जगन्नाथ

Бараг л үзэн ядалт

Миний нэг үнэн голоосоо дургүй, бараг л үзэн яддаг нэг юм байна аа? Юу бэ гэвэл, зарим хүмүүсийн Ф ба П үсгийг хооронд нь хольж хутгадаг байдал. Жишээлбэл: "Харри Фоттэр", "фринт", "Фарис". Эсвэл "Би дээр үед фоостолж байсан". Бага зэвүүд нь "Поон", "паакс", "потоошооп" ордог. Сүүлийнхэд нь бараг дуртай гэж хэлж болно. Байн байн давтахаар, маань ч юм шиг санагддаг. Ф үсгийг П үсэг болгодог нь нээг их сүртэй зэвүүцэл хүргэдэггүй, угаасаа Ф монгол хэлэнд байгаагүй. Харин эсрэгээрээ, П-г Ф болгодог нь надад хамгийн сонин санагддаг. Аан харин п.зда гэдгээ ф-зда гэж нэрлэхгүй байдгийгаа, бас тэгж байж их марзан. П үсгээ тод гээчийн хэлнэ шүү?

Аль дээр, орчуулга хийж байлаа л. Нэг нь Пауль гэдэг нэртэй эр, нөгөөх нь монгол аниа. Аниа нь их ганган, нүүр амаа будсан, хоолой нь сөөсөн байх юм гэнэ. Зэвүүцсэн байдалтай намайг ажиглан, Паулийг мөн адил зэвүүцэн шинжив. Пауль факс авах ёстой байсан боловч, аваагүй. Ганган аниа: "Би Фаульд пааксдсан гэж чи хэлээд аль" гээд, намайг хүлээлгүйгээр өөрөө Паультай германаар ярих гэж үзэж байх юм гэнэ. "Хөөе, Фауляа!"
Германаар фауль (faul) гэдэг үг нь залхуу буюу ялзарсан, өмхий гэдэг утгатай. Герман хэлтнүүдийн нэг онцлог л доо, залхуугаар дуудуулах хараалын үг болтол хүмүүжчихсэн. "Чи ийм тийм, тэнэг ялзарсан залхуу лийрэн толгой" гэх мэт дуулдвал, за хэрүүл болж байна даа гэж ойлгож болно. Мань эрийн нүд нь улам том болоод байсан нь ойлгомжтой. Гэвч ганган аниа цааш нь мань эрийг фаулиар нь дуудсаар л байв.
Их марзан компот болсон.

Ер нь П-г Ф-ээр дууддаг, эсвэл Ф- П-ээр дууддаг өвчин зөвхөн надад зэвүүн санагддаг юм байх даа. Бусдад ер нь ямар санагддаг бэ? Эсвэл бүр тоохоо больсон уу?

23:44 - 2012-10-12 - Сэтгэгдэл бичих

хаха яагаад тийм хүмүүс таараад байдаг байна аа, миний эргэн тойроных лав гайгүй л байдаг ш д, маягийн хувьд тэгдэг нас бас байдаг юм шиг ээ хэхэ. би ч гэсэн зарим нэг үгийг аялга оруулж хэлж л байсан, одоо бодоход аймаар аймаар

Zurai - 11:08 - 2012-10-15

балай юм. Австрали-Австри, Палестин-Пакистан, Ливи-Ливан гээд хэцүү хэцүү

dadido - 19:27 - 2012-10-14

hehe, bi uzen yaddaggui ch, nadad egduutei sanagdaad l baidag um.

tegj yaridag heden naiz bii. mayaglaagui, hel yarianii hugjil ni l tiim um baina gej oilgoson. gehdee hicheewel zuw helj chadna l daa, ted.

dolugen (зочин) - 21:53 - 2012-10-13

хамгийн гайхамшигтай нь флог, фандора, финк полойд нар байна даа. энэ талаар бүр магтаал хайлаад ч барахгүй. маяг юм болов уу, би сайн мэдэхгүй ээ... дунд сургуульд байхад л алгебрын багш өөрийн хичээлээ айлгифр гэж нэрлэдэг байсан

AmonRa - 13:50 - 2012-10-13

Энэ тал дээр санал нэг байна. Комфютер гэж хэлдэг хүмүүс байна. 1-р ангидаа П үсгийн хичээлээ тасалчихсан юм уу гэж шоолонгуй хэлдэг л дээ би.

Сүүлийн үед МАЯГ гэх зүйлд орж худлаа аальгүй болох гэж тэгж хэлдэг байх гэж би бодоод байгаа. Дальдраа зарим хүмүүсийн хэл нь засагдах болтугай. хэхэ.

Энхмандах - 02:09 - 2012-10-13

Boldoo

за нээх сүртэй санагддаггүй юм. Хятадууд one moment гэхийг ооне мо гэж хэлдэг юм байналээ. Хүмүүсийн хэнэггүй байдал чиний дургүйг хүргээд байгаа бололтой. Харин өмдгүй мөртлөө малгайтай гэдэг үгийг германаар нь бичээд өгөөч? Надад энэ үг их таалагдаад байгаам.

Зочин - 01:00 - 2012-10-13

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax