जगन्नाथ

Боловсон хүчин ба ажлын ярилцлагын тухай

Иргэдэд төрөл бүрийн хэргээр хүмүүстэй ярилцлага явуулах хэрэгтэй байдаг- жишээ нь ажлын ярилцлага. Хүн юм байна даа, иймэрхүү ярилцлага явуулах талаарх семинарт оролцдог юм байна. Мэдээж хэрэг, цаашид ажиллах хүнээ зөв шинжин танивал олон талын бонустай: ажлын явц нь түргэн, үр дүн нь урамтай.

Боловсон хүчин бүгдийг шийддэг. Гэвч хүнээ танина гэдэг, ээдрээтэй асуудал. Олон талын хүчин зүйл бий: сэтгэл зүй судлалаас, өмнө тавьсан зорилгынхоо маркетинг ба стратегийн бодлогоо харгалзан үзэх гэх мэтээ ажил олгогч үргэлж харгалзан, түргэн сэтгэж байх хэрэгтэй.

Тиймд, замд таарсан хүний гарт ажлаа даатгаж хэрхэвч болохгүй. Бас танил талын, хамаатны хүүхдүүдэд ч хүртэл даатгах тун эрсдэлтэй байдаг. Тиймд, ажил олгогч үргэлж ярилцлага явуулж, шинэ боловсон хүчин хайж байдаг.

Боловсон хүчин бүхнийг шийддэг. Алсын хараатай компани болгон боловсон хүчээ хайрлан хамгаалахдаа халуунд халааж, хүйтэнд хөргөдөг. Уг шалгуурыг давсан боловсон хүчин туршлагатай, бэрхшээлээс айдаггүй ажилтнууд бий болдог. Ийнхүү, ирээдүйд тэр компани нь туршлагатай хүмүүсийн гарт орж, өв залгамжилдаг.

Шинэ боловсон хүчин ажилд авахдаа заавал, бүр заавал өмнөх ажлынх дарга, хамт олных нь тухай асуух хэрэгтэй. Хэрэгцээгүй боловсон хүчин өөрийгөө ямар сайхан амьтан болохоо, мөн өөрийн хувийн авьяас чадвараа дөвийлгөн ярихдаа, өмнөх ажлынхаа зэвүүн дарга нараа муулдаг.

Иймэрхүү юм ярьдаг гичий чиний тухай бас яг адил ярих болно гэдгийг сайн санаж яваарай. Ийм хүнийг ажилд авч ер болохгүй, ойр байлгаж болохгүй. Ухаалаг боловсон хүчин өөрийнхөө л хүчин чадлаа ярина, дарга эсвэл өмнөх хамт олныхоо тухай биш. Ийм хүнийг заавал хараандаа авах хэрэгтэй. Ийм хүнтэй ажиллаж болно гэсэн баталгаа биш ч, зөв хүнээ олох магадал хэдэн зуун дахин ихэснэ.

Энэ дээрх сийрүүлсэн минь бүх удирдлагын алба, төвшинд хамаатай. ТҮЦ-ний мухлагаас эхлүүлэн, улс орны удирдлагад ч бас хамаатай. Хэрэв нэг нөхөр өмнө байсан бүхнээ муулаад эхэлбэл, олон зүйл тодорхой болдог. Тийм хүн ажиллах толгой ч үгүй, хүчин чадал ч үгүй.

19:34 - 2011-06-17 - Сэтгэгдэл бичих


Ovoo ayataihan yarij baisanaa
...Иймэрхүү юм ярьдаг гичий ....
geheer chini hamag uram hugarchihlaa

Shambiak - 10:08 - 2011-06-19

Хүний бодол хийсэн бүтээснээр нь танигддагийг юу гэж бодож байна?

AmonRa - 01:20 - 2011-06-18

сайхан хэллээ. Ер нь заавал хэлүүлэлтгүй бодлыг нь бас ажиглаж ойлгох гээд асуудлууд бий байх л даа.

Алмас - 22:15 - 2011-06-17

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax