जगन्नाथ

Бичсэн: Бодошрол
Мөхөж буй орныг юу аврах бэ? Сонин л бодол. Аврах хэрэг байна уу гэж бодоод үзэх хэрэгтэй. Юуг нь аврах бэ? Үүнийг аврах уу? Хоцорсон юм биш үү? Өмнөх бичлэгийг угаасаа хүн уншаад, толгойн дотроо юм бодсон болов уу? Үгүй л байх. Энэ уул нь их сонирхолтой сэдэв. Бидний ертөнц улам багассаар, багассаар. Юун тэр уудам тал. Морио унаад талын салхи шиг давхиж харагдаач. Гонжоомны ертөнцөөс өөр төсөөлөл байхгүй байж, Их Монгол гэж орилдог тал бий. Бидний мэддэг таньдаг уудам дэлхий гэж байхаа больсон. Нэг жижиг хүн нэг том ажлын нэг хэсэг байсан сэтгэлгээ ч алга болсон. Хувь хүн өөрийн систем дахь байр сууриа ч мэдэхээ больсон байхад, юун амьдралын зарчим, юун нийгэм дахь амьдрал. Хөгшрөөд, өтлөөд, үгүй болсон сэтгэлгээ.

Доктор профессорууд судалгаагаа хийж, дээрэмчин шоронд суудаг цаг аль хэдийнээ үгүй болсон. Үүний оронд нэг жижиг ертөнц болж хувирсан. Дээрэмчин нь одоо тансаг машин унаж, профессорын гэрт амьдардаг. Харин профессор маань шил цуглуулж явж байгаа байх.
Ямар ч ирээдүй, ямар ч моральгүй, мөрөөдөлгүй жижиг хүмүүс эрх мэдлийг атгасан гэсэн үг. Хамгийн марзан юм нь дээрээс нь доороос хүртэл атганд нь орсон хамгийн гоё нь. Иймэрхүү мэдээллийн дараа бол бодол бол төрнө.

Гэвч тэр жижиг хүмүүс улс орны стратегийн хөгжлөөс гадна, энгийн жижиг юман дээр хүртэл саад болдогт хамгийн муухай баас нь байдаг. Ямар нэгэн ажил эхлэхэд, судалгаа явуулна, логикийн гинжин хэлхээ гаргана, хүний нөөц... Тоолж барах юм биш. Өөрөөр хэлбэл төслийн хөрөнгө гаргах хэрэгтэй болно гэсэн үг. Гэвч тэр төсөл дээр бөөн жижиг хүмүүс очоод энд тэндээс нь сороод наалддаг. Шимэгчид өөр хоорондын зэрэгтэй, бас болоогүй. Дарга нь ихийг идэж, доодос нь багыг иднэ. Мэдээж хэрэг, иймэрхүү байдлаар ажил урагшилж харагдана.

Шимэгчдээр дүүрсэн орон хөгждөггүйг олж харлаа, түүхэн сургамжаас. Шинэ юм бий болгон бүтээхгүй байгаа болохоор, хуучин нь мартагдаж, замхарч үгүй болдог. Орон даяар бөөн гал түймэр. Гэвч галтай тэмцдэг нь хэд байгаа бол? Өнөөх галтай нь тэмцэх хөрөнгийг сордог гарууд энэ тэндээс нь очоод наалддаг.

Хараад байвал, энэ тэнд ялзралын ул мөр. Өнөөх том иргэншлийн хүүрэн дээр ажилладаг золбин нохой, илээ хэрээ шиг. Хоорондоо ноцолдоод, уралцаад, сэгэн дээр алалцана. Хуучин ертөнц аль хэдийнээ байхгүй болсон андаа. Тэр ярих дуртай 800 жилийн өмнөх их гүрэн үгүй болсон. Чи мэдээгүй юу? Агуу бодол мөрөөдлийг дагаж мөрдөхөд, агуу ухаан хэрэгтэй. Агуу ухаан агуу хүмүүсийн дунд л үүснэ. Чиний агуу бодол зурагтаар гардаг шалдан хүүхэн, амьдралын амт коко-коло л биз дээ. Түүгээр чиний тархи цэнэглэгдэж, үүгээр чи амьсгална. Зүгээр зүгээр андаа. Ийм хүмүүсээр ертөнц дутахгүй гэдгийг ойлгож л байвал, хүн төрөлхтний өмнө хариуцлагаа биелүүлсэн болно.

"Амьдралын амт" гэж хэн нь зохиодог байна? Амьдралынх нь тэр нялуун амтыг мэдэрсэн нь амталж амжаагүй, бүхнээ алдсаныг хүн гэж тооцохгүй. Агуу ертөнцийн агуу хүмүүс байхгүй болсон- бүх юм нано хэмжээ хүртэл багассан- нано ерөнхийлэгч, нано ерөнхий сайд, нано иргэд. Харамсмаар юм нь яг юм хийх хүмүүсийг нийгмийн ажлаас холдуулж, ганцаардуулсан байдаг.

Хасагдаж, ганцаардсан хэрнээ тэр бүтээдэг хүмүүсийг өнөөх шимэгчид нь сороод сууж байдаг. Бүтээгч хүний бүтээх потенциал баялаг нь асар олон тооны хүмүүсийг цэнгэг усаар тэтгэх гол мөрөн шиг байсан ч, хамаагүй. Гол нь тэр шимэгчид хүрэлцэхээр л нэг горхи байвал болно. Бусад хамаагүй. Учир нь шимэгчдэд тэгвэл ашигтай. Бусад падлийгүй.

Агуу ертөнц таалал төгссөний дараа ийм юм болсон доо? Энэ бол түүхэнд үй олноор жишээ нь харагдана. Агуу гүрнүүд таалал төгсөхөд, оюун ухааны баялаг нь мөн адил мөхдөг. Амьдралын хэв маяг заадаг луужин нь, хэмнэл нь, хийморь сүлд нь бүгд нэгэн дор байхгүй болно.

Мөхөж буй орныг юу аврах бол? Бодоод үзээрэй.
Шарын шашин уу? Лалын шашин уу? Христийн шашин уу? Харамсалтай нь шашин өөрийгөө аль хэдийнээ ялзралын үүд, шинийг үүсгэн байгуулалтын тормоз гэж харуулсан. Хуучнаа дахин дахин устгаж, түүхийг гуйвуулаад эхэлнэ.

Коммунизм уу? Мэдээж үгүй. Дахин алдаа төөрөгдөл бий болгоно.

Ардчилал уу? Больж үз. Ямар нэгэн төр улсад ардчилал захиалгаар бий болдоггүй. Үүнд олон зуун жилийн зан заншил, олон зуун жилийн туршлага хэрэгтэй.
Бодоод л байж дээ, анд минь. Гэвч чамайг бодож байх хооронд амьдрал чинь дуусахвий.

17:36 - 2011-01-30

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo