जगन्नाथ

Hobbit-ын тухай

Саяхан Хоббит киноны албан бус танилцуулгын 10 минутыг сонжих завшаан гарав. Эхэнд нь иргэн Жэксон бичлэгээр мэнд дамжуулан, баахан сонирхолтой юм ярьж өгөв. Жишээлбэл, секундэд 24 кадр үзүүлдэг нь дунджийг баримталж буй явдал гэж. Мэдээж үүнээс дээш кадрыг хүний нүд харах боломжгүйд ч биш. Мөн дуу бичлэг шал тэнэг юм болж хувирдагт ч бас биш гэж. 24 кадрын стандарт нь зүгээр нэг тавигдаагүй- 24 кадрын тусламжтайгаар асар үнэтэй кино хальсыг ч хэмнэж болдог нь тэргүүний шалтгаан юм. Гэвч нөхөр Жэксон одоо хальсанд баригдахаа больж, өөрийн зоргоор кану авах боломжтой болсныг тэр дор нь ашиглаж, шинэ киногоо гурилтуулсан юм байх. Кино нь секундэд 48 кадртай бөгөөд, ямар үр дүнтэй байдгийг хараарай гэсэн байх юм.

Нөхөр Жэксоны бүтээлүүд цаанаа их сүрхий. Кинонудынх нь тухай өчүүхэн би, онц сонирхолтой өчүүхэн бус танилцуулга бичиж байсан. Жишээлбэл энэ, аварга сармагчны тухай.
Секундэд 48 кадртай дүрс нь телевизийн бичлэг шиг харагдаж, хөдөлгөөн болон өнгө нь маш тод харагддаг болж. Нэг талаасаа үнэхээр сүртэй. Гэвч нөгөө талаасаа киноны дүрстэй ер адилгүй юм. Маш өндөр чанартай хийгдсэн телевизийн жүжиг шиг л санагдав. 3д нь бол мэдээж хэрэг аймшигтай. Аймшигтай гоё.

Үйл явдал нь бол, Бөгжний Эзэн шигээ л. Хадны мангаанууд одойчуудтай үзэлцээд, одойчууд хадны мангайнуудтай үзэлцэд л. Агент Смит, Арагон, Саурон мэт баатрууд бүгд байрандаа. Гэвч нэг найз маань: үйл явдал нь майр гажсан байна! гэж чихэнд маань шивнэв. Номыг нь уншиж байгаагүй болохоор, бүү мэд. Харахад их урамтай л юм. Тэр нь л чухал.

16:30 - 2012-04-26 - Сэтгэгдэл бичих

Харин тэр найз маань Хоббитын үйл явдал ямар байдгийг өнгө дүрстэй, дуу чимээтэй нь ярьж өгсөн л дөө. Тийм гоё юм байхдаа гээд л, мань чинь толгойгоо маажаад л өнгөрлөө шд. Мань чинь техникийн цагаан солио туссанаас хойш, үйл явдал энэ тэр харахаа болиод ч байх шиг. Зүсэлт, дуу, дүрс гээд л...

AmonRa - 15:39 - 2012-05-01

Номоороо хийгдсэн бол дажгүй л болохсон...юутай ч Бөгжний эзэнд дуртайм болохоороо яалт ч гүү хүлээж байгаад үзнэ л дээ...

Нөхөр билбо багинс хэрхэн бөгжийг олсон хийгээд Луугийн эрдэнэсийг дээрэмдэх тухай гарна... Бас болоогүй ээ арван хэдэн танхай одой гарна... бас өнөөх оркууд...

луутай тулалдах хэсэг нь хэр болсийм бол гэж бодоод л байжийнэ... 12 сар хурдан болоосой...


Тэрнээс өмнө "Avengers" "rise of the dark knight" "G.I. Joe: Retaliation" гээд л сэтгэлээ зугаацуулах кинонууд гарах гээд л байна даа... хэхэ


аа тэр "battleship"-ийг үзээрэй... зарим эфект этр нь дажгүй.. гэхдээ триллэрээрээ майр хуурсан байна лээ хэхэ

Хүслийнжигүүр - 10:47 - 2012-05-01

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax