जगन्नाथ

Нэр үгийн цэвэршүүлэлтийн тухай

Юм мэддэг хүмүүстэй ярих гоё байдаг- тэр тусмаа нас туршлага суусан хүмүүс бол тэр чигээрээ бөөн бонус байдаг. Хятадын түүх, соёл иргэншлийн тухай туршлага мэдлэг хуримтлуулсан хүнтэй буу халж суув. Есөн жорын л зүйл ярив. Хятадын түүхийг нээг ч их сайн мэддэггүй болохоор, асуух юм дундрах биш.

Хятадын түүх соёлыг ярилцахдаа, мэдээж хэрэг Монголоо хөндөөд л гарна- дуртай дургүй бидний хөрш, харилцан үйлдлээрээ нэг нэгнийхээ нийгэм түүх соёлд маш их нөлөө үзүүлж явсан. Яг л манай хойд хөрш шиг л. Бидний нийгэмд тулгамдаж байгаа олон юмыг ярьж буу халах зуураа, түүхч маань эртний хятад нэг үг дурдав. Тэр нэр "үгээ залруулан цэвэрлэх" (хятадаар 正名, хэл устай нөхөд монгол орчуулгыг худлаа буудсан бол залруулна уу!) гэсэн утгатай үг юмсанж. Үгээ сонгон хэрэглэхдээ, тэр үгээ дахин нэг эргэцүүлэн бодож, утгыг нь дахин сэргээн тунгаах гэсэн утгатай.

Мэдээж хэл соёл бол үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг зүйл тул, нэг үг олон зуун жилийн турш хэвийн нэг утгатай байдаггүй. Зарим тохиолдолд, арван жилийн ч босго хээндээ давдаггүй байх тохиолдол бий. Үгийн утга нь цаг үеийн жамаар зэвтэн, өөрчлөгдөж байдаг. Чухам энэ учраас л чухал зүйл бичиж буй хүн үгээ дахин эргэцүүлэн бодож, утгыг нь дотроо дахин нэг сэргээдэг. Улмаар нэг нэгэнтэйгээ зөв харилцан ойлголцохын тулд үгээ хянан засаж эхэлдэг юм байна. Энэ бол бас л нэг төрлийн хариуцлага юм.

Гадаад, тэс өөр соёлд хүмүүжсэн хүнтэй жишээлбэл хэл амаа ойлголцох заримдаа хэцүү байдаг. Соёл бүрд нэг үгийг өөр өөрөөр тусган ойлгодог бөгөөд, үгийн утгыг нь тэр болгон зөв ойлгох хэцүү байдаг. Жишээлбэл, болгарчууд байна- тэдний толгой дохих нь үгүй, харин тийм гэдэг нь толгойгоо сэгсрэх дохиотой байдаг. Гадаад монгол үг хоёр адил юм шиг мөртөө, утга нь өөр байдаг. Энэ үед л үгийг засаж, эхний хувилбарт утгыг нь эргүүлэн дурсахын шаардлага гарч буй.

Гэвч хэлсэнчлэн, хэл гээч зүйл үргэлж хувьсан өөрчлөгдөж, үг бүрийн утга ч хувьсаж байдаг. Зуун жилийн өмнө балгас гэж үг нэг өөр утгатай байсан бол, одоо нэг өөр утгатай байгаа. Бас авилга байна, энэ үгийг 200 жилийн өмнөөс нэг утгатайгаар ойлгодог байсан бол, одоо цагт тэс ондоо утгатай болсон байх. Үүний адил жишээ монгол хэлэнд байтугай, герман хэлэнд ч бий, англи хэлэнд ч бий. Тэр хуучин үгийн шинэ утгыг нь залуу үеийнхэн шинэ утгаараа хүлээн зөвшөөрөгдөж, залуу шинэ үеийнхнээс зөв утгаар нь ойлгохыг шаардах бол тэнэг явдал. Хэл бол амьд. Тээгч хүнийхээ адил хөгжиж, өөрчлөгдөж, хувьсаж байдаг.

Шаардахын оронд, тухайн үгийг яаж ойлгоод байна уу гэдгийг байн байн тодруулан, лавлан асууж байх л хэрэгтэй болов уу гэж би хувьдаа боддог. Заримдаа нэг үг нь олон өөр өөр утгаар ойлгогдож байдаг нь илбэг. Энгийн тохиолдолд үл ойлголцол үүсэж болох үгийг ганц хоёр өгүүлбэрээр утгын тайлбар хавсаргавал бүр сайн. Мөн харилцагчтайгаа үл ойлголцол үүсгэж байгаа үгийг хамтдаа шинэ (эсвэл хуучин) утгаар нь хэрэглэхээр тохирч ч болно. Программчлалд ч илбэг тохиолддог: agree upon terms гэж.

Гэвч энэ бол бас ээдрээтэй асуудал. Яагаад гэвэл хажуугийн өөр хэн нэгэн чухал үгний утгыг зориудаар саармагжуулан, буруугаар мушгих аюул илбэг тулгардаг. Хакерууд энэ арга барилыг мөн адил хэрэглэдэг бөгөөд, программын нэг үгийг буруугаар мушигахад систем ажиллагаагүй болдог. Энэ бол энгийн л жишээ. Ийм нэг үгийн энгийн бус жишээ бол шинжлэх ухааны ба нийгэм зүйн хэллэгт ихээхэн тааралддаг. Энэ бол иргэний нийгэм гэж эргэлтэд орсон байдаг үг юм. Ухаандаа, барууны нийгмийн зүй тогтолцоог хэлж байгаа хэрэг.

Иргэний нийгэм буюу civil society гэж чухам юу бэ гэж тодорхойлохын тулд, номын хуудас сөхөөд үзье л.
"Хүмүүс хамтран нэгдэж, үзэл бодлын хүрээгээрээ өөрсдөө зохион байгуулагдахыг хэлэх ба үйл ажиллагаандаа дараах зорилтуудыг мөрдлөг болгодог:
-Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөг бататгасан хууль эрх зүйн орчин бүрдүүлэх
- бизнесийн байгууллагууд болон буяны байгууллагуудын зүгээс иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих үйл явцыг хурдасгах зорилгоор төрөөс татварын болон бусад хэлбэрийн урамшууллын бодлого хэрэгжүүлэх" гэх мэт.

Энэ бол одооны манай залуучуудад заагдаж буй иргэний нийгмийн тухай ойлголт нь юм. Ингээд нэг харвал, бүгд уухайн тас мөрдөөд, хүсэн шохоорхох нь буруу юм биш.
Одоо бид эргэн харвал, манай нийгмийг 20 гаруй жилийн турш хамаг чадлаараа өөрчилж, (хажуугаар нь хэсэгхэн нэгэн нь завшин баяжиж) энэхүү иргэний нийгмийн байдалд шилжүүлэн энэ гоё нийгэмд шилжүүлэхийг хамаг чадлаараа хичээж байгаа билээ. Гэвч барууны энэ ойлголтуудыг нь барууны орнуудад өөр байдгийг дурдах хэрэгтэй. Уул утга нь хаашаа ч алга болоогүй, харин олон шинэ утгатай үгээр халхлагдсан байдаг.

Иргэний нийгэм барууны орнууд хөгжин дэвшиж, колоничлолын засаглал хөл авахдаа барууны иргэдийн сэтгэлгээнд хүнийг хоёр төрлөөр хуваадаг урсгал үүссэн юм. Барууны орнуудын хязгаарт хүн соёл иргэншсэн, харин барууны нийгмээс гаднах хүрээнд оршиж байгаа хүн балмад хэлбэртэй гэж үздэг юм. Цаашдаа улс төрийн бодлогод энэхүү нөлөө үзүүлэх сэтгэлгээний урсгал нь "иргэншсэн" буюу "соёлжсон" (societas civilis) ба "байгалиас заяасан нийгэмтэй" (societas naturalis, state-of-nature) юм.

Манай хэлэнд энэ нэр томьёо харамсалтай нь сэтгэл хангалуун үлдээхүйц биш, нэг л сайн орчуулагдаагүй байдаг. Орчуулагдах боломжтой болов уу гэдгийг ч мэдэхгүй- латин хэлийг сурч байгаагүй. Энэ бол ирээдүйн монгол орчуулагчдын судалгааны гайхамшигтай талбар гэж би хувьдаа үздэг. Харин сэдэвтээ хамаатуулбал, иргэн буюу англи хэлний citizen нь хот үгээс гаралтай. Гэвч маш хянуур нэг хандаж, сайтар ажиглавал тэр citizen гэдэг нь иргэншил буюу соёлт гэсэн утгатай. Улмаар: соёлжсон ба соёлжоогүй; соёлжиж иргэншсэн ба балмад бүдүүлэг; соёл ба байгаль гэж хоёр эсрэг туйлтай үг гэж ойлгож болно.

Утгыг нь харин бүр сайн ойлгохын тулд, энэхүү "иргэн" гэж орчуулагдсан civil болон civil society-ийн хамаарлын хүрээнд багтаагүй хүмүүсийн харилцаа холбоог сайтар харах хэрэгтэй. Европт "Иргэний нийгэм" үүсгэхийн тулд хүн өөрийг нь өөрчилж, түүхэнд урьд өмнө нь байгаагүй шинэ антропологи үүсгэх шаардлага гарч байсан түүхтэй. Энэ өөрчлөн байгуулалт нь Европын Реформацийн эрин буюу 16-аас 17-р зуун хүртэл үргэлжилсэн цаг хугацаа юм. Энэхүү Реформацийн үед хүний гэр бүл болон ойр дотны хамаатан садан, овог удмаас нь тусгаарлан, гэр бүлийн гишүүн бус харин бие даасан хүн буюу атом болгох үйл ажиллагаа болно.

Энэхүү овог гэр бүлүүдийн тогтолцоо бутарсны дараа, хувь хүн (нэг атом) нийгэмтэйгээ ямар харилцан үйлдэлтэй байх нь тодорхойлогдож, Хоббс ба Лок нар хувийн эзэмшлийн тухай ойлголт бий болгосон юм. Чухам энэ ойлголт нь иргэний нийгмийн ар нуруу нь болж хувирсан юм.
Жан-Жак Руссо өөрийн бичсэн "Эрх тэгш бус байдал болон түүний үүсэл гарлын талаарх эргэцүүлэл" номдоо 1755 онд бичихдээ, "Хэсэг газрыг өөрийн өмч мөн хэмээн зарлаж тунхагласан хүн иргэний нийгмийн жинхэнэ үүсгэн байгуулагч мөн" гэж бичиж байсан түүхтэй. Мөн иргэний нийгмийн салшгүй хэсэг нь бол "Мөнхийн дайн", "Ядуучуудыг мөлжин тонох баячуудын дээрэм" гэж тэр нэмсэн байдаг. Мөн хувийн эзэмшлийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд, өөрөө өөрийн хувь биеэ болон үр удмаас өөр эзэмшилгүй хүмүүс нь байгалийн байдалтай буюу соёлжоогүй (non-civilized, state-of-nature); харин эзэмшилтэй бөгөөд, бусдын цаг ба хөрөнгөөр хөдөлмөрийг хөлслөх эзэмшилтэй нь civilized буюу иргэншсэн хэмээх нэр томьёонд багтдаг болсон юм.

Чухам сүүлийнх нь иргэн буюу соёл иргэншсэн (civilized) хэмээн тооцогддог болсон бөгөөд, энэхүү тогтолцоог Лок хувийн, өөрийн эзэмшигчдийн төр хэмээн нэрлэсэн юм. Локын хэлсэн үг дундаас харвал: "Төр улс (republic) болон нэгдэн хамтарч, хуульд нь захирагдах хүмүүсийн эн тэргүүнд тавигдах гол зорилго бол хувийн эзэмшил болон тэрхүү хувийн эзэмшлийг сахин хамгаалах явдал мөн" гэж байдаг. Тэр цагт Republic гэдэг нь үг нь "хамтын үйл" хэмээн орчуулагддаг байсан бөгөөд, хаант ба вант улсуудад хүртэл хэрэглэгддэг байсан юм. Бүү гайхаарай, ард улс гэж ойлгож болохгүй болж байгаа юм.

Барууны их дээд сургуулиудад заагддаг идеологийн талаар олон сайн ном гарсан байдаг- гэвч тэдний нэг онцлог чанар бол, бидний их дээд сургуулиудад заагддаг хэвшсэн ойлголтоос тэс өөр юм заадаг. Нэг шалтгаан нь мэдээж орчуулга. Иммануэль Кантын бичсэнээр, "Хөлсний хөдөлмөр болон цалин хэмээх ойлголт нь хувийн эзэмшлийн (капиталын) нэгээхэн салшгүй хэсгийн адил, иргэний дайн болон хувьсгалуудаас болгоомжилж эмээх явдал нь либерализмын салшгүй нэг хэсэг юм. Дайнаар дамжуулан төр улсын үндэс суурь нь батлагддагийн адил, хувьсгалаар дамжуулан ард түмний өөрийгөө батлагдаж, мөн төрийн эрх нь хувийн эзэмшлээр батлагддаг. Өөрөөр хэлбэл, демократ засаглал бол иргэдийнхээ эсрэг явуулж буй хүйтэн хэлбэртэй иргэний дайн юм."

За баруунынхан ийм байдаг юм байж. Пролетариуд, үгээгүйчүүд, өөр юу юу гэдэг ч билээ. Гэвч тэр цагт хувийн эзэмшлийг хүлээн зөвшөөрдөггүй иргэд далайн чандад амьдардаг л байлаа. Жишээлбэл индианчууд байна. Барууны философи балмад хүний дүрийг бий болгон бүтээж, тэр балмад ард түмнийг иргэншүүлэхийн тулд байлдан дагуулах, аль эсвэл устгах мэт зорилго тавьдаг болсон юм. Цагаан арьстнуудад өгөгдсөн бурхны өгсөн эрх нь байсан юм. Зарим нэг зүйлийг энд бичиж байсан.
Колоничлол, үүнтэй мөр зэрэгцэн боолчлолын эрин эхэлж, христийн шашнаас европчууд улам холдсоор, есүсийн шашинг өөрийн зорилгодоо нийцүүлж эхэлсэн юм- "сонгогдсон ард түмэн", "Хүн төрөлхтний шилэгдмэл ард түмэн", "британий Израйль" гэх мэт явсаар, сүүлдээ арьс өнгөний үзэл гээч бий болсон.

05:36 - 2013-09-12 - Сэтгэгдэл бичих

Энэ чинь л хэл яаж хувьсан өөрчлөгдөж байгаагийн амьд жишээ. Зарим нэг үгний хэрэглээ нь өргөжөөд, эсвэл нарийсаад... Заримдаа ганц хоёр үг тэс өөр утгатай болж, тодруулга бичих шаардлага гардаг. Нэг үгээр хоёр тэс өөр зүйл тайлбарлаж болно.
Ямартаа ч, Гүнзийн энэ хэлсэн үг нь надад их сонин содон санагдсан болно.

AmonRa - 19:38 - 2013-09-14

Орчин цагт монгол ямар нэг үг хэллэг алга болох энэ талаар хүн болгон түгшиж байхад үүнтэй зэрэгцээд тухайн үг хэллэгийг бөөндөөд нэг эгшигт дуудлага бүхий үгээр илэрхийлчих гэсэн дотоод түрэлт зөвхөн монгол хэл дотроо бас явагдсаар л байх шиг. Би гэхдээ ондоо хэн нэг бичгийн хүнд бас дээр өгүүлсэн тохиолддог болов уу гэсэн магадлалаар ийн бичсэн нь энэ шүү.Уучлаарай.

Majaa - 18:40 - 2013-09-14

ЯАРУУ ТОДОРХОЙ ЮМ БИЧИЖ БАЙТАЛ ГАРЧ ИРСЭН НЭГ ИЙМ ТОХИОЛДЛУУД БАС БАЙНА
Тодорхой сэдэв дээр нэгэн зүйл бичиж дуусаад уншиж үзтэл "хайрламаар" инээдтэй алдаа их гаргасан байдаг. Мэр сэр. Учир нь бүр хасья гэхлээр бас утгатай. Утгыг нь харин гаргахдаа хэд хэдэн үгээр гаргах шаардлагатай авиаг нь төсөөлүүлээд хаячихсан буюу орхисон байх жишээтэй.

Majaa - 18:34 - 2013-09-14

mani ch halit ochihdoo joohon ajiglasan yumnuud ch bgaa l daa.. blogtoo bichih geheer neeh hudlaa unguts dugnelt bj magadgui geed l bichdeggui yum.. ireh zunaas l neleen udaan hugatsaagaar ochij uzeheer tuluvluj l bn.. yu bolohiin bgaan..

dao - 09:12 - 2013-09-13

чи энд ирээд, өнгөн талаас нь биш, дотроос нь харвал, бид нарт авах юм тун ховор байгааг ойлгоно байх аа. мөнгө угааж, гадагшаа гаргадаг дарга нар бол энгийн л нэг үзэгдэл.
энгийн иргэд (ардууд) боол шиг, баячууд худалдаачид нь хуучны ноёд шиг л байдаг. чөлөөт зах зээл.

AmonRa - 20:19 - 2013-09-12

aanha.. baruunii orchin.. bi uuriiguu helj bgaa uhaantai hehe,.

dao - 16:58 - 2013-09-12

барууны нийгмийн орчин уу, аль эсвэл хятадын нийгмийн орчин уу?
Эндхийн нийгмийн (барууны) найз нь бишгүй л хараад явж байна. Бишгүй л хараад нүд тайлаад л явж байна.

AmonRa - 16:32 - 2013-09-12

orchind n ochij ajiglalt hiivel olon zuil oilgoj boloh bh

dao - 12:54 - 2013-09-12

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax