जगन्नाथ

Ойлгоогүй байгаа иргэдэд

Зарим иргэд олон зүйл одоо хүртэл мэддэггүй. Мэдэхийг ч хүсдэггүй тал бий. Жишээ нь, эртээ урьдын цагт БНМАУ гэж улс байсны тухай дуулаад, сонин сонин болдог. Уул нь өөрсдийнх нь л эх орных нь түүх юмсан. Уг БНМАУ гэдэг товчлол нь, Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж орчуулагддаг байсан юм. "Хэний ч өмч нь юм, бүү мэд!" биш. Дурын нэг хүн хаа нэг газар суучихдаг улс биш. Монголын ардууд энэ газар нутгийнхаа эзэн ба тусгаар тогтносон улс мөн гэсэн, бардам нэр байсан юм. Энэ учраас, одооны иргэдэд БНМАУ-тай холбоотой бүгдийг баастай хутгаж өгч, оносныг дарагдуулж, алдааг аль болгон дөвийлгөн өгч ярьдаг нь ойлгомжтой.

Яагаад гэвэл, 20 жилийн өмнөөс байдал өөрчлөгдөж, байдал улам сайхан, бүр цэцэглэж өгсөн юм. 90-ээд онд: "Бидний ийм муухай амьдарч байгаагийн хамгийн том шалтгаан бол ардчилал, эрх чөлөөт сонгууль ба хүний эрх үгүйгээс болж байна!" гэдэг сум хэдэн нөхдийн толгойд нь сууснаас болсон юм. 
Сэхээтнүүдийн бүлт үсрэхийг, тусгаар тогтносон улсын гэнэн ардууд амаа ангайн, чихээ дэлдийлгэн сонсож байв: пөөх, за сонгууль явуулахаар, бид шууд л Азийн бар боллоо гэдэгт бүрэн итгэсэн байсан хэрэг. Бусад нь: "ийм юм байдгаа!" хэмээн хараад, мөн амаа ангайн сууж байв. Улсын хурлыг сэхээтнүүдээр дүүргэж, эрх чөлөөт сонгууль явуулбал амьдрал эрс сайжирна гэдэгт бүрэн итгэж байв.

Уншигч чиний яг одоо цонхоор харж байгаа орчин тойрон, бидний одооны сайхан амьдралд хамгийн том нөлөө Монголын гайхамшигт сэхээтнүүд үүрэг гүйцэтгэснийг мэдэх үү. Үүнд би шууд нэг асуултад хариулах хэрэгтэй: Монголын сэхээтэн гэж хэн бэ?
Ердийн монгол сэхээтэн бол муугүй (зөвлөлтийн шугамаар төгссөн бол, дэлхийн хэмжээний) боловсрол эзэмшсэн хүн юм. Энэхүү боловсролоо үнэгүйгээр, төрийн сангаас тэтгүүлэн авч байсан хэрэг. Энэ учраас болоод тэр үү, монголын сэхээтэн гэж хүн өөрийн үйлдлийнхээ хариуцлагыг бүрэн дүүрэн хариуцаж байгаагүй. Өөрийн хөдөлмөрөөр өөдөлж үзээгүй, амьдралын хатуу зөөлнийг бүрэн амсаагүй. Ихэвчлэн хүмүүнлэгийн талын боловсрол эзэмшсэн, хоосон ярианаас өөр хийсэн бүтээсэн юмгүй хүн байдаг.

Ийм нэг хүн, ийм сайхан боловсрол эзэмшсэний дараа, гэнэт өөрийгөө гайхамшигтай сайхан алмаас эрдэнэ гэж хараад эхлэх нь дамжиггүй. Мөн чөлөөт сонгууль явуулаад, БНМАУ нэрийг МУ болговол, за дор хаяж 500 өдрийн дотор Азийн бар, дэлхийн диваажин болно гэдэгт ч бүрэн итгэлтэйгээр, ам бардам байсан.

Уншигч чи намайг уучил. Монгол сэхээтнүүдийг бүгдийг нь нэг дор муулаа гэнэ байх. Үгүй, муулаагүй. Монгол сэхээтнүүдийн дунд, хойч үеийнхээ төлөө хүнд нөхцөлд ажиллаж, Эх Орны хөгжил цэцэглэлтэд оруулах хувь нэмэр, үүргээ ухамсартайгаар хийж байгаа хүмүүс бий. Гэвч тэд монголын сэхээтнүүдийн дүр төрхийг бий болгодоггүй. Яагаад гэвэл, тэдэнд лоозон орилоод яваад байх цаг зав, сонирхол байхгүй болохоор тэр.
Мөн цагдаа нарын дунд хээл хахууль авдаггүй, ухамсартай хүмүүс бий. Гэвч тэд бас л бага. Шударга хүмүүс дийлэнхийг төлөөлөхөө больсноос, тэгж нэрлэхээс арга байхгүй.

Ийнхүү, монголын сэхээтнүүдийн нэр зүүсэн гайхамшгууд, барууны хүмүүсийн амьдралын тухай ямар ч ойлголтгүй хэрнээ, Чөлөөт Зах Зээлийн Гэрэлт Ирээдүйгээр мөрөөдөж эхлэв.
Хажуугаар нь МАХНамтай тэмцэж байв. Гэвч нэг сайхан зүйл нь гэвэл, МАХНамын оронд эх орныхоо суурийг, нугасыг нь тастан сүйтгэж байсан юм. Маш суурьтайгаар, бодлоготойгоор, олон жилийн турш хуримталж, хөдөлмөрлөж босгосон ардын өмчийг, хэний ч юм бүү мэд нэг хүний гарт оруулж эхэлсэн юм. Тэр хооронд эрх чөлөөгөө олсон, азийн барын ард иргэд хаана байсан бэ? Тэд хүнсээ авах гээд, картын бараанд оочирлож байсан юм.

Ямартай ч, төрийн жолоо атгаж байсан хүмүүс ажлаа маш сайн хийсэн нь үнэн. Нэг ч буун дуугүйгээр, нэг тусгаар тогтносон улсыг, нутгийн индиануудын гараар сөнөөсөн юм. Сайн уу, муу юу- хүн хүндээ өөр өөр. Аз жаргал ямар ч цагт, ямар ч төрийн хүчний үед эрх тэгш оноогддог- тэр бараг л хэвээрээ үлдсэн. Хожсон нь хожсон, алдах нь алдсан. Миний хувьд, харамсах юм лав алга.

Үүнд би МАХнамыг сөнөөх нь сайн-муу байсан, дарангуйлал- ардчиллын, өөрийгөө илэрхийлэх, эсвэл бөгсөө нүцгэлэх эрх чөлөөний, "төлөө-эсрэг",  "мандтугай-сөнөтүгэй" тухай бичих гээгүй юм. Миний энэ бичсэн зүйл бол, бидний өмнө амьдарч байсан амбаар нурсны тухай дүрслэн ойлгуулахыг аминдаа хичээж байгаа юм. Харин шинэ амбаараа гадаадын гого тоосгоор биш, эвдэрч нурсан амбаарны үлдэгдлээр арай ядан нааж босгосны тухай юм.

Эвдэж нураахдаа маш баяртайгаар нурааж байсныг дурьдах хэрэгтэй. Сүйтгээд, хувьчлаад, ажилчдаа гадаад уруу гаргаад байвал, ёстой л Японд байгаа юм шиг л амьдарна маягийн бодол сэхээтний толгойд эргэлдэж байсан цаг. Гэвч нэг сонирхолтой юм нь тун удалгүй, нэг коммунистыг сонгохын оронд, хоёроос дээш тооны том гарын хулгайчдаас нэгийг сонгох болсон явдал юм. Гэвч сэхээтнүүд маань: зүгээрээ, энэ чинь шилжилтийн үе! Тэд хулгайлж ханаад, өөрсдийгөө хамгаалахын тулд нийгэмдээ, бас цагдаадаа анхаарч эхэлнэ! гэж орилолдон, хувьчлагдаж амжаагүйг эвдэж, эвдэж амжаагүйгээ хувьчилсан. Өнөөх шилжилтийн үеэр, уйлан хатан шаналж дуусдаггүй хэлмэгдлийн хар жилүүдээс илүү хүн цааш нь харсныг аль болгон дурьдахыг хүсдэггүй.
Хулгайлж байсан хүмүүс гэтэл, эсрэгээрээ- монголын гайхамшигтай нийгмийн сор болсон сэхээтнүүдийг хамгаалахын оронд, зөвхөн өөрсдийнхөө аюулгүй байдлаа хамгаалж эхэлсэн.

Энэ 20 жилийн дотор их гоё, сургамжтай түүх болсон.

08:39 - 2011-12-28 - Сэтгэгдэл бичих

@ЦагаанХараацай:
урам хайрласанд баярлалаа!
хүн гээч баялгийг үрэн таран хийж байгаа нь надад ч бас их харамсалтай санагддаг. уул нь, цэцэг навч шиг газар доороос ургадаггүй л юмсан.

материалист диалектикийн тухайд:
Намайг битгий буруугаар ойлгоорой, би энэ сэдэвтээ уншигчдынхаа моралын, эсвэл өөр ямар нэгэн сэтгэлийн хөдлөл үүсгэх гэж бичээгүй юм. Ирээдүйг бүдүүвчээр гаргах л гэсэн юм.

AmonRa - 19:41 - 2011-12-31

@Boldoo:
нэр өөрчлөгдсөнөөр, эдийн засгийн хувьд ухарсан хэрнээ, тусгаар тогтнол тогтворжсон ий? ямар сонин логик бэ.
өмнө 60% оросоос хамаардаг байсан нь хэзээний мэдээ бэ. одооны 90% хятадаас хамаарч байгаа нь яг юугээр өмнөхөөс давуу болоод байгааг ойлгож өгөхгүй байна, тайлбарлаад өг дөө.
бас одооны эрх баригчид монголчуудын сонирхлыг хамгаалж байгаа гэдэгт, итгэлтэй байна уу. манайд хүн амын 40% ядуурлын ирмэгт амьдардаг нь, хөгжлийн илэрхийлэл болж таарав уу.

Хуучин амбарны тухайд гэвэл, би яг тодорхой ойлгуулж чадаагүй бололтой. нийгмийн дундаж давхарга буюу баялаг үйлдвэрлэгчдийг хэлж байгаа юм. Ажилчид гэж нэрлэж болно. тэд бол нийгмийн пирамидын нугас юм байгаам.

AmonRa - 18:45 - 2011-12-31

Boldoo

Энэ бол эдийн засгийн асуудал юм даа. БНМАУ нэр МУ болсноор эдийн засгийн хувьд ухралт тэр үедээ хийгээд улс төр тусгаар тогтнолын хувьд урагшаа үсрэлт хийсэн. Ямарч байсан төрийн тэргүүнийг гадаад улсаас томилдог де факто байдал үгүй болсон. Энэ бол хөгжил юмаа. Харин үүний үр төлөөсөнд картын бараанд орж дээр доргүй хулгай хийгээд эхэлсэн нь үнэн. Гэхдээ БНМАУ байхад улсын төсвийн 60 хувь орсоос зээлдэг байсныг мартаж болохгүй. Энэ 60 хувь сох дутахлаар юу болох нь ойлгомжтой. Хуучны муу амбаар яг бидний амбаар биш л байсан байхгүй юу

Зочин - 07:55 - 2011-12-31

аягүй бол л гэлээшд.. тэгээд тэр хэдэн жилийг заавал хүлээх эсэх ёстой тухайд би ердөө яриагүй байна.. аягү бол яаж ч хичээгээд хэдэн зуун жилийн дараа л туршлагатай болох байх нтр..

тэр тоог зүгээр бичсийн..

dao - 09:57 - 2011-12-30

Монгол улс албан ёсоор байхгүй болох магадлал хэдэн жилийн хугацаатай гэсэн далд судалгаа байгаа. Бидний ухаарах цаг маш богинохон... сонголт бидний гарт байгаа.
Миний бодол: 1. сэтгэлд байдаг бухимдлыг минь бага зэрэг сэдрээж буцалгасан нийтлэлд дуугүй өнгөрч чадалгүй сэтгэгдлээ үлдээлээ. Чин сэтгэлээсээ эх орноо гэсэн залуус олон байдагт баярлана.
2. Магадгүй энэ миний бухимдалтай сүүлийн үгс байгаасай. Шинэ оноос эхлэн сайхнаар харж, ерөөж, бясалгаж, зөгнөж байхыг өөртөө тушаасан. Өөрчлөлтийг өөрөөсөө гэж. Эх орон минь өөдлөхийн эх нь өөдрөг сэтгэл байгаасай гэж хүснэ. миний богино богино бодол биелэж удахгүй хүмүүнлэг нийгэм тогтоосой гэж үнэн сэтгэлээсээ бодном.
3. бичээд бай Амонра. бурангуйг тоншиж устгах тоншуул мэт байж сэргэг мэдээллээ хуваалцдаг, үзэл бодолдоо тууштай байдаг залуусын нэг чамд амжилт хүсье.

Цагаан хараацай - 21:18 - 2011-12-29

Коммунизм байгуулах гэж зүтгэсэн өнгөрсөн үеэсээ үхтэлээ ичдэг залуус даяараа байхад ийм бичлэг үйлдэнэ гэдэг зоригтой алхам мөнөөс мөн. Дээр би марксизмд дуртай гэсэн маягийн нийтлэлэрхүү юм бичээд бизийн залуусыг талцуулах шахсанаас хойш үгээ жаахан татдаг болсон. гэхдээ л миний үзэл бодолд өнгөрсөн үеийн алдаанаас илүү өнөөгийн алдаа л аймшигтай санагддаг хэвээрээ. Ардчилал бол манай улсын том ололт. Гэхдээ асар их муухай нийгмийн суурь хог босгож байгаа. ардчилал нэрэн дор улс оронд маань алиалан дампууруулагч арван таван толгойт мангасын үлгэр амилсан даа. Олон боловсролтой залуус нэгдэж мангасыг дарагч ардын хүү болмоор байна. гэхдээ өнөөдөр үлгэр арай өөр хэлбэрээр олон хүүхдүүд нэгдэх хэрэгтэй болсон санагддаг. Мангас бол нийгэмд бугшсан эзэн биегүй аминч хүйтэн сэтгэл юм шүү дээ.

Цагаан хараацай - 21:08 - 2011-12-29

Буруу ярьж, буруу ойлгоно оо гэж...
Бодсоноо хамаагүй ярьж-бичиж байж, тэнэг хочтой болов доо.

AmonRa - 21:06 - 2011-12-29

зэвүүцэх ч юу байхав орчуулга гэхээр нь л инээдтэй санагдсан юм. товчлол гэж өөрөө хэлчихээд, за за линк хайгаад олдоггүй юм олдуул тавий, нээг их үг шоглоом хийх гэсэн бодсоноол хэллээ

g84 - 16:18 - 2011-12-29

@g84:
тийм ээ, тийм.
ямар ч мэдлэггүй, ойлголтгүй, ямар ч бэлтгэлгүй хэрнээ олон мянган хүний амь амьдралыг цаашдаа ч өөрчлөөд хэрэгтэй юм байна тийм ээ. Согтуу юм уу даа.
Цаадах учир үр дагаврыг нь бодолгүйгээр шийдвэр гаргах нь зөв шдэ, тийм ээ. Буруутах юм ер байхгүй.

Аан, бас БНМАУ гэдэг нэрэнд юунд тэгтэлээ их зэвүүцэв? Чиний миний түүх шд. Түүхээсээ ичиж үхлээ юу.
Чамд нэг юм нууцаар хэлье: эдийн засгийн бодлогыг засгийн газраас удирдан залж байдаг юм.

Сануулга: хэрэв чамд ямар нэгэн мэдээлэл байгаа бол, түүнийхээ линк шидчих. Ядуу гэж дуудахаасаа өмнө, өөрийгөө харж бай. Амжилт хүсье.

AmonRa - 15:17 - 2011-12-29

"Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж орчуулагддаг байсан юм" гэнэ шүү

"Маш суурьтайгаар, бодлоготойгоор, олон жилийн турш хуримталж, хөдөлмөрлөж босгосон ардын өмчийг, хэний ч юм бүү мэд нэг хүний гарт оруулж эхэлсэн юм" өмч хувьчлалд ямар ч мэдлэггүй байсан болохоос өөр буруу байхгүй гэж бодож байна... түүнчлэн хүчээр барьж байсан эдийн засаг нурах нь зайлшгүй байсан юм. чи 20-р тогтоол гэсэн нийтлэл гарсан байналээ хайж унш.
гайгүй юм бичдийм байх гэсэн өгч байгаам байхгүй ядуу юм аа барууны хүмүүсийн амьдралыг мэдэгч минь

g84 - 14:16 - 2011-12-29

380 жил энэ маягаараа суугаад л байх хэрэгтэй гэсэн үг үү.
хэн нь тэгж суулгаад байх юм бол, гайхаад л сууж байна. 380 жил гэж, хаанаас гараад ирсэн тоо бэ.

AmonRa - 22:48 - 2011-12-28

хэн ч бэлэглэхгүйшд..

dao - 22:19 - 2011-12-28

тэр их цагийг хэн бэлэглэх юм болдоо.

AmonRa - 21:58 - 2011-12-28

дахиад магадгүй 380 жилийн түүх боловсрол туршлага юу ч гэмээрийн тийм юм хэрэгтэй байх аягүй бол..

dao - 20:40 - 2011-12-28

@EDUCATION: Бат-Үүлийн хэлснийг уншдаа. Энэ бол гайхамшиг.

AmonRa - 16:44 - 2011-12-28

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax