जगन्नाथ |
Герман нэрс монгол хэлэндСаяхан энэ бичлэгийг уншаад, хэд хэдэн нэр томьёо нүд зүсээд хаях шиг болов. Хайдн, Хегель, Амадеус зэрэг хүмүүсийн нэрс Гайдн, Гегель, Амадей болж хувирсан байх жишээтэй. Оросуудын нэрлэж заншссан хэлбрээр хуулбарлаад авчихсан байгаа нь, өөрийн эрхгүй бодол төрүүлэв.Оросууд герман хэллэггийг "Х" үсгийг "Г" богон хувиргахаас гадна, орос маягийн дуудлагтай нэрсийн хэдэн жишээ (хаалтан дотор зөв дуудлага) Бретшнейдер (Бреттшнайдер), Вейдемейер (Вайденмайер), Веймар (Ваймар), Гейдельберг (Хайделсьберг), Гейдрих (Хайдрихь), Гейне (Хайне), Зейдлиц (Зайдлиц), Кейтель (Кайтель), крейцер (кройцер), Лейбниц (Лайбниц), Лейпциг (Лайпциг), Мейсен (Майзен), Нейман (Найман), Неймарк (Ноймарк), Рейн (Райн), рейхсрат (райхсрат), рейхстаг (райхстаг), Фейербах (Файербах), Фрейд (Фройд), фрейлина (фроляйн), Цейс (Цайс), цейтнот (цайтнот), цейхгауз (цойгхаус), эдельвейс (эдельвайс), Эйлер (Айлер), Эйнштейн (Айнштайн) Гэвч яагаад оросууд Х үсгийг Г болгодог бэ. Яагаад гэвэл, зарим нэр овог, эд зүйлийн нэр орос хэлний "Х" үсгээр эхэлсэн төрөл бүрийн хараалын үгийн хувиргалт болдог. Хамгийн тод жишээ: Хиеронимус Бош гэж Нидерландын агуу зураач байсан. Овгийг нь дуудлагаар нь бичвэл, Боош. Угаалгын машины Bosch. Миний хамгийн дуртай зураачдын нэг. Гэвч нэг өндгөн толгойт орос Гиероним Босx хэмээн нутагшуулсан. Тэр нь учиртай: Хиеронимус гэдэг үг, орос хэлний "xер" гэдэг үгтэй тун адилхан сонсогддог. Манай урлаг соёлын сургуулиудад мөн адил, Гиероним Босx хэмээн заагддаг. Монгол хэлэнд тэр харалын хэллэг байдаггүй хэрнээ, орос маягаар дууддаг нь сонин. Өндгөн толгойт оросын тухай олон сонирхолтой юм бодож билээ. ![]() 21:01 - 2011-09-08 - Сэтгэгдэл бичихбуруу зөвийг ялгах сайхан толгой байгалиас заяасан байна даа. өөрөө л бодож олж дээ. buruu bichsen ch gesen dongio bish bol yahuu ntr kkk
|
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |