जगन्नाथ

Джанго киноны тухай


Олон хоногийн өмнө Джанго кино үзсэн билээ. Кино нь хэний кино, хэн тоглосныг яриад дэмий биз, үзээгүй хүн тун ховор байх шиг санагдсан. Үзээгүй нь шууд татаад ч хамаагүй, үзэх хэрэгтэй. Маш сайн кино гэж хэлбэл юу ч хэлээгүйтэй адилхан. Тарантино найруулагчийн бүтээл дундаас заавал үзэх киноны нэг мөн. Киног нь яриад нэмэргүй. Өөрөө үзэх хэрэгтэй. Үзсэн хүмүүст харин түүхэн хуудсыг өнгөцхөн сөхөж, кинонд юу харуулж байгааг товч өгүүлье.

Бидний мэдэж байгаагаар өндөр хөгжил, соёл иргэншлээрээ толгой зохидог Европ тив асар жижигхэн билээ. Бүр аль эртнээс орон зай бүгдэд нь хүрэлцдэггүй байсан. Улмаар байнга гачигдалтай нүүр тулдаг байсан. Энэ учраас Испанийн хатан хааны тушаалаар Энэтхэг хүрэх худалдааны дөт замыг нээх нууц даалгавартай нөхөр Колумбыг аян замд илгээтэл, өнөөх нь санаандгүйгээр Америк тивийг нээж, европчууд нэн даруй хов хоосон тивд суурьшихаар шуурсан билээ.

Мэдээж тэр газар нутгууд байнга хов хоосон байгаагүй. Тэр тивд нутгийн иргэд амьдардаг байсан бөгөөд тэднийг соёлжуулахын сацуу газар нутгийг хатны эзэмшил болгох нууц даалгавартай  Кортэс ба Пиззаро мэтийн хүнд гарын дайчдыг явуулж, тэд тэнд нутгийн уугуул иргэдийн соёл иргэншлүүдийг устгасан юм. Тэр хоёр л гэхэд муугүй ажилласан.  Олон зуун жилийн түүхтэй инка болон ацтекуудын соёл иргэншлийг юу ч үгүй болгож, толгой дараалан нутгийн иргэдийг өөрийн шашин ба хэлээ суулгаж эхэлсэн юм. 

Уг хоёр нөхрийн ажлыг бататгаж, ард түмэн хоорондын эв найрамдал ба хамтын ойлголцлыг улам гүнзгийрүүлэхийн тулд европын шоронгийн дүүрсэн засаршгүй хоригдлуудыг Америкийн зүг ачин явуулж эхэлсэн юм. Уг шоронгийн хоригдлууд нь Европын одооны өндөр хөгжил болон толгой зохих соёл иргэншлийн үндэс суурийг нь гар хөлөө оролцуулан тавьж байсан юм. Манай зарим мангар ухаантай сэхээтнүүд юм болгонд коммунистууд гэж бүлтрэх маш дуртай- гэвч хоригдлуудын гараар зам тавих, цооног ухах мэт дэд бүтцэд хоригдлуудын ажлыг ашиглах талаар хөгшин Европ хамаагүй эртнээс хэрэглэж байсан заншилтай юм.

Гэвч тэр үй түмэн хоригдлуудаа Америкт ажиллахаар явуулсан ч, хүн хүч улам бүр дутаад байгаа нь өдрөөс өдөрт улам мэдрэгдсээр байв. Тэр дор нь соёлтой европчууд боолын худалдаа наймаа зохион байгуулж, Африкаас негр худалдах шийдвэр гаргав. Манай зарим мангар ухаалаг сэхээтнүүд Европт үргэлж эрх чөлөө ардчилал байдаг байсан гэж үздэг. Энэ учраас манай Монголд амьдардаг бүх монголчуудыг боол сэтгэхүйтэй гэж үздэг. Мангар ухаалаг сэхээтний толгойд юу болж байгааг ойлгох бэрх. Дан логикоор ухааршгүй.
Мэдээж тэдний тоонд Маркс өвөөг уншсан хүн ховор тул, чөлөөт зах зээлийн нөхцөлд гайхамшигт эелдэг европ наймаачин 100%-ийн ашгийн төлөө юу хийж чадахыг төсөөлөх хүн ховор. Гэтэл Америкийн нөхцөлд 300%-ийн хувийн ашгийн тухай яригдаж байсан.

Европын хөрөнгө оруулагчдад боолын хөдөлмөрийн хэрэгцээ асар өндөр байсан. Африк тивийн эрэг хойгоор амьдардаг уугуул иргэд томоохон бонус хийж болох алтан боломжийг нэн даруй олж харсан. Энэ учраас хойг хавийн харууд сайн санаат Европчуудын тусламжтайгаар нэн даруй зэвсэглэж, тивийн гүнээс өөрсдийн хар ахан дүүсээ европчуудад үйлдвэрлэлийн хэмжээтэйгээр нийлүүлж эхэлсэн юм. Цэргийн хүчээр өөрийн хөршөө номхтгож, олзны хүнээ өөрийн улсдаа байршуулсан бөөнөөр хорих лагеруудад хорьж, цааш нь европчуудад бөөний үнээр худалддаг байсан юм. Энэхүү мөргөлдөөнүүдэд хэдэн хүн алуулсныг мэдэх хүн ховор. Харин тэр олзны хүмүүс өөрсдийн эхнэр хүүхэд, өөрийн амиа хамгаалж байсан болохоор, тэмцэл нь маш хурц хэлбэрээр өрнөж байсан.
Ер нь энэ талаар маш их түүхэн эх сурвалжууд байдаг боловч, яг бодит тоог тоолж мэдэх хүн байдаггүй. Яагаад гэвэл тэр цагт негр бол хүн биш байсан. Хэн ч тоолж алтан цагаа үрдэггүй байв. Хэдэн эрэгтэй эмэгтэй хүүхдүүд эрэг хүрэх замд өнгөрсөн, хэдэн эрэгтэй эмэгтэй хүүхэд бөөнөөр хорих лагерт худалдан авагчаа хүлээх хооронд өвчин өлсгөлөнд тарчилж үхсэн, хэдэн эрэгтэй эмэгтэй хүүхэд ачааны онгоцонд гатлах зуур чадарсан тухай яг нарийн тоо баримт байдаггүй. Гэвч далайг хамгийн багаар 12 сая боолчлогдсон ард давуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл, Африк тивийн гүнд чөлөөт зах зээл тэднийг хамгаалж байсан 12 сая хүнийг устгасан гэсэн үг. Ер нь одооны Европын эдийн засгийн өсөлт ба үйлдвэржүүлэлтийн эх суурь нь энэ маягаар тавигдаж байсан юм. Их сонирхолтой.

Наймаа нь өөрөө маш прагматик ба рационал зохион байгуулагдсан байсан. Европоос Африк уруу өргөн хэрэглээний бараа буюу шилэн зүүлт, бөс бараа очно. Харин Африкаас Америк уруу боол зөөж, Америкаас Европ уруу үйлдвэрийн түүхий эд (хөвөн, алт мөнгө) явдаг байв. Энэхүү "боол-түүхий эд-дайн"-ы гурвалжин нь Европ ба Америкийн эдийн засгийн хүчирхэг үндэс суурийг бий болгосон түүхтэйг мэдэж байхад илүүдэхгүй.

Негрүүдийг Африкаас Америкт хүргэх бас хэрэгтэй- тэр нь цаанаа бас нилээд хүндрэлтэй асуудал. Боолын худалдаа эрхлэхийн төлөө тэр цагийн шилдэг европын гүрнүүд үзэлцэж байсан юм- тэр дунд Франц, Британи, Дани ба Португали улсууд. Мөн техник технологийн хөгжил бас мэдэгдэхүйц нөлөө үзүүлж эхэлсэн цаг- 16-р зуунд далайг гатлахын тулд бараг хагас жил аялж, цаг агаарын байдлаас ихээхэн хамаардаг байсан бол, 19-р зуунд тэрхүү хурд нь суга өсөж хагас сараас сарын хооронд амжуулдаг болов. Усан онгоцонд аль болгон ахиухан харуудыг чихэн ачиж, аль болгон бага хооллож услах нь ойлгомжтой. Энэ учраас усан онгоцоор дүүрэн нэг суулгац өвчин ердийн үзэгдэл байсан гэлцдэг. Мөн олон хүнтэй давчуу өрөөнд элдэв янзын хорхой шавьж үржиж олшрох нь ч бас ойлгомжтой.

Иймэрхүү эрүүл мэндийн байдалтай Америкт хүргэгдсэн боолууд мэдээж нэг их сайхан ажиллаад байдаггүй байсан болохоор, тэднийг даатгаж байх сайхан санаа төрж, үхлийг нь мөн адил даатгаж эхэлдэг болов. Энэ учраас цовоо сэргэлэн боолын худалдаачид илүү жин ачаа тээхгүйн тулд хэрэгцээгүй харуудыг алж далайд живүүлэн, даатгалын нөхөн төлбөрийг нь авдаг тохиолдлууд байдаг байв.

Иймэрхүү байдалтай гэнэт нүүр тулсан харууд олон сонирхолтой домог үлгэр дундаа зохиодог байв- мал шиг ачуулж байхыг хараад, дийлэнх нь хүн иддэг цагаан арьстнуудад аваачиж байна гэж ойлгодог байв. Гэвч ирээдүйд тэднийг юу хүлээж байгааг мэдсэнсэн бол, тэд өөрсдийн нутгийнхаа махчин уруу сайн дураараа идүүлэхээр гүйх байсан байх. Зарим харууд өөрсдөө хоолноос гарч, өлсгөлөнгөөр өөрийгөө хороож, зарим нь салхилах хооронд усан онгоцноос үсэрч далайд живж амиа хорлодог байв. Харин зарим зоригтой нөхөд бослого гаргадаг байсан боловч, тэднийг маш хэрцгийгээр дардаг байсан түүхтэй. Ийнхүү тээврийн явцад байдлаар 3-4 сая хүн өнгөрсөн гэж тооцдог.

Америкт ирсэн даруй харуудыг тусгай бөөнөөр хорих лагерьт хорино. Тэнд харуудын сэтгэлийн тэнхээ ба дотуур тамирыг нь зодон жанчиж хугалдаг байв. Манайхны эмнэг сургадаг шиг л. Дуулгаваргүй, хамгийн зэвүүн сэргэлэн харуудыг шүүж дуусгаад, хамгийн дуулгавартай донгиодуу нь үлддэг байв. Энэхүү шатанд бас баахан хүн цаашаа харж, харин үлдсэн нь дуудлага худалдаанд гаран хөвөн үйлдвэрлэгчдийн гарт очдог байв.

Америкийн нутгийн иргэд байсан л даа. Тэд бас боолчлогдсон байсан боловч, тэд европчуудын оруулж ирсэн өвчнийг дийлэлгүй бөөнөөрөө үхэцгээсэн юм. Дундаж тооцоогоор Миссисипи мөрний хавиар 20 сая хүн амьдарч байсан гэлцдэг. Тэр үй олон хүний дийлэнх нь өвчинд нэрвэгдэж үхсэн. Дийлэнх нь устаж дууссаны дараа үлдсэнийг нь соёлтой европчууд үр шимгүй усгүй газарт шахан зайлуулах мэт олон аргаар тоог нь бас цомхтгодог байв. Энэ учраас индианчуудыг хөвөнгийн тариаланд ашиглалгүй, дийлэнхдээ харуудыг ашигладаг байсан. Хөвөн, тамхи, чихрийн ургамлыг тарих, арчлах ба хураах нь харуудын ажил байсан.

Мэдээж хэрэг бүх юм хуулийн хүрээнд явагдаж байсныг ойлгох хэрэгтэй. Хуулийн дагуу худалдан авч, хуулийн дагуу зарж, хуулийн дагуу цааш нь дамлан нийлүүлдэг байсан- бүх эдийн засгийн үйлчилгээ нь гэрээгээр батлагддаг байсан. Мэдээж хэрэг амьд үлдсэн харууд биеэ зөв авч явах хэрэгтэй. Үүнд зөв бурханд залбирч (есүст мөргөж, эзнээ тэнгэр бурхны төлөөлөгч хэмээн, эзнийхээ эсрэг нэг ч үг хэлэхгүй, зөрүүдлэхгүй дуулгавартай байх гэх мэт),
Зөрүүдэлсэн харыг ихэвчлэн ташуурддаг байсан. Маш их зөрүүдэлбэл ташуурдан хорооно. Энэ нь бусдад сургамж болох ёстой үйлдэл юм- бүх юм мэдээж хэрэг хууль ёсны хүрээнд явагдана. Ташуурдаж хороохдоо ойр хавийн бүх харуудыг цуглуулан харуулдаг байсан- айлган сүрдүүлэлтийн аргууд юм.

Чөлөөний бичиггүй тариалангийн талбайгаас холдсон байвал ташуурдуулж шийтгүүлнэ. Оргож, 20 хоногийн турш сураггүй алга болбол олон нийтийн өмнө ташуурдан шийтгэнэ. Давтан оргосон нөхцөлд нүүрийг нь тамгалж цээрлүүлнэ. Дахин оргож, 30-аас дээш хоног сураггүй байсан нөхцөлд хоёр чихийг нь огтолж, дөрөв дөх удаад оргосон оргодол харын төмсгийг нь огтолж, зайран болгодог байв. Зарим эдлэн эзэмшигчид эхний оргох оргодолд амийг нь таслан шийтгэдэг заншилтай байсан. Негрүүд цагаан арьстанд гар хүрэхийг хуулиар хорьсон байснаас гадна, зодуураас өөрийгөө хамгаалахыг хатуу хорьсон байдаг.

Хоёр долоо хоног бүр харуудын гэрт нэгжлэг явуулж, хүйтэн зэвсэг ба хулгайн эд хогшил байгаа эсэхийг шалгаж байх хууль мөрдөгддөг байв. Хулгайн эд хогшил нь жишээлбэл хоол байж болно. Хэрэв хулгай илчлэгдвэл оргохын адил шийтгэдэг байсан- ташуурдуулж, тамгалуулах, хэцүүдсэн үед чих хамар төмсөг огтолж шийтгэх гэх мэт. Боолуудад мөнгөөр ажиллахыг хатуу хорино, өөртөө зориулж хүнс тарьж, амьтан тэжээж, завь эзэмшихийг мөн адил хатуу хорьсон байдаг. Мөн үүний дунд зөвхөн эзнийгээ зөвшөөрсөн негрүүдийн хувцас өмсөж, ямар нэгэн худалдаа наймаа хийхийг мөн адил хатуу хорьдог байх жишээтэй.
Ер нь гайхамшигтай европ заншлуудыг заан сургаж байсан юм. Нэг эртний заншлуудын нэг нь илотууд буюу даварсан боолуудыг номхтгодог спартын иргэд. Спартиатууд шөнөөр цуглацгаан, бослого гаргахыг оролдсон боолуудыг нэг нэгээр нь цааш нь харуулдаг гайхамшигтай заншилтай байсан юм. Энэ кинонд ч мөн адил иргэний ухамсартай цагаан арьстнуудыг харуулдаг. Иргэний санаачлагтай цагаан арьстан иргэд даварсан боолуудыг дарахын тулд шөнөөр цуглацгаан айлган сүрдүүлэлтийн арга барилыг өргөн хэрэглэдэг байсан.

Гэвч хууль цааз зөвхөн харуудад тархдаггүй байсан. Мэдээж хууль иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж л таарна, мөн хуулийн өмнө бүгд эрх тэгш. Жишээлбэл цагаан арьстан оргодол негрийг нуугдахад тусалсан бол нэг жилийн гянданд хорих ял, эсвэл 1.000 долларын торгууль төлнө. Яагаад гэвэл оргодол негрийг харсан цагаан арьстан болгон түүнийг барьж өгч, хуулийн байгууллагт хүлээлгэн өгөх үүрэгтэй юм. Негрийг бичиж уншихыг заавал хагас жилийн шоронгийн ял. Негрүүдэд архи зарахыг оролдвол хагас жилийн хорих ял, эсвэл мөнгөн торгууль. Боолын хуулийг мөрдөхөөс татгалзсан боол эзэмшигчдийн эд хөрөнгө буюу боолыг нь хураадаг байв.

Эрчүүд гадарласан байх л, царайлаг хар эмэгтэйчүүд бас байдгийг. Тэр царайлаг охидыг цагаан арьстнууд мэдээж хэрэглэдэг байв. Мөн хөршөө дууддаг байв-  ёс ёмбогор. Тэр хэрэгжүүлэлт дундаас гарсан хүүхдүүд нь мөн адил боол байсныг дурдах хэрэгтэй байх. Бас негрийн хувьд хувийн амьдрал гэж мэдээж байхгүй- цагаан арьстан эдлэн эзэмшигчид тэр цагт харуудын үүлдэр сайжруулахын тулд байн байн ажилсаг эрүүл боолыг л хооронд нь хээлтүүлж, хаягдал генийг шүүдэг хоббитой байсан.
Энэ учраас анд минь чи биерхүү булиа негрүүдийг харвал, цагаан арьстан боол эзэмшигчийн мэндчилгээ гэж ойлгож болно.

Иймэрхүү байдлаар гаднах ертөнцөөс хаагдсан негрүүд өөрийн дотоод нийгэм ба нийгмийн бүтээгдэхүүн болох соёл бий болгож эхэлсэн нь ойлгомжтой. Өөрийн нэг сонирхолтой хэл буюу эбоникс, тэрхүү эбоникс хэлээр дуу зохиогдож, мөн өөрийн гэсэн бишрэл шүтлэг ч үүсдэг байв. Жишээлбэл nigga, oodt,  yo гэж үгүүд байна. Энэхүү хэл нь монгол хэлтэй харьцуулбал "Сайхан байв аа, чи дахин ирваа" маягийн эвдэрхий хэл юм. Одоогийн байдлаар ярианы энэ маягийг манай Монголд дуурайн ярих дуртай хүн ховор л байх. Гэвч  шоронгийн хоригдол негрүүдийн гаднах зан төрхийг нь дуурайх дуртай хүн зөндөө.

Аан, бас киноны тухайд мэдэхэд илүүдэхгүй нэг юм бий- тэр нь шашин. Тэр цагт соёлтой хүн бүр заавал библийн судрын заавраар амьдардаг байсан. Негрүүдэд мөн адил библи судар хэвлэдэг байсан- гэвч зүгээр нэг библи биш, тусгай хэвлэлийг. Тэрхүү тусгай хэвлэлд нь хуучин гэрээний Эхлэл номын Ноа зөнчийн бүлэг л хэвлэгдсэн байдаг юм. Тэрхүү бүлэгт Ноа архидан согтуурч, согтуудаа шоодойгоо гялалзуулан наранд хэвтэж байсан тухай өгүүлдэг. Шоолох шоолохдоо хөвгүүн хоёр том ахыгаа дуудан, хамт шоольё гэж. Хоёр ах нь татгалзаж, архи нь гарсан Ноа удалгүй сэрж л. Боовоо ил гаргасан аавыгаа харсан бага хөвгүүн нь аавыгаа шоолсны улмаас хоёр том ахынхаа боол байх хувь тавилантай байх болтугай гэж Ноа бага хүүгээ ерөөсөн гэдэг. Бурхан үүнийг нь зөвтгөв.

Ийнхүү Сим буюу том ахаас нь бүх семитүүд (еврейчүүд ба арабууд) үүсэж, Яфет дунд хөвгүүнээс нь яфетидүүд (европчууд) ба Хам бага хөвгүүнээс нь хамитууд (ази ба африкчууд) үүссэн юм гэж христийн домог өгүүлдэг. Өөрөөр хэлбэл боол эзэмшигч байна гэдэг, христийн шашны бүрэн хүлээн зөвшөөрсөн зүйл хэмээн тунхагласан байдаг юм. Энэхүү зарчмаар амьдрахыг хүсдэггүй хэн ч байлаа бурхны эсрэг гэмт хэрэг хийсэн хэмээн тооцож, амийг нь хороох энүүхэнд. Мэдээж хэрэг итгэхийг хүсээгүй бүх бурхангүй үзэлтэн коммунистүүдэд ч хамаатай байв.

Ай, энэхүү түүхэн хуудсыг харахаар олон сонин бодол үүсдэгээ нуух юун. Түүхэн өрнөлийг харвал, би нээг их удаан амьдраагүй- 33 хан настай. Гэтэл би хүртэл америкийн өдөр тутмын амьдралын тухай гэрэл зураг сайн санадаг юм- "зөвхөн цагаан арьстнуудад", "харууд ба нохой орохыг хорино", эсвэл автобус цагаан хар арьстнуудых гэж хоёр хэсэг болгон хуваагдаж байсны тухай санадаг. Харин америкийн харууд үүнийг надаас илүү сайн санаж байгааг дурдах юун. Тэд иймэрхүү зүйлийг сайн санаж байгаа байх. Олон хүнтэй олон нийтийн унаанд негрүүд заавал цагаан арьстанд суудал тавьж өгөх ёстой байсныг, эсвэл цагаан арьстныг харсан даруй малгайгаа тайлан хүндэтгэл үзүүлж байх ёстой байсан бүгдийг тэд маш сайн санаж байгаа. Мартсан биш, мартаагүй.

Болж өнгөрсөн түүх нь одоо хүртэл харуудыг эмзэглүүлдэг бөгөөд тэднийг ниггер гэж үгээр доромжлохоос өөр аймшигтай хараал тун ховор. Манайхны мангар ухаалаг сэхээтнүүдэд л ниггер гэж үг гоё хөгжилтэй санагддаг байх. Харин энэ бол хөгжилтэй эд биш, ниггер гэж үг боолыг хэлж байгаа юм.

Тарантино нөхөр хар боолын тухай кино авсан нь зарим нөхдүүдийн хэлж байгаагаар их хөгжилтэй кино болсон гэж үздэг. Тийм ээ, энэ бол мастер хүний дараагийн инээдмийн жүжиг. Гэвч америкчуудын хувьд бол тийм биш, инээх хүн ховор. Хар америкчуудын хувьд тэр тусмаа ер хөгжилтэй биш.
Нэмж хэлэхэд, хамаг үйл явдал Тексас мужид болж өрнөнө. Тексас муж бол Америкийн боол эзэмшлийн томоохон цэг байсан. Өмнөд мужууд нь дийлэнхдээ хөвөн тарьдаг байсан бөгөөд, АНУ-ын хойд мужуудын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хөвөнгөөр тэжээдэг байсан юм. Харин хойд мужуудаа тэтгэхээ болих шийдвэр өмнөдийнхөн гаргахад, тэр дор нь иргэний дайн болсон түүхтэй. Өөрөөр хэлбэл АНУ-ын иргэний дайн нь мөнгөнөөс болсон болохоос, боол чөлөөлөх дайн биш байсан. Гэвч кинонд иргэний дайн эхлээгүй, 2 жилийн өмнө нь гэж бичиг харуулдаг.

За угаасаа энэ кино нь италийн спагетти-вестерн кинонд тулгуурлан бүтээгдсэн. Тэрхүү спагетти вестерн кино нь цаанаа нэг тусдаа сэдэв билээ- баатар болгон нь өөдгүй хүмүүстэй аймшгийн хэрцгий аргаар тэмцэг уламжлалтай. Хүн аалзны тухай комикс шиг, бүгдийг хэт хялбарчилсан, бас хэт давсалсан үйл явдалтай гэсэн үг. Ер нь их марзан, спагетти-вестернүүд. Энэхүү итали кинонуудын дундаас Сэржио Леонэ ба Сэржио Корбуччи нар их ялгардаг. Сэржио Корбуччи 1966 онд "Джанго" кинондоо Франко Неро жүжигчнийг гол дүрд нь тоглуулж нэг лут бүлт үсэрсэн кино хийсэн. Тэр 1966 оны Джанго нь мэдээж Тарантиногийн Джангогоос тэс өөр. 66 оны хөх нүдэн царайлаг Джанго залуу авсанд пулемёт хийж, өөртэйгээ үргэлж чирч явдаг байдаг. Боломж гарах болгонд пулемётоороо сайн сайхныг хүссэн хүн бүрд тараадаг. Ер нь их сонин, марзан кино.

Тэгсэн гэнэт Тарантиногийн Джанго гараад ирдэг юм байж. Үнэндээ хэлэхэд, Inglorious Basterds кино нь нээг их сайн болсон гэж би хэлэхгүй- дунд зэргийн уйтгартай кино л болсон гэж хэлнэ. Гэтэл энэ удаад мань эр жинхэнэ чилээгээ тайлах шив.
Ер нь жүжигчин бүр гайхалтай- хөлсний ангуучин, герман шүдний эмч Шульцыг тоглосон Кристоф Вальц, улам бүр гайхамшигтай яриа урсгана. Өмнөх кинонд жишээлбэл мань эр SS-ын офицерыг тоглохдоо, герман английг марзан хольж хутган, уран панаалыг гайхамшигтай үсэргэж байсан. Энэ удаад мань эрийн яриаг англи хэлээр сонсвол, герман үг оруулж, улам бүр гайхамшигтай панаал үсэргэдэг.
Дараагийн нөхөр нь Жэйми Фокссын тоглосон Джангогийн дүр. Энэ бол нэг тусдаа асуудал. Жишээлбэл мань эр эбоникс буюу дээрх түүхэн дарамтад үүссэн харуудын хэлээр ярьдаг асуудал.
Мөн Дон Жонсон, Леонардо ДиКаприо болон Самуель Л. Жексон.

Леонардо кино болгондоо маш чадварлаг жүжигчин болохоо харуулдаг, гэвч энэ удаад Кэндигийн дүрийг онцгой сайн дурсамж үлдээж байна. Мань эр нас буурь суух тусам, эр хүн шиг царайтай болж байгаа нь өөрт нь их сайхан зохидог шиг санагддаг.
Мөн Самуель Л. Жэксон авьяаслаг жүжигчнээ дахин харууллаа. Тэр цагт негрүүд хоёр төрөл болж хуваагддаг байсан- тариалангийн негр ба гэрийн негр гэж. Аль аль нь нэг нэгэндээ дургүй бөгөөд, одоо хүртэл харуудын дундах хагаралд ажиглагддаг.
Самүель энэ удаад гэрийн негр тоглож байх. Миний бодлоор киноны хамгийн зөрчилдөөнтэй, хамгийн сонирхолтой дүрийг бүтээсэн. Үүнийг яриад нэмэргүй- үүнийг харах хэрэгтэй.

Тарантиногийн кинонд хэрцгийлэл заавал байдаг. Энэ удаад ч бас буудалцаан эхэлсэн цагт гэрийн бүх хана ширээ цусаар будагдаж, хагарсан тархи фонтан шиг савсана. Кино нь хоёр цаг гаруй өрнөдөг бөгөөд, эхний хэсэгт зөвхөн яриа өрнөж, дараа нь хангалттай цус урсана.
Ер нь танхай кино. Бөөн сэтгэл хөдлөл.

18:59 - 2013-03-03 - Сэтгэгдэл бичих

сайн бичиж. маш сайн

ulaankaa - 12:17 - 2013-05-07

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax