जगन्नाथ

Бүтээлч зан чанарын тухай эргэцүүлэл

Бүтээлч байхыг хүн бүр л хүсдэг- энэ бол бидний (Homo Sapiens-ын) эволюцын явцад бий болсон генетикийн кодын өөрчлөлт юм. Сармагчны тархины үйл ажиллагаа өөрчлөгдсөнөөр, бид абстрактаар сэтгэж, зүгээр нэг абстракт сэтгэхээс гадна, тулгарч буй бэрхшээлүүдийг таних болон тэр бэрхшээлүүдийн талаар мэдлэг хуримтлуулах, тэр хуримтлагдсан мэдлэг мэдээллээ тунгаан боловсруулж, бэрхшээлийг даван туулах гэх мэт чадварууд хөгжин бий болсон. Бөөрөнхийлбөл иймэрхүү. 
Гэвч бидний дотор бүтээлч кодууд суулгасан байдаг боловч, хүн бүр тэрийг ашигладаггүй. Наад захын сэтгэлийн хат байна- хүсэл сэтгэл нь байвч, сачий нь хүрдэггүй. Энэ бол бас л бүтээлч хүний өдөр тутмын тулгардаг асуудлууд юм. Гэвч үүнийг уншсан уншигч маань шууд толгойгоо унжуулан хамраа ухаад суу гэсэн үг биш шүү. Хүн бол сурдаг амьтан, түүний ердийн байдал бол сурах,алдаанаасаа сурч, туршлага хуримтлуулах юм. 

Сэтгэл зүйд бүтээлчээр сэтгэх чадварыг бас л хэмжиж болдог. Мэдээж сэтгэнэ гэдэг, бас бүтээлч байхын баталгаа ер биш. Худлаа панаалч, бүтээлч хоёр хоорондоо ялгаатайг анхаарна уу. 
  • Түргэн шаламгай байдал - энэ бол өмнө тавьсан зорилгуудыг (эсвэл даалгавруудыг)  богино хугацаанд амжилттайгаар дуусгах явдал. Цагийн зохион байгуулалт бүтээлч хүнийг бүлт үсрэгчээс ялгаруулдаг хамгийн том онцлог юм. Зорилго тавьсан хэрснээ, түүнийгээ хийх гээд дүлээд, бүр үхэх гээд байвал орхисон чинь дээр шүү. Байдлыг өмнөхөөсөө долоон дор юм болгов оо гэсэн үг.
  • Уян хатан чанар - олон төрлийн асуудлыг олон талаас түргэн харж, алсын стратегийн зорилгод хүрэхэд бэрхшээл гарсан нөхцөлд, тактикийн хором зуурын уян хатан өөрчлөлт. Нэг байдлаас нөгөөх үрүү хоромхон зуур шилжих, дасан зохицол юм. 
  • Бусдаас ялгарах онцлог шинж чанар - үүнд чамайг тоть шиг гангарч, өндөр өсгийтэй гутлаар бусдаас ялгар гэж хэлээгүй. Огтхон ч биш. Бусдаас ялгарах шинж чанар бол, бусдын (мөн нийгмийн) хүлээн зөвшөөрөгдсөн нормоос гадна сэтгэж, зарчимлагдсан сэтгэхүйн шийдлүүдээс тэс ондоо шийдвэр гаргаж, тэрийгээ гүйцэтгэж байх чадвар юм. 
  • Олонхын хүлээн зөвшөөрөгдсөн сэтгэлгээний хэв маягаас үл хамааран, шинэлэг санаа гаргах чадвартай эсэх гэж дүгнэж болно. 
  • Бэрхшээлийн төвийг нь, яг хаанаас үүсэж байгаа эхийг нь алдаагүй харах чадвар. 

Төгсгөлд нь хэлэхэд, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлдэг дасгалууд байдаг л. Тэр бүгд нь тоглоомын зарчмуудтай их төстэй байдаг. Ер нь бүтээлч тоглоом (видео тоглоом биш, шатар ч бас биш) орчин тойронтойгоо харилцан үйлдэж, алдаа оноон дээр суралцан, мэдлэг хуримталж буй хэрэг. Эрүүл саруул хүний оюун санааны ердийн байдал гэж хэлж болно. 

16:52 - 2013-09-02 - Сэтгэгдэл бичих

(*мөрөө хавчив*)
@Мажаа: яай гэхэв.
хүн нөхцөл байдлаас хамаарч, нөхцөл байдлыг харин хүн харилцан бүрдүүлж байдаг.

AmonRa - 17:55 - 2013-09-14

хүмүүс их бүтээлч нэгнээсээ айдаг юм ш д

Хэрэгтэй гүйг нь мэдэхгүй бүтээлч хүн бусдын нүдэнд ямар инээдтэй . Үзэгддэг гээч.Ялангуяа монголчууд цөөхөн хүн амтай жалга довны ам яриагаар олон зүйлийг бүтээж бас нураасаар ирсэн хотол түмэн. Хамгийн бахархууштай оготны хамраас цус гаргалгүй ...

Majaa - 15:12 - 2013-09-13

бичлэгийнхээ форматыг янзлав, яаруу хийснээс болж ойлгомжгүй юм болчхож.

AmonRa - 20:23 - 2013-09-12

тавьсан зорилгодоо хүрсэн бол, овоо бүтээмжтэй ажиллаа л гэж дүгнэнэ (би өөр өөрийгөө). утга төгөлдөр бүтээл (чиний хэлдгээр аймар бүтээлч) гэдгийг бол би биш, ач гуч нар дүгнэлтийг гаргаж дүгнэнэ. аз дайрвал шүү дээ, батүүл шиг мэдрэлүүд шатааж нураачихгүй бол.

AmonRa - 20:15 - 2013-09-12

Hmm teheer chi ooriigoo bi yag aimaar buteelch bainadaa gedgee yaj meddeg ve? Buteelcheer gargasan yum bolgon bas chanartai baihgui baij bolno yu?

Solongo - 19:50 - 2013-09-12

Аминдаа бүлт үсрэх ихсэх тусам бүтээлч чанарын эсрэгийг харуулж байгаа юм гэж л ганц өгүүлбэрээр хэлсэн болно. Ам хөдлөх тусам гараас гарах зүйл байхгүй, гар хөдлөх тусам юм бүтээнэ гэсэн баталгаа бас биш гэсэн утгатай юм.

AmonRa - 16:27 - 2013-09-12

Sain oilgosongui... tolgoigoo unjuulaad hamraa uhahiig shahlaa

Solongo (зочин) - 22:58 - 2013-09-10

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax