जगन्नाथ

Радио чагнав

Египтүүдийн тухай радиогоор дамжуулж байх юм. Зурагт үзэх боломжгүй байгаа ч, ерөнхийдөө төсөөлөгдөв, юу болж байгааг. Баахан гарууд цуглаж, жагсаж, хар утаа сууниглуулан ардчиллын төлөө тэмцэж байгаа юм байх оо. Ардчилал суулгахын хажуугаар, дэлгүүр дээрэмдэж, байшин шатааж байгаа. Байдаг л жүжиг. Гэвч цааш нь сонсоод байтал, бүр марзан санагдав: дээрэм тонуул эхэлж, эрх чөлөөт египтийн ард түмэн одоо хоолны төлөө тэмцэж эхэлжээ. Бүр нэг нэгнээ талхны булангийн төлөө үнэнээсээ, сэтгэл гарган хядаж байх юм. Мөн өөрсдийн музейг дээрэмдэж, олон мянган жилийн түүхтэй хатаасан хаадынхаа шарилыг зөөн гаргаж, гадаадад нүүлгэж эхэлжээ. 

Тэр бол ойлгомжтой: бүтээн байгуулж, хоол хүнс үйлдвэрлэж, газар нутгаа, түүх соёлоо хамгаалах ёстой илийтүүд нь бүгд ардчилал суулгаад маш завгүй байгаа. Тариалангийн талбай дээр ажиллах хүн байхгүй, мал сүрэг хариулах хүн байхгүй, музей хамгаалах хүн бас байхгүй. Бүгд завгүй, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа. Тэр хооронд нь, зарим нөхөд хажуугаар нь ажиллаж байгаа. Хүн л болж төрсөн хойно? Сайн дураар ч, сайн бус дураар ч египтийн ард түмэн өөрийн түүх соёлоо устгаж эхэлж байгаа. Өөрийн гараар.

Гэвч жагссан малын сүргийг арми дарж эхэлсэн юм байх- гэвч байдал хяналтаас алдагдаж, ямар нэгэн шийдвэр гаргаж, байдлыг залруулах мөч нь оройтсон л болов уу гэж өөрийн эрхгүй бодогдох юм. Маш их цус урсана даа. Цуурай нь манайд хүртэл сонсогдоно гэдэгт итгэж байна. Гэвч.

Гэвч, европчууд египтийн ард түмнийг сэтгэлээр дэмжиж байгаа юм байх: түүхэн баялгаа  түр зур хадгалуулахыг уриалсан юм гэнэ. Суэцийн сувгийн асуудлыг дахин хэлэлцэх талаар бас ярилцжээ. Тэр бас ойлгомжтой. Мал сүрэг өндөр ач холбогдолтой хүн төрөлхтний түүхэн дурсгалыг арчилж хамгаалж чадахгүй. Мөн стратегийн өндөр ач холбогдолтой Суэцийн сувгийг хэдэн харууд яавч авч явж чадахгүй. Түүхэн дурсгалууд нь Каирын жорлонд байснаас Францын Лувр, аль эсвэл Нью-Йоркийн музейд байвал хамаагүй дээр.

Иймэрхүү нэг жагсаал манай урд хөршид болж байсан, уншигч та санаж байгаа байх. Танкууд ардчилалд дургуй юм байна лээ, тийм үү. Бөөн цус урсаж, махан овоо боссон. Үүнд баахан хүмүүс дургуйцсан. Тэр тусмаа гадаадууд. Ер нь тэд маш олон зүйлд дургуйцдаг: байлдаан буудалцаанд. Авилгал хээл хахуульд. Эрх баригчид буудаж эхэлнэ гэдэг бодлоос болж, хачин хачин болно.

Энэ учраас тэд хүмүүсийг буудаж эхэллээ! гэж донгиордог. Гэвч энэ бол санаатай бодлого. Бодоод үзээрэй. Бас хүмүүсийг буудаж эхэлсэн гэвэл, худлаа. Бодоод үзээрэй. Бүр хичээгээд хичээгээд, хүнийг гэдэгт үгэнд итгэж чадахгүй, болохгүй. Буудах нь ч яамаа л байна. Хүн гэдэгт л итгэж чадахгүй байна. Хүн гэдэг амьтан өөрийн түүх соёлоо устгадаггүй. Үй олноороо цуглаж, байшин шатааж, музей дээрэмддэггүй, банк ухдаггүй. Бодоод үзээрэй.

Үй олноороо зөвхөн мал сүрэг цугладаг юм. Хүмүүс тэр хооронд ажлаа хийж, бага ч болов зорилгодоо ойртохыг хичээдэг. Энэ ажлаа хурдан дуусгаад, дараагийн тэр ажлаа хийнэ гээд, толгой өндийлгэх завгүй гүйдэг. Ажил шиг их юм энэ хорвоод байхгүй.
Харин малд маань ажил хамаагүй. Түүнд Эрх Чөлөө, Өөрийн Агуу Санал Бодлоо Илэрхийлэх Эрх чөлөө хамгийн чухал. Үүнийг сэргэлэн гарууд ашиглаж, үй олон малаар өөрийн ажил хэргээ амжуулдаг.

Гэвч үй олноороо цугласан малын сүрэг хэрэгтэй юм хэзээ ч хийж чадахгүй. Хийж байгаагүй, хийх ч үгүй. Ер нь хутга, саваа, халбага шиг энгийн нэг зэвсэг, хэрэглээний багажаас ялгаа байхгүй. Хэрэв үй олон донгиочууд нэг газар цуглавал, тэр цугласан олныг нэг нэгж буюу нэг том донгио хүн гэж ойлгох хэрэгтэй. Учир нь мал бүр өөрийн сайн дураар, хэн ч татаж чангаагаагүй байхад очиж сэргэлэн гарын багаж болж хувирсан.
Тэр учраас мал сүргийн ч хувьд, зохион байгуулагчдад ч адил арга хэмжээ авах хэрэгтэй. Шууд зайлуулах.

Тэр үй олон цугласан малыг юугээр ч ухааруулах боломжгүй. Ямар ч ухаалаг саруул үг хэрэггүй, тэд ойлгохгүй. Өөрийн малынхаа төвшинд л ойлгоно. Эрт орой цагт, нэгийг сүйтгэн, хоёрыг тонож эхэлнэ. Сүйтгэж тоносны дараа, сүрэг маань гэр гэртээ харьж тарна. Сүйтгэж тонож байх хоорондуур нь, сэргэлэн гарууд том бялууг хуваан идэлцээд дууссан байдаг.

Энэ бол сэргэлэн гаруудын бодлого хэрэгжсэн тохиолдолд. Гэвч үүнийг болиулах нэг өөр арга бий: малыг буцааж хүн төрхөнд оруулах. Өөрөөр хэлбэл, иргэн хонийг: "Новш гэж! Би чинь одоо энд юу хийж байна?" гэж өөрийг нь асуулгаж, оюун ухаан бодит байдал хоёрын хооронд харилцаа холбоо тогтоолгож өгөх.

Мал маань сум исгэрч эхэлсэн цагт аж амьдралын чанартай бодолд дарагдаж, улс орны хувь заяанд санаа тавихаа больдог. Тэр тусмаа хувцас нь гэнэт хажуу хүний цустай холилдсон тархины өнгөтэй болж хувирахад. Тэр цагт иргэн хонь маань мал байхаа ГЭНЭТ больдог. Гэрт нь бөөн амжуулах ажил, бөглөрсөн жорлон, шүүрдэх хог хүлээж байгаагаа ГЭНЭТ санана. Бас "Саваагүй нохой саранд хуцжээ. Би чинь гэр бүлтэй хүн, мөн иймэрхүү цуглаан жагсаалд оролцох нь өөрт нь бараг л ашиггүй юм биш үү, зөндөө хийх юмтай байхад?" гэдгээ ГЭНЭТ ойлгоно.

Чанартайгаар айж түгшсэн иргэн хонь авсан сургамжаа удаан санах болно. Бас сэргэлэн гарууд ойрын хугацаанд түүнийг татаж чангаасан ч жагсаал цуглаандаа оролцуулж чадахгүй. Бас нэг цочрио авсан хонь маань бусад 10 ширхэг туршилаггуй хонийг иймэрхүү ажлаас холдуулна байх.
Бодоод үзээрэй андаа. Яагаад цугласан энгийн хүмүүсийг буудаад эхэлснийг. Цугласан олныг буудаж болдоггүй гэсэн бодлыг хэн чамд суулгаж өгсөн байж болох уу? Яанаа ийнээ хамгийн чанга хашгардаг нэгэн гэж ойлгож болно. Иймэрхүү бодлыг чиний тархинд суулгаж, чиний гараар л могой бариулна шүү.
Өөрийгөө л бодоорой андаа...

17:09 - 2011-02-04 - Сэтгэгдэл бичих

Мань блогтоо нэг бичлэг шахчлаа сая ;)

xvv - 17:09 - 2011-02-10

азгүй гарууд тэгээд өлсөж л үхнэ биз...

dao - 16:32 - 2011-02-09

Юу гэсэн үг үү? Хоол аяглаж өгөхгүй бол, өвөө аавынхаа одон медалийг орон гэртэйгээ шатааж устгана гэсэн үг үү?
Аргаггүй биз... Яагаад гэвэл, мал толгойгоороо биш, ходоодоороо бодож байгаа болохоор. Тэр учраас малд өвс хүрэлцэхгүй байгаа юм. Хүрэлцэх ч үгүй.

AmonRa - 16:22 - 2011-02-09

малуудад хааяа өөрийгөө мэдрэх сонирхолтой санагддаг гэчүүл балайрсан болчдын болуу хэ хэ...


үнэндээ египтэд малууд жагсаад байшин майшинхан шатаагаад байвал маниуст юуны хамаа.. гэхдээ л нэгийм асуумаар байна.. хуурыг шатаалгахгүйн тулд л хийдгиймуу.. эсвэл тоглоход гарах аяыг нь сонсохын тулд уу... хэрэв малд өвс нь олдохгүй бол тэр хуурнаас гарах ая ямар хамаатайн... шатаах нь зөвшд..

dao - 11:17 - 2011-02-09

Найзаа? Түүхэнд "Байсан бол" эсвэл "хэрэв" гэдэг үг байдаггүйг санаж байгаа биз дээ...

Гэхдээ миний хувьд гэвэл, найз нь пияанар байхдаа, оросуудын туршилтын туулай болсон Гуррагчаа-гуайгаас болж нисдэг онгоц хийх мөрөөдөлтэй байсан. Сансрын солио хөдлөөд л. НАХЯ-ыхан сонссон даруй намайг барьж аваад, хүүхдийн ордонд дугуйланд явуулдаг байлаа шд. Геометр, физик давтуулаад л... Аймшигтай, хүйтэн цөвүүн цаг. Өдийд тэр маягаар байсан бол, нисдэг онгоц хийгээд сууж байхгүй юу? Аймаарөө аймар.

AmonRa - 23:24 - 2011-02-08

Хувьсгал дандаа цус нулимс дагуулдаг. Хувьсгалаас илүү хувьслыг илүү шүтнэ. Даан ч тэвчээр ухаан хэрэгтэй л дээ. Хэт товчилж бичихэд францад хувьсгал гарч цус их урсаж байхад Англичууд тэр халдвараас ихэд болгоомжилж байсан гэж. Эцэст нь Британи дэлхийн эзэнт гүрэн болсон
1990 оны сүргийхэнд талархах хэрэгтэй л дээ. Хэрэв тэр хэвээр байсан бол юун гадаад гарах энд тэрс үзэлтэн гэгдээд НАХЯ ны хараанд байгаастай, дотроо бухимдаастай үзэл суртлын лоозонгын зураг албадлагаар зурсан шиг байгаашд.
Жагсаал цуглааныг сүрэг болгож харагдуулах нь дээдсийн хүсэл бүлгээ. Үйлдвэрчний эвлэлийн цуглааныг сүрэг болгох гэж их үзсэн байдаг юм байна лээ. Жагссан хүмүүсээс малыг ялгаж гаргах нь цагдаагийн үүрэг.

dadido - 22:03 - 2011-02-08

Тэр чингисийн үе 800-900 жилийн өмнө болдгоо болоод, өнгөрдгөө өнгрөөсөн шдэ. Тэр цагын хүмүүс хийдгээ хийгээд, бид нарт чадлынхаа хэрээр өгдгөө өгсөн.

Түүгээр юу хийж, юмныхаа эзэн болж чадах уу? Үгүй юу- бидний л дур. Харин тэр хуур муур шатаасанг зөв гэж байгаа бол, эхэлж хийж бүтээж сурчаад тэгж хэлбэл зүгээр байхаа. Хийж бүтээснээ зүгээр байлгаж, арчилж хамгаалж чадахгүй бол, хийдэг бүтээдэг хүмүүс яваад өгөх нь ойлгомжтой шд. Хэн л тэгээд тэнэг юм шиг зураг зураад, хуур шатаалгахын тулд урлаад сууж байх уу? Яваад, өөр газрын соёл баяжуулна шд. Үүнд ер гайхах хэрэггүй.

Харин шатаагаад, эсэргүйцээд жагсаад байвал, нэг дор бүгд шокладанд умбана гэж бодож байвал, маш том алдаа шүү. Жаргалтай сайхан амьдрал гэж хаа ч байхгүй. Хүн хаа газар амьдралаа төлөө барьж бүтээж, байгуулж тэмцдэг. Тэр чинь өөрөөс чинь л эхлэнэ шд. Төрөөс биш.

AmonRa - 20:05 - 2011-02-07

Хуурах хуурагдах тал дээр тийм юм аа. Үнэхээр хуурахгүй шударгаар хүн сонголт хийгээд өөрчлөх боломжтой бол нэг хэрэг. Тэгэхээр хүн хоёр дахь удаагаа хуурагдахыг хүсэхгүй учир ямар нэгэн зүйл хийнэ. Гэтэл нөгөө хуурагч этгээд хуурахыг хүснэ. Харин хоёр дахь удаагаа хуураад баригдсан бол шанг нь хуурагдсан этгээд өгөх эсэх нь хуурагдагчийн л эрхийн асуудал. Хуурагдагч харин бусад тэр юмыг бодох эсэх нь олон зүйлээс хамаарах байх.

Ер нь бид хоёр энэ тал дээр угаасаа санал нийлэхгүй байх л даа. Энд хүрээд зогссон нь дээр байх :D Хувьсгал хийсэн хүмүүст ашигтай хувьсгал түүхэнд байсан гэж боддог, бас цаашид ч зөв зүйтэй хийж чадвал байж болно, бас яг чиний хэлснээр биш юм гэхэд дараа нь бүр дордох байсан ч зүгээр сууж байгаад "новшийн, хэрэггүй" амьдарч байгаа гэж бодож байгаа бол тэмцээд, алалцаад ч болов өөрчлөх оролдлого хийвэл хийг л дээ. Харин дараа нь ямар нь гарч ирэхийг тэнгэр л мэдэх байх. Гэхдээ олон хувьсгал, эргэлтийн дараа илүү хүнлэг байдалд хүрэх бас боломж бий л дээ. Манай түүхэнд Чингис хаан ч гэсэн нэг талаар эргэлт хийж зохион байгуулалт удирдлагыг сольж гарч ирж бас тодорхой хэмжээнд арай илүү цагийг авчирч байсан байх. Дараа нь Хятадуудын Монголчуудыг дарж боссон бослого ч гэсэн. Айгаад суугаад л байсан бол хэдэн айл дундаа хутгаа хэрэглээд, хамгийн доод давхаргынхан хэвээрээ байж л байх байсан байх...

xvv - 15:16 - 2011-02-07

Хэний захиалгаар тэр өнгөт хувьсгал нь явах уу?

AmonRa - 14:55 - 2011-02-07

Өнгөт хувьсгал ч байж болох юм?

Зочин - 11:07 - 2011-02-07

Нэг гадаад үг байдаг даа: Fool me once- shame on you. Fool me twice- shame on me гэж. Намайг нэг хуурвал чиний буруу. Намайг хоёр хуурвал миний хохь гэж.

Дэлбэлээд, оронд нь хэн гарч ирэх үү? Тэр хүн итгэл даах нэгэн байж чадах уу? Цагийн шалгуур даасан нэгэн байх уу? Эсвэл эрх мэдэл мөнгөнд шуналгүй, хамаг хүч авьяасаа хүний төлөө зориулах баталгаатай нөхөр үү? Бүгдийн өмнөөс амьдралыг сайжруулаад гүйгээд байх нөхөр юм байна, тийм үү.
Эсвэл бүр өөрийн хувийн аз жаргалаа умартаад, ард түмний төлөө идэх хоолоо унтах нойроо хасан зүтгэх бүлэг нөхөд гэсэн үг үү? Энэ чинь харин их гэнэн санагдаад байх юм, худлаа юу?

Ямар нэгэн төрийн эргэлт, аллага болоход, өмнөхөөсөө илүү гашуун цаг ирдэг юм даа анд минь.

AmonRa - 22:08 - 2011-02-06

Бие хувь хүмүүсийн хувьд алдах зүйл заримд нь байхгүй, заримд нь байх, заримд нь ашигтай, заримд нь ашиггүй.
Яахав тухайн нийгэм, улсын хувьд бүгд сэтгэдэг болж чадвал тийм зүйл болохгүй байж болох.
Бас"итгэл өгсөнд" бурууг би бол өгмөөргүй байна. Харин итгэлийг нь даагаагүй тэр нөхдүүдийг тэр байшинтай хамт дарж чадаасай л гэж залбирах байна. Ядаж өрөөсөн гар хөл, нүдийг нь ч болсон... Хэрэв тэгж чадахгүй бол өөрснөө дараа нь энэ тэмцлээс өмнө байснаасаа илүү л зовох болно байх. Харин жаахан ч болов дарж чадсан бол тэр байшин барилга бол асуудал биш л дээ. Манай 7-р сарын 1-ны жишээг харвал юуг ч хэн ч дарж чадаагүй, бас анхнаасаа ямар зорилготой нэгдэхээ мэдэхгүй байсан. Гэхдээ жагссан, морин хуур шатаасан, намын байр шатаасан хүмүүст би лав хэзээ ч буруу өгөхгүй. Тэдний зөв байсан.
Харин дараагийн удаад ийм тэмцэл хийх бол сайтар бодож боловсруулж, яг юуг унагаж, ямар ямар шаардлага тавьж, тэр нь биелэхгүй бол ямар ямар үйлдэл хийхээ тодорхой болгоод, буудах хүмүүс, тэслэх бөмбөгөө хаана тавихаа сайтар тооцоод босоод, дэлбэлээд тэмцвэл санасандаа бас хүрч болно л гэж боддог.
Азаар манайд бол гэхдээ тэгэх шаардлагагүй өөр олон арга замаар муу төртэй зөвөөр тэмцэх боломж хэдэн зуун мянгаараа байгаа болохоор тэдэн шиг шатааж, алалцаж тэмцэх шаардлагагүй л дээ. :)

xvv - 21:36 - 2011-02-06

Найз нь төр болон, тэр төрийг сонгосон нийгэм хоёр ихэр шиг, нэг нэгэнтэйгээ яаааг адилхан байдаг гээд хэлчихвэл, эгдүүг чинь хүргэхгүй биз?
Хоёулаа нэг бодоод үзье: за бослоо, нэгдлээ, эсэргүйцлээ. Бөөн гоё эрх чөлөө, бөөн гоё бонус хүслээ. Жийнсэн өмдөөс эхсүүлээд, зажилах бохь гээд, эрх чөлөөт хүний эрхэмлэдэг гоё гоё бонусууд байдаг даа.
Тэр бонусын төлөө тэмцлээ. Тэмцэх хооронд байшин нураад, шатаад, хэд хэдэн түүхэн соёлын шинж чанартай дурсгалууд шатлаа, тоногдлоо. Тийм юм зайлшгүй, бүр заавал гарна- тайван жагсаал цуглаан гэдэг маш ховор үзэгдэл.

Египтийн жишээндээр хараад үзье л. Шатсан байшин барилгыг нөхөн сэргээхэд, хэдий их цаг хэрэгтэй бэ? Тэр болгоныг дахин нөхөн сэргээхэд хэдий их цаг хэрэгтэй бэ, хэдий их хөрөнгө хэрэгтэй бэ? Хүний хүч, нөөц хаанаас авах бэ? Дэд бүтцийг хэвийн ажиллагаанд оруулахад хэдий их хөрөнгө зарцуулагдах бэ? Наад захын идэх хоолыг залгуулахад хэдий хэр хугацаа хэрэгтэй бэ?

Жил болгон тийм их барилга бариад байх, тийм баян улс уу, египтүүд? Эсвэл монголчууд?
Намын барилга шатсан чинь, оронд нь баахан хятадууд оронд нь нэг бүр гоёыг бариад өглөө шд. Хэний мөнгөөр барьсан бэ? Тэр мөнгө нь хэнд очсон бэ?

Эрх чөлөө, аз жаргалынхаа төлөө тэмцэнэ гэдэг чинь, хэд хэдэн үе давсан урт удаан процесс. Байгаа юман дээрээ барьж, босгож, арчлан хамгаалж, заншил, амьдралын хэв маяг бий болгодог юм.
Египтүүдийн киргизүүдийн маягаар бол зуун жилээр хойшоогоо л шидэгдэнэ. Сармагчнаас ялгарах юм байхгүй.

AmonRa - 21:02 - 2011-02-06

Мэдээж үүн шиг үйл явдал болох нь хэн хэнд нь ашиггүй байж магадгүй. Гэхдээ хэвийн, эрх чөлөөгүй боолын амьдралаас буудуулан салж байгаа зарим нэгэнд ашигтай ч байж болох л юм. Үлдсэн нь шоронд орж тамлуулан бүүр илүү зовж ч мэднэ... мэдэхгүй юм даа...

xvv - 04:20 - 2011-02-06

Амьдралыг. Миний бодлоор эрх чөлөө үгүй бол амьдралд өөр үнэ цэнэ үгүй л гэж боддог. Дарангуйлагч авторитари төртэй нийгэмд хүмүүс амьдрахдаа нэг л өдөр тэдний олонх нь эрх чөлөөгөө боомилуулж, үнэ цэнэгүй амьдарч буйгаа мэдрээд, тэр амьдралаас залхсандаа ийм үйлдэл хийдэг биз гэсэн юм. Үүнийг зөвхөн тэр эсэргүүцэж буй хүмүүс рүү бурууг чихэхээс илүүтэйгээр сайн сайхныг амлаад сандайлж суугаад дарангуйлж буй хүмүүст миний хувьд бурууг өгнө...

xvv - 04:18 - 2011-02-06

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax