जगन्नाथ

Улаанбаатрын үдэш

Улаанбаатартай, эсвэл бидний хэлж заншснаар уТаанбаатартай холбоотой зарим сайхан дурсамж надад бий. Тэр сайхан дурсамж болгон нь даанч дэндүү хувийн, хэт үнтэй болхоор түүний талаар бичмээргүй байна. Магадгуй дараа нь. Хэзээ нэгэн цагт. Өмчирхөг хүн болхоор тэр байх.

Харин энэ бичсэн жилийн өмнөх эргэцүүлэл минь ерөнхийдөө их ууртай, монголоо үзэн ядсан санагдаж магадгуй. Тийм бишээ. Би Эх Орныхоо олон олон дутагдлыг хардаг, мэддэг, тэр дутагдлуудыг нь үзэн яддаг. Харин ямар нэгэн гадаад надтай санал нийлхэд- эсрэгээр миний дургуй тэр гадаадруу чиглэгддэг.
Ямартай ч зөвөөр ойлгоод, жаахан ч гэсэн шинэ амьдралын төлөө зүтгэх залуучуудын шар хөдлөх болов уу гэдэгт найдаж байна.

_______________________________________________________________

Улаанбаатрын нийтийн тээвэр

Хайрт Монгол Улсынхаа нийтийн тээвэрт зориулав

Автобусанд би дуртай. Микронд ч бас. Өвөл нь дулаан, зун нь сэрүүн байвал бүр сайхан. Зорчигчгуй нийтийн унаанд бүр дуртай. Хамгийн сайхан дурсамжууд надад цэвэрхэн, угаасан, гялалзсан автобуснуудтай холбоотой.

Гал түймрээс зугтаж буй хонины сүрэг харсан хүн байгаа юу? Өглөөгүүр ажилдаа, орой нь гэрлүүгээ харьж буй хүмүүстэй харьцуулбал, хонинууд хамаагуй их зохион байгуулалттай санагдана.

Тэр инээдтэй олны хөл бужигнасан бантан нь хөлс, баас, хир, өмхий үнэртэй ус үнэртүүлэн, бие биенээ үзэн ядсан харцаар дагз дагзаа ширтэн дуугуй мөр зөрөгцөн зогсоцгооно. Суудал авцгаасан нэгнүүд тэр дор бясалган үйлдэн, цонхруу ширтэцгээж, эсвэл унтацгаана. Битгий айж сандраа, би охиноо тэвэрч байгаа ч гэсэн, чамаас суудлыг булаах гээгүй юм, харин охиныг минь өвөрдээрээ аваач гэх гэсэн юм.
Зогсож буй нэгнүүд нь бүгдийг үзэн ядна: жишээ нь тэнцвэрээ олж ядан, бариулыг охиноо унагаачихгуйхан шиг бариад авах гэж зүтгэх намайг ч бас. Хөлөндээр чангаар гишгэн хажуугаар зөрөн одох уут шуудай тэвэрсэн эмээ өвөө нарыг ч бас. Автобусны буудалдээр хаяа тусламж ба мөнгө хүссэн, өвчтөй хүүхдийнхээ зураг барьсан эмэгтэй зогсож ч байж мэднэ. Харин ойрийн гурван жилийн дотор тэр хүүхэд нь нэг ч миллиметр өсөөгуй нь хамаагуй...

Тэр өөрийн зунгааралдсан цавуундаа, өөрийн ухаанаа алдах хүний зутанг ээ! Буух буудалдаа буухын тулд давах естой бетонон нуруунуудыгээ! "Буухдаа баруун талыг барьж, орохдоо зүүн талыг барьдаг": Хуцваа! Май, салаавч миний хөөрхөн дүү. Бүгдээрээ өөрийн зөв гэдгээ батлахын тулд зүтгээд зүтгээд, бульдозер мэт өөдөөс нь зүтгэх хүний урсгалыг зүсэн гардаг.

Монголын чимэг болсон хацар гоо охидуудыг хархад, хэн нь ч инээмсгэлэхгүй. Автобусанд инээмсгэлэх охин маш ховор. Царайлаг нэг нь тэр тусмаа маш ховор тааралдана. Учир нь Улаанбаатар хотын минь нийтийн унаа тэдний үзэсгэлэн гоог хулгайлан,  аймшигтай туранхай, эсвэл аймшигтай бүдүүн, аймшигт батгын үүр болгон хувиргадаг.
Инээмсгэлэл гэвүү? Үгүй! Инээх тохиолдол байна, харин тэр нь хоорондоо хов жив ярьж, шаагалдан инээлдэх явдал бий. Монголын минь нийтийн унаа хичнээн чанга таржигнан,  дохионы дуу нь  маш чанга боловч, түүнээс чанга инээх юм бол  бүгд эргэн харж,  залуучуудын соёлгуй болсонд гайхшран, дор дороо юм бувтнан адал явдал цааш үргэлжилнэ.

Энэ бүгдийг харахдаа би, яагаад солиороогуйдаа гайхна.  Учир нь  тэр олон хүмүүс хоорондоо юу ярьж, хэн нь миний тухай муу бодох, эсвэл  хэн нь  хэндээ  юу гэж хэлсэн нь  хамаагуй.  Өөрийгөө гадаад хэлтэй болсоноо харуулхын тулд залуучууд Bakstrit bois гэж автобусны ханандээр хадаасаар зорж өөрийгөө баясгадаг нь хамаагуй, бие биенээ дарамтлаж, нэг нэгэндээ амьдрах зай өгөхийг хүсдэггуй нь хамаагуй. Харин өглөөгүүр, эсвэл оройгуур хэдэн үл мэдэгдэх хүмүүс автобусыг цэвэрлэж, миний хайртай Улаанбаатрыг дахин дахин автобусыг хүнгуй байх үед нь зугаалах сайхан боломж гардаг... Mикронуудын орилох дуун дунд хоосон автобус хүлэглэн, шилэнд духаа нааж шөний Улаанбаатрыг харах ч сайхан шүү...

__________________________________________________

05:55 - 2007-06-04 - Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

хэзээ билээ дээ автобусанд суух гээл зогсож байсан чинь 1 цэв цэвэрхэн шинэ автус ирлээ суух гэж оролдсон чинь бараагүй шүү тэр буудал дээр зогсож байсан хүмүүсийг ч тэр чигээр нь нөгөө абтус ёстой байлдан дагуулсан тэр хүмүүсийин хөлд хариугүй үрэгдэх шахсан. Бас 2 жилийн өмнө өглөө бүр 3,4с 21 номерийн абтусанд сууж хичээлдээ очдог байлаа тэгээд зарим өглөө явдаг цагаасаа хоцроод гарчихаар ёстой аймар аа пиг хүн арай гээл сууна суухдаа хамгийн сүүлд орно сүүлд ордог нь бас учиртай тэгэнгүүт чи зүгээр уна л гэж байгаам чинь юун суудал хөл гишгэх зай бариул ч олдохгүй. Сүүлд ордог шалтгаан гэвэл автусан дотор яг rush үер халаасны хулгайчид ёстой бужигнаж байдаг байсан яж ч нүдлэн хамгаалаад нэмэргүй ямар зай завсраар ни авчдийн зөндөө юмаа алдсан тэгээд хамгийн ач тусаа өгсөн арга гэвэл сүүлд цүнхээ тэврээд орох болсон. одоо ч тэр хулгайч энэ тэр нь бүүр аймар болоо биз дээ мэдэх юм алга

uka - 16:41 - 2007-06-18

Сэтгэгдэл

мал гэснээс, би нэг удаа атусанд согтуучууд яаж агсан тавсдагийг харсан- бүгд дуугуй байсныг нь... happy

AmonRa - 00:49 - 2007-06-16

Сэтгэгдэл

нээрээ л ихэнхи тохиолдолд өдөр тутмынхаа мөнгөний асуудалдаа дарагдаад инээмсэглэх хүн байдаггүй ч гэсэн. Сайхан инээмсэглэдэг сайхан эмэгтэйчүүд эрчүүд уучилна биз, би эрчүүдийг нээх хардгүмоо хэ хэ бас байдагиймаа. Тэгээл заримдаа автобус, микронд суухаар сонирхолтой байдагийн. өөдөөсөө харж суугаа хүнийг хараад л ... юу бодож байгаа бол.. ямар хүн бол гээд л ... ихэнхидээ алхчдаг болохоор бас зөрж өнгөрч байгаа хүмсүүдийг ч харах сонирхолтой.

lazulum - 13:10 - 2007-06-11

Сэтгэгдэл

hahaha. eh oron sanagdchlaa. yanziin bichij.
hund oron zai chuhal tiimee? mal shig hashchihad mal shig l bolno.

MAR2 - 12:56 - 2007-06-11

Сэтгэгдэл

Атус аа гэжhappy
ажил гэрийн хооронд 5 мин алхдаг болохоор автобус микро гэлгүй бараг хэдэн ч жил болцым дээ. харин өнгөрсөн бүтэн сайнд атусдлаа...яармаг руу. яг энэ бичлэг санаанд орж байсан, муухай үнэр үнэртэхэд ч...таяг тулсан өвгөнд суудал тавьж өгөхөд ч..хихи. Бороотой шөнө ганцаараа атусдаад явбал гоё байхаа.

Атус гэдэг автобус болно.

Friska - 09:25 - 2007-06-11

Сэтгэгдэл

2 oor hun shig l haragdaad bhiiimdaa... neg ni bagtai , neg ni baggui...
shn bichjee... mikro, avtobusand yvah muuhai. getsuu, gehdee oor hol zalgah yum bhkuim chini yvhaas argagui l dee... ineehiiin huvid gvl yaalaa gej shn ineemseglej yvah bilee, amidral ni tertee tergui ih achaalal problemtei bgaam chini...harin ch bid nar end, gadagadad ircheed stressgui shn bgaa, mgl-d bol humuus odor tutmiinhaa bodoldoo daragdaad tegdeg bizdee... nett tsarai medeej haruulj chadkuu...
shono avtobus yvdag bol goyoo gej boddog ... 11 geed buh avtobus zogsdog bolhoor show hiih bolgondoo taxi hologlood alga bolj ogohoos argagui ...

daj bichij ,


tatah

зочин - 07:25 - 2007-06-11

Сэтгэгдэл

их баярлалаа, заримдаа маугли мэтийн наргиа бичдэг болхоос би уул нь ийм л юм бичдэг л дээ (хехе)



Зассан: AmonRa хэзээ: 7.6.2007 06:14

AmonRa - 18:58 - 2007-06-07

Сэтгэгдэл

үүнийг бичсэн залуу мауглиддаг залуу хоёр нэг хүн юм уу? гэсэн.
за тэр яахуу, аватар дээр байгаа зурагтайгаа юутай хуутайгаа төсөөлөгдлөө, уншиж байхад. дэмий хуурай үггүй сайхан бичлэг байна.

хундага - 20:06 - 2007-06-05

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax