| जगन्नाथ |
Программчлал, логик, сайхан амьдрал ба гарцуудын тухай
Надад нэг ийм хобби байдын: надад өөрт сонирхолтой сэдэв (эсвэл мэдээ) интернетүүдээр хайж олоод, иргэдийн бичиж үлдээсэн сээгий унших хобби. Олон гоё сонирхолтой сээгий тааралддаг. Ихэвчлэн "чадахгүй ээ", "мэдэхгүй ээ", "битгий шаа", "бүтэхгүй ээ" гэдэг сээгийнүүд сонирхол татдаг. Яг ч сээгийдээ биш, цаадах бичсэн хүнийх нь тархи толгойны бүтэц, сэтгэлгээний онцлогууд сонирхол татдаг юм.
Хараад байвал, уг иргэд сээгийнээс гадна, өөр хоорондоо олон сонирхолтой яриа үүсгэдэг. Уг яриануудыг нь ажиглавал, хэлэлцүүлэгт оролцогчид бүгдээрээ улс орныг аврах гайхамшигтай жор бэлдсэнээс гадна, төрийн ... 20:41 - 2012-01-02Жинхэнэ баялаг
Нэгэн баян хүн гэрийнхээ хананд хадах, үе дамжин хадгалагдах ерөөлт үг бичиж өгөөч гэж Сэнгайг гуйж гэнэ.
Сэнгай том гээч цаасан дээр: "Эцэг өнгөрч, хүү үхэж, ач гуч нар нь үхнэ" гэж бичжээ. Баян хүн уурлан: "Гэр бүлдээ аз жаргал хүсэн ерөөсөн үг хүстэл, та яагаад тохуу хийв?" гэхэд, Сэнгай: "Тохуу хийх бодол надад байсангүй. Гэвч таныг өнгөрөхөөс өмнө таны хүү өнгөрвөл, та араас нь ихэд харамсан гаслах болно. Хэрэв таны хүүг өнгөрөхөөс өмнө, таны ач гуч нар өнгөрвөл, та хоёр хоёулаа гуниглах болно. Харин таны гэрийнхэн миний бичсэн энэ дэс дараатайгаар ертөнцөөс халин одвол, амьдралын хэвийн хэм... 15:57 - 2012-01-02Шинэ жил, шинэ гараа
Шинэ жил нэг мэдсэн чинь дөхөөд ирлээ. Эргэн харвал, өнгөрсөн жил алдаатайгаа оноотойгоо- байдаг л жил байжээ. Алдаанаасаа сураад, оносондоо урам ороод. Техник дизайны эрдэм шинжилгээний 9 ширхэг ажил бичээд дуусгасан байх юм.
Блогийнхоо гэрлийн хүч ангилалд хэд хэдэн нийтлэл бичсэн боловч, найруулгын хувьд нэг аятайхан шиг бөөрөнхийлөөд дуусгах аргаа олддоггүй- сэдэв улам өргөжсөөр л байх юм. Тоолоод харвал, ном гаргачих ч материал цугларчихжээ. Зургийн 2 ширхэг цуврал дуусгаж, томоохон хавтсыг хар зургаар дүүргэчихэж. Ер нь давгүй шүү, давгүй. Нэг жилийн дотор овоо юм амжуулчиж болдог юм байн... 19:58 - 2011-12-31Газар хөдлөлт
Нэг иймэрхүү юм дуулдаж байна. Дахин бүр хүчтэйгээр хөдлөхгүй гэсэн баталгаа байхгүй. Иргэд ямар нэгэн эвгүй юм болохыг хүлээлгүй хоол хүнс, эм, цэвэр ус, цэвэр бандаашигны нөөцөө базаасан гэдэгт найдъя.
-Өнгөрсөн шөнө манай улсад газар хөдөлсөн мэдээлэл байна. Танай дээр энэ талаар ямар мэдээлэл ирсэн бэ? - Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирүүлсэн мэдээллээр өчигдөр Улаанбаатарын цагаар 23:21:55 цагт ОХУ-ын Тувагийн нийслэл Кызиль хотоос зүүн тийш 95 км-т, газарзүйн байрлалаар бол өргөрөгийн -51078/00//, уртрагийн -96083/00///-т 6,7 магнитуын хүчтэй газар хөдлөлт болсон байна. 6,7 магнитуд ... 17:13 - 2011-12-28Ойлгоогүй байгаа иргэдэд
Зарим иргэд олон зүйл одоо хүртэл мэддэггүй. Мэдэхийг ч хүсдэггүй тал бий. Жишээ нь, эртээ урьдын цагт БНМАУ гэж улс байсны тухай дуулаад, сонин сонин болдог. Уул нь өөрсдийнх нь л эх орных нь түүх юмсан. Уг БНМАУ гэдэг товчлол нь, Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж орчуулагддаг байсан юм. "Хэний ч өмч нь юм, бүү мэд!" биш. Дурын нэг хүн хаа нэг газар суучихдаг улс биш. Монголын ардууд энэ газар нутгийнхаа эзэн ба тусгаар тогтносон улс мөн гэсэн, бардам нэр байсан юм. Энэ учраас, одооны иргэдэд БНМАУ-тай холбоотой бүгдийг баастай хутгаж өгч, оносныг дарагдуулж, алдааг аль болгон дөвийлгөн өгч я...
08:39 - 2011-12-28Асуулт-хариулт v.0.3
Сүүлийн хэдэн сар поором, бизүүдээр тэнэсээр, иймэрхүү нэг юм цугларлаа. Асуулт-хариултын үргэлжлэл гэж болох юм байна. Улс орныхоо ирээдүйд сэтгэл тавьдаг иргэдийн сэтгэлээр тоглочих хархууд идэвхэжсэний улмаас, нийтэлчихвэл зүгээр гэж бодлоо. Баас буцлалтын нэг шалтгаан нь, хувьсгалд уриалан дуудаад байгаа үүсэл гаралгүй сонирхолтой хэдэн хүмүүсийн үг юм.
Иргэний нийгмийг бий болгох гэж тэр явж байна. Үнэнийг хэлчхээс айдаггүй өөр залуу хүн байхгүй. Харахгүй байна уу Үгүй, харахгүй байна. Чиний наад үнэнийг хэлэхээс айдаггүй гарууд бол нийгмийн тодорхой нэг давхаргын л төлөөлөгчид. Ард түмни... 17:06 - 2011-12-12Багш нарын ажил хаялт
Багш нарын тэмцэл үргэлжилсээр байна. Тэд уржигдар сэтгүүлч нарт хандан ирэх даваа гаригаас хугацаагүй ажил хаялт зарлахаар болсноо мэдэгдсэн.
Энд Биширмээр оновчтой гарц олжээ. Монголын сэхээтнүүдийн оюун ухааны гайхамшигтай илрэл гэхээс яах уу. Ажил хаявал, мөнгө өөрөө халаасанд урсаад ороод ирнэ. Жагсвал үй түмэн асуудал шийдэгдэж, амьдрал диваажин болж хувирна. Зарим хүмүүс ойлгоогүй хэвээрээ байгаа бололтой: Баяжигтун хэмээх лоозонг мандуулсан гарууд бүгд толгой дараалан баяжицгаасан. Багш нарын тухай яриа байгаагүй. Зах зээлд тавтай морил. ... 04:00 - 2011-12-11Авилгын тухай шинэ судалгаа
Мэдээний суваг сонжтол, эрэлхэг сэтгүүлчид авилгын тухай судалгаа бандайтал нь нийтэлсэн байх юм. Сонирхоод хартал, өөр хоорондоо авцалдаагүй олон гоё тоо баримт харуулсан байх юм гэнэ. Шунахай сэдэлтийн үзүүлэлт буурсан боловч, зохион байгуулалттай авилгын гэмт хэргийн ба хоёр болон түүнээс дээш давталттай авилгын гэмт хэргийн эзлэх хувь өссөн байх юм. Гэвч, нийтдээ авилгын нэгдсэн үзүүлэлт буурсан байх жишээтэй. Давгүй шүү, давгүй.
Энд Үүнийг уншаад, нэг онигоо санаанд оров: Нэг нөхөр найзындаа очиж, нулимс дусааж гэнэ. Найз нь учир асуутал, -Саяхан нэг жаахан охин надаас мөнгө гуйлаа л даа. ... 03:48 - 2011-12-11Сонин мэдээ![]() Энди Ворхолын хэлснээр: одооны медиа эрин зуунд хүн бүр өөрийн гэсэн 15 минут алдар нэр хүртдэг болно гэсэн. Зүгээр нэг хэлээгүй нь ойлгомжтой. Нэг мэдсэн чинь, блог маань нийгмийн шилдэг блогоор тодров. Дэмжиж, урам хайрласан нөхдүүддээ баярлалаа. Хэсэг эсгий гутлаа толгойндоо углан, сальто эргэв. Энд 14:49 - 2011-12-07Гены тухай сонирхолтой
Энэ хүн хэний хэн бэ? Таасан бол, сээгий уншаад үз.
![]() 19:54 - 2011-12-05 |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |