जगन्नाथ

Европын зэвсгийн урлаг I

Бичсэн: Төмөр
Ийм нэг хобби байдаг- эртний зэвсэг харж, хийморио сэргээх, цаг зав гарвал өөрөө шар усаа тартал нэг илд эргүүлэх гээд. Энэ эртний сайхан эрдэм одоо үед мартагдахад хүрч байгаа билээ- үүгээр түүх, соёл, урлаг гурвыг харж, мэдлэгийн хүрээгээ тэлэхэд маш хэрэгтэй юм шиг санагддаг.
Би хувьдаа хожим үеийн европын дундад зун, тэр тусмаа англичуудын зэвсгийг таалдаг. Зэвсгийнх нь түүх цаанаа маш их ээдрээтэй, сургамжтай байдаг- жишээ нь хэн нэгнийг хахуульдаж, хуурч авсан гээд. Харин хууртсан хүн нь өөрөө тэр зэвсгээ хүнээс булааж, дээрэмдсэн байх жишээтэй. Гинжин хэлхээ явсаар явсаар манай хойд хөршийн Эрмитаж, Москвагийн Зэвсгийн Ордон, Францын Лувр, АНУ-ын Үндэсний Музейгээр ихэвчлэн тарсан байдаг.



Түүхээ гэж... Гэвч европчуудын дархны чадварыг харуулсан хамгийн том зэвсгийн музей нь Их Британийн Форт Нельсон юм. Түүний дараа Эзэн Хааны Зэвсгийн Арсенал Лондоны Тауэр, Лийч дахь Зэвсгийн Музей юм.

Европын хожим үеийн дундад зууны түүх бол дайны түүх. Их Британийн дархад, эрдэмтдийн ухаан чадлаа хурцлах сайхан боломж гэсэн үг- хийж бүтээсэн зэвсгийнхээ чанарыг ажиглах мэтчилэн. Үүнд мэдээж Гринвичийн дархны сургуулийн үүсгэн байгуулагч герман дархдын чадварыг дурьдахгуй бол болохгүй.
Германы дархад ихэвчлэн хямд үнээр иймэрхүү урлагийн бүтээлээ, тэр үеийн соёлоороо давамгайлсан англичуудад зориулан урладаг байв:


Энэ сонин хэлбэрийн дуулга Австрийн Иннсбрук хотноо Гэгээн Ромын Гүрний Эзэн Хаан Максимиллиан I- ийн захиалгаар бүтээгдсэн билээ.

Австри-Германы дархны сургууль
Уг сургуулийг тусад нь дурдах хэрэгтэй. Миний хувьд харж байсан хуяг дуулга дундаас, хамгийн тэсвэр сайтай, төмрийн технологи тэр цагтаа, мөн тэр бүс нутагтаа хамгийн сайн эзэмшсэн эрдэмтэн дархдын бий болгосон өв соёл юм.


Максимиллиан I. Зураач Альбрэхт Дюрер

Өмнө харуулсан эвэрт дуулга нь Английн хаан Хенри VIII-д зориулсан бэлэг юм. Урласан дархан нь Конрад Зойзэнхоффер, бүрэн хуяг дуулгын хамт бэлдэхийн тулд ойролцоогоор 3 жил өнгрүүлсэн билээ (1511-1514 он).

Конрад Зойзенхоффер бол герман дархны сургуулийн нэртэй чадварлаг дархдын нэг. Максимиллиан I ын хааны урланд ажилладаг байв. Эзэн Хааны тэтгэлэг дор байсан боловч, Хаан дархан хоёр маш амаргүй ажлын холбоо сүлбээтэй байв. Байн байн Хаан төлбөрөө хожимдуулж, бас зэвсгийн үйлдвэрлэлийн талаар өөрийн гэсэн ойлголттой байв. Ер нь мань хүн бүх урлаг, эрдмийн талаар нэг ойлголттой байсан гэдэг. Үүгээр өөртөө зэвсгийн дарханы алдар нэр (хүнээр хийлгэсэн мөртөө) хуяг дуулгаа өөрийн нэрээр нэрлэдэг байв. Ийм маягаар максимиллианы хуяг гэж төрөл бий болсон. Гот хэлбэрийн итали маягийн хуягийг үлгэр болгож, гадаргыг хэлбэр оруулахдаа үе шат оруулдаг байв. Энэ нь хуяг дуулгыг маш бат бэх болгодог байв.

Зойзенхоффер хааны дархан байсан боловч, байн байн санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг байсныг бичиж байсан. Гэвч дархан нь эцэстээ залхаж, бэлэн бүтээгдэхүүнээ явуулахаас татгалзахад, уурласан Максимиллиан бүх дархдыг багшийнх нь хамт тулалдааны тэргүүн шугамд хуяг дуулгаггуй зогсооно гэж сүрдүүлэв. Мэдээж хэрэг түүнээс хойш хуяг дуулга хожимдолгүй ирдэг болов.

Максимиллиан өөрийн эрдэм мэдлэгтээ бат итгэдэг байсан бөгөөд, зэвсгийн дархан ямарваа нэгэн шинэчлэлт оруулъя гэж санал болгох болгонд, хаан захиандаа: "Миний хуяг дуулгыг миний хэлсэнчлэн хийгтүн, учир та биш би түрнирт оролцохдоо хуяг агсана." гэдэг байв. Энэ нь харин юу ч биш: "Надаас олсон эрдмийг та мартсан бол, танд дахин зааж өгөхөд би бэлэн буй- танд хэлхэд л хангалттай." гэдэг ч байв.
Энэ зурган дээр Максимиллиан Конрад Зойзэнхөфферт дархны ажлыг нь зааж өгч байгаа байдал нь:



Конрад Зойзенхоффер насан эцэс болоход урланг бага дүү Хаанс өвлөж, Хаансын дараа үеэл дүү Йорг өвлөж, тэд бүгдийн урласан бүтээлүүдийг одоо Вен Парис хотноо харж болно.

Герман Дархадын тухай яриад эхэлсэнд Кольман Хельмшмидыг дурдах нь бас зүйтэй байхаа. Нэрийг нь орчуулбал: Дуулгын дархан. Хоч нь юм- алдартай зэвсгийн дархан болсонд, хүмүүс ийм нэр хайрласан юм. Жинхэнэ нэр нь Лорэнц Кольман, гэвч гарын үсгээ хочоороо тавьж, тамга нь өндөр хэмжээний чадварын баталгаа болж өнөө үе хүртэл ирсэн. Үе удам нь ажил хэргийг нь үргэлжлүүлж, чадвараа өндөр хэмжээнд хүргэсэн.
Жишээ нь энэ бол Кольман-Хельмшидын урласан дуулга (Мадридын Хааны Арсеналд харж болно)



Мөн энэ уран бүтээлчийн урласан готик загварын бүрэн хуягт өмсгөл:



Лорэнцын хүү Коломан Кольманы бүтээл. Metropolitan Museum of Art хадгалагдаж байгаа:





Максимиллианы загвар, Коломаны бүтээл:



Аан энэ бол Дезидериус Хельмшмидын (Desiderius Helmschmied) (Лоренцын ач хүү), Италийн алдарт Негроли сургуулийн мастеруудтай чадал авьяасаараа өрсөлддөг дархны бүтээл. Карл V-ын дуулга, Real Armeria Мадридын үзүүлэн дээр:





Итали мастерүүдийн талаар сүүлд ярьцгаая. Харин энэ удаад Эвэрт Дуулгын тухай дэлгэрэнгүй бичье. Максимиллиан Хенри VIII бүрэн хуяг дуулган хамт бэлэглэж байсан гэдэг. Дуулга өмсгөл нь тэр үеийн дэгжин хүний өдөр тутмын өмсгөлийг нэг ёсны дуурайдаг байв. Нэг ёсны костюмжсэн хуяг дуулга юм. Иймэрхүү хуяг дуулганы үнэ нь зөвхөн алт мөнгөний чимгээр биш, харин бэлтгэлийн төвшин хамаатай байсан- энгийн нэгэн дархан ийм хэлбэр гаргаж чаддаггүй байсан. Тийм учраас хэлбэр загвар хэцүү байх тусам, үнэ цэнэ нь улам өндөр байв.

Энэ хуяг дуулгыг нэр нь мартагдсан Аугсбург хотын дархан алт мөнгөн чимэглэлээр дүүргэсэн юм.



Манай цаг үед зөвхөн дуулга нь үлдэж ирсэн. Уг өмсгөл нь эзнийхээ сүр жавхлан, чадал эрх мэдлийг харуулах үүрэгтэй байв- жишээ нь парад, томоохон цэргийн тулалдаан дээр гэх мэт.
Уг дуулгыг өмссөн хүн нэг ёсны нүдээрээ харах, хамраараа амьсгалах, амаараа ярих боломжтой байв.



Нүдний шилний тухай асуухад, яг сайн хэлж чадахгүй байна лээ- нэг бол Хенри хааны ойрын хараатайг ёжилсон, нэг бол Хенри хааны алиа салбадай Соммерсд зориулсан гэж таамаг бий гэдэг.

Ямартай ч байлаа, Хенри хаан германы зэвсгийн дархадын чадварыг харан уулга алдаж байсан гэдэг. Яг тэр үед Хенри VIII хаан уг дархадын Англид урьж ажилуулсан гэдэг. Дархадын урлан Гринвичид байрладаг байсан болохоор, уг урланд бий болсон бүтээлүүд Гринвичийн сургуулийн бүтээл гэж нэр авсан.

Эвэрт Дуулгыг сайтар харцгаая. Эрүүн дээр нь ургах жижиг сахал, нүдийг нь тойрсон үрчлээ, чихний орчим цэцэг- гээд, маш олон жижиг детальтай. Бүр ч сайн ажиглавал, монхор хамарснаас нь нэг юм гоожиж байна гэмээр.









Хенри хааны нэр хүндийг санвал, энэ баг зарц боолд нь их айдас хүргэдэг байсан байх. Чарльз Диккенс Хенри VIII хааныг "Огиудас хүрэм адгийн шаар, хүн төрөлхтний ичгүүр, Английн түүхэн дахь цуст тост толбо" гэсэн байдаг.
Уг бэлэг бэлэн болоход, Хенри хааны "Алдар цууг санаж магтсан" гэдэг, гэвч Хенри ердөө 5-хан жил хаан суудалдаа заларсан цаг байв.
Дархадаас тэр үед хүн айж эмээж, домчид гэж боддог байсан нь зүгээргүй байж...

Товчхон Хенри VIII Тюдорын тухай: 1491-1547 онд амьдарч байсан Английн хаан. Энэ зураг нь бага Ханс Хольбайны бүтээл:



Мань хүн христийн шашинтан байсан ч, олон эхнэртэй байснаараа алдартай. Ихэвчлэн гэрлээд, эхнэрээсээ уйдахдаа, цаазаар авч шинэ эхнэртэй болдог зуршилтай байв. Ер нь зөвхөн ч эхнэрүүдээ биш, улс төрийн тайзнаас саад болсон хүнийг зайлуулах нь энүүхэнд. Гарт нь үрэгдсэн хүмүүсийн дунд агуу хуманист Томас Моор байв.
Түүх гэж сонин, алуурчин, алуулсан хүн хоёр нэг зураачаар зуруулж байв. Ханс Холбайны бүтээсэн Томас Моорын хөрөг:



Хенри VIII алдаршихдаа сүмийн реформоор олны танил болжээ. Тэр нь католик сүмээс тусгаарлаж, англикан чиглэл бий болжээ. Эцэстээ тэр нь католик шашинтангуудыг хөөж мөрдөж, хэрцгий журам тогтоов.

Уг улс төрийн бодлогоос болж, томоохон газар эзэмшигчид улам баян, улам их газар эзэмших болж, бага газартай нь дампуурч, гуйлгачин тэнүүлч болжээ. Харин Хенри VIII ын захирамжаар "Золбингуудын талаарх хууль" хүчинд орж, тэнүүлчдийн ихэнхийг шатааж, дүүжлэх мэтээр залхаадаг байв. Үүнд хүйс нас тооцдоггүй байв- эр эмгүй, хүүхэд хүртэл дүүжилж алдаг байв. Тэр хуульд заасан тусгай тогтоолын нэр нь: "Зөрүүд гуйлгачин тэнүүлчдийг залхаах талаарх заалт" гэсэн гарчигтай байв. Тэр нь түүхэнд "Цуст төр" гэсэн нэрээр оржээ.
Уг захирамжуудын гол чиг зорилго нь ядуурч дампуурсан ядуусыг маш бага үнэ хөлсөөр ажиллахад бэлэн болгох хүн хүч үүсгэхэд оршдог байсан юм. Хенри VIII хувийн амьдралдаа ч бас хүний мөсгүй хүн байж. 5 эхнэрээ егүүтгээд, 6 дахь эхнэрт нь аз тохиож, Хенри өөрөө өнгөрсөн юм.

Түүний сүүлийн 17 жилийн дотор амьдаар нь шатаах, дүүжлэх, бүх амьдралаар гянданд хатаах мэтээр устгасан хүмүүсийн тоо нь 72 мянга давсан гэдэг.

Эвэрт Дуулганы сэдвийг өндөрлөөд, маш сонирхолтой хэдэн Хенри VIII эзэмшиж байсан хуяг дуулга сонжицгое. Хенри хаан маш их хэмжээгээр хуягт цэргийн тулаан, үзүүлэнд дуртай хүн байж. Хоёр дуулга сонирхуулъя. Энэ хоёр дуулга нь цагтаа маш их шуугиан дэгдээж байсан "Champ de Drap d'Or" буюу "Алтан хоргойн гортиг" хэмээх, эрч хүч бяр чадлаа харуулах, нүсэр том арга хэмжээнд анх хүний нүдэнд тусаж байв.
Энэ турнирт оролцсон хоёр улсын Франциск I, Хенри VIII хаад илдээ 1520 онд илдээ зөрүүлжээ.
Энэ зурган дээр харуулсан ширүүт илд, дараах нь поллакс (Polleaxe) барьсны учир нь Турнирын шинэ дүрэм тогтсонд байгаа юм. Эхэндээ "Champ de Drap d'Or" -д зөвхөн Поллакс барьж тулалдуулхаар бэлдэж, дараа нь шинэ дүрэм тогтоход ширүүт барьсан хуяг өмсгөх болжээ.







Энэ хуяг дуулгатайгаа бүрээрээ хадгалагдаж ирснээрээ, тун онцлог. Нийт 235 ширхэг үе холбоосноос бүрддэг, бүх бие чөлөөтэй хөдлөх боломжтой, бүх биеийг бүрэн хамгаалснаар онцлог.
Нийт жин нь 42 кг, гэвч энэ хуяг дуулгыг зөвхөн бага хугацаанд л өмсдөг байв.
Арын байдал:



Куле буюу ар бөгс:









Хөлийн тавхай энэ хамгаалалтыг Солерэ гэдэг нэр авчээ. Тэр үедээ тавхайн хөдөлгөөн барихгуй, тавхайн хэлбэр болон үе мөчний хөдөлгөөнд тохируулсан байж.
Явганаар тулалдах өмсгөл бүрээрээ:



Тэр хөлнийх нь дундуур товойгоод байгаа юмыг Гульфик гэж нэрлэдэг- цагтаа маш дэгжин, тэр үеийн моод юм. Доошхон дэлгэрэнгүйгээр хараарай.

Энэ хуягийг "Tonlet armour" гэж нэрлэдэг- хонхон хэлбэрт хөлийн хамгаалалт нь гуйя өвдгийг илдийн шүргэлтийг гулгуулж хамгаалдаг байв.
Үүгээр хуяг дайчны жинг багасгаж, хөдөлгөөн барьдаггүй байв- 28-хан кг.









Английн хаан Дарцагны одонгийн тэргүүтэн байв, тэр цагийн Их Британийн  хуягт цэргүүдийн хамгийн дээд одон. Тэр нь мэдээж дутах ёсгүй:







Миланы алдартай дархадын Миссалья гэр бүлийн тамга:


16:06 - 2011-06-17 - Сэтгэгдэл бичих

@Жигүүр: анхаан, тэр үнэн. хүч их байх тусам партизаны тэмцэлд улам эмзэг болдог.
шведүүдийг австричууд, француудыг оросууд партизаны арга барилаар сайхан болгож байсан түүхтэй. бас автомат зэвсэг хөгжиж эхэлснээс хойш иймэрхүү зузаатгасан армиудын хэрэгцээ бараг л үгүй...

AmonRa - 15:20 - 2011-06-21

@dadido: морин цэргийн довтолгоог хаадаг карé гэж хэлбэр байсан- дөрвөлжлөөд зогсож, 4-5 эгнээгээр ар араасаа бууны жадаа ярзайлгаад хаачдаг байсан юм. Бас буудна.
Гэхдээ морин цэргийн хангамж бэлтгэл сургууль европын армиудад маш үнэтэй болохоор, явган цэрэг илүү хямд гэж тооцож байсан юм. Явган цэрэг олон давуу талтай нь ойлгомжтой- гэхдээ бас өөрийн сул талтай.

дайны масштаб нь л өөрчлөгдсөн- зэрлэгийн хувьд тэр цагийн тулаанууд бас маш хэрцгий байсан. Гэхдээ тэр үеийн нийгмийн сэтгэхүй бас их нөлөөлж байсан л даа. Нэг тулалдаанд ойролцоогоор арваад мянган хүн 1-2 цагийн дотор өөд өөдөөсөө харж байгаад алж байсан гээд бодохгүй юу. Бас гэмт хэрэгтэн эцэг эхийн хүүхдүүд 10 наснаас эхлүүлэн хөлөг онгоцны "дарьны сармагчин" гээч үүрэг гүйцэтгэдэг байсан.

AmonRa - 15:16 - 2011-06-21

сүүлийн наад байлдаанд чинь партизаны болон хорлон сүйтгэх аргаар байлдвал ч ялах нь тодорхой байх байсан байхдаа...

даанч тэр үед нэр төр, байлдааны соёл гээч зүйл нь бүхний дээр байсан байх л даа...

Хүслийнжигүүр - 11:00 - 2011-06-21

киноны тухайд: зальтай гар шархадсан хүн зөөгөөд зугтчиж байгаан биш үү.
Хажуу талаас нь морин цэргээр орж болдоггүй байсан юм байх даа. Байлдах газар цагаа тохирдог байсан биз. Орчин үеийн дайн илүү л зэрлэг болоод байгаа юм шиг

dadido - 22:09 - 2011-06-20

Энийг хэлээд байгаа биздээ.

AmonRa - 18:22 - 2011-06-20

@Дадидо: зэвсгийн хөгжилтэй хамаатай. хар дарь, бууны амны дотуур зүсэлт байгаагүй цагаас хойш тэр чигээрээ үлдсэн цэргийн жагсаал. тэр цэргийн жагсаалын үүсэл нь тасралтгүй галлах .
тэр учраас зэвсэгтэйгээ яг таарсан цэргийн жагсаал юм- тасралтгүй гал нээх систем юм.

эхний эгнээ буудаад, арын эгнээнд ухарч буугаа цэнэглэнэ. дараагийн эгнээ өмнөхөө орлоод, ганц буудсаны дараа бас ухарна. зарим жагсаал нь 10 эгнээтэй байсан- минутанд ойролцоогоор 5-8 удаа бууддаг байсан.

AmonRa - 18:00 - 2011-06-20

ай яг тийм. Гайхаад бардаггүй юм.

dadido - 19:42 - 2011-06-18

18-аас 19-р зууны жагсаалын тэнэг хэлбэрийг хэлж байна уу?

AmonRa - 15:36 - 2011-06-18

нэг харахад роботын зөгнөл ч юм шиг. Төмрөн хувцас. Сүүлдээ гангараа болж хөгжсөн юм уу даа бараг. Зэвсгийн түүх гэснээс надад европынхны өөд өөдөөсөө хараад буудалцдаг байсан нь сонин санагдаад байдын

dadido - 23:16 - 2011-06-17

Жигүүрээ, монгол хуягийн зураг байгаамо.

AmonRa - 19:54 - 2011-06-17

миний яг аль хэсгийг шуудайлах гээд байна даа... (сэрдэж эхлэв)

AmonRa - 19:48 - 2011-06-17

өөрийгөө шууданд хийгээд үү

Zurai - 19:10 - 2011-06-17

Зурай амонра нэг юм амлаад өгнө гэвэл тэр дороо гараад шуудан ороод явуулчихдагийм байна лээ шд...

надаас илүү шуурхайм байна лээ

Хүслийнжигүүр - 19:06 - 2011-06-17

чи нэг дундад зууны үеийн баатруудын тухай ярьжийсан, тэрнийгээ гоё дуу муутай бичиж оруулж болох уу л гэж

Zurai - 19:02 - 2011-06-17

захиалчуул насандаа хүлээх юм болно гсн ккккк

Zurai - 19:02 - 2011-06-17

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax