जगन्नाथ

Нэгэн зургийн түүх. Луйи Суттер

Луйи Сүттер гэж нэг швейцар гаралтай зураач анхаарлыг минь их татдаг юм. Энэ зураач сэтгэцийн өвчтэй байсан юм- "эрүүл" гэж өөрийгөө нэрлэж заншсан нийгэмд шахуулан, зөвхөн сэтгэцийн эмнэлэгтээ л бүрэн эрх чөлөөгөө олсон, онц сонирхолтой хувь заяатай хүн юм.

Гэвч энэ сэдэвтээ зургийнх нь сэдэв голчлох үүрэг гүйцэтгэхгүй. Хамгийн түрүүнд Сүттер яг яагаад дээрх байдалд хүрсэн учир шалтгаан, яагаад бүрэн хязгаарлагдсаны дараа бүрэн эрх чөлөөгөө олсон бэ гэдэг сэдвийг хөндөнө.

Суттерын сэтгэл зүйн талаар ямар нэгэн тодорхой дүгнэлт гаргаж, тодорхой сэтгэлгээний онцлогтой хүн гэж, "хайрцагт" хийх боломжгүй нь, суут хүний мөн чанарыг илчилдэг. Мөн Суттер гэж хүний зан араншин нь хоёр сандлын хооронд суугаагүй байдаг нь онцлог. Тэр хүн хоёр сандлын хооронд суух биш, үй олон сандлын дунд бүжиглэдэг байсан юм.

Энэ хүнийг амьд дээр нь хайрлаж, харж байсан хүмүүс өөр хоорондоо зөрчилдөөнтэй тэмдэглэл үлдээсэн байдаг. Жишээлбэл зураач Пьер Эстоппе Суттерын тухай:
-Энэ хүний зохиомжийн мэдрэмж ба зохиомжийн тэнцвэрийг бишрэхгүй байхын аргагүй.
Мөн, Лозанны уран зургийн музейн захирал Мишэль Тэво дуртгалдаа:
-Шинэ үеийн Швейцарт хамгийн бүтээлч уран бүтээлчдийн нэг бол Суттер юм. Үүнийг нэгэнтээ бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж бичсэн байдаг.

Гэвч нөгөө талаас, Суттерын найз зураач Пуантьегийн бэлэвсэн эхнэр:
-Их муухай, тун аюултай мэдрэмж үүсгэдэг хүн байсан. Уулзах болгонд түүний нөлөө нь сэтгэлийг харанхуйлдаг, ядраадаг хүн байсан гэж бичсэн байдаг.
Харин 20-р зууны хамгийн том архитекторуудын нэг Ла Корбузье:
-Түүний сонирхлын хүрээ, мэдлэг, хэтийн төлөвлөгөө ба урам бадраасан бүтээл нь одоо хүртэл надад урам оруулдаг гэж бичсэн байдаг.
Харин сэтгэцийн эмнэлгийнхэн өөрсдөө, Суттерын тухайд порнографи бүтээдэг зураач гэж хочлосон байдаг.
Суттер өөрөө тэмдэглэлийн дэвтэртээ:
-Нэг бол Hotel Palace зочид буудал, үгүй бол хадлангийн овоолсон өвсөнд хоноглох болно! гэж бичсэн байдаг. Энэ хүний эсрэг тэсрэг сэтгэлгээ нь уран бүтээлийнх нь дунд байнга ажиглагддаг. Мөн энэ эсрэг тэсрэг нь уран бүтээлч чанарт нөлөө үзүүлж байх нь ойлгомжтой.

Амьдралынх нь хэмнэл бас тайван биш, дээшээ доошоо болсон байдаг. Амьдралынх нь түүхийг ажиглавал, хоёр зүйл маш тод харагддаг: ямар нэгэн мэргэжил сонгох чадваргүй, шийдэмгий биш сул дорой байдал, мөн үргэлжийн нийгэмд эзлэх байр суурь ба нэр хүндийн алдагдал юм. Үхэхийнхээ өмнө, өөрийнхөө хувь заяагаа тамгалж, эцсийн мөчөө урин залсан юм:
-Хэн ч миний авсыг дагаж, үдэн гаргахгүй! гэж удаа дараа хэлдэг байж. Энэ үг нь мэдээж өөрт нь биелсэн. Эсвэл биелэхийг хүсдэг байсан ч байж болно.

Гэр бүлийнх нь түүх буюу хувь заяаны хүрд
Буддын шашинд ба энэтхэгээс гаралтай бусад шашнуудад карма гэж үг их тааралддаг. Энэ үг нь үргэлж давтагддаг хувь заяаны хүрдийг нэрлэдэг юм. Энэ хүрдэнд нэг орсон нөхцөлд, хувь заяа нь үргэлж давтагдан, гаргасан алдаагаа дахин дахин давтах, зовлон гаслангаар дүүрэн хувь заяагаа эдлэх жам юм.

Энэ нь одооны психоанализд их ажиглагддаг зүйл юм. Яагаад? Хувь хүний амьдрал ба хувь заяа нь сэтгэцийн хамт гэр бүлд бий болж, нэг талаар программчлагддаг юм гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, хувь хүн хоёр төрлийн программаар программчлагдсан байдаг: нэг нь генетикийн программ буюу удамшил, нөгөөх нь орчин тойрны нөлөө ба орчин тойрноос хүлээн авах мэдээ мэдээлэл, туршлага юм.
Орчин тойрны нөлөө нь хувь хүнд нөлөөлж, мөн хувь хүн орчин тойрондоо нөлөөлж харилцан үйлдэл бий болдог. Энэ харилцан нөлөөнөөс шалтгаалан, хувь хүний биеэ авч явах байдал, бие организмд нөлөөлөхөөс гадна сэтгэцэд нөлөөлдөг.

Лойс Суттерын хувь заяанд нөлөөлөх хоёр хамгийн том программууд бол:
1. Эцгийнх нь талын хамаатан, үеэл ах нь зураач, архитектор ба орчин үеийн архитектурын онолыг бий болгосон уран бүтээлч Шарль-Эдүард Жаннерэ байсан. Энэ хүн Ла Корбузье нэрээрээ уран барилгын түүхэнд нэрээ үлдээсэн.
Лойс Суттерын амжилттай суугдсан программуудын дунд эх нь юм. Эх нь мөн адил уран бүтээлч байсан бөгөөд, олон шагнал хүртсэн, олны танил төгөлдөр хуурч хүн байсан юм.

Суттерын охин дүү Жанне-Луизе дуучин, төгөлдөр хуурч, найраглал хөгжмийн удирдаач байсан. Том ах Альберт лимбэ, төгөлдөр хуур ба хийл тоглодог байсан. Гэрт нь үргэлж хөгжим эгшиглэж, уран бүтээлч уур амьсгал бий болдог байсан юм. Эцэг нь амжилттай эмийн санч байсан бөгөөд, гэр бүл нь маш том тохилог харшид амьдардаг байсан бөгөөд, харш нь том цэцгийн хүрээлэнтэй байсан юм. Луйс хүүхэд насандаа ах дүү нартайгаа тэнд их цаг өнгөрөөдөг байж.

Гэвч бидний мэдэж байгаагаар, хүний хувь заяа бол хар цагааны хослол юм. Харгүй цагаан гэж байхгүй шиг, арван хуруу тэгш хувь заяатай хүн ч байхгүй. Хүний нүүр ижил хэмтэй байдаггүйн адил, нүүрний нэг хэсэг нөгөө хэсгээсээ эрс ялгаатай байдаг. Нэг тал нь илүү сайхан, нөгөө тал нь илүү муухай харагддаг байх жишээтэй. Дээрх бичсэн нь Суттер зураачийн сайхан тал нь юм.

Эцгийнх нь талаас, Суттерын гэр бүлд сайн-муу нөлөөллийн ба зөв-буруу программчлалын хоёр нөлөө байсан: нэг нь Ла Корбузье, нөгөөх нь өөрийгөө Генерал гэж хочлосон Жон Аугустус үеэл ах нь юм. Жон Аугустусын сайхан нүүрний хэсэг нь хүнтэй их эелдэг харьцаг, хайр татаж чаддаг, урам өгөхдөө сайн байсан. Гэвч нүүрнийх нь муухай тал нь архи их уудаг, тогтворгүй, худалч, луйварчин ба эд зүйлс хулгайлдаг хүн байсан юм.

Жон Аугустус дампуурсныхаа дараа Америк уруу өр нэхэгчдээсээ зугтаж, 1839 онд Калифорнид ирсэн юм. Калифорни тэр үед АНУ-ын эзэмшил нутаг байгаагүй бөгөөд, Мексикийн колони ба бичигдээгүй цагаан цаас шиг байсан юм. Тэр хавиар индиануудаас газар нутгийг нь булаасан хэдхэн хүн оршин суудаг байсан бөгөөд, тэр хавиар Жон Аугустус өөрийгөө 10-р Карл хааны хамгаалалтын албаны тэргүүн байсан хэмээн танилцуулан, өр тавьж газар худалдан авсан юм.

Удалгүй мань эр бага багаар хөлжиж, нутгийн индиануудыг хямд ажлын хүч болгон ажилуулснаар хурдан баяжиж эхэлсэн юм. Жон Аугустус өөрийгөө Генерал байсан гэж өргөмжлөн, нутгийн цагдаагийн тэргүүн болж, цэргийн сүртэй гээч хувцас өмсөж, ямбалаг төрхтэйгөөр зураг даруулах их дуртай байжээ. Тэр зургаа байн байн нутагтаа байгаа хамаатан садандаа илгээдэг байж.

Гэвч удалгүй Калифорнид алт олдож, үй олон ажилгүйчүүд ба аргаа олж ядсан алт мөрөөдсөн хүмүүс Калифорни мужид ирж, газар ухаж эхэлжээ. Алт ухах гэж ирсэн хүмүүс нь ихэвчлэн луйвар, хулгай ба цэргийн оргодлууд, хүн амины хэргээр эрэн сурвалжлагдаж байсан хүмүүс байсан юм. Тэд ойр хавийн оршин суугчдыг дээрэмдэн тонож, алж хүчинддэг байсан тул, тун удалгүй Суттер хамаг баялгаа алдсан юм.

Индианууд тэр хооронд цагаан арьстнуудыг хэрхэн нэг нэгнээ алж байгааг ажиглан, чимээгүй суудаг байсан юм. Учир нь индиануудын итгэж байснаар, алт бол хараагдсан шар төмөр гэж итгэдэг байсан юм. Уг шар төмөрт хүрсэн хүн бүр хартай харамч чөтгөрийн нөлөөнд автаж, өөрийн ухаанаа алддаг гэж үздэгтэй холбоотой гэж үздэг байжээ. Алт ухахаар ирсэн тэр үй түмэн хүмүүс Америк мөрөөдлөөр амьдарч байсан юм- маш түргэн, тун хурдан хагартлаа баяжих мөрөөдөл.

Байгаа бүхнээ алдсан Жон Аугустус Нью-Йорк хотноо дүрвэж, хямд зочид буудлын өрөөнд ганцаараа таалал төгссөн юм.

Энэхүү байдлаар бид ерөнхийдөө төсөөлөл бий болгож, Суттер зураачийн программчлалтай бага зэрэг танилцлаа. Нэг талаасаа оюунлаг ба уран бүтээлч уур амьсгалд өсөн торнисон. Аав нь амжилттай ба чинээлэг эмийн санч, нөгөө талаасаа эцгийнх нь хайртай, луйварчин үеэл ах нь нөлөө үзүүлнэ. Мөн эцэг нь өөрөө сул дорой чанартай, эхнэрийнхээ бүрэн эрхшээлд орсон дотуур тамиргүй, сул дорой чанартай хүн байсан юм. Харин эх нь үргэлж хэрүүл хийдэг, байн байн сэтгэлийн хөдөлгөөнд автаж, түүнийгээ дийлж чаддаггүй, дарангуйлах дуртай ноёрхог эмэгтэй байсан юм.

Дээрх хоёр программчлалд хүүхдүүд хэрхэн дасан зохицох бэ? Үүнд логикийн хувьд 3 хариу байдаг: дасан зохицол, түүж шүүж хянадаг сэтгэлгээ, эсвэл бүрэн үгүйсгэл.
Өөрөөр хэлбэл, нэгт: дасан зохицол гэдэг нь эцэг эхийнхээ эрхшээлд бүрэн орж, хувь заяаг нь давтах.
Хоёрт: өөрт нь хэрэгтэй хэрэггүйг шүүн хянаж, гээж олдог ухаан суух. Гуравт: эцэг эхийнхээ суулгасан программыг бүрэн үгүйсгэж, хүссэнээс нь тэс эсрэгийг хийх.

Хачирхалтай нь, энэ гурван хувилбарын гурвууланг нь ах дүү гурван Суттер дагаж үзсэн юм. Том ах Альберт дасан зохицож, эцгийнхээ адил эмийн санч болж, өмнө нь хүнтэй сууж байсан эмэгтэйтэй гэр бүл болсон. Тэр эмэгтэй нь эхийнх нь адил, ноёрхог эмэгтэй байсан тул, Альберт өөрийн хувь заяагаа программчилсан юм. Альберт эцгийнхээ хувь заяаг давтан, эхнэрийнхээ эрхшээлд бүрэн орж, дотуур тамираа бүрэн алдаж, архи дарс их уудаг болж, аз жаргалгүй амьдардаг байсан бөгөөд, тун богино амьдрал эдэлж, 54 насандаа таалал төгссөн юм.

Жанне буюу охин дүү нь дуучин болж, удирдаач болж. Хувийн амьдралдаа гэр бүлтэй хүнтэй амьдарч, гэрийнхнийхээ уурыг их хүргэдэг байж. Тэр цагт энэ шийдвэр нь тун амаргүй байсан бөгөөд, Жанне эцэг эхийнхээ программчлалыг ардаа бүрэн орхиж, урт удаан амьдрал эдэлсэн юм.

Харин Луйс яасан бэ? Лойс дүү охиныхоо адил, уран бүтээлч болсон. Гэвч бага наснаасаа тун тавгүй зантай хүүхэд байсан бөгөөд, ноомой ба ичимхий, бусад хүүхдүүдтэй тоглодоггүй, ойлголцож чаддаггүй хүүхэд байж. Бага наснаасаа амбиваленц буюу шийдвэр гаргаж чаддаггүй өвчинд нэрвэгдсэн юм: эхэндээ эмч болохыг хүсэж, дараа нь зураач, дараа нь хөгжимчин, дараа нь архитектор, бас дахин зураач болохыг хүсдэг байж. Үүнээс гадна, шизофрени буюу бодит байдлаас ангижрах, өөрийгөө дотроосоо цоожлох буюу аутизм хөгжиж эхэлсэн юм. Сургуулиа төгссөний дараа, Луйс эхийнхээ адил эмэгтэйг эхнэрээ болгон сонгожээ.

Луйсын эхнэр Мадж нь эхийнх нь адил дуучин, төгөлдөр хуурч ба баян гэр бүлээс гаралтай ноёрхог эмэгтэй байсан юм. Гэвч гэр бүлийн амьдрал нь амжилтгүй болж, тэр хоёр салсан юм. Гэр бүл цуцлах явцад, хоёр тал нэг нэгнээ буруутгаж байж. Гэвч удаа дараа, гэр бүл салах сарних ба нийлж хосолж, ойлголцохыг хоёр тал хоёулаа ижил хэмжээний хариуцлага хүлээдгийг хоёр тал ухаарахыг хүсээгүй. Гол буруутан буюу программчлалын эх нь гарт гараг баригдашгүй.

Луйсын амьдрал ба үйлдэл нь цаашид ямар ч жолоогүй урсаж эхэлсэн юм. Зарим жишээ:
Нэг найз нь түүний зургийг худалдан авч, 25 франк төлжээ. Тэр мөнгөөрөө Суттер банкны данс нээж, өдөр бүр 1 франк шилжүүлэг хийж, буцаадаг байж. Улмаар уурласан банкны ажилтан тэр мөнгийг нь шилжүүлэхээс татгалзаж, банкны дансаа хаах шаардлага тавьж гэнэ.
Тэрхүү банкны шилжүүлгээ хянахын тулд, Луйи том гээч ном худалдан авч, мөнгө ба зэсээр чимэглэсэн байж. Энэ бол үеэл ах Жон Аугустусын араншин нь юм.

Мөн нэгэн үйлчлүүлэгч түүнээс хоёр зураг худалдаж авахыг хүсэж, гарын үсгээ зурна уу гэж асуухад, Суттер:
-Гарын үсэгтэй бол, зургийн үнэ нь нэмэгдэнэ гэж, хүмүүсийн уурыг хүргэдэг байж.

Нэг удаа айлд зочлохдоо, гэрийн эздийнх нь унтлагынх нь өрөөнд алмас эрдэнэ шиг гялалзах чулуу олж харж гэнэ. Тэр чулууг Суттер тэр дор нь халааслан зугтаж, гэртээ ирсэн даруй шинжилж үзээд, алмас эрдэнэ биш болохыг тогтоосны дараа өнөөх айлд буцаж гүйж очин, ууртай нь аргаггүй чулууг ширээн дээр нь хаяж:
-Энэ бол алмас эрдэнэ биш байна! гэж загнаж явдаг байж.

Орчин тойронтойгоо Суттер маш тавгүй, хоёрдсон сэтгэгдэл төрүүлэх харилцаатай байсан юм. Нийгэм ба орчин тойронтойгоо харилцан үйлдэх нь, нэг ёсны стратеги юм. Өөрөөр хэлбэл, Суттер энэ харьцаанд байхыг өөрөө хүсэж байсан юм.

Дотоодын, сэтгэлийнхээ замбараагүй байдлаа засаж тэмцэхийн тулд, Суттер гаднах ертөнцөд тусгадаг байж. Жишээлбэл, гэв гэнэт өдрийн тэмдэглэлдээ хэдэн грамм талх идсэн, хэдэн грамм цай уусан, хэдэн цаг алхасан, хэдэн хүн харснаа маш тодорхой бичдэг болж гэнэ. Гэвч мэдээж энэ байдал нь удаан үргэлжилдэггүй- хамгийн дээд тал нь 2 сар болдог байж.

Дотоод ертөнцөд нь болж байгаа тэр тэмцлийн хэмнэлийг Суттер зурагдаа тусгадаг байжээ. Тэрхүү хэмнэл нь хашхирах, бүжиглэх, ухаан жолоогүй ан гөрөөсний мөр хөөх, бөөлөх, чичрэх мэтийн хэмнэлүүд юм. Нас ахих тусам Суттерын нүд нь муудаж, хөдөлгөөн нь багасаж эхэлсэн юм.

Эмч нарынх нь тэмдэглэлээс үзвэл:
-Баригдаж, боогдох тусам энэ хүн улам эрх чөлөөтэй болж байна. Ганцаардах тусам түүний дотоод ертөнц нь амилж, бадарч эхэлж байгаа нь, зурагнаас нь ажиглагдаж байна гэж бичсэн байдаг.

Мөн өвчин нь даамжирч, Суттер гал-зуу болж хувирсан юм. Сэтгэцийн эмнэлэгт сүүлийн өдрөө өнгөрөхдөө, Суттер бараг сохорсон, гар хуруу нь ажиллагаагүй болсон байсан юм. Гэвч яг тэр мөчид гараараа зурж эхэлснээс хойш, түүний суу билэг бүрэн ассан. Тун удалгүй түүний хамаг бие нь мэдээгүй болж, бүрэн сохорч, өөрийнхөө биед цоожлогдсон юм. Суттер үүнийг мэдэж байсан болохоор, амьсгаа хураахаасаа өмнө анх удаагаа бүрэн эрх чөлөөгөө эдэлсэн юм.



Уг зураг Бүжигчид гэдэг нэртэй юм. Зурган дээр дүрслэгдсэн хоёр дүрс бол эр эм хоёрын дүрс юм. Эр эмийн энэ хоёр дүрс нь инээлдэн хөөрөлдөж, зургийн хүрээнээс бүжиглэн одож буй хоёр юм. Энэ хоёр нүцгэн мэт харагдах боловч, тэр хоёр нүцгэн биш юм. Ухамсарт хүн болж хувиран, байгалиас холдон хүйн холбоогоо таслахаас өмнөх, хувцас өмсөж эхлэхээс өмнөх, байгальтай нэг хэмнэлтэйгээр амьдарч байсан хүн төрөлхтний тэр эрх чөлөөг магтан дуулж буй зураг юм.

16:57 - 2012-04-20 - Сэтгэгдэл бичих

@Blacklemon: Хүн гээч амьтан үргэлж ямар нэгэн нөлөөн дор явна. Удам дамжсан программчлал нээг их сонин зүйл биш шүү дээ. Орчин тойрон үргэлж хүнд нөлөөлдөг, зарим нэг нь л орчин тойрондоо нөлөөлнө.

AmonRa - 16:52 - 2014-04-23

Суут хүмүүс шизотой эсвэл мэдрэл муутай хүмүүс ч байгаагүй байх, магадгүй тэдний зарим нь дотоод сэтгэлээ сайн сонсож чаддаг байхад , нөгөө хэсэг нь хүмүүсээр даажигнах гэж гаж авир гаргадаг байсан ч байж мэднэ. Эцэг эхийн удам дамжсан програмчлалийн тухай надад ирээдүйгээсээ айх мэдрэмж төрүүлчихлээ, одоо байгаа амьдралынхаа тухай өөрөөсө нэг асуух цаг болсон ч юм шиг.

blacklemon - 06:40 - 2014-02-27

@Зурай: тийм. эрх чөлөө гээч өнөөх хийсвэр ухагдахууныг л ойлгуулах гээд байгаа юм. МЭӨ эртний хятадуудын нэг сонирхолтой ажиглалт санаанд орлоо: ин ян гэж чи дуулж байсан байх, тийм үү? хэрэв ин тэлж эхэлбэл, ян бий болох магадлал хамгийн өндөр гэж... амьдралын хэмнэлийг нэг ёсны хэлж байгаа юм л даа- эрх чөлөөгөө олж, дураараа авирлах хүн өөр өөрийгөө хэзээ нэгэн цагт бооно гэсэн үг.
Мөн эсрэгээрээ: хэрэв ян тэлбэл, хүний дотор ин бий болох магадлал мөн асар өндөр болно.

AmonRa - 14:10 - 2012-05-15

Хүн өөрийгөө таньж мэдэх зам маш урт байдаг мэт, магадгүй насан турший эрэлхийлэл байх. Гэхдээ хүн бүрд өөригийгөө таньж, мэдрэх хүсэл байдаггүй нь захаасаа авахуулаад л харагдаж байгаа. Тэдний хувьд нэгэн хэвийн цутгамал замаар хаашаа ч хазайхгүй, юунд ч санаа зовохгүйгээр, амандаа талхаа зуугаад, жолоогоо тас атгаад, урагшаагаа л гөлийж сажлах нь амьдрал мэт санах нь элбэг.

Харин зарим нэгний өөрийнхөө мөн чанарыг олох гэсэн насан туршын эрэлхийлэл нь олны нүдэнд гажууд мэт харагддаг. Тэглээ гээд зөвхөн өөрийнхөө ертөнцөд амьдарч, сэтгэл амар байсан л бол сэтгэлийн эрх чөлөөгөө олж дээ гэж үзээд тэр хүнд баяр хүргэе.

Тэгээд энэ Луйи Сүттер "Бүжигчид" зурган дээрх шигээ эрх чөлөөтэйгээр дуулж, бүжиж, эсвэл ан гөрөө хөөж, байгалийн ч юм уу, нэг тийм уудам орон зайд байхыг хүсдэг байсан боловч, хэзээ ч тэгж чадахгүйдээ өөрийгөө улам бүр гүнд автуулсан байх нь.

Zurai - 11:24 - 2012-05-10

сонирхолтой сайхан нийтлэл болжээ. эгогоо хөгжүүлэгчдийн хувьд өөрийгөө таних талаар ч яриад хэрэггүй байхаа. миний сонирхон судлаж байгаа сэдэв байна. амжилт хүсье / нэгэн танилаас /

urangoo (зочин) - 18:13 - 2012-05-08

Тийм ч, бас тийм ч биш. Хүний чадавхын хил хязгаар хэмжигдэж байгаагүй. хэрэв анхнаасаа бууж өгөхөөр бодож байгаа бол, өөрийгөө таних гэж оролдоод ч хэрэггүй.

AmonRa - 19:51 - 2012-04-29

I see...
Олон төрлийн мэдрэмжүүдийг яагаад үүсч байгааг мэдэх гэж байна гээд л Буддын шашны судар үзээд л байлаа. Авах юм бас байгаа юм шиг.
Өөрийгөө таних хэцүү ч амарханаар нь бусдын үнэнээр үнэн хийж амьдархаар өөрийн юм биш хойно хачин зэрэмдэг амьдрах болдог, амьдарсан ч гэхэд хэцүү.
Гэхдээ бас нээрээ л хүссэн нь мэдээд чадаад байдаг юм биш болохоор хэмжээ хэмжээндээ байж байгаа нь угаасаа л байгаа байдал нь, гунигтай...
Энэ бичлэг уншсан биш өөрийнхөө өмнө баахан тавгүйтлээ.
Тэрийг блогтоо хуваалцвал баярлах

Зочин - 06:17 - 2012-04-28

@Зочин:
Өөрийгөө танина гэдэг, бие даан сэтгэж эхлэхийг хэлж байгаа юм. Хэзээ чиний өөрийн бие даасан оюуны амьдрал эхэлж байна, хэзээ нөлөөллийн улмаас үүссэн рефлекс (программчлал) эхэлж байна? гэдгийг таних л юм. Чиний энэ бодол чиний өөрийн бодол мөн үү? Эсвэл хэн нэгний шивнээд, тархинд чинь шингэтэл олон мянган удаа давтаад өгсөн худал уу? Өөрийгөө нээлттэй ном шиг уншиж, ертөнцийг харах толь нь ямар нэгэн гажуудалгүй. Олон төрлийн мэдрэмжүүдийг ямар учир шалтгаанаас болж үүсэж байна уу гэдгийг бас мэдэж байх гээд, энэ бол өргөн сэдэв. Хүн бүрийн тайлаад байдаг ч зүйл биш. Маш урт логикийн гинжин хэлхээ үүсгэх хэрэгтэй байдаг. Энэ сэдвээр би нэг юм бичиж байгаа.

AmonRa - 13:39 - 2012-04-27

өөрийгөө танина гэхээр л нэг л хийсвэр санагдаад... ер нь л юунд дуртай юу чадахаа юу хийхээ мэдэж авах гэж ойлгож болох уу? Тэгээд түүндээ өөрийгөө бүхлээр нь зориулах? Урлагийнхан, шинжлэх ухааныхан, судлаачид гээд салбартаа амжилт олсон содууд дунд өөрийгөө таниагүй хүн гэж байхгүй байх?

Зочин - 06:28 - 2012-04-27

Бид энэ амьдралаас салан ангижрахад яг л авгалдайнаас гарч нисэх эрвээхий шиг эрх чөлөөг мэдрэх байх. Гэхдээ ийм боломж бүгдэд тохиохгүй. Ихэнхи маань хүрднийхээ тэнхлэгээр эргэж үйлээ дуусгахаар эргэн энэ дэлхийдээ төрж үхсээр л байх бизээ. Энэ насандаа нэмсэн кармагаараа өөрийгөө саваадаад л улиран эргэж төрөн суралцсаар байх болов уу хэсэгтээ. Яагаад гэвэл хүмүүс өөрийнхөө амьдралын түүхийг өөрөө л зохиодог, өөрөө өөрийнхөө программист. Амьдрал гэж: Хувь заяаны 3 зам- дасан зохицох, үгүйсгэн эсэргүүцэх, нягталж өөрчилж залруулах алийг сонгохоо өөрөө шийддэг, магадгүй илүү сайн хувилбарыг хайсаар ирсэн байх нь. Адилхан үйлийн үртэй хүмүүс төрөл садан болж нэгнийгээ сургах гэж ойртон төрдөг байж ч болно. Яг л шалгалтанд орж байгаа аятай амьдралын замаар явцгаадаг байх шүү. Шалгалтанд бүдэрлээ, тэнцсэнгүй дахиад суралц, эсвэл ахиж байна, шалгалтаар анги дэвшлээ гэх мэтээр яг л бонус авах мэт цаанаасаа өгөгдөл ирж хүмүүс дараа төрөхдөө таарсан бие төрлийг олж төрдөг байх аа. Жишээ: Сайхан төрөх заяаных гэж үг байдаг. тэгэхээр сайхан төрх олж төрсөн хүн шагналаар тийм сайхныг авч төржээ гэсэн үг. Гэхдээ үүндээ эрэмшээд бусдыг үзэн ядах ч юмуу басамжлаад эхэлбэл нөгөө кармын сав нь ажиллаад эхэлнэ...Ингээд л дахин суралцах программаа өөртөө үүсгэнэ... гэх мэт дуусахгүй жишээ. Иймэрхүү ойлголтыг би олон эзотерикчийн бичсэн ярьсанаас бас сонсож байсан бөгөөд надад бараг л үнэмшилтэй санагдаж байсан шүү. Хамгийн сүүлд ойлгосон нь монголын гэлтгүй эртний зүйр цэцэн үгст ямар их гүн ухаан, амьдралын луужин оршиж байна вэ гэж гайхсан даа. Дэлхий даяар метафизикийн шинжлэх ухаанд татагдаж байгаа ийм үед иймэрхүү хүмүүсийн түүхэн амьдрал судалгааны их ач холбогдолтой лдоо. Харин Суттер амьсгаа хураахдаа жинхэнэ эрх чөлөөт ертөнцдөө очиж чадсан болов уу? дахин суралцахаас эргэн ирсэн болов уу гэдэг нь сонирхол татах л сэдэв. Гэхдээ үүний алийг нь ч нотлох ямар ч хүн энэ хязгаартай ертөнцөд байхгүй байхаа хэхэ.

Цагаан хараацай - 22:58 - 2012-04-26

найзаа? ертөнц хязгаарлагдмал биш, хүн хязгаарлагдмал. хүн өөр өөрийгөө таниагүй нөхцөлд, орчин тойрон, цаашлаад хорвоо ертөнцийн нууцыг хэзээ ч танихгүй. энэ учраас хүн гээч өөдгүй тэнэг амьтан өөр өөртөө шашин сүсэг, нийгэмд эзлэх байр суурь мэтийн сонин мангар юм зохиогоод явж байдаг юм. өөрийгөө танихын далд хүслийн илрэл нь юм.

өөрийгөө таниагүй нөхцөлд зөвхөн орчин тойрон, нийгэм, ертөнцийн тухай зохиомол төсөөллөөрөө л амьдарна. тэр зохиомол төсөөлөлд нь эцэг эхийнх нь өвлүүлэн суулгасан программууд, нийгмийн суулгаж өгсөн биеэ авч явах программууд, улс орны хуулиар суулгасан программууд нөлөө үзүүлээд, хэзээ ч эрх чөлөөтэй байж чадахгүй. өөр өөрийгөө хуураад л явна.
өнөөх ламд саваадуулдаг хүмүүс шиг. хуурагдахыг муу гэж байгаа юм биш шүү. хүн хүний өөрийн сонгосон хувь заяа нь юм байгаам.

AmonRa - 18:16 - 2012-04-26

Ёстой сонирхолтой сургууль байна даа. Энэ зураачын судалгааны зангилгааг чи тайлж бичсэн юм бол бүр гайхалтай гэмээр санагдаж байна шүү. Хувь хүн өөрийн зан төрх араншингаа үр хүүхэддээ өвлүүлж өгөхдөө кармагаа давхар бэлэглэдэг нь сонин. өөрөө эргэж тэр хүрдэндээ орооцолдох агаад сул дорой эсвэл хүч чадалтай ген үргэлж удамшина гэж байхгүй, үйлийнх нь хэмжээгээр өөрчлөгдсөөр байдаг...
Надад амьдралын хүрдний програмчлал таалагдаж байна. Шударга, төгс зохиогдсон. Чи юу үйлдэнэ түүнийхээ хариуг эдэлнэ. Ердөө л энэ.
Гэхдээ бас нэг бодол төрнө. Энэ амьдралыг бүтээгчийн эцсийн зорилго нь юу юм бол? Хүмүүсийг суралцуулж яах гээд байгаан бол доо? Яагаад ийм хязгаартай мэдлэгтэй ертөнцөд дурлаж дахин дахин татагдаж төрдөгийн бол хүмүүс. Өөр хувилбар санаа байвч солиотой бодлуудаа эмхлэлгүй бичих нь утгагүй санагдаад энэ хүрээд зогсоё.

Цагаан хараацай - 16:38 - 2012-04-26

Найз нь баруун европын тогоонд чанагдаад, 10-аад жил болж бна шүү дээ.. Энэ учраас сэтгэлгээг нь дуурайх нь аргаггүй. Хувь хүний судалгааг хийдэг энэ хэлбэрийг Франкфуртын сургууль (kritische Theorie) гэж нэрлэдгийн. Багш нараасаа сурсан.
бөө нарын тухайд: аутизм бол бөөгийн хямрал, хямралын илчлэлт биш.

AmonRa - 16:03 - 2012-04-26

орчуулга уу? кармагийн сонголт, хувь заяаны програмчлалыг уншихад дорнын сэтгэлгээтэй хүн бичжээ гэмээр. барууныхан хүний амьдралын түүхийг ингэж судлаж гаргаж байгаа бол сонирхолтой л юм. Мэдээж энэ бичлэгт Амонрагын идеа байж л таарах нь.
Аутизмтай хүүхдүүд бөө байх магадлалтай гэж заримдаа бодогддог.

Цагаан хараацай - 12:36 - 2012-04-26

all is good when it ends well?

Зочин - 00:55 - 2012-04-21

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax