जगन्नाथ

Хөшөөний эсрэг тэмцэл үргэлжилсээр

“Улаанбаатар” зочид буудлын өмнө байдаг В.И.Лениний хөшөөг маргааш буулгана. 58 жилийн өмнө сүндэрлэсэн уг хөшөөг НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр буулгаж, дуудлагаар худалдах болсон. Дуудлага худалдааг 400 мянган төгрөгөөс эхлэн үнэ хаялцуулах гэнэ. Хөшөөг 13.00 цагт буулгана.

Өөрийн эрхгүй өнгөрсөн зууны 20-иод оны байдал санаанд буув. Тэр цагт өнгөрсөн үеийг санагдуулсан бүхнийг сөнөөж, оронд нь "Баяжигтун!" лоозонгийн дор өмнө байсан бүхнээ эхэлж нийтийнх болгож, дараа нь хувьчилж байсан түүхтэй. Эвдэж сүйтгэхдээ, улайрсан олон нийт түүхэн үнэт дурсгалаа шатаан нурааж, тонон дээрэмдэж, байсан бүхнээ сөнөөсөн түүхтэй.

2 жилийн өмнө Занабазарын музейн харанхуйвтар хонгилоор түүхэн дурсгал болж үлдсэн бурхдын дүрүүдийг ажиглан алхаж билээ. Бурхдын дүрд нь үй түмэн хүний тэр их хүсэл найдвар, итгэл, хүний салшгүй аз жаргалын төлөөх тэмцлийн цуурай сонсогдоно. Эртний бурхдад дийлэнхдээ зурагдаж хонхойсон мөр харагдаж байв. Тэрхүү мөр тэмдгийг мөн л нэг туйлширсан нөхрийн үлдээсэн тэмдэг. Бүтэлгүй туйлшрагчийн нэр хадгалан үлдээгээгүй. Сайн л биз. Харин бурхад хүн гээч араатны аз жаргалын төлөөх тэмцлийг илэрхийлсээр л мишээнэ.

Тэр он жилүүдэд болж өнгөрсөн нийгмийн дэлбэрэлтэд хамгийн түрүүнд хөшөө дурсгал хохирч байсан. Яагаад гэвэл хөшөөтэй тэмцэх их амархан. Хөшөө "Хөе чи, яаж байна уу?" гээд гар ханцуйгаас татахгүй. Түүхэн тэмдэг мөрийг ажиглаж байхдаа, "Ямар азаар энэ гайхамшигт бүтээл өнөө хүртэл хадгалагдан ирэв ээ? Хувьтай аавын хүү тулдаа л харж байна даа" гэж бодож билээ. Нэг тэнэг мангар нь хүчтэйхэн тийрчихсэн бол, тэгээд л үгүй болчих байсан. Эвдэж, сүйтгэж, шатааснаар коммунизм нь эрчимтэйгээр явагдана гэж боддог байсан юм уу, бүү мэд. 

Бага байхдаа тэр Ленины хөшөөний хажуугаар цүнхээ үүрэн сургуульдаа шогшдог байлаа. Замын эсрэг талд нь "Хүүхдийн төлөө сайн сайхныг" гэсэн неонон гэрэл байрладаг байсан санаж байна. Энэ ах хааш нь тэмүүлээд байгаа юм бол доо? гэж их гайхдаг байж билээ. Өмнөх нийгмийн алдсан оносон гэж байлгүй яахав. Төгс хүн ба төгс нийгэм гэж байдаггүй учраас л тэр. Гэвч хөшөөг буулгаж байгаа нь надад илүү зан санагдаж байна. Муутай ч, сайнтай ч бидний түүхэн дурсгал. Өвөө эмээ нарын хүсэл мөрөөдөл, хөлсөө урсган босгож байсан л улс. Улс төрийн таамналыг дагаж түүхээр тоглож байгааг л би хувьдаа харж байна.

Оронд нь юу тавих бол? ТҮЦ үү, аль эсвэл Цонжинболдогт шиг дараагийн аймшгийн порно юу? Дуудлага худалдаагаар олсон мөнгө хэний халаасанд орох бол? гэх мэт, олон сонирхолтой асуулт гарч ирж байна. Муутай ч сайнтай ч, нийтийн өмч байсныг санаж байна. Лениний хөшөөг буулгахаар утаа арилдаг юм уу, аль эсвэл зам сайжирч ба хотжилт улам хурдасдаг юм уу бүү мэд.

19:39 - 2012-10-13 - Сэтгэгдэл бичих

дуртай дургүй бидний түүх болоод л тэр.

AmonRa - 22:09 - 2012-10-17

hushuug buulgah yer n yamarch hereg bsiin.. buulganguut n bas ee halag tuuh martagdah n gej halaglatsgaah n bas l sonin..

dao - 19:50 - 2012-10-17

Үүл гуай би энэ үйл ажиллагааг өөрөө гардаж, энэ хөшөөг унахыг нь харж байгаадаа өөрөөрөө бараг бахархаж байна ухааны юм яриад байх шиг байна лээ.
Тэр хөшөөтэй хөшөөгүй нийгэм өөрчлөгдөхөөрөө өөрчлөгдөж, оюутан залуус хөгжхөөрөө хөгжөөд, хөгжиж чадахгүй нь тэгээд үхнэ л биз.
Түүхэн үнэнийг тэр хөшөөг буулгаснаараа замхруулна гэж үү

Zurai - 10:55 - 2012-10-15

миланчуудын нэг харамсаад-харамсаад бардаггүй нэг зүйл байдгийн.
түүх гэж, их марзан. миланчууд захирагч сфорца гэж гэр бүлийнхнийг үзэн яддаг байсан юм. наймаа эрхлэгчдийг төрийн хараат байлгахаар зорьдог байсан гэр бүл л дээ (одоо цагаар бол нам). сфорцагийн бодлогыг ажиглавал, нэгдмэл итали болохын зүг ажиллаж байсан юм.

мэдээж энэ байдал хүмүүст тэр болгон таалагдахгүй, аль болгон татвар төлөхгүйхэн шиг, бас төр тэднийг хамгаалж байх ёстой гэж боддог байсан хэрэг. хамгийн амархан гарц нь сфорцаг хөөн гаргах (италичууд бас туйлшрамтгай болоод тэр). хөөн гаргасны дараа, сфорцаг санагдуулсан болгоныг сөнөөж эхэлсэн юм. тэр дунд сфорца гэр бүлийн захиалгаар нэг үл таних барималчны урласан морины дүрсийг эвдэж байсан юм.

тэр үймээн нь цаашид италийн нэгдлийг бүр хойшлуулсан. бас өмнө нь эдийн засгийн нөлөөгөө бүрэн алдсан, франц герман австри гурвын хооронд шилжсэн шавар улс болж хувирсан л даа. миний хувьд харамсдаг зүйл нь, тэр үл танигдах барималчны урласан морь юм. нилээд олон жилийн дараа тэр барималч леонардо да винчи нэрээр алдаршсан.

AmonRa - 20:47 - 2012-10-14

хундага биш дадидо байна. энэ яагаад ингэж гараад байгаан бол.

Хөшөөг нураахгүй байвал дээр байсан юм. Бүр Сталины хөшөөг ч хажууд нь байршуулах байсан юм. Доор нь тэр дургүй тайлбаруудаа хийнэ биз. Манайхан их туйлшрамтгай л даа

dadido - 19:22 - 2012-10-14

Болдоо:
лол, туйлширч гарчийнаа.

AmonRa - 17:39 - 2012-10-14

Boldoo

Эрчлэн ирж буй цаг хугацаа шинэ философи шинэ үеийн өмнө юу ч зогсож үл чадмой. Хөшөө дурсгал бол асар их ач холбогдолтой зүйл. Нэгэнт уг хөшөөний идиалого нийгэмд үгүй болсон бол түүнийг буулгах нь зүйтэй. Ингэснээр түүхийн хогноосоо салж ирээдүйгээ илүү тод, тодорхой харж шинэ философи шинэ хөгжил жам ёсоороо дэлгэрэх уудам орон зайг бий болгох болно. Бид шинэ философийн цангаанд оржээ !!!

Зочин - 12:32 - 2012-10-14

яах аргаггуй хотод нэн тэргүүнд дутаж байгаа төсөл байна л даа. юун тэр хавар намар болгон болдог үер, хагархай зам, гэмт хэрэг, утаа? хөшөөтэй байлдахаас өөр ажилгүй юм байх даа

AmonRa - 23:20 - 2012-10-13

keke

оронд нь долоон сарын нэгнээр амь үрэгдсэн таван баагийд зориулсан хөшөө эсвэл Ерөнхий сайд Амарын хөшөө баригдахуу гэж шийдэгдэхийнн гэсэн

Зочин - 22:31 - 2012-10-13

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax