जगन्नाथ

Тусгаар тогтносон сэтгэлгээний тухай, No. I

Психоанализ гэдэг, тун сонирхолтой мэдлэг олж авч болох талбар. Эзотерик, эсвэл бусад метафизикийн сонирхол татам боловч, үндэслэл тун султай салбарт оролгүйгээр, зөвхөн шинжилгээ ба ажиглалтад тулгуурлахыг хичээнэ. Сэдэв нь, тусгаар тогтносон сэтгэлгээ ба түүнд нөлөөлөгч орчин тойрны буюу экосистемийн нөлөө юм.

Экосистем гэж би яг юуг хэлэх гээд байна уу? гэдгээ үл ойлголцол үүсэхээс өмнө бүрэн тодруулж, тайлбарлавал дээр. Экосистем нь зөвхөн байгалиар хязгаарлагдахгүйгээр хүний амьдрах орчин тойрон, байгалийн уур амьсгалын нөлөө, байгальдаа дасан зохицон хөгжсөн нийгэм, нийгмийн зан заншил ба хэл, соёл болон энэ бүгдийн нийлбэрийг хэлж байгаа юм. Экосистем нь хувь хүний сэтгэлгээ ба биеэ авч явах байдалд нөлөө үзүүлдэг- бүр заавал нөлөө үзүүлж байх болно.

Жишээ татаж, экосистем дэх хүний байр суурь хэрхэн өөрчлөгдөж болохыг үлгэрчилье:
Хэрэв нэг хүн, бусдын бодоогүй мэдээгүйг бодож-мэдсэн, сэтгээгүй зүйлсийг сэтгэж эхэлбэл, орчин тойрны нөлөөнөөс айж эхэлдэг. Яагаад гэвэл, хувь хүн экосистемдээ шахуулан, ганцаардуулах тохиолдол маш их гардаг. Айдас нь хувь хүний бие даасан, тусгаар тогтносон сэтгэлгээний хэм хэмжээнээс хамаардаг. Энэ айдас нь өөрөө үндэслэлтэй юу? Хаанаас энэ айдас нь үүсдэг бэ?

Гэвч яагаад улам ихийг мэдэж, улам ихийг сэтгэх хэрэгтэй гэж? Үүний нэг томоохон шалтгаанууд нь гэвэл, нийгэм нь өөрөө том гээч мөрөөдөл (үлгэр, домог, бурхны таалал, шударга ёс, эрх чөлөө мэтийн бусад зохиомол идеал) хийсвэр зүйлээр амьдардаг. Хэрэв нийгмийн мөрөөдөлд нь хувь хүний үзэл бодол нийцээгүй тохиолдолд, галзуу солиотойгоор тамгалуулж, ганцаардан шахагддаг гэсэн үг.

Энэхүү нийгмийн мөрөөдөл ба мөрөөдлийнх нь уршгаар бий болсон соёл иргэншлүүд цаанаа урт удаан түүхтэй. Хүн төрөлхтний түүхийг ажиглавал, нийгмийг үргэлж цөөнх удирдаж ирсэн билээ. Эхэндээ нийгмийн цөөнх нь эрх мэдлийг хүчээр булаан авдаг боловч, эрх мэдлээ хүчээр тогтоох хэрэгтэй болдог. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам, хүчээр нийгмийг захирах хангалтгүй болдог. Энэ учраас, цөөнх нь олонхыг удирдахын тулд, нийгэмд ямар нэгэн хийсвэр идеал сэтгэн өгч, цаашдын алгоритм зааж өгдөг. Энэхүү алгоритм нь, цөөнхийн бодит байдлыг харах хүсэл тэмүүлэл нь юм. Үүгээр дамжуулан, хэл соёл үүсэж, хэл соёлоор тодорхой хэмжээний сэтгэлгээний хил хязгаар (логик) зааж өгдөг.

Нийгэм нь эсрэгээрээ, ямар нэгэн хэлбэр буюу ямар нэгэн зорилготой байхыг үргэлж хүсдэг. Ийнхүү, нийгэм нь соёл иргэншил бүтээн босгож, дараагийн үе шат буюу дахин нэг цөөнхийн бүлэгт эзлүүлж, дараагийн үлгэрээ бий болгодог.
Энэ нь өөрөө органик процесс юм. Цэцэг цэцэглэж, дэлбээлж үрээ тарьсныхаа дараа маш хурдан устаж, дараагийн ургах цэцэгт хөрс нь болж өгдөг. Энэ бол нийгэм, нийгмээр дамжуулан үүсдэг хэл соёлын нөлөө болон хувь хүний биеэ авч явахад нөлөөлдөг алгоритмууд юм.

Харин хувь хүн өөрөө тусгаар тогтносон сэтгэлгээ үүсгэхээс айдаг бэ? Тусгаар тогтносон сэтгэлгээ нь өөрөө галзуурлын байдалтай тун ойрхон үзэгдэл юм. Хүн өөрөө галзуурахгүйн тулд экосистемтэйгээ нягт холбоотой байх хэрэгтэй байдаг- энэ учраас хүн нь өөрөө нөлөөллийн алгоритмуудыг сайн дураар өөртөө шингээдэг. Яагаад гэвэл бүрэн ганцаардана гэдэг, хүнийг галзууруулдаг юм. Энэ бол хувь хүнд том айдас үүсгэдэг. Энэ айдас нь өөрийн бодит потенциалаа нээж, хувь хүний өөрийн бодолтой болоход маш том саад бартаа болдог. Учир нь нийгэм нь урт удаан хугацааны туршид өөрийн хүслээ биш, бусдын хий гэснийг хийдэг юм.

16:37 - 2012-04-28 - Сэтгэгдэл бичих

галзуурлаар яг юу хэлэх гээд байна? Суттерын рефлексээр удирдуулсан утсан хүүхэлдэй шиг байгаад байвал, дэмий л юм шиг.

AmonRa - 19:48 - 2012-04-29

Хоо тусгаар тогтносон сэтгэлгээ- их сонсголонтой юм гээч. Үнэндээ айдасгүй тусгаар тогтносон галзуурлын сэтгэлгээ үе үе сулавтар илрэх нь хэвийн шинж байж болох у?
№2-ыг унштал энэ сэдвийг сайтар ухаж суух минь.

Цагаан хараацай - 21:25 - 2012-04-28

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax