जगन्नाथ

Нууцлаг гол (ycк)

Өчигдөрхөн уран сайхны Нууцлаг гол нэртэй кино үзэв. Ер нь кино үзнэ гэдэг, миний хувьд амьтны хүрээлэнгээр зугаалахтай төстэй санагддаг: энэ торонд нэг ийм амьтан, аан энэ торонд ийм нэг амьтан. Ихэвчлэн уран бүтээлчдийн бүрэлдэхүүн ба арга барилыг нь ажиглана уу гэхээс, яг үйл явдлыг нь нээг их сүрхий тоодоггүй. Бас тэдний хэлэх гээд байгаа тэр их сүрхий сэдэв нь сонирхол төрүүлэх нь тун ховор.

Иргэд дургуйцна байх л даа, ийм гоё сэдэв байхад, чи ойлгосонгүй гэх тал ч бий. Хамаг учир нь надад биш, харин киног бүтээсэн хамт олонд байгаа юм. Жишээ нь жүжигчид, найруулагч, зүсэгч, дүрс. Бүгд өөр хоорондоо маш нарийн уялдаа холбоотой- нэгийг нь дутуу, аль эсвэл буруу хийвэл кино хуурай, амтгүй болж хувирдаг. Яг амьд хүнтэй харилцаж байгаа юм шиг. Хэрэв хүн нь тэнэг бол, толинд гэгээрсэн мэргэн харагдахгүй. Бас түүхий хүний хэлж байгаа нь ч бас сонин биш. Түүхий иргэн яаж ч ярвалзаад, жүжиглээд нэмэргүй. Тэнэг хүнээс тэнэг л юм гарна.

Бас миний өөрийн хувийн таашаал, зан араншин гэж байна л. Ер нь хүйтэн хөндий тал уруугаа. Уурлаж бухимдаад байх нь ч ховор, хөөрч баярлах нь ч ховор. Энэ учраас болоод тэр үү, хүмүүсийн тухай кино л надад сонин байдаг. Харин энэ кино бол, тэр чигээрээ хүн ба хүмүүний амьдралын тухай кино юм.

Эртээ урьдын цагт америкийн Бостон хотод гурван найз амьдарч байж гэнэ: Шон Пэнн, Тим Роббинс ба Кэвин Бэйкон гурав. Тэдний нэгийг нь буюу Тим Роббинсыг бага балчир байхад нь цагдаагийн ажилтны дүр исгэсэн хоёр гаж донтон хулгайлна. Үүнээс болж толгойндоо маш том гэмтэлтэй нөхөр болж өснө. Шон Пэнн гэмт этгээд болж өснө. Кэвин эсрэгээрээ, цагдаа болно. Гэвч нэгэн сайхан өдөр Шон Пэнны охин нь алуулна. Мөрдөлтийн ажлыг Кэвин Бэйкон хариуцсан боловч, Шон Пэнны хамууд алуурчныг өөрсдийн сувгаараа хайна.

Жүжигчдийн авьяасыг дурьдахгүй байхын арга алга. Алуулсан охины эцгийг тоглосон Шон Пэнныг харахад сэтгэл өвдөмөөр. Оскарыг хүртсэн нь аргаггүй. Тим Роббинс бас муугүй. Туслах дүрийн Оскарыг хүртсэн нь бас арга үгүй. Сайхан жүжиглэл гэх нь ч хаашаа юм. Үнэмшилтэй жүжиглэл гэвэл зохистой байх.

Ер нь энэ кинонд сайхан юм гэж байхгүй. Мангар өнгөөр будсан байшинд амьдардаг баяр баясгалангаар дүүрэн донгиочууд байхгүй. Байгаа юм нь гэвэл, амьдралд нухчуулсан хал үзэж буй эрчүүд. Өөрөөр хэлбэл, америк маягийн амьдралд нухчуулж буй эрчүүд. Бөгс гуяа гялалзуулсан царайлаг майр сүрхий хүүхэн ч байхгүй. Байгаа юм нь гэвэл, ээдрээтэй амьдралыг давж буй, толгойндоо бөөн жоомтой авгайцуул. Майр сүрхий машин тэрэг байхгүй, гэнэн тэнэг өсвөр наснынхан ч байхгүй.
Бас ямар ч моралчлал, асуулт-хариулт уг кинонд байхгүй. Дүр болгон өөр өөрийн хийх ёстой гэж үздэг болгоноо хийж, өөрсдийн шийдвэрээ гаргана. Үүнтэйгээ цаашид яаж эвлэрэн амьдрахаа бас хүн өөр өөрсдөө л шийднэ.

Киноны зохиолыг, Брайан Хельгелэнд гэж асар авьяаслаг нөхөр бичсэн юм. Түүний бичсэн зохиолуудын тоонд Лос-Анжелес хотын нууц, Алуурчид зэрэг кинонууд ордог. Киноны найруулагч Клинт Иствуд. Ер нь Клинт ахыг ажиглах тусам, мань эр нас ахих тусам улам сайн кино хийх юм гэх ажиглалт төрлөө. Энэ кино нь ч яахын аргаггүй суут бүтээл болсон байна.

Гэвч үзэхийнхээ өмнө том агаа аниа нар, том агаа аниа нартаа зориулж уг кино хийснийг ойлгох хэрэгтэй. Хүүхдүүдэд тун сонирхолгүй байх болно. Миний хувьд гэвэл, ийм гайхамшигтай киног Америкийн Гоо сайхнаас хойш харсангүй гэж хэлмээр байна. Уг киноны хамт олон гайхалтай сайн ажиллажээ.

18:31 - 2011-11-13 - Сэтгэгдэл бичих

saihan kino

Зочин - 16:17 - 2011-11-15

@Zochin:
http://warrior.blogmn.net/34911/%C2%ABdogshin-ivan%C2%BB-kinonii-talaar.html

AmonRa - 14:51 - 2011-11-15

Хүмүүс яах гэж кино хийдэг юм бэ?

Зочин - 10:33 - 2011-11-15

bi lav uzeh durtai

Zurai - 10:07 - 2011-11-14

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax