जगन्नाथ |
Клинт ахУншигчиддаа алдарт жүжигчин, Оскарын олон удаагын шагналт найруулагч Клинт Иствудын "Esquire" сэтгүүлд хийсэн ярилцлагыг орчуулан тавилаа. Клинт агааг би хувьдаа их хүндэтгэдэг, гэвч энэ ярилцлагыг уншсаны дараа: Клинт ах хүнд байна шүү!" л гэж бодогдох болов.![]() Ямарваа нэгэн том амжилт томоохон бүтэлгүйтэл, эсвэл нэг тиймэрхүү төстэй юмнаас эхэлдэг юм шиг байгаам. Миний хувьд, томоохон бүтэлгүйтэл нь миний тоглосон анхны киноны өдрийн үзүүлэлт байсан юм- "Симаррон шилэнд" гэдэг кино. Энэ бол киноны түүхэн дахь хамгын муу кино байж билээ! Би маш их ичиж билээ. Одоо цагийн ихэнх хүүхдүүд мэдлэг боловсрол олоход их хялбархан гэж боддог. Эцэг эх нь сургуулийх нь мөнгийг даагаад, бүгдийг төлөөд өгнө гэж боддог. Аав минь даанч тэгж чадаагуй байсан юм. Аав минь өөрийн гэсэн жижиг мухлагтай болох юмсан гэж мөрөөддөг байсан юм. Гэвч, аав минь чадал хүч нь хүрсэн бол миний боловсролын мөнгийг өгөх л байсан гэж би боддог. Би их Хямралын үед өссөн юм. Аав маань тэр үед байнга ажил хайгаад явж байсныг их сайн санадаг. Байн байн танихгуй эрчүүд манай хаалгыг тогшиж, ядахнаа мод түлээ хаглах ажил гуйж билээ. Тэр үед хүмүүс нэг газраас нөгөөхрүү их нүүдэг байсан юм. Бид ч бас нэг газар удаан тогтдоггуй байсансан. Нэг хотод 4, нөгөө хотод 6, өөр хотод бас 8 сар болно. Их нүүдэг байлаа. Би үргэлж хөрш айлуудын хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байсан болхоор, байнга нэг юм батлах гэж өөрийгөө хамгаалдаг байв. Эцэг минь гэнэт өнгөрсөн. Гэвч намайг зурагтаар Элдсэн шир кинонд харж амжсан билээ. Намайг бага Клинт Иствуд гэдэг. Аавын минь нэр дэлгэцнээ гарсан гэсэн үг. Би үүгээр их бахархадаг. Фэтс Воллер нас бархад, ээж маань бичлэгийх нь том цуглуулга гэртээ авчирахдаа, "Дараа нь хаач олдохгуй!" гэж хэлж билээ. Би түүний бичлэгүүдийг сонссоор, төгөлдөр хуур дарж сурч, бусад жазз ба блюз хөгжимчдийг дууриахыг хичээдэг байлаа. Бага сага страйд ба гурван аккордын тоглолтыг дарж сурч, буги-вуги, жазз ба бибоп сонирходог болсон юм. Би кино авхаасаа өмнө, төгөлдөр хуураар түүх хайлж сурсан юм. Хүний амьдрал хамгын тохиромжгуй үед гэнэт өөрчлөгддөг жамтай. Цэргийн албанд татагдсаны дараа л жинхнээр кино сонирхож эхэлсэн хэрэг. Армид сэлэлтийн дасгалжуулагчаар алба хааж, хажуугаар нь кинопроекторыг ажилуулдаг байсан юм. Би байнга Жон Хьюстоны Сан-Пьетрогын тулалдаан гэдэг кино үзүүлдэг байсан. 2 жилийн дотор бараг 50 удаа үзсэн байхаа! Надтай армид хэдэн залуу жүжигчид хамт алба хаасан юм. Тийм учраас би ч бас кинонд тоглож үздэг юмуу гэж бодож билээ. Кино гэдэг, их халдвартай зүйл юм- нэг тоглоод эхэлхээр хэзээ ч больморгуй санагддаг юм. Жүжигчний урлагыг бусад хүмүүсийг ажиглан байж сурдаг. Дөнгөж сурч эхлэхдээ би залуу байж. Тэр үед баар ресторанаар их явж, хүмүүсийг харж, судлаж, ажигладаг байлаа. Харамсалтай нь, одоо би өөрөө судлаачаас судлуулдаг хүн болж хувирлаа. Хүн бүр өөрийгөө боксчин мэт авч үзэх хэрэгтэй. Мэргэжлийн боксчин хүн оргилд хүрэхэд их хугацаа байхгуй гэдгээ мэдэж, ид залуу насандаа хүч авьяас бүгдээ дайчлах хэрэгтэй. Анхандаа би кинонд тоглохоо орхих шахаж билээ. Анхны өөрийн хэдэн кинонуудаа хараад, муу болсныг олж хараад: "Чөтгөр алагд, ажил олж хийсэн минь дээр юм байна!" гэж ихээхэн шантарч билээ. Миний бүтээл болгоныг хүмүүс намайг "Боль, дэмий" гэдэг байсан. Бусдаас ялгарах том ялгаа гэвэл, би өөрийн дотор хүнээ сонсож, хийнэ гэсэн зүйлээ хийж, айж зоволгүй дуусгаж байсан. Үүнд л гол ялгаа нь байх шиг санагддаг. Мэдээж, өмхийрсэн улаан лоолиор шидүүлэхээ болиод эхэлснээс хойш гоё санагдаж, сэтгэлийн таашаал авч эхэлдэг. 60-аад оны найруулагчид билэг авьяас, сэтгэлийн хаттай, бусдаасаа маш их тод ялгардаг хүмүүс байсан. Их уудаг, бас сонин жигтэй зуршлаараа алдартай байж билээ. Гэвч тэр хүмүүс асар их хөдөлмөрч хүмүүс байсан юм. Жон Хьюстон гэхэд л жилд 3 кино авах чадалтай найруулагч байсан юм. Одооны кино зүтгэлтэнгүүд энэ үзүүлэлтэнд ойрхон ч зогсоогуй. Найруулагч Хьюстон нэгэн удаа: "Би ганц биш удаа өөрийн үзэл бодол, цагаа зарж байсан. Үүгээр би их юм алдсан бөгөөд, алдсанаа буцааж нөхөж олж чадаагуй." гэж хэлж билээ. Өөрөөр хэлбэл: "би авьяас билгээ зарж, ертөнцийн гэрэл үзэхээргүй кино хийж байсан" гэсэн үг юм. Гэвч ийм хандлага нь одооны Холливудын найруулагчид шиг, ажлын амжилтаа хатуу хянаж төлөвлөдөг, өөрийх нь дүр төрх, имижтэй нь зохицоогуй кино хийхээс айсан найруулагчдаас дээр гэж би боддог. Амьдралын давс бол шинийг хайх. Төгс төгөлдрийг хайгаад хэрэггүй. Хорин удаа зураг авалт хийж, нэг үзэгдлийг дахин дахин давтаад техникын хувьд маш сайн болгож болно. Жүжигчид тоглолт хачин сайн ба хэллэг тод, гэрэл гээд- бүх юм сайн болж чадна. Гэвч үүгээр үзэгдэл нь ариутгасан, амьгуй юм шиг болно- хэтэрхий зовоосон, хэтэрхий ажилчилсан болно. Үзэгдэл хэмнэлээ алдаж, энгийн байдлаа алдсан болно. Миний тухайд гэвэл- би алдаанд дуртай! Би бүгдийг ганц хоёр дублийн дотор хийдэг гэсэн хүний нэр хүнд олсон. Магагдуй хүн бүрт энэ хандлага сайхан санагдаддуй байх. Гэвч би бүгдийг хурдан түргэн хийж, чанартай ажиллах дуртай- тэгвэл би хаа нэгэн газар хөдөлж, хүрж буй мэт санагддаг. Кино од чамайг хэт их хүндэлж байвал- их гунигтай хэрэг. Энэ нь, оюун ухаанаа өөр юмаар зугаацуулах өөр зүйлгүй болсныг харуулж буй хэрэг. Би зөвхөн үнэ өртөг багатай кино хийхээр зүтгэдэг. Тийм кинонуудад их амжилт хэрэггүй, учир нь хямд кино алдагдлаа тэр дор нь нөхнө. Xоёр дахин бага үнээр хийж болох байтал, 70-80 сая долларыг зарцуулж хийдгийг би ойлгодоггуй. Бусдуудад хамаагуй байх л даа, харин надад хамаатай санагддаг. Киноны найруулагч, ба киноныхоо жүжигч нэг дор байх их хэцүү, нэг талаараа сэтгэлийн хоёрдолт шиг санагддаг. Би моодны урсгалууд мэтийн үзэгдлүүдэд дургуй.Олон жил амьдарч, их юм ойлгоод ирсэн цагт энэ бүгд хэзээ нэгэн цагт үгүй болж, замхрахыг ойлгоод ирнэ. Харин моодтой холбоогуй бүхэн олон нас эдлэж, одооны хэдэн угалзуулалтаас удаан тогтддог шиг санагддаг. "Цагаан анчин, хар зүрх" киноны найруулагч Жон Вилсоны хэлдэг үгээр хэлэх юм бол- би хэзээ ч 8 сая попкорн залгигчуудаар хийх ажлаа заалгахгуй. Харин арьс өнгөний гадуурхалын тухайд гэвэл, би өөрийхөө мэдрэмжиндээ итгэдэг хүн. Тиймээ, өнгөт арьстан үзэгчид "Хэрцгий Харри" кинонд их уурлаж байсан. Киноны эхэлнд харууд банк дээрэмдэж байхыг үзүүлснээр, намайг арьс өнгөөр ялгаварлан үзэгч гэж гүтгэж байсан. Гэвч харууд хэзээ ч банк дээрэмддэггүй гэж үү? Би үүнээс болж арьс өнгөөр гадуурхагч болж хувираагуй. Би 4 орлон тоглогч харуудад ажил олгосныг хэнч олж хараагуй. Та айн гээч. Спайк Ли надад өнгөрсөн жил зураг авалтын багаа зөвхөн харуудаас бүрдүүлсэн гэж байсан. Гэвч үүний тулд олон сарын турш зөвхөн ярилцлага,цалин хөлсийн гэрээний хэлэлцээрт зарцуулсан гэсэн. Би өөр өөрийгөө тоглоно гэвэл аймшигтай юм болно. Үзэгчид ч уйдаж үхнэ. Миний хувьд хамгын сонирхолтой дүрүүд бол хэтийг баримтласан хүмүүсийн дүр юм- жишээ нь Гитлер. Янзын сайхан дүр! Нэр хүнд олох вестерн кино заавал дахин гарч ирнэ гэдэгт би бат итгэлтэй байдаг. Тэр оддын дайнуудын тухай кинохнууд сансарлуу оруулсан вестерн биш гэжүү? Өөрөөрөө бахархах, ажилгуй зан чанар нь миний хувьд хүний хамгын муу зан чанар. Өөрөөрөө бахархах бол их ядаргаатай санагддаг. Зөвхөн өөрийгөө л бодсон хүмүүс огьдос хүргэдэг. Өөрөөрөө бахархасан хүмүүс чинь л ажилгуй байдаг юм. Үдшийг яаж сайхан өнгрөөх бэ гэжүү? Түүнийг би их хялбарханаар ойлгодог. Галын өмнө хоёр «Будвайзер» уугаад, гартаа лаазыг бяцлана. Гурван удаа хэрхрээд, унтах минь. Туслах дүрийн эмэгтэй нь зүгээр л нэг чимэглэл бол Баатар эр өөрийхөө өнгө төрхийн ихэнхийг алддаг. Би 1930-аад ба 1940-өөд оны эмэгтэй жүжигдэд их татагдаж билээ- Барбара Стэнвик, Розалинд Расселл, Бетт Дэвис гээд. Тэд хачин сайхан дуу хоолойтойгоос гадна, хаяа хатуухан ширүүхэн үг хэлчихээс ичдэггүй эмэгтэйчүүд байдаг байв. Гэвч одоогоор бол продюсерууд сонирхолтой авьяаслаг залуу сонгодог хэрнээ, туслах дүрд гял цал сэтгүүлийн модель авдаг болж. Харин би хувьдаа киног суурьтай болгодог эмэгтэй жүжигчдийг урьдаг. Юмыг ойлгодог, ухаалаг эмэгтэйг харах нь илүү сонирхолтой байдаг учраас тэр шүү дээ. Өөрийгөө хүндэтгэдэг, эр хүн болхоо мэддэг, дотоод ертөнцөө тэгшитгэсэн ноён нуруутай эрчүүд хэзээч гэрийхээ хаалгыг хөлөөрөө хэмх цохин орж, эмэгтэйчүүдийг гомдоож ба ижил хүйстэнгүүдийг дээрэлхэхгүй. Хэрцгийлэл хэзээч сайхан байж чадахгуй. Заримдаа би хэрцгийлэлт хэт их ноёрхосон кино хараад: Пөөх, энэ бүгдийг чөтгөрөө хийж үзүүлдэг байна? гэж боддог. Нэг хэсэг би их хүүхэмсэг байсан. Энэ нь нэг бодлын өвчин ч байсан юм шиг. Өөрийгөө ч хянаж чаддаггуй байв. Гэвч энэ бүгдийг би ардаа орхисон. Үүгээрээ л нас буйр сууна гэдэг чинь сайхан эд юм шүү дээ. Тархины эд эс гэнэт буцаж толгойндоо эргэж ирээд, "За алив алив, бодоодхьё!" гэж ярьдаг шиг санагддаг болсон. Миний хамгын сайн гэж дүгнэх ажлуудаа 60 нас, бүр 70 нас хүрэхдээ хийж эхэлсэн гэж дүгнэдэг. Одооны байдлаар, олон хүн ингэж хэлж чадна гэдэгт эргэлзэж байна. Миний болдоор гол учир шалтгаан нь, байнга шинэ зүйл сурдагт оршдог шиг. Одоогоор би зөнөж, дэмийрэлд ороогуй байна- одоогоор энэ бүгдэндээр зогсоно гэсэн бодол одоогоор алга. Би мөрөөдөгч байгаагуй бол хэзээ ч кинонд тоглох мэтийн хий хоосон мөрөөдөл хөөхгүй байхсан. 17:54 - 2009-07-07 - Сэтгэгдэл бичих |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |