जगन्नाथ |
Бидний зүглэх чиг![]() Баабруудын ба бурхнаар бөөлжигчдийн араас дагз дагзаа харан иймэрхүү нөхөд 20-иод жилийн өмнөөс ихэд олширсон. Энэ бол өнөө цагийн сонирхолтой онцлог шинж чанар гэж хэлж болно- сул мэдээллийн эрин зуун өөрийн давуу ба сул талаа харуулж буй хэрэг. Иймэрхүү дэмийрэгчдийн ярих зүйлийн худал үнэн болохыг хооронд нь ялгаж салгаж, шинжлэн дүгнэхийн тулд их хэмжээний мэдлэгийн нөөц ба туршлагын багц хуримтлах шаардлагатай байдаг. Чухам тэр туршлага ба мэдлэгийг бий болгохын тулд хөрөнгө ба цаг хэрэгтэй, учир нь дунд ба дээд сургууль тэр болгон энэ чадваруудыг суулгадаггүй- ихэвчлэн оюутан сурагч сурган хүмүүжүүлэгчдийн хараа хяналтын дор авьяас чадваруудаа өөрөө нээх хэрэгтэй байдаг. Гэвч тэр суурь мэдлэгийг болон суурь туршлагыг олж авах эх булагт нь нэгээхэн аюул нуугдсан- иймэрхүү шинжлэх ухааны нэрийг баригсад хуурамч этгээдүүд хуурамч шинжлэх ухааныг дэлгэж буйд оршино. Энэхүү аюул нь зөвхөн хүмүүнлэгийн салбаруудад биш, эсвэл зөвхөн энгийн иргэдийн амьдрах хэмнэлийг сүйтгэх асуудал биш. Энгийн хүүхэд сурагч, оюутнуудад аюул занал хийж байгаа юм. Тэр сурагч оюутнууд ирээдүйд үнэн худлыг хооронд нь ялгаж, оюуны чадавх суух газарт аюулт заналхийлт өргөжсөнийг хэлж байгаа юм. Ирээдүйн эсрэг чиглэн, дайсагнан хуурамч шинжлэх ухааны замд харамсалтай нь ямар нэгэн саад хийгдээгүй бөгөөд, үүний тухай байн байн давтаад байхаас өөр аргаггүй байгаад хүрч байгаа. Энэхүү хуурамч шинжлэх ухааныг эсэргүүцэх дуу хоолой өдрөөс өдөрт улам суларч, хэсэг шинжээчид эсэргүүцэн, дургуйцлаа илэрхийлдэг. Бусад нь урсгалыг дагаж, улс төрийн коньюктурыг даган, дасан зохицдог нь ч нууц биш нууц. Гэвч эсэргүүцлийн дуу хоолой сулрах ёсгүй, учир нь энэ бол нийтийн хэрэгцээ, бүр цаашилбал улс орны тогтвортой хөгжлийн төлөөх тэмцлийн нэгээхэн хэсэг юм. Өнөөгийн Монголын нийгмийн дэглэм нь хагас дутуу боловсорсон удирдлага, харанхуй бүдүүлэг үзэл суртлын дэглэм мөн. Энэ дэглэм нь инженерийн урлагт ч тэр, шинжлэх ухаанд ч тэр, үйлдвэрлэлийн зохион байгуулалтад бүү хэл, бүтээн байгуулалтын оюуны чадавхгүй удирдагчдын дэглэм юм. Удирдагчдын оюуны потенциал өнөөгийн нийгмийн дүр төрхийг бий болгож байгаа нь гарцаагүй. Энэхүү этгээдүүд боловсролын системд өөрийн уураа гаргаж, хуурай агсам тавьж бахаа хангадаг юм шиг надад заримдаа санагддаг. Төрийн зүгээс өөгшиж тэтгүүлсэн шинжлэх ухааны доройтол, лам бөө нар ч нийгмийн бүрэн унтраагүй цогших бүтээлч потенциалыг бүрмөсөн үхүүлэх, дээрмийн капитализмын өнөө цагт хэнд ч хэрэггүй болсон тэр ард түмэн. Энэ бүгд нийлж шинжлэх ухааны ертөнцийг үзэх үзлийг доройтуулах үзэл суртлын үр тарьсаар, үйл ажиллагаагаа өргөжүүлсээр л. Хэдэн арван жилийн турш маш хурдтайгаар нэг нэгнээ солин сэлгэдэг соёл боловсролын сайдууд байн байн сургуулийн шинэчлэлт явуулах хэрэгтэйг давтдаг. Гэвч яг юу өөрчилж, яг юуг шинэчлэх гээд байгааг ойлгоход тун бэрх. Ихэвчлэн сурагчдын дүрэмт хувцасны шинэчлэлт явуулахаас цаашилдагүй боловч, өмнө нь муугүй байсан боловсролын системийг сайжруулахын оронд, газартай тэгшилж доройтуулж байгаа. Яагаад энэ бүгд болоод байна уу? Шалтгаан олон. Өөрсдийн босгоогүй сургууль, өөрсдийн босгоогүй системийг эвдэхдээ гаршсан нь үнэн, харин оронд нь юу барьж босгож байгаа нь сонин. Барууны хэв маягаар боловсролын системийг шинэчилнэ гэж нэг хэсэг бүлтэрдэг боловч, баруунынхан хуучин зөвлөлтийн системийг хуулдаг байсныг мэдэх хүн ховор. Бид бас тэр системийг үлгэр жишээ болгон даган мөрдөж байсан, таалагдсан таалагдаагүй үнэн. Одооны байдлыг харвал, хуучин зөвлөлтийн мэргэжил эзэмшсэн мэргэжилтнүүд хаа явсан ч гандан буурдаггүй. Яг яагаад өмнөө байсан сайныг дарж, мууг нь дөвийлгөн үү. Биднийг үндэстэй нь хамт газар хадаж байгаа болохоор тэр. P.S.: Одон орны судалгааг зарим гэнэн иргэд зурхайтай хольж хутгадаг болсон нь анзаарагдаж байсан. Гайхах юм үгүй, энэ бол мунхруулалтын үрийн соёо нь юм. Үүнд мөн ертөнцийн төгсгөлийн үлгэр мөн адил хамаатай. Өөрсдийгөө одон орон судлаач хэмээн өргөмжилсөн зурхайчид энэ үлгэрийг тараахад их үүрэг гүйцэтгэсэн. Шинжлэх ухааны тухай ойлголт нь холион бантан болж хувирсанд гайхах зүйл үгүй. 15:54 - 2013-04-25 - Сэтгэгдэл бичихза тэгээд яавал зохилтой вэ. тийм ч амархан биш дээ. нэгт төрийн зөв бодлого, дараа нь нийгмийнх нь идэвх.
монголын нийгэмд контраст байхгүй ээ? Байгаа, сайн ажиглавал ямар бэ. Баян ядуугийн ялгаа, үүрэггүй эрх, энэ дээрх бичсэн боловсролын доройтол ба хуурамч шинжлэх ухааны мандалт.
|
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |