जगन्नाथ |
Туяагын хурим буюу Үүлдэр доройтолСаяхан Монголын тухай кино үзлээ. Нутаг усаа санаад, хэцүүдээд ирэхээр гоё кану үзчихээр сэтгэл тайтгарчдаг юм. Монголын тухай сайн сайн кино их бий- манай залуу үеийн гоц найруулагчдын нэг Бямбасүрэнгийн бүтээсэн "Шар нохойн агуй" гэж үнэхээр сайн кино бий. Энэ кино юуны тухай бэ?Хүмүүсийн тухай, бас нохойны тухай. Эрт балар цагаас хойш нэг нэгнээ хүндэтгэж, хамгаалж ирсэн xүн нохой хоёрын нөхөрлөлийг харуулна. Бас одож буй хуучин эрин, ирж буй шинэ үеийн тухай өгүүлнэ. Бас сайн зураг авалттай, хөгжим, бүх юм нь донжоо олсон. Xотын хүүхдүүд энэ киног мянга муулсан ч, Бямбасүрэн сайн найруулагч, бүтээсэн кино нь сайн хэвээрээ л үлдэнэ. Гэтэл урт гарт минь Wang Quan'an-(юу гэж уншдагыг нь бүү мэд) найруулагчийн уран бүтээл баригдлаа. Уран бүтээл гэж юу бэ? Зохиолчийн өөрийн хараа ба дотор ертөнцийн илэрхийллийг бүтээл гэнэ. Тэр бүтээл нь бодит байдалтай нийцэж байх албагуй- зөвхөн найруулагч ба зохиолыг нь бичсэн хүний ялзралыг их бага, уран бүтээлчийн субьектив сэтгэлгээг харуулна. Обьектив буюу үнэн бодит байдалын тухай өгүүлсэн арга барил, хөндсөн сэдэв нь обьективд ойр байх тусам, зохиол нь сайн муу нь харагдана. Түрүүхнээс хойш Монголын тухай кино моодонд ороод байгаа- маш мэдрэмтгий ажиллах хэрэгтэй байдаг болхоор тэр. Байгалийг, жамыг ойлгодог, хүний сэтгэлд маш хялбархан хэдэн дүрс зургаар харуулаад, ойлгуулчдаг болхоор. Европ хүн монгол хүн шиг амьдрахыг их хүсдэг- өөрийн хувь заяаныхаа эзэн байх гээд... Гадаад уран бүтээлчид монголчуудын тухай хийдэг кино цаанаа бас их сонин. Никита Михалковын "Урга" гэж артхаус кино бий. Хүмүүс Уурга гэж хэлээд байдаг- гэтэл тийм бишээ- Урга юм. Их хөгжилтөй, бас бодууштай сэдэв өгснөөр, миний бодлоор Монголчуудын тухай хийгдсэн киноны дундаас сайны нэг нь юм. Мэдээж их дутагдалтай. Гэвч хөндсөн сэдэв нь сайн байсан болохоор, дутагдлыг нүдээ аниад хажуугаар өнгөрөөж болно. Биднийг юу гэж хардгыг нь сонжих, бас ойлгохдоо л байгаам. Мэдлэгийн хүрээ ч ихэсдэг. Жишээ нь хятад хүн бол өөрийн ертөнц дотроо их баригдмал, эгнээ болон системд автамтгай, дагамтгай байдаг. Ухамсар нь угаасаа тийм. Ийм хүний нүдээр өөрсдийгөө харах бас их сонин. Энэ кинонд Туяа гэдэг хүн, бас тэр эмэгтэйн гэр бүлийн амьдралыг ухаж харуулсан байх юм. Нөхөр нь ослоос болж суунга, байнга гэртээ. Xоёр хүүхэдтэй, бас овоо хөөрхөн их малтай айл юмсанж. Хамаг ажлыг Туяа хийдэг юм байх. Ус зөөнө, малаа хариулна. Бас хажуу ойрийн залуутай сээтэн хаяна. Эхнээсээ авхуулаад, бөөн бөөн асуулт гарч ирэх юм- нөхөр нь суунга юм бол, хийдэг ажил нь хүүхдээ л хооллох юм. Эр хүн гэдэг чинь цаанаа л нэг өөр байдаг даа, өөр өөртөө ажил олоод хийчдэг, нэг юм зүлгээд л сууж байдаг даа? Сур элдэх, мод хагалах, хүүхдийнхээ эмээл зэмээл бэлдэх гээд, хүү охин хоёртоо тоо зааж, арга ухаан, мал таниулах гээд ажил ямар мундах биш. Гэтэл тийм биш юм гээч. Өөр өөрийгөө өрөвдөөд, Туяагаа хараад суудаг юм байх... Гэтэл хаанаас ч юм бөөн зовлон тулаад байх юм- Туяа өвдөж, мал хонь хариулах хүнгүй болох нь тэр. Том болсон хүү нь маанагтаад, хонь хариулж чаддаггуй бололтой... Суунга залуу Туяа хоёр салхаас өөр аргаггуй болдог юм байж. Яагаад гэдгийг би ойлгоогуй- тэр хоёрын ярьж байгааг сонсвол- өөр хүнтэй суухаас өөр аргаггуй юм байх... Бүр туйлдаа хүрсэн, маш хэцүүдсэн юм байх. Өлсөж үхэх юмуу гэтэл, үгүй л юм... Монгол хүн малыхаа буянгаар амьдардагсан... Ноосоо зарна, сүүгээ ууна, маxаа иднэ, арьс нэхийгээр гутал хувцсаа хийчнэ... За бүр болхоо байлаа гэхэд, цагаа тохируулаад ганц хоёр хонь зараад, под болоод явчдаг даа... За тэр олсон мөнгөөрөө хүн ажилуулчина. Болий гэхэд ойр хамаатан садангаа дуудаад, нэг эргэлдэнэ... Үгүй ээ, тэр зовлон нь бүр аймшигтай зовлон юм байх- өнөөх хоёр ганцаардал салхаас өөр арга замгуйм байж. Салсны сургаар бөөн бөөн хүмүүс ирж, бэр гуйна. Харин мангар ухаалаг Туяа авгай, өөр хүнтэй суулаа ч гэсэн хуучин нөхрөө орхихгуй гэсэн болзол тавьна. Нэг талаасаа хүний мөстөй юм. Нөгөө талаасаа: баланцгаа хийж салж байгаа юм болоо? Тэр нөхрийхөө эгчийг бараадан, нэг нэгнээ дэмжээд сайхан амьдрийшд. Бас бөөн хүүхдүүд байна- бүгдийг нь хөлдээр нь босгох хэргэтэй, амьдралд бэлтгэнэ? Ирсэн хүмүүс нь ихэвчлэн донгио, харах царайны үүлдэр доройтсон хүмүүс байх юм. Монгол юмуу гэхэд бас монгол ч биш юмaa..? Хужаа юу гэхэд, хужаа ч биш юм. Бас эмэгтэй нь ч бас таарсан байх жишээтэй- бөөн бөөн проблем гарч ирсэн ч, тэрийгээ залах эрч хүчгүй, ухаангуй. За би өвөр Монголыхоо ахан дүүсээ гомдоочих байх, ес төрийг нь ойлгоогуй байж болох юм- гэхдээ л энэ хэтэрнээ. Бас архидалт их хэмжээгээр харуулна. Тэнд нэг ууж, энд нэг дуулна. Дуулах дуу нь, уух маяг нь ч ямар ч уйтгар төрүүлмээр. Бэр гуйсан эрчүүд нь хоорондоо маш төстөй- бүгд ууна. Кино нь угаасаа үүний л тухай: хэдэн донгиочууд донгио авгайг гуйдаг тухай. Өнөөх донгио авгай нь ч учираа мэдхээ больсон, салхинд хийсэх хомоол шиг наашаа цаашаа болно. Эцэстээ өөрт нь сайн архичин залуутайгаа сууж, найр наадам болно, хүүхдүүд нь зодолдоно, донгио авгай уйлна. Төгсөв. Зохиолын баатрууд нь ямарваа нэгэн өөрчлөлтийг даван туулах, эсвэл сэтгэлийн хат харуулах, гол дүрийн баатруудыг ямар нэгэн байдлаар ойлгох тэмүүлэл үүсгэгүй. Мөн Монголчуудын амьдралын хэв маягийг маш муу ойлгосон, гар бие бүрэн оролцуулаагуй, материалаа дутуу таньсан залхуу хүний ажил мөн байлээ. Тиймд, уг киног үзэхдээ 2-р ширхэг төмпөн бэлдэх хэрэгтэй. Киноны бөөлжис хүргэмээр зохиолын хажуугаар, зураглаачийн ажил тусдаа нэг бөөлжис хүргэдэг. Миний хамтран, дадлага өгсөн, мэдлэг эрдмээ харамгуйгаар хуваалцсан багш найруулагчид минь нэг л болзол тавьдагсан: өөрийн дураараа камераараа тогло, турш, үз, сэтгэ, шинэ арга зам хай гэж. Харин авсан бичлэгийн чинь кадр болгоныг жаазлаад ханандээр өлгөхөд, хана дүүрч, олны харц татах ёстой гэж хэлж байсан. Ер нь ямар ч киноны чиглэлд ийм хандалтаар европчууд ханддаг- баримтат ч бай, уран сайхны ч бай. Гэтэл энэ кино миний чанарын тухай ойлголтыг орвингоор нь бусниулдаг хэрэг- бүр тийм сэжгийн. Ийм сэжгийн кино яагаад Берлины кинонаадамд оролцсоныг би лав ойлгохгуй юм байлээ. Шүүгчдийг үзүүлэндээр төмпөнгөөр хахуульдсан байж магад. Хэрхэвч үзэж болохгуй. Энэ киног холуур тойрч яваарай- нервээ л барна шүү. 18:55 - 2009-12-26 - Сэтгэгдэл бичихЗүгээр дээ найзаа. :) Аан би харин Эр хоёр загалыг уншчаад, энэ 2 холбоотойм байх л гэж. Энийг дутуу уншсан байна, уучиламз. Туяагийн хурим бол тэс өөр. Хятад найруулагчийн бүтээл. Тэр нь бас харагдаад байгаа нь жаахан тиймэрхүү. Д. Бямбасүрэн нийтдээ 3 бүтээл гаргасан (Ингэний нулимс, Шар нохойн агуй, Эзэн богдын эр хоёр загал) Энэ хүн чинь Д. Бямбасүрэн мөн үү. Нөгөө Шар нохойн там, Ингэний нулимс гээд хийсэн. :D За гэхдээ бусдад яаж харагдах ч ямар нэг их чухал ч юм биш дээ. Тэхдээ л зарим долир нүдтэй гарууд тэр нүдээр харснаа огт хараагүй хүмүүст дамжуулаад байх нь жоохон утгагүй л юм даа :p za taivan taivan
баларсын. Монгол гэхээр магадгүй зарим нөхөд сонирхож үздэг байж магадгүй юм даа... |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |