जगन्नाथ

Баривчилгаа ба бусад зүйлийн тухай

Зарим иргэд мэддэггүй, мэдлээ ч ойлгохыг хүсдэггүй: ямар нэгэн баривчилгаа зүгээр нэг явагддаггүй юм. Яагаад гэвэл, нийгмийн үйл ажиллагааг хянадаг дээд давхарга, удирдуулдаг доод давхарга гэж ямар ч нийгмийн тогтолцоонд байдаг. Доод давхарга нь дээд давхаргаа тэжээж, дээд давхарга нь доод давхаргадаа өөрийгөө зайлшгүй хэрэгцээтэй, гайхамшигтай сайхан тэнгэрийн илч гэж итгүүлэх үүрэгтэй.

Дээд давхарга буюу илийт нь, хамаг баялаг ба эрх мэдэл, ямбыг эдэлдэг давхарга юм. Бусад нь буюу доод давхарга нь илийтийн идэж бараагүй шавхрууг иддэг. Доод давхаргад өрнөдөг шавхрууны төлөөх тэмцлээр, дээд давхаргад өрнөдөг хамаг шүүслэг бонусын төлөөх хатуу ширүүн тэмцлийг төсөөлж болно. Бүгд л амттай сайхан идэж, мариалаг хүүхэн тэвэрч, аль болгон их удам үлдээхийг хичээдэг. Энэ бол хүний дотор суусан удамшил нь буюу генетик программ юм. Хүн энэхүү тачаал мөрөөдлөө элдэв янзын сонирхол татам үг зохиосон байдаг- жишээлбэл хайр, итгэл, сүсэг бишрэл, эсвэл амьдралын утга учир гэх мэт. Эсвэл шударга ёс. Гэвч энэ бол өөр сэдэв.

Дээд ба доод давхарга хоёрт тус бүрдээ дээд ба доод давхаргатай байдаг. Яагаад гэвэл, тэмцэж байхын оронд хуваагаад идэх нь илүү ашигтай байдаг. Гэвч эв түнжин нь хувааж идэх хоол ихсэх тусам, дээд давхаргад тэмцэл ихсэж, хагарал үүсдэг заншилтай. Өмнө нь идэх хоолоо цэвэрхэн хуваалцаж байсан, сайхан анд найзууд нэг нэгнээ нуруунд нь хутгалж эхэлдэг. Гэвч зүгээр нэг доод давхаргынхан шиг хутгалцах биш- доод давхаргынхныг элдэв янзын арга хэмжээнд хөдөлгөж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, доод давхаргын гараар өөрийн ажлаа хийлгэдэг юм. Гэвч энэ бол бас нэг өөр сэдэв.

Сэдэв маань, дээд давхарга нэг юм тохиролцон хувааж чадаагүй болоод нэг нэгнээ зайлуулаад эхэлдэг юм. Аятаахан хуваалцаад идэлцэж байгаа нөхцөлд, тэд чив чимээгүй байдаг.

05:25 - 2012-04-22 - Сэтгэгдэл бичих

сээгий бичсэн байгааг одоо л харлаа, сорри хөгшөөн!
нэг жишээ санаанд орлоо. манай хажууд нэг архичны айл байдаг байсын. үргэлж зодолддог, хүн алаад ч байгаа юм шиг сонсогдоод л, гого концерт орой болгон тоглож өгдөг байсан юм. цагдаа дуудахаар, цагдаа нь битгий шуугиад бай гээд л өнгөрнө.
эхэлж хэлээрээ нэг ойлгуулах гэж нэг үзээд, дараа нь ойлгохгүй болохоор нь махан дээр нь ярьдаг болсон, хөршүүдтэйгээ нийлж.
2 удаагийн процедурын дараа амгалан тайван, амар тайвандаа жаргасан даа.

AmonRa - 23:22 - 2012-06-01

Дээд талын айл зодолдоод эхлэхээр доод айл унтахгүй.

dadido - 15:23 - 2012-05-23

боломж бий л дээ. гэхдээ тэр нь бол тэс ондоо сэдэв

AmonRa - 15:53 - 2012-04-26

сайхан хэлж. давхрагаас ангид оршин тогтноё гэвэл ямар гарц байдын бол. туршлага, түүхээс үзэхэд ямар ч боломжгүй.

Цагаан хараацай - 13:01 - 2012-04-26

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax