэнэ.
Энэ бол миний л үзэх үзэл. Би сайн ч тэр, муу ч тэр, үгэнд нээг их итгээд байдаггүй юм.

AmonRa - 18:45 - 2011-08-09

Зарим юмыг муугаар төсөөлөх ч Амнаас унах үг бүр сайн сайхан байж болохгүй гэж үү?

Zurai - 17:36 - 2011-08-09

бүгдийг зөвхөн сайнаар төсөөлж байхад хангалттай гэсэн хандлага үүсгэдэг болохоор.

AmonRa - 17:01 - 2011-08-09

Яагаад?

Zurai - 16:45 - 2011-08-09

Миний нэг дургуй үгийн нэг дээ

AmonRa - 16:27 - 2011-08-09

Амны билгээс Ашдын билэг гэж :)

Zurai - 15:57 - 2011-08-09

Мэдээж өөр. Өөдлөх түлхүүр нь бидний гарт байгаа, харин яаж ашиглаж байгаа нь тун сонин.
Сая л гэхэд нэг сонирхолтой нийтлэл уншиж байлаа л. Хадны дунд хавчигдсан зулзага мулзаг гэж уйлагнасан нь мэдэгдэхгүй, хачин гарчигтай байх юм гэнэ. Иймэрхүү юмнаас харагддаг л даа, ухамсар гээч. Уул нь ийм хоёр хөрштэй байна гэдэг, сул тал биш. Ямба юм байгаан.
Худалдаа наймаанаас эхсүүлж, бусад орнуудыг бодвол хамаагүй их давуу талтай. Байгаа юмыг харж ашиглахын оронд, ашиг гаргахын оронд ирээдүйг айдсаар дүүрэн угтаж байх нь нийгмийн хат алдагдаж байгаагийн л шинж. Бүгд тэгж сэтгэхгүй л дээ, гэхдээ мянга давтсан худал үнэн болдог гэдэг байхаа? ;)

AmonRa - 19:27 - 2011-08-08

чалхгүй эр хүн шиг гэж сайхан л зүйлрлэл байна ккккк

Миний ойлгоход Африкчууд, өөр хэн ч байдаг юм, ямар нэг байдлаар доройтсон улс орнуудад өөрсдийн бодол сонирхол, бас түүх, заншил бүгд л байсан. Эднээсээ шалтгаалсан массын ухамсар хүртэл.
Харин манайхны массын ухамсар тэднээс арай өөр баймаар санагдах.

Zurai - 17:39 - 2011-08-08

аан.
ялгаа байхгүй шүү дээ. доройтох улс орнууд яг бид нар шиг урууддаг юм. соёл боловсролын хэмжээ гээд- доройтсон болохоос, сайжраагүй ээ. дундаж наслалт, залуу үе хэрхэн ирээдүйг хэрхэн хардаг, хэрхэн бэлдсэн байна, баян хоосны ялгаа гээд- бүгд нийгмийн үзүүлэлт юм. аан нийгэм өөрөө бол, амьгүй машин биш шүү дээ.
Амьд бие организм юм байгаан. Маш олон нарийн системийн үйлдэлтэй, үр дагавар нь багахан үйлдлээс хамаардаг.
Жишээ нь байгаа баялгаа хэр хувиарлаж, хэрхэн зарцуулж байгаагаас өөдлөх орон харагддаг юм. за тэгээд нийгмийн ялзралын хэм хэмжээ хэр байна, яаж дунд ба сул нийгмийн давхаргуудыг хамгаалж байна гэх мэт, өөдөлдөг нийгэм цаанаа шал өөр. баялаг гэдэг чинь, хөрөнгө мөнгө, өнгө хувцас биш юм шүү дээ. хүн өөрөө юм байгаан.
тэрийг ухаарч, хүнээ хамгаалж чаддаггүй төр улсыг чалхгүй эр хүнээр төсөөлж болно.

AmonRa - 16:09 - 2011-08-08

Хүмүүс ер нь яагаад Монголоо Африктай зүйрлүүлж ярих дуртай байдын бол оо? Удахгүй Африк шиг болно нтр гээл.

Zurai - 15:40 - 2011-08-08

ингэж боддог хүн үнэхээр байдаг болуу л гэж :D

Zurai - 15:25 - 2011-08-08

яагаад тэр билээ, зурай? о_О

AmonRa - 14:01 - 2011-08-08

Тээд одоо азид шар арьстай болж төрсөндөө азгүй хувь тавилантай хөөн гэж

Zurai - 13:54 - 2011-08-08

Болно гэвэл болно. Болохгүй гэвэл, болохгүй. Одоо цагийг захирвал, ирээдүйг бас захирч болдог. Бидний ирээдүй байх албагүй. Гэхдээ бид ямар зүг залж байна гэдгийн дохио нь үнэн.

AmonRa - 13:33 - 2011-08-08

Mongol ireedui

Manai mongol uls ch bas iim l bolno doo ene tor zasgiin achaar!

biodoo - 03:10 - 2011-08-08

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax