जगन्नाथ

Ухаалаг агаа, сургуультай сармагчин ба одойчууд

Хүний нутагт юм үзэж нүд тайлах замд минь, хаяа хаяа маш ухаалаг агаа нар тааралддаг. Ухаалаг агаа нар жишээ нь л гэхэд, сургуультай сармагчин тэжээдэг. Зүгээр ч нэг тэжээхгүй шүү? Ухаалаг агаа нар сургуультай сармагчнуудаа одойчуудад үзүүлдэг юм. Ухаалаг агаа нарын сармагчингууд нь тусгай зориулалтын ногоожуулсан байгууламжаар гүйлгэж, бөмбөг өшиглөж одойчуудыг баясгана. Одойчууд алгаа ташаад, сармагчингууд бөмбөгөө өшиглөж гүйлдэнэ. Их сонин. Сармагчингуудын гүйлдэхийг харахын тулд, одойчууд сайн дураараа хөлсөө тусган олсон хэдэн өнгийн хэрчмэл цаасаа бэлэглэдэг. Одойчууд угаасаа их хөөрхөн л дөө.

Энэхүү тоглоомонд бүгд хождог. Тэр тусмаа ухаалаг агаа нар. Жишээ нь л гэхэд, сармагчны өмсгөлийг гурав дахин илүү үнэтэйгээр одойчуудад зараад л. Ухаалаг агаа нар бол, үнэхээр ухаантай. Ухаалаг агаа нар, аль сармагчны сүрэг нөгөө сармагчны сүрэгээс илүү бөмбөг өшиглөж чаддаг шүү гэж одойчуудад итгүүлж чаддаг. Одойчууд үнэгүй амьдралынхаа үнэгүй цагаа, сармагчны сүргийг гүйлдэхийг харахад зарцуулдаг. Бас аль сармагчны сүрэг хэзээ өөр сүрэгтэй тулж үзэлцэх бол гэж бооцоо тавьдаг.

Одойчууд заримдаа дуртай сармагчныхаа циркийг харах гэж онгоцны билет төлдөг. Яагаад гэвэл одойчууд, өнгөлөг хувцас өмссөн сармагчингууддаа үнэн голоосоо хайртай. Ухаалаг агаа нар, их ухаалаг юм аа...

23:46 - 2011-09-11 - Сэтгэгдэл бичих

туйлшрах буруу.

AmonRa - 15:58 - 2011-09-13

magadgui.. gehdee minii heleh gesen sanaa bol uuniig buruutgah n zuv uu..

dao - 20:23 - 2011-09-12

@Дао:
ухаалаг агаа нар, эртний ромчуудын цагаас сүргийг эрхшээлдээ барихад, үзүүлбэр талх хоёр л хангалттай байдгийг ойлгочихсон байсан. өнөөх сүргийн сэтгэхүй. нэг зорилготой, нэг үзэл бодолтой байх этрийн ач холбогдлыг тэр эрт дээр үеэс ойлгочихсон байсан.
Лаоз: "ард түмний толгойг хоосон, ходоод дүүрэн" байлгавал, ард түмэн хонь шиг дуулгавартай байдаг гэж хэлсэн гэдэг л юм байна лээ. гэхдээ үнэн үгүй болохыг мэдэхгүй. ухаалаг агаа нар бол цаанаа араатнаа бариад, өөрийгөө бүрэн захирч мэддэг юм байна лээ. энэ бол цаанаа өөрийн гэсэн сонин дүрэмтэй тоглоом.

AmonRa - 18:59 - 2011-09-12

зүгээр нэг бөмбөг өшиглөж гүйхийг харахаас илүү зүйл.. мэдээж тийм ч утгатай биш ч.. яагаад тийм болчихов гээд бодохоор.. хүнийг нэг хэвийн зүйлсээр бөмбөгдөөд байвал тэд галзуурах байх.. зарим хүмүүст араатанлаг эсвэл адгууслаг шинжээ гаргах цаг хэрэгтэй байдаг байж мэднэ ..

dao - 14:59 - 2011-09-12

@Болдоо:
хуйвалдааны онол хаанаас олоод харчив?

AmonRa - 14:31 - 2011-09-12

hehe http://biznetwork.mn/topic/show/15373/4 -iig bichsen hun lav sanaa niilehgui baih :D

Suren (зочин) - 10:56 - 2011-09-12

Boldoo

хохохо, шинэлэг маягаар бичсэн байна шүү. Амонре хуйвалдааны онолд итгэдэг бололтой. Хувьсгалч маягийн сүнс нуугдаж байх шиг. Ревизионизм гэдэг байхаа.

Зочин - 08:03 - 2011-09-12

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax