जगन्नाथ |
Камераа хэрхэн сонгох тухайТоон фото зургийн эрин эхэлснээс хойш, төрөл бүрийн камер зах зээлд үй олноороо нэвтрэн орж ирсэн. Ийнхүү фотoзураг сонирхчдын өмнөx өргөн сонголт нь, том асуудал болж хувирсан билээ. Гэвч фотозураг сонирхогч иргэд байнга бодож байх ёстой зүйл гэвэл: яг ямар камер яг надад тохирч, миний хэрэгцээг хангах бэ? гэдэг асуулт юм. Камер болгон өөр өөрийн гэсэн техникийн үзүүлэлт, хийж чаддаг зүйлтэй. Үүнээс болж зарим зурагчид төөрөгдөлд орж, бусад камерын давуу талыг танилгүйгээр нэг барьсан камертайгаа явдаг. Буруу ч юм биш. Гэвч.Нэг жишээ дурьдах хэрэгтэй болов уу. Миний нэг танил залуу 2-3 жилийн өмнө маш их мөнгө үрж, хачин сүрхий камер авсан юм. Нэг жилийн турш залуу маань 35мм-ийн дурангаа гайхуулан, энд тэнд зураг дараад явдаг байв. 1 жилийн дараа гэрэл болон хэвлэлийн нарийвчилсан тооцоо хийх хэрэгцээ гарсны дараа камераа харанхуй өрөөндөө орхисон. Үүний оронд, халаасанд багтддаг энгийн нэгэн тоон камер авсан юм. Үүндээ ч сэтгэл хангалуун явдаг. Гэвч мань эр зураг дарахаа болиогүй, бүр ганц хоёр удаа ганцаарчилсан үзэсгэлэн хүртэл гаргаж байсан. Найз маань яг өөрийнх нь хэрэгцээнд таарсан камераа олсон юм. Ертөнцийг тэс өөрөөр харж эхэлсэндээ ч баярлаж явдаг. Өөрөөр хэлбэл, хүүхдийнхээ төрсөн өдрийн баярын зураг дарах хэрэгтэй бол солигддог дурантай мэргэжлийн багаж дэндүү хүнддэнэ гэсэн үг. Нөгөө талаас үзвэл, мэргэжлийн видео болон танилцуулах хуудсын зураг дарах хэрэгтэй бол, энгийн камер дэндүү түүхийднэ. Техникийн асуудал чухал боловч, уран бүтээлийн шинж төрхтэй зураг дарах нөхцөлд, камерийн сонголтонд техникийн асуудал давамгайлах үүрэг гүйцэтгэх ёсгүй. Жишээлбэл, фотозургийн хөгжил болон нийтлэг шинж төрхөнд асар том хувь нэмэр оруулсан зурагчид, одооны байдалтай харьцуулбал, сонирхогчийн камер хэрэглэж байсан. ![]() Эдвард Кёртис, 1903 он ![]() Мэттью Брэйди, ~1860 он Мэдээж хэрэг, зөв багаж тохирсон ажилдаа авч байх нь маш чухал. Гэвч нэг зүйл гэвэл, уран бүтээлч хүн өөрийгөө нэг ёсны "боож", хязгаарлаж байж үр дүнд хүрдэг жамтай. Хязгаарлана гэж яг юу бэ? Багш маань надад хэд хоног зөвхөн 200мм дурантай гарч зураг дараад ир гэсэн зөвлөгөө өгч байсан нь одоо хүртэл санаанаас гардаггүй юм. Хөрөг, байгалийн зураг болон аж амьдралын зураг - бүгдийг нэг л дурангаар, нэг өргөнөөр. Эхэндээ маш хэцүү байсан боловч, хэд хоногийн дараа сайжирч, давгүй зураг бий болж байсан. Долоо хоногийн дараа дурангийнхаа сонголтоо өргөтгөхөд, фото дарах чадвар маань асар сайжирснаа, мөн юмыг олж харахдаа маш түргэн болсноо ойлгож байсан юм. 19:03 - 2011-11-19 - Сэтгэгдэл бичихДуранг тайлбарлана гэвэл, барагдахааргүй том сэдэв болно.
|
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |