जगन्नाथ

Буркина Фасо орны тухай No II

Өмнөх хэсэг энд

Африкийн орнууд ядуурлаараа, цөлмүүлж буй баялгаараа, ДОХ ба цөлжилтөөрөө Монголын гэрэлт ирээдүйн жишиг болсон, гайхалтай тив. Зарим хүмүүс (тэр тусмаа европчууд) африкчуудыг өөрийн гэсэн соёлгүй "дорой хүн",   эсвэл бүдүүлэг, тэнэг, бас хар арьстнуудын залхуугаар тайлбарлах дуртай байдаг. Гэвч яг сайтар ажиглавал, хуучин колониудаа европын гүрнүүд хэрхэн харж үздэгийн харж болно. Яг тодорхой хэлбэл, ер харж үздэггүй.

1983 оноос Буркина Фасо улсын доройтлын түүх эхэлсэн юм. Учир нь нэгэн сайхан өдөр төрийн эргэлт бий болж, өөрийн коммунист үзэл бодлоороо алдартай армийн ахмад Томас Санкара гэж хүн төрийн эрхийг гартаа атгасан юм. Өглөөний мэнд, дарангуйллаа! гэж хэлмээр.

Хамгийн түрүүнд ахмад Санкара улс орноо Хойд Вольта хэмээх нэрийг, үндэстнийхээ хэлээр Буркина Фасо болгон өөрчилж, улс орныхоо сүлд туг ба төрийн дууллын үгийг бичиж гэнэ. Бүр бас болоогүй, шүлэг бичиж, ном гаргаж гэнэ. Мөн бүх төрийн түшээдийг Мерседес маркийн автомашиныг нь хураах зарлиг гаргаж, сар бүрийн орлогыг нь ард түмэндээ нээлттэй болгожээ. Гэвч үүгээр зогсолгүй: сайд нарт баруунд үнэтэй хувцас хийлгэхийг, хувийн жолоочтой байхыг, 1-р зэргийн нисэх онгоцны тийз хориглож, сарын орлогынхоо нэг хэсгийг нь өнчин хүүхдүүдийн санд шилжүүлэх зарлиг мөн гаргасан байж.

Мэдээж хэрэг, дургуйцсан хүмүүс байсан л. Тэднийг тэр дор нь газар хагалуулж, тариа тариулж эхэлсэн юм. Ерөнхийлэгч өөрөө армийн ахмадын цалингаар амьдардаг байсан бөгөөд, ерөнхийлөгчийнхөө цалингаа өнчин хүүхдүүдийг тэтгэх санд бүрэн хандивладаг байжээ. Хагас жилийн дараа хээл хахууль (заримдаа бүр авилга ч нэрлэдэг) нийгмийн ялзралыг бүрэн зогсоосон юм.

Цааш нь бүр аймшигтай: үнэгүй боловсрол, үнэгүй эрүүл мэнд хамгаалах систем бий болгож, 1000 эхийн 270 хүүхэд энддэг байсан бол, 145 болготол бууруулжээ. Уг тоо нь байнга буурдаг байсан. Мөн Санкара ДОХ-ыг байдгийг хүлээн зөвшөөрсөн Африк тивийн анхны удирдагч байсан бөгөөд, хүлээн зөвшөөрөхөөс гадна ДОХ-ын тархалттай тэмцэх арга хэмжээ авсан юм: бэлгийн боловсрол болон хамгаалалтыг ихэд суртачилж гэх мэт.

Энэ үед Буркина Фасо цөлжилттэй бүрэн нүүр тулсан байсан бөгөөд, ерөнхийлөгчийн зарлигаар ой модны нөөцийг сэргээх арга хэмжээ авагдсанд, 10 сая мод таригдаж, Сахар цөлийн тэлэлт саармагжиж эхэлсэн юм. Үүнээс гадна, тусгай үнэмлэхтэй ордог байсан дээдсүүдийн дэлгүүрүүдийг хааж, бүх хүнд эрх тэгш үйлчилдэг болгосны дараа, хүн бүрийг заавал уншиж бичиж чаддаг болгох зорилт тавьж, тосгонуудаар сургууль барьж, тосгоны болон овгуудын удирдагчдын эрхийг түдгэлзүүлсэн байж. Өмнө нь тосгоны ба овгуудын тэргүүлэгчид нь тариачдаас улсын татвар дээр нэмэгдүүлэн хураадаг байсан аж. Гурван жилийн дотор, аажим аажмаар тариачдад газрыг нь өгснөөр, 1 Га газраас 1700 кг хураагддаг буудайн ургацыг 3800кг болтол өссөн тул, улс орон нь гадаадаас хүнс худалдан авахаа больж, өөрийгөө бүрэн хангаж эхэлсэн юм.
Энэ хугацаанд эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдийн адил сонгох эрх олгож, эмэгтэйчүүдийг сургуульд заавал сурах зарлиг гарган, олон эхнэртэй байх болон эмэгтэйчүүдийн засааг бүрэн хориглосон юм.

4 жилийн дотор Буркина Фасо яг ч цэцэглэсэн улс орон болоогүй. Үүнд илүү цаг хугацаа хэрэгтэй. Гэвч Буркина Фасо Африк тивийн хамгийн бие даасан, дэвшилттэй улс орон болж хувирсан юм. Хүний эрх болон, хувь бие иргэний эрх чөлөөг хамгийн их сахин хамгаалдаг улс орон болж хувирсан юм. Ард түмэн нь Санкарагийн хийснийг бүрэн хүлээн зөвшөөрдөг, баяр баясгалантайгаар ухддаг байсан гэдэг. Хил залгаа улс орнуудаас хүмүүс Буркина Фасо уруу дөрвөн, Буркина Фасод амьдрахыг хүсдэг байжээ. Африк даяар Буркина Фасогийн ижил хэмжээний өөрчлөлт хүссэн, бослогo эхэлжээ.

Мэдээж хэрэг энэ нь хил залгаа улс орнуудын засгийн эрхийг барьсан дарангуйлагчдад, мөн үй их мөнгө алдсан Франц улсад ч таалагдаагүй. Өмнө нь Буркина Фасо бүгдийг Францаас авдаг байсан бол, больсон нь их алдагдал. Энэ учраас Францын ерөнхий сайд асан Миттеран Санкараг зайлуулах албан бус захирамж гаргаж, Либерийн болон Кот Дивуар улсын тусгайгийн хүчнүүд Санкараг устгах тушаал авсан юм. Францчууд шинэ удирдагчаар ерөнхийлэгчийн тамгын газрын сайд Блэз Компаорег томилж, 1987 оны 10 сарны 15-нд Санкара алуулж, Компаоре ерөнхийлэгч болсон юм.

Компаоре хамгийн түрүүнд өөртөө Боинг онгоц худалдан авч, сайд нарт Мерседесүүдийг нь буцааж бэлэглэсэн юм. Үүнээс болж нийгмийн ялзрал нь дахин тэлсэн. Компаоре одоо ерөнхийлэгчийн албыг 25 жилийн турш хашиж байгаа бөгөөд, саяхан өөрийгөө амьдралаараа ерөнхийлөгчөөр томилогддог хууль шинээр оруулсан юм. Одоо Буркина Фасо дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болж хувирч, 206-р байр эзэлдэг. Ядуурлын доод түвшинд талаас дээш хүн ам нь амьдардаг бөгөөд, Франц улсад хүнс болон экспортын хураамж төлдөг. Өөрөөр хэлбэл, бүгд сэтгэл хангалуун байна гэсэн үг.



14:37 - 2012-05-02 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax