जगन्नाथ

Иннсбрук хотын тухай

Эртний Иннсбрук хот төвдөө олон сонин гудмаар дүүрэн- ихэвчлэн нарийн, хуучин. Гудамжнаас гадна өөр олон сайхан сонин юм бий, жишээ нь хүйтэн зэвсгийн арсенал. Гол ирсэн зорилго маань хүйтэн зэвсгийн арсенал нь байсан- туршлага судлах, мөн мэдээж хэрэг: илд сэлэм ба бусад хүн алах зориулалттай төмрийн гоё зураг дарах.

Гэвч арсеналаас гадна, хотоор нь дүүрэн эртний чинээлэг эрчүүдийн байшин барилга нүд баясгана.

 


Ер нь Иннсбрук хотын байшин барилгын дийлэнх нь чинээлэг эрчүүдийнх байсан. Тариачид малчид нь хотын захаар өөрийгөө зугаацуулж, цагтаа татвар албаа баячууддаа барьдаг байжээ. Жишээ нь эртний чинээлэг эрчүүдийн байшин барилга нь олон давхар байх жишээтэй: эхний давхарт бараа таваар буулгах ачих, эртний чинээлэг эрчүүдийн офис байрладаг байжээ. Доод давхарт нь эртний чинээлэг эрчүүдийн зоорь, мухлаг гэх мэт байрладаг. Одоо ч мөн адил.

 

Эртний цагт баян чинээлгүүдийн тоонд нь зураач биш, шүлэгч биш, зохиолчид биш, бүр нийтлэлч, хөгжимчид хүртэл ордоггүй байжээ. Чинээлэг Иннсбрукын иргэн гэдэг, Ромын Пап Ламын ивээлт баякааг хэлнэ- үүнээс л энэ их тансаг чамин, баялагт бялхасан байдал бий болсон. Зарим хүмүүс ойлгохыг хүсдэггүй- бидний хорвоог баячууд атгадаг гэдгийг. Эртний цагт ч мөн адил байсан- Ромын Эзэнт Гүрний Европ дахь ноёрхол христын шашныг ирснээр устсан гэж үздэг тал бий. Гэвч бодит байдал эсрэгээр. Ромын Пап Лам гэдэг, хажуугаас нь харсан цезарь.

Үүгээр Ромын Гэгээн Гүрэн дэлхийн баялаг үүсгэж чадаж байжээ.

 

Иннсбрукын хотын гудам өдөр үдэшгүй хүн амьтнаар дүүрэн- гоо сайхнаар амьсгалахыг зорьсон жуулчид бөгс эргэх зайгүй болтол чигжиж байх юм.

 

Эртний цагт байшин барилгад хүмүүсийн амьдарч байсан нь их сонирхолтой: Доод хоёр давхарт ямар үйл ажиллагаа явагддаг байсныг бичсэн. Хоёр давхарт чинээлэг эрчүүдийн хүлээн авалтын танхим. Гурав ба түүнээс дээш давхарт чинээлэг эрчүүдийн гэр бүлийн амьдрах, зугаацах арга хэмжээний орон зай юм. Дээврийн хонгилд буюу ардчиллын диваажинд зарц нар нь хорогддог юм. Зоорь нь дүүрэн болохоор. Ер ардуудын гутал ямар байх ёстой талаар сураг чимээ дуулдаагүй- ноёд нь доор унтаж байхад, дээврийн хонгилоор нь гүйлдэх ардууд сэрээчдэггүй юм байх даа?

 

Барилгын гаднах чимэглэл, засварлагдсан байдал, мөн эртний хааныхаа дурсгалыг авч явж байгаа нь авууштай. Чимэглэл нь нүд баясгам. Хананы ихэнх түүхэн дурсгал нь эртний хуягт цэргүүдийн тулалдааныг харуулдаг- дундад зууны Иннсбрук хотод тогтмол цэргийн үзүүлэн явагддаг байжээ.

 

Хуягт цэргүүдийн тэмцээн гэж нэг сайхан зүйл бий. Тэр үед зурагт радио байгаагүй болохоор ард түмнийг бослого, хувьсгал, эсвэл хоорондоо бурхнаас заяагдсан вангийнхаа эрх мэдлийн талаар эргэлзээ шивнээ яриа гаргахгүйн тулд, тусгай хүмүүсийг урьдаг байжээ- ихэвчлэн тодорхой ажил мэргэжилгүй, сондгойрох авьяас эрдэмгүй уг хүмүүс бусдын зугаацуулахын тулд нэг нэгнээ төмрөөр нүддэг байжээ.

 

Бусдын зугаа цэнгэлээс чөлөөтэй цагт энэхүү эрчүүд өөр газар үйл ажиллагаагаа явуулдаг байж: жишээ нь загалмайт дайн, сүүлд протестантуудын эсрэг 30 жилийн дайн, дараа нь шулам устгах гэх мэт. Сүүлдээ ажилгүй болсон цагт тэд нэг нэгнээ барьж идэж, эсвэл дээрэмчид болсон түүхтэй. Мэдээж ихэнх нь дүүжлүүр дээр, эсвэл толгойгоо алдаж насан эцэс болсон.

 

Хотоор цааш нь явбал, цэвэрхэн цэмцгэр, нямбай байгаа нь нүдэнд нүдэнд их тусав. Хоёрдугаар дэлхийн дайны үед америкчуудад бөмбөгдүүлснийг бараг анзаарагдхааргүй байх юм. Гэвч Ардчиллын талаар европчууд бид нараас сурах юм их байгаа нь нүдэнд туссан. Ардчиллын сондгойрох тэмдэг буюу хөглөрөх хог, гудамжаар гуйлга гуйх өвөө эмээ нар, бохь заран гуйх хүүхэд нүдэнд туссангүй- бодвол дутуу ардчилжээ.

 

Шинэ ба хуучин хоёр ихээхэн донжоо олж нэг нэгэнтэйгээ хослуулсан байх юм.



Халуунд зүдэрсэн хотын иргэд сүүдэрт мөс мөлжиж, амарч буй байдал.



Гэвч, харанхуй европт гэрэл гэгээ авчрахаар ирсэн бололтой нэгэн монгол эр буцах замд маань тааралдав. Гудамжин дунд галбирын халтиргаа үзүүлэхийг нь ажиглавал, мань эр овоо их эрх чөлөө хүртсэн бололтой. Мань эрийг цааш нь хараад байтал, өөр хоёр залуучуудтай нийллээ. Европыг хогны сав болоход туслах монгол эр байгаа нь яамаа даа- европын хүүхдүүд тайван унтаж болно.

17:46 - 2010-08-12 - Сэтгэгдэл бичих

@Ариунболд: Зүгээрээ! Орж байгаарай- иймэрхүү нийтлэл тавиад байхыг хичээнэ.

@Хүслийнжигүүр: өө чи, уншаачээ! кк

AmonRa - 21:51 - 2010-08-12

дараа тухтай унший. зураг дээрхээр бол гоогоо хот байна

Хүслийнжигүүр - 19:32 - 2010-08-12

saihan niitlel bna

Европын нэгэн сайхан хотын гудамны талаарх мэдээллийг сонирхолтой, зургаар баримтжуулж хүргэж байгаад баярлалаа андаа.

ariunbold (зочин) - 19:15 - 2010-08-12

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax