जगन्नाथ

Асуулт-хариулт v.0.3

Сүүлийн хэдэн сар поором, бизүүдээр тэнэсээр, иймэрхүү нэг юм цугларлаа. Асуулт-хариултын үргэлжлэл гэж болох юм байна. Улс орныхоо ирээдүйд сэтгэл тавьдаг иргэдийн сэтгэлээр тоглочих хархууд идэвхэжсэний улмаас, нийтэлчихвэл зүгээр гэж бодлоо. Баас буцлалтын нэг шалтгаан нь, хувьсгалд уриалан дуудаад байгаа үүсэл гаралгүй сонирхолтой хэдэн хүмүүсийн үг юм. 

Иргэний нийгмийг бий болгох гэж тэр явж байна. Үнэнийг хэлчхээс айдаггүй өөр залуу хүн байхгүй. Харахгүй байна уу

Үгүй, харахгүй байна. Чиний наад үнэнийг хэлэхээс айдаггүй гарууд бол нийгмийн тодорхой нэг давхаргын л төлөөлөгчид. Ард түмнийг бүхлээр нь төлөөлж, эсвэл ард түмний хэрэгцээг бүхлээр нь ойлгож төрийн өндөрлөгт хүргэхийг зорьж байгаа гэвэл, том эндүүрэл. Тэд өөрсдөө өөрийн тухай баахан гоё юм бодсон байж мэднэ, гэвч тэдний санаснаар бодит байдал өөрчлөгдөхгүй. Тэд өөрсдийн л ашиг сонирхлоо хамгаалахыг уриалан дуудаж байгаа юм.

Иргэний нийгмийн тухай: Иргэний нийгэм бол, иргэд өөрсдийгөө иргэд шиг биеэ авч яваад эхлэхээр иргэний нийгэм үүсдэг юм. Ард иргэд нь замын хөдөлгөөний дүрэм сахиад, ногоон гэрлээр зам гарч, өдөр бүр нүүрээ савангаар угааж, гудамжинд бааж шээхгүй байвал иргэний нийгэм үүснэ.
Ийм иргэдтэй нийгэм бол бие даасан нийгэм юм. Бие даасан нийгэм хулгайч дээрэмчдийг үздэггүй, хулгайч дээрэмчдийн шүүхийн хэргийг өөрсдөө хянаж, улс орныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог юм.
Чиний хэлж байгаагаар, хажуу эргэн тойрон чинь зөвхөн ийм л хүмүүсээс бүрддэг бололтой, тийм үү. Харин бүгдийг нэг дор, сайхан амьдрал бүтээгээд өгнө гэдэг орилоон бол галзуурал. Иргэний нийгэм бий болно гэдэг, урт удаан процесс. Олон үе дамжин байж бий болдог.

иргэд нийгэм авилгын эсрэг яаж чадахгүй байна.

Хэн ямар унаа тэрэг ажилдаа явахдаа унаж байгааг нь л харчих л даа. Тэгээд цалинтай нь харьцуулаад үз. Энэ бол "Зайл!" гэж орилолдон, гудамжаар нэг жагс гэсэн уриатай ер төсгүй.
Эцэстээ, ард түмний сонгогдсон бүх иргэдийг зайлуулах хэрэгтэй болно.
Tэднийг зайлуулснаар, амьдрал тэр дороо цэцэглэхийн баталгаа биш. 

Монголд эрх чөлөө алга

Надад лав байгаа гэж бодогддог. Гэхдээ чи хувьдаа яг юуг эрх чөлөө гэж ойлгоод байгаагаа нэг тодорхойлчих. Зарим хүмүүст эрх чөлөөг хөдөө гадаа гараад нэг сайхан шорлогдохоор төсөөлдөг. Эсвэл ан амьтан үй олноор буудаж тоглох. Зарим иргэдийн хувьд, өөрийгөө илэрхийлж, талбай дээр жагсахыг эрх чөлөө гэж ойлгох ойлголт ч бий.

Өмнөх бүх гурван эрх чөлөөг чи дураараа эдэлж болно: манайх бол Европ биш. Европт бол юм болгонд тусгай зөвшөөрөл, бичиг баримт, бөөн хариуцлага байдаг. Яагаад гэвэл, шорлогдохдоо ухамсаргүй иргэд гал тавьчих аюултай. Амьтан агнамаар байвал, тусгай зөвшөөрөл + сэтгэцийн өвчингүйг баталсан эмчийн бичиг + армид алба хаасан + ойр хавийн хөршүүд гажиггүйг баталсан захиа хэрэгцээтэй. Гэвч энэ бол Европ.
Энэ бүгд Монголд бол хэрэггүй гэсэн үг биш. Яагаад гэвэл иргэд маань хуулиа байтугай, ярьснаа, барьсан тавьснаа ч  мэддэггүй. Улмаар эрх чөлөөг дөнгөж сэтгэцийн эмнэлгээс суллагдсан өвчтөнүүд шиг хүлээж авдаг.
Гэвч дураараа доргиж болдоггүй юм. Монголд ч бас. Юм болгонд эмх цэгц байх ёстой.

цуглаан явуулах эрх


Хаана цуглах эрх бэ?`Гэртээ юу, хашаандаа юу? Саарал ордон дотор уу? Зурагт дотор уу? Бүгд байгаа шдэ, чиний л өмнө байж байна. Тэр боломжоо ашиглах нь л сонин юм.

Ард түмэн зовж зүдэрч, либертарчлал л биднийг хөгжлийн оргилд хүргэн

Чи малчдыг либерал нийгэм үүсгэх шаардлага хурц тулгаж байгааг харж байсан юм уу. Хүмүүс хамгийн түрүүнд амар тайван аж төрж, хүүхдээ өсгөх тайван орчин хүсдэг гэсэн бодол  толгойнд чинь орж байсан уу. Бодит сонирхол, зурагтаар орилоод байгаа либералууд, хувьсгалчдын ярианаас тэс ондоог ойлгож байна уу. Иргэдийн хүсэл тэмүүлэл үнэндээ бол дорой шд. Тэр нь ахиухан мөнгө олж, олсон мөнгөө олигтойхон зарцуулах.
Энэ тохиолдолд өнөөх хүн амын тоо өсөөд ирнэ. Тэр болтол, либералчлалаас илүү том асуудлууд бидний өмнө тулгамдаад байгаа: сургууль цэцэрлэг барьж, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдүүлэх, архичдын тоог багасгах, амьжиргааны төвшин дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэх мэт- бүгд либералчлалаас олон зуун дахин илүү ач холбогдолтой.

яахуу тэгээд, жишээ хэлчих

Жишээ нь яг нүдний чинь өмнө байна. Олон мянган хүүхдүүд сургууль цэцэрлэггүй, тоглох талбайгүй, эрүүл орчингүй, байнгын хүчирхийллийн дунд өсөж байгаа. Эсвэл эрхтний наймаанд үгүй болдог. Эсвэл секс жуулчдын тоглоом болдог.
Хүүхдүүд бол бидний ирээдүй. Хүүхдүүдээр улс орныxoo ирээдүйг харж болно. Үр хүүхдээ өсгөнө гэдэг, ямар ч галзуу солиотой хувьсгалчдын орилолдсоноос илүү ач холбогдолтой. Үүний тухайд нээг их хүн ярьдаггүй. Либералууд тэр тусмаа. Хувьсгалчид ч тэр.

Хэрэв чамд тархи гэж эрхтэн байдаг бол, амьдралаа ач холбогдлын дэс дараагаар хуваасан байх ёстой. Нэн тэргүүний ач холбогдол бол, амь амьдрал ирээдүйг шийдсэн асуудлууд. Дараа нь бага ач холбогдолтой асуудлууд орно.
Гэвч үүнийг зууван толгойнууд ойлгохыг хүсдэггүй.

Ардчилсан нийгэм бүтээсэн ч бид хөгжихгүй гэж боддог уу?

Миний бодлоор, чиг зорилготой асар их хөдөлмөр л биднийг хөгжүүлнэ. Өөрийн доорх ажилаа сайн хий гэсэн үг. Юм болгонд Япон, Өмнөд Солонгосын жишээ үргэлж тулгаж байх жишээтэй. Гэтэл өөрсдөө хараад, тулгаад үз: бүх юм цэргийн дэглэмээс эхэлж байсан. Хөгжин цэцэглэлтийн үр үндэс нь олон үеэр хөдөлмөрлөсөн хүмүүсийн хөдөлмөрт байдаг юм. Ажлын 12 цаг, сард нэг удаагийн амралт.
Гэтэл манайд ажиллаж хөдөлмөрлөөд байх хэрэггүйг харж олсон уу? Хөгжил авчирна гээд орилолдоод байгаа гарууд, чамайг ажил хийцгээе гэж уриалж байсан удаатай юу. Үгүй.
Хөгжил гэдэг талбай дээр лоозон мандуулж, цагаан хоолойгоор орилохыг хэлэхгүй. Хөгжил гэдэг хөдөлмөрөөр л бий болно.

өөрчлөлт хэрэгтэй биздээ

Мэдээж хэрэгтэй. 20 жилийн өмнө чадварлаг зохион байгуулсан өөрчлөлтийн улмаас, одооны байгаа байдалтайгаа байгаа. Ард иргэдийн тал нь архичин, нөгөө тал нь архи үйлдвэрлэгч. Хэдэн хүн энэ өөрчлөлтийн улмаас ид хийж бүтээдэг насандаа үхсэнийг тоолж байсан уу. Үгүй.
Үүний оронд 30 мянган халуун амь нас гэж орилолдон, хүмүүсийг картын бараанд оочирлож байх хооронд ардын хөрөнгөөр босгосон болгоныг хувьчилсан. Одоо бол дахиад нэг өөрчлөх хэрэгтэй, тийм ээ.

хуулийн өмнө бүгд эрх тэгш байх ёстой гэдэг зөв биздээ

Улс төрийн лоозон, боов өнхүүлэлтийн хувьд гайхамшигтай лоозон. Гэвч дадлага дээр хэрэгжих ямар ч боломжгүй.
Хүн бүр өөр өөр. Нийгмийн үүсэл гарал, давхаргаас эхэлж, нийгэмд эзэлдэг байр суурь гэх мэт зүйлээр ялгардаг. Өмнөх хүнд суртлын үед л бүгдийг адил тэгшитгэх хэрэгтэй гэдэг байсан. Сайд, цэвэрлэгч хоёр эрх тэгш байж болох уу. Саятны хүү, цэвэрлэгчийн хүү хоёр эрх тэгш үү. Зөвхөн үлгэрт л эрх тэгш байдаг байх.

Өмнөх нийгэмд сайнтай муутай ч юм байсан. Гэхдээ одоо өөрийгөө илэрхийлэх эрхтэй болсон.


Харин тийм. Бүх юм маш сайхан болсон. Улс орноо сөнөөхийг уриалсан хүмүүсийг зурагтаар харуулж, хүн бүр амандаа орсноо ярьж өөрийгөө илэрхийлэх эрхтэй болсон. Амьдралд нөлөөлж, сайжруулсан уу гэвэл- үгүй л болов уу.

яаж эргэн тойрныхондоо хүндэтгүүлж,  хүндэтгэдэг болох вэ.

Аль болгон их хувьсгал ярих хэрэгтэй.

нэг юм хийх хэрэгтэй л биздээ!


Наад асуулттайгаа хувьсгалчиддаа ханд- цаадуул чинь хөгжин цэцэглэлтийн төлөвлөгөөг ярайтал нь өрөөд, бүгдийг төлөвлөчихсөн байгаа.

Цагдаагаас нэг айна, хулгайчаас нэг айна. Ер нь энэ хоёр яг адилхан болчихсон. чи мэдэхгүй

Яалаа гэж дээ, мэдэж л таарaа. Капиталист орнуудад бүгд цагдаагаас айж эмээдэг. Цагдаатай шөргөлцөж, саатуулагдвал хувийн хэрэгтээ нэг тусгай тэмдэг. Шийтгүүлсэн бол ерөнхийдөө өнгөрөө гэсэн үг- ажил олдохгүй, нийгмийн хамгаалалтын шатаар нэг шат бууна. Эвгүйтвэл, бороохойдуулна. Бүр эвгүйтвэл, цагдаа нь бусдын нүд хариулж байгаад хүн буудчихаж чадна. Манайд бас капитализм үүссэн болохоор, байдал яг адилхан. Цагдаа Эрх баригчдын сонирхлыг л хамгаална. Энэ бол өмнөх нийгмийн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй байсан сэргийлэгчид биш. Нэрээсээ хүртэл ойлгомжтой: цагдаа нь цагдах үүрэгтэй.

Ардчилал хэрэггүй гээд байгаа юмуу

Юм болгонд дэс дараа хэрэгтэй гэж би бичсэн. Дахиад бичье: юм болгонд үе шаттай, дэс дараатай явж байж нийгэм өөрчлөгддөг. Ямар ч нийгмийн процесс түргэн хурдан явагдаж байгаагүй- удаан хугацааны бэлтгэл шаарддаг юм. Бүгдийг нэг дор сайхан болгье! гэж орилоод байж болно л. Aмьдрал сайжирсан уу гэвэл, тэс хөндлөнгийн хэсэг хүнд л сайнаар туссан. Нийгмийн өөрчлөлтөд цаг хэрэгцээтэй байдаг юм.
 
энэ нийгэм ер нь сөнөж байна- авилгал, хүчирхийлэл, ардчилал н хаана байна?

Ийм л нийгэм босгох гэж 90 онд тэмцэцгээсэн шүү дээ. Хүсэн хүлээсэн өөрчлөлт, эрх чөлөө- тогоо дүүрэн өмнө чинь байж байна.

17:06 - 2011-12-12 - Сэтгэгдэл бичих

@Дадидо:
аан, тийн. Зарим тохиолдолд хүчээр тулгахаас өөр шаардлага байдаггүйг юу гэж бодож байна. Би нэг юм анзаарсан юм л даа, эндхийн тариачдын дунд. Зарим гахай төрөхөөсөө их маанаг төрдөг юм гэнэ. Өмнө нь идэшийг нь цацаад байхад идэж өгөхгүй, бүр тийм хөлдүү байх юм гэнэ. Уул нь бол, гахай гээч, нохойноос ухаантай амьтан даа? Тариачин нь, гахайгаа өлсгөөд, зүгээр хараад суугаад байхгүй. Хоншоороор нь идэш үрүү нь чихэж өгнө дөө. Тэгж байж л өнөөх гахай нь, идэш юм байна гэж ойлгодог.

AmonRa - 05:36 - 2012-01-04

за наадахыг чинь анализ гэдийн. бүгдийг нэг дор биш, аяндаа хөгжүүлж, дутаж байгаа газар нь бага багаар сайжруулж, өөтэй газар ажиллах шаардлагатай тулаад байгаам.
дотор харлатал цаг асар ихээр алдсан даа... дараа нь алт, дараа нь хүнээ.

AmonRa - 15:37 - 2011-12-14

бодид суниагаад хэвтэж байсан чинь нэг сонин юм бодогдсон. Аж үйлдвэржээгүй газар ардчилал болон ямар нэгэн изм тогтооход хэцүү санагдаад явцан. Бараг ажилчин анги бүрэлдээгүй газар, баялаг бүтээх, нэмүү өртөг,санхүүгийн нарийн харилцаа,хөдөлмөр ба баялаг, үйлдвэрчний эвлэл гэж ярих хэцүү санагдаад явцан. Цагийн явцад болно биз. Гэхдээ хүчээр тулгавал дуусаа.

dadido - 13:33 - 2011-12-14

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax