जगन्नाथ

Оффшоруудын тухай No. II

Өмнөх хэсэг энд.

Оффшорын системийг бүрэн дүүрэн тайлбарлана гэж, ганц хүний хувьд барагдахгүй ажил гэдгийг хүмүүс эрх биш ойлгох биз ээ. Гэвч энэ тухай бичнэ ээ, яагаад гэвэл энэ сэдэв нь өнөө цагийн хамгийн сонирхолтой шинж тэмдгийн нэг.  Оффшорын сэдвийг бүрэн дүүрэн ойлгуулах бас амаргүй, маш холоос тайлбарлах хэрэгтэй болдог.
Би ч бас холоос эхлэх болно. Товч ба богино нь дээр- асуух юм байвал сээгий дотор асууна уу.
Сэдвээ нилээд холоос эхэлнэ. Хувьчлалаас эхлэх нь зүйтэй.

Хувьчлал гэж яг юу бэ?
Төрийн буюу нийтийн өмчийг нэг хүний (эсвэл компанийн) хувийн эзэмшилд оруулахыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл нийтийн мөнгөөр санхүүжигдэж боссон сургууль цэцэрлэг, үйлдвэрүүд, олон нийтийн унаа гэх мэт нийтийн эзэмшил нь бүтээн байгуулалтад гар хөл оролцуулаагүй хамаагүй хүний гарт ордог юм. Нийгмийн эдлэлийг булаахыг л хэлж байгаа юм. Улмаар ард түмний үзүүлэх нөлөө ч багасна.

Төр засаг суларч, нийгэмд нөлөөлөх төр засгийн эрх мэдэл нь буурч, төр засаг ба парламентууд хувь эзэмшигчдийн шууд нөлөөн дор ордог. Яагаад тэр бэ? Яагаад гэвэл, төрийн ба нийтийн өмчийг завшсан этгээд хөрөнгөөр боочхож чаддаг болохоор тэр. Энэ учраас хувьчлал өрнөсний дараа сонгууль болон ард түмний санал асуулгууд урьд өмнөөс нь шийдэгдсэн асуудал болж, нэр төдий л үзэгдэл болж хувирдаг. Энэ бол хувьчлал.

Глобалчлал буюу дэлхийн даяарчлал
Дээрх дурдсан шалтгаанаар, үндэстний ба нийтийн эрх ашгийг хамгаалах ёстой төр засгийн үүрэг нөлөө нь дэлхийн зах зээлийн тавцан дээрх жижиг орон нутгийн менежмент төдий болтол буурч, дэлхийн зах зээлийн тоглоомын дүрэмд дасан зохицох ёстой нэр төдий байгууллага болж хувирдаг.
Учир нь тусгаар тогтносон үндэстний төр засаг нь санхүүгийн эргэлтээ өөрөө зохицуулж чадахгүй болж, хувь эзэмшигчдийн заасан дүрмээр тоглохоос өөр аргаггүй байдаг. Үүнд улсын санхүүгийн эргэлтэд төр улс үзүүлэх ямар нэгэн нөлөөгүй болж, эдийн засгийн нөлөө нь хувь хүний гарт байдаг тул маш сонирхолтой динамик үүсдэг. Төр засаг санхүүгийн дарамт нөлөөнд авамтгай, мэдрэмтгий болдог.

Энэ яг ямар нөлөө, үр дагавартай бэ?
Хүчтэй ба хурцаар өрнөж эхлэх зах зээлийн өрсөлдөөнд дасан зохицох үүднээс хямд ажлын хүч болон мэргэжилтнүүдийн эрэл хэрэгцээ өндөрсөж, хамгийн хямд ба богино хугацаанд ажлыг гүйцэтгэх шаардлага тавигдаж эхэлнэ. Энэхүү өрсөлдөөнд оршин тогтнохын тулд, дотоодын үйлдвэрлэгчид гаднын хөрөнгө оруулалтын төлөө өөрсдийн ажилчдын үнэлгээг буурууллахаас өөр арга үгүй болдог.
Гэвч нэг газар байнга хямд ажлын хүч байна гэж байхгүй- өмнө нь Хятадад ажлын хүч хямд байсан бол, одоо Энэтхэгт ижил хэмжээний чанарын барааг бүр хямд өртгөөр үйлдвэрлэх чадалтай болсон. Хэзээ нэгэн цагт Энэтхэг улс ч мөн адил өөр нэгэн улсад өрсөлдөөнийг дийлэлгүй, баян орнуудын захиалгуудыг өөр нэгэн ядуу оронд алдах болно.
Үүний үр дагавар нь тухайн улс орны дотор үй олноор ажилгүй болох, баян ядуугийн ялгаа ихэсдэг.

Дампуурлын аюул зөвхөн гуравдагч буюу манай Монгол улс шиг дорой хөгжилтэй орнуудын хувь заяа биш. Том хүчирхэг улс орнууд ч энэ заяаг одоо амсдаг. Төр засаг олигархуудын санхүүгийн шахалтын дор татвар болон нийтийн эрх ашгийн төлөөх үйлчилгээний зарчмуудыг өөрчлөх хэрэгтэй болдог. Олигархууд харин өөрсдөө мөн адил дэлхийн хэмжээний хөрөнгө эзэмшигчдийн шууд нөлөөн дор байдаг.

Дээрх зүйлүүд бол оффшорын банк гээч зүйлийг бий болоход их нөлөөлдөг. Хамгийн хүнд ачааг мэдээж тухайн орны нийгмийн хамгийн сул дорой, эмзэг бүлэг тээдэг. Тэр бүлэг нь хээл хахуулийн гинжин хэлхээний хамгийн эцэст зогсдог бөгөөд, хамаг хар ажил, хамаг татвар хураамжуудыг төлдөг. Тэр хураан авсан татвар хураамжууд нь нийтийн эзэмшлийн кассад орох зориулалттай боловч, нийтийн эзэмшлийг хувьчлан авсан  олигархуудын халаасанд урсдаг.

Олигархууд гэж хэн бэ? Клептократ уу, эсвэл олигарх уу?
Олигархууд гэж, нийтийн эзэмшлийн хувьчлалыг хамгийн түрүүнд түрэн хэрэгжүүлсэн, олон нийтэд хэрэгтэй гэж ойлгуулан суртачилсан дээрэмчид байдаг юм. Одоо цагт олигарх гэж нэрлэж заншсан байдаг боловч, үнэндээ яг зөв нэр нь клептократууд юм. Клепто гэдэг үг нь грекийн "Дээрэм" гэдэг үгээс гаралтай бөгөөд, клептократ засаглал хэмээх үг нь "Дээрэмчдийн засаглал" гэсэн утгатай.
Бидний дээр харснаар, дэлхийн хэмжээний санхүүгийн боссууд орон нутгийн жижиг боссуудад нөлөөлдөг. Дэлхийн хэмжээний боссууд ихэвчлэн хээл хахууль ба авилгыг хамгийн их үр дүнтэйгээр хэрэглэж ирсэн бөгөөд,  улс орнуудын удирдлагыг ялзруулах хамгийн хямд арга юм.
Хөгжил өндөртэй орнуудын удирдлага болон ядуу орнуудын удирдлагын энгийн харьцуулалтыг хийхэд шууд нүдэнд ил тусдаг: хөгжсөн орны удирдагчид ихэвчлэн даруухан амьдардаг.
Харин улс орнуудын ядуурлын хэмжээ ихсэх тусам, ядуу орны удирдагчдын болон ойр хүрээнийхэн (хамаатан садан, нууц амрагууд гэх мэт) амьдрал нь улам чинээлэг, тарган цатгалан баянаа гайхуулан харуулж, сүр жавхлан нь улам ихэсдэг.

Чухам оффшор
Ийнхүү бид үндсэн сэдэвтээ бүрэн орлоо. Өмнөх хэсэг нь оффшорууд яагаад үүссэн тухай, энэ хэсэгт оффшоруудын бий болоход нөлөөлсөн үе шатууд нь юу бэ гэдгийг ойлгуулахыг зорьсон бичлэг юм.

Ази, Африк ба Өмнөд Америкийн ядуу ба нэн ядуу орнуудын төрийн удирдагчид маш баян байдаг нь, бичигдээгүй дүрэм гэж хэлж болно. Боловсрол нимгэн, эсвэл бүрмөсөн боловсролгүй удирдагчдын амьдрал нь дэгжин чамин байх тусам, улс орон ба нийгэм нь ядуу байдаг. Тэр удирдагчид боловсрол нимгэн, эсвэл бүр боловсролгүй байдаг тул гадаад зөвлөхүүд, эсвэл олон улсын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө мөнгийг нь угаах банкны хэрэгцээ их гардаг. Оффшор банкны хамгийн тэргүүн үүрэг нь татвараас зайлсхийх, хууль бусаар олсон хөрөнгийг нуун дарагдуулах зориулалттай юм.

18:27 - 2013-04-26 - Сэтгэгдэл бичих

Товч бөгөөд тодорхой ...

Настан (зочин) - 18:37 - 2013-04-28

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax