जगन्नाथ

Оффшоруудын тухай

19-р зууны Их Британид нэгэн тун сонирхолтой шүүх хэрэг болж өнгөрчээ. Уг шүүх хэрэгт компаниудын байршлын тухай хэлэлцэж байсан юм. Эцсийн шийдвэртээ шүүх:  "компанийн захиргаа, анализын төв нь байршилж буй орондоо харьяалагдана" гэж шийдвэр гаргаж гэнэ. Өөрөөр хэлбэл: тодорхой компани ямар тодорхой оронд байрлах боловч, хууль зүйн үндэснээс тэр орондоо заавал байх албагүй гэсэн үг болно. Компани нь өөрөө байршилж буй "орон нутагтаа" үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө ямар ч орлогын татвар, мөн байршилж буй орны иргэд удирдаагүй тохиолдолд нийт отлогын татвар төлөхгүй.
Иймэрхүү компаниудад “оффшор” буюу англи “offshore” нэр хайрлажээ. Үгчлэн орчуулабл, "хилээс гадна" буюу "эргээс гадна" гэсэн утгатай.

Бүх оффшорын компаниуд хоёр төрөл болж хуваагддаг:
1. Оффшор компаниудад тусгай татвар ноогдуулдаг орнууд гэж бий, тэрхүү оронд нь үйл ажиллагаа явуулагч компаниуд гэж бас бий. Энэ тохиолдолд цорын ганц төлдөг татвар нь агентын буюу зуучлагчийн хураамж юм. Агентын үйл ажиллагаа нь хилийн чанадад байгаа даалгавар өгсөн компанийг өөрийн нутаг дэвсгэр дээр бүртгэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь сунгаж өгөх гэх мэт үйл ажиллагаа багтана. Панам, Сайшэлын арлууд, Сан-Люси, Белиз, Нэвис, Британий Виржины арлууд, Гибралтар, Багамын арлууд, Хонг-Конг ордог.

2. Оффшор компаниуд татвар хамгийн бага, мөн татварын тайланг хамгийн багаар шаарддаг орнуудад ажиллагаагаа явуулдаг. Оффшорын агент нь зуучлагчын үүрэг гүйцэтгэдэг. Иймэрхүү орнууд нь ихэвчлэн агентын сүлжээнд хамаарагддаг. Агентын сүлжээнд ордог орнуудын тоонд Их Британи, Шинэ Зеланд, Кипр, Ирланд, Дани Улс, Австрали, Канад, Өмнөд Африк, Сингапур гэх мэт ордог.

Оффшор компаниудын давуу тал бол, төрөл бүрийн зориулалтаар ашиглагдаж болдогт оршдог. Гэвч яг ямар зориултанд бэ? Xамгийн түгээмэл хоёр зориулалтыг нь харья.
1. Хуримтлал
Жишээлбэл, хувь хүн байлаа гэж бодье. Тэр хувь хүн маань их хэмжээний хөрөнгө эзэмшдэг бөгөөд, хуримталсан хуримтлалаа оршин сууж буй орны хууль мөн татвараас хамгаалж, мөн тухайн орноос гаргах шаардлага байн байн гардаг. Энэ тохиолдолд хуримтлалаа банкны картаар баталгаажуулан хамгаалж болдог. Банкны карт нь оффшор компанийн нэрэн дээр байдаг боловч, эзэмшигчийн нэрэн дээр байдаггүй. Нэг ёсны тэр оффшорын дансны эзэн нь өөрийн бус, компанийн мөнгөө ашиглаж байгаа гэсэн үг. Үүнийг бараг дэлхийн орон бүрийн хуулиар зөвшөөрсөн байдаг.

2. Дараагийн түгээмэл зорилго нь тоног төхөөрөмж оруулах, импортлох.
Өөрийн оршиж буй орондоо тоног төхөөрөмж импортолж оруулах хэрэгтэй боллоо. Өөрийн бус, харин оффшорын компанийхаа нэрэн дээр худалдан авч болдог. Үүнд оффшор компаниа ба өөрийн жинхэнэ эзэмшил компаниа хамтран эзэмшигчийн фондод оруулж болно. Энэ тохиолдолд мөнгөн урсгалыг лизинг эсвэл зээл нэрээр, албан ёсны компанийн шугамаар тухайн оршиж буй орноосоо гаргаж болдог. Энэ тохиолдолд гаалийн татвар асар багасдаг. Ихэвчлэн оффшорын компаниуд гаалийн татварын зардал багасгалтын багаж болгон ашиглагддаг. Мөн өөрийн бизнесээ булаалтанд алдахгүй, өөрийнхөө хөрөнгө мөнгөө хамгаалах багаж болгож болдог.
Ихэнх татвар багатай газруудаар компанийн эзэмшигчдийн нэрсийг олон нийтийн хүртээл болгохыг хорьдог. Бас татварын газруудад тэр төрлийн мэдээллийг хадгалдаггүй бөгөөд, тодорхой мэдээллийг бүртгэгч агент л эзэмшдэг.

Оффшор компанийг нээхэд хэцүү юу?

Монголд компани нээж байсан хүн бодно, бүртгүүлэхэд их хэмжээний цаас хэрэгтэй гэж. Гэвч тийм биш, бодсоноос амархан. Оффшор компанийг бүртгүүлэхийн тулд жинхэнэ ашиг олгогчийн (benefitor) пасспортны хэрэгцээтэй хуудсыг хуулбарлаж, хэрэглэгчийн хуудас бөглөдөг (due diligence). Тэр хуудсыг бүртгэлийн агент өгдөг. Хэрэв паспорт дээр гэрийн хаяг байхгүй бол (Европын Холбоонд) гэрийнхээ хаягтай банкны дансны илтгэл байхад хүрэлцдэг. Агентаар дамжуулан оффшор бүртгүүлэхэд:
*Ашиг ихтэй, мөн татвар багатай өөрийн хүссэн орноо сонгож, төлбөрөө төлнө.
*Хэрэгцээтэй бичиг баримт ба мэдээллээ өгч, өөрийн хүссэн буюу ready-made нэр дундаас нэгийг сонгож болно. Эсвэл зөвхөн таны нэрэн дээр бүртгэгдсэн компанийн өөрийн дурын нэрээ өгч болдог. Бэлэн компанийн нэрийг сонгосон тохиолдолд гурван өдрийн дараа дансны мэдээлэл шуудангаар ирнэ. Хэрэв шинэ компани нээсэн бол, гурваас дөрвөн долоо хоногийн дараа дансны мэдээлэл орж ирдэг.

Оффшорын компанийн данс хэрхэн нээгддэг бэ?
Оффшорын компанийн хөрөнгийг хүлээн авахад банкны энгийн данс байхад хангалттай. Дэлхийн ховор банк оффшорын банктай нийлж ажилладаг. Өөрөөр хэлбэл, компанийн бүртгэлийн агент нь тодорхой банк төлөөлж, данс нээх үйлчилгээ хүргэдэг. Банкны сонирхлыг төлөөлж, агент нь үйлчлүүлэгчийнхээ бичиг баримтыг бүрдүүлж, төлөөлж буй банкандаа дамжуулахдаа үйлчлэгчдээ банкны мэдээллийг харилцан дамжуулдаг.
Энэхүү мэдээллийг хүлээн авсны дараа дэлхийн ямар ч банк Интернэт банк ашиглах бололцоо өгдөг. Үүнээс гадна зээлийн картын дэмжлэг үзүүлж, таны дансны орж гарсны мэдүүлэг өгдөг.
Оффшор компанийг төлөөлсөн банкны картыг хүлээн авсан даруй банкны автоматаар үйлчлүүлж, интернет худалдаа хийж болдог. Ер нь яг өөрийн данс шиг ашиглаж болдог. Оффшорын компаниуд татварын хөнгөлөлт хүртэж, тухайн оронд бараг юу ч өгдөггүй тул бараг Webmoney шиг ашиглаж болдог.

16:37 - 2011-05-15 - Сэтгэгдэл бичих

хэрэгтэй сэдвээр хайлт хийхэд чиний зурагтай энэ хуудас л гарч ирэх юм . Мундаг залуу юм аа

Зочин - 09:21 - 2013-01-25

Тодруулга:
олигархчлал дэлгэрэхэд оффшорын компаниуд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Манай эдийн засгийн хэдэн хувь нь оффшорын компаниудын харьяалалд орсон эсэхийг мэдэх боломж ер байхгүй, мөн үүнийг харгалзсан хууль заалт байгаа эсэхэд эргэлзэж байна.

Гэнэт хувьчлал уруу үсэрч байсан ухаангүй үйлдэл зөвхөн манайд болж байгаагүй. Нийгмийн өмч ба төрийн стратегийн ач холбогдолтой байгууллагуудыг хувийн өмч болгож түүхийг хуучин соц-блокын орнуудын жишээнээс тод харж болно.
Шинжээчийн дүгнэж байгаагаар, оросын ихэнх хувьчлагдсан байгууллагууд 90% оффшорын мэдлэгт орсон гэж дүгнэдэг. (Кричевский: http://www.krichevsky.ru)

Орос хэлэнд сайн нөхөд байвал, эндээс илүү сайтар уншиж, төсөөлөлтэй болж болно:
http://www.ua-offshore.com/useful/talkoffshore?start=10

AmonRa - 21:19 - 2011-05-16

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax