जगन्नाथ

RAW форматны тухай

Бичсэн: Гэрлийн хүч
Эгзэгтэй агшин гэж юу байдгийг сонирхогч иргэд маш сайн мэднэ. Камерныхаа дэлгэцнээ дарж амжсан эгзэгтэй агшныхаа зургаа сонжвол, шууд жаазлан ханан дээр өлгөхөөр хачин сайхан юм харагдаж байдаг. Гэвч яг цагтаа тулаад, компьютернийхээ дэлгэцэн дээр томруулаад харвал гутамшигтай юм хүлээж байх жишээг ч сонирхогч иргэд сайн мэднэ байх. Өнөөх гайхамшигтай зураг маань нэг бол фокусгүй, нэг бол булингартсан, хэт харанхуй, эсвэл хэт их гэрэлтэй байдаг.

Үүнд аргаа барсан иргэд фотошопоор оролдоод эхэлдэг. Гэвч мянга засаад ч нэмэргүй байх жишээ олон тохиодог. Энэ учраас зургаа заавал RAW форматаар авч байх хэрэгтэй. Учир нь RAW формат их цаг хөрөнгө хүч хэмнэх боломж олгодог формат юм.

RAW (DNG) формат
RAW формат ер нь яг чухам юугээрээ ид шидтэй юм бэ гэж, сониуч иргэн асууна байх. Үүнд хальсан буюу аналог фотозургийн эринг дурьдах хэрэгтэй. Зурагчид 36 зурагтай хальсaa дуусан дуустал нь дарж, сарын эцсээр дарсан хальсаа угаадаг ажилтай байсан юм. Үүнд хүн бүр өөр өөрийн гэсэн угаах арга барил, технологитой байсан бөгөөд, химийн найрлагаа тааралдсан хүн бүрт хэлдэггүй байв. Учир нь зөв найрлагаас хамааран, зургын чанар эрс сайжирдаг байв.

Ричард Аведон xальсан зураг угаах, хэвлэх талаар өөрийн гэсэн арга барилтай хүн байсан юм.
Энэхүү зурагаа угаахдаа маш нарийн технологи хэрэглэж байсан юм.

Үүний адилаар RAW буюу DNG (Digital Negative) форматыг тоон эриний хальс гэж тооцож болно. DNG RAW хоёрын хооронд нэрлэхүйц онцын ялгаа байхгүй. RAW формат нь өнгө, цагааны тохиргоо, өрц, фокус гэх мэт асар олон нэмэлт зургийн мэдээллийг хадгалсан байдаг. RAW форматын давуу тал нь мөн адил сул тал юм. Учир нь RAW форматаар дарсан зураг дундажаар 20мб байдаг. Ийнхүү 10 JPEG зураг хадгалахад хэрэгцээтэй байсан зайнд ганц RAW зураг орлодог. Зай бэрхшээлтэй болдог. Ихэнх гэрэл зурачид камернаасаа хуулсан зурагаа шууд хард дискэнд дугаарлан, сэйфэнд хадгалдаг. Гэвч одоо цагийн хөгжлийн эринд, ганц хоёр мб асуудал биш болсон.


JPEG формат
JPEG форматаар дараад болоод л байна, дараад л баяа гэж зарим иргэд үздэг. Буруу ч юм биш. Гэвч фотозурагчны авьяасаа хөгжүүлэхэд, чанараа сайжруулах нь маш чухал. JPG форматны зураг эвдрэхдээ тун амархан бөгөөд, нэг буруу гэрэлтүүлэгтэй дарсан нөхцөлд "аврал" байхгүй. Фотошоп ч нэмэр болдоггүй. JPEG форматыг ихэвчлэн веб-ээр, танилцуулга тараахад хэрэглэдэг.
Энэ учраас эхэнд RAW форматаар зургаа дарж, "угааж" буюу засвар оруулсны дараа форматыг өөрчлөх хэрэгтэй.

Энэхүү зарчим нь мөн адил видео зураг авалтанд хамаатай.



19:38 - 2011-11-17 - Сэтгэгдэл бичих

Би жижиг гар камеруудыг гайхдын. Дэргэд нь радиогоор ярих гээд товчлуур дарахад бичлэг тасалдаад дахиад үргэлжилдэг. Тэр хооронд хэрэгтэй момент дуусаа.
Зургын аппаратан дээр энэ цэсийг тоодоггүй байсан чинь хэрэгтэй мэдээлэл байна.

dadido - 22:56 - 2011-12-05

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax