जगन्नाथ

Буркина Фасо орны тухай No. I

Нэг сонирхолтой хүнтэй танилцлаа. Сониуч юм болохоороо, тэр хүний хаанаас хаа хүрч явж байгааг сонжив. Мань эр тодорхой зорилго үгүй, харсан зүгтээ явж байгаа юм байх. Бүр сонин санагдаад, яагаад зорилго байдаггүй билээ гэж гайхав. Асуутал, хариу нь бүр сонин санагддаг хэрэг:

Гэр орон байхгүй. Эх орондоо буцна гэхээр, ирээдүйгүй. Чаддаг мэддэг мэргэжил байхгүй. Гэртээ буцлаа гэхэд, хөвөнгийн талбай дээр жилийн 50 еврогийн цалинтай ажиллана. Маш урт удаан зам туулж, тэнгисээр Европт ирсэн. Цоорхой хөлөг онгоц нь ус алдаж, ихэнх хамт явсан хүмүүс нь живсэн. Грек улсын эрэг дээр иртэл, адал явдал нь дуусаагүй. Үхэлтэй нүүр удаа дараа тулж байсан. Европт байн байн цагдаад зодуулсан, баривчлуулсан. Хоёр найз нь буудуулсан. Хамгийн харгис цагдаа нь Грек улсад байдаг. Тэд дөрвөгсдийн гар хөл хугалаад, цөлд ганцааранг нь орхидог. Гэвч мань эр зугтсан, одоо Германд орогноод ирсэн нь энэ. Удаан байж чадахгүй бололтой. Цаашаа Норвеги явах санаатай байгаа. Болж өгвөл хөл бөмбөг тоглох санаатай- алдартай хөл бөмбөгчид олон саяын цалин авдаг.

Жилд хир олон залуучууд Африкаас яг адил мөрөөдөл агуулж ирдгийг мэдэх үү, бүгдэнд нь зай хүрэлцдэггүй шүү дээ? гэж асуутал, ойлгоогүй. Сонин л юм байна гэж бодоод, улам ихийг асуумаар санагдсан боловч, мань эрийн англи хэл гэж, ойлгохын арга байдаггүй.

Жилийн 50 еврогоор ажилладаг цалин надад маш сонирхолтой санагдав. Буркина Фасо буюу, хар эрийн ирсэн орныг судалж үзэв. Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг, мөн дэлхийн хөвөнгийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг гэдгийг мэдэхээс цаашгүй. Гэвч жилд 50 евро гэдэг маш сонирхолтой. Ядуурал биш, ядуу хүнээс ч ядуу, туйлын ядуу гэсэн үг.

Удалгүй бүр сонирхолтой санагдав: хөвөн бол маш чухал түүхий эд. Гэтэл 10 сая хүн амтай хэрнээ, мөн дэлхийг хөвөнгөөр тэжээж байгаа боловч ийм байдалтай байгаа нь ямар учиртай билээ гэж бодоод судалж үзлээ.

Африк тивийн дэлхийд өгдөг чухал түүхий эдийн нэг бол цагаан алт хэмээгддэг хөвөн. Ихэвчлэн уг ургамлын хөвөн нь зарим африкийн орнуудын мөнгө олох цорын ганц эх үүсвэр юмсанж. Улмаар дэлхийн хөвөнгийн зах зээлээс бүрэн хамааралтай болж. Мөн Дэлхийн банкны үзүүлсэн тусламжтайгаар, хөвөнгийн үйлдвэрлэл ихсэхээс гадна, тэр хөвөнгөөр африкчуудын олох мөнгө нь жилийн 250 сая ногоон төгрөгийн тооцоо гарч байжээ.

Улмаар, мөнгөний эргэлтийн ихэсгэхийн тулд Дэлхийн Банк олон тэрбүм доллар зээл олгосноор, баярлалдсан африкчууд хамаг газраа ургамлын хөвөн ургуулахаар шийджээ. Хэдэн арван жил давгүй байж, удалгүй нэг сонирхолтой ажиглалт хийгдэж гэнэ: хөрс нь хатаж, цөлжилт эхэлж гэнэ. Монокультур удаан хугацаагаар ашигласнаар, хөрс нь үр шимгүй болжээ. Улмаар өөр ургамал тэр хөрсөнд ургадаггүй, дээрээс нь дэлхийн хөвөнгийн үнэ уналт. Бас үнэ уналтыг дагаж, Дэлхийн Банкны зээлийн хүү гэж юм бий- мөнгөө буцааж өгөхгүй бол, хатуу тооцоо хийгддэг жамтай- эдийн засгаар боогдож, боолын гэрээгээр ажиллах ажилчдаар төлдөг.


03:31 - 2011-05-08 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax