जगन्नाथ

Баасны тухай II

Бичсэн: Бодошрол
Нэг аргентин нөхөртэй ярилцдаг юм байна. Маш сонирхолтой мэдээлэл өгч байх юм гэнэ: хүн сүрэг хэрхэн донгиорч, киргиздээд, улс орноо нурааж байгаа тухай. Манай хэдэн киргиздэх бодолтой залуучуудад маш сонирхолтой байна байх.

Жишээ татаж үзэх үү? Уншигч таны дунд сургуулийн хичээл дээр хэр анхааралтай байсан харагдана даа? Энэ удаад физикийн хичээл. Энгийн нэг пүршинд тогтоосон жин харж байсан байх. Пүршийг татан, сул тавихад пүрш дээшээ доошоо болж, хэвийн байдалдаа ордог- бөгсөө маажих шиг хялбархан, ойлгомжтой зүйл. Гэвч бид пүршийг жаахан хүчтэйхэн татвал, тэр пүрш нь дээшээ доошоо болсон хэрнээ, хэзээ ч өмнөх байдалдаа ордоггүй. Заримдаа бүр их хүч оруулбал, пүрш маань тасардаг.

Үүний адил нийгмийн амьдрал, эдийн засаг. Эдийн засгийн хувьд гэвэл: үнэ багасгаж, зээлийн хүү багасна. Мөн үйлчилгээний хураамж төлбөр багасаж, худалдааны хүч дээшлэх боловч, үйлдвэрлэлийн хүч эрс буурдаг. Мөнгө нь байлаа ч, юу ч авч чадахгүй гэсэн үг. Мөн өөрөө үйлдвэрлэж, гараа хөдөлгөх дургүй болоод ирнэ, иргэн маань. Хөдөлмөрийнх нь үнэлгээ багасаад ирэх тул. Үүнийг кризис гэдэг. Энэ механизм үйлчлээд эхэлсэн тохиолдолд хэрэглэгч маань идүүрийнх нь ёроолд юу ч байхгүйг олж хараад, дургуйцан мөөрч эхэлдэг. Удалгүй өнөөх амь нас, эрүүл мэндээ хайрлалгүй олсон өнгийн цаас нь жорлонгийн цаас гэдгийг иргэд ойлгож, энд тэнд киргиздэж, өвөг дээдсийнхээ босгосон байгуулсан бүгдийг устгаж эхэлдэг.

Хамгийн аймшигтайгаар эдийн засгийн бус салбарт харагддаг: улс төр, нийгмийн амьдралд тэр тусмаа. Хэрэглэгч иргэн маань өөрийгөө маллуулснаа ойлгож дургүйцах нь ойлгомжтой: дарга нар нь мөлжигч, банкныхан хульхидагч, төрийнхөн дээрэмчид, гэх мэт. Шинэ юм байхгүй- тэд угаасаа тийм байсан, байх ч болно. Ертөнцийн хууль, тийм үү.

Өмнө нь цэцэглэлтийн үедээ байгуулж байсан бүгдээ дэмий гэж үзэж, иргэн хонь маань нурааж, тунисдэж, киргиздэж, египтэж эхэлнэ. Тэр үед нэг баагий гарч ирж, иргэн хонийг улам хүчтэйгээр киргиздэхийг уриалдаг. Уур нь хүрсэн иргэд хамаг малын хашаагаа нурааж, эвдэж сүйтгэсний дараа маш том бөгсөн дотор орсон байдаг. Аргентины адил. Мэдээж уриа лоозон түлхээд байсан баагий аль хэдийнээ европуудаар донгиочуудын мөнгөөр алга болсон байдаг. За энэ юу гэсэн үг бэ.

Аргентинчүүдийн адил, манай оронд иймэрхүү хандлага бас харагддаг: холын байтугай, ойрын ирээдүйг харах сэхээгүй иргэд гүйлдэж байдаг. Мөн мэдээж, бүгдийг нэг дор, шууд, бөөн бөөн өөрчлөлт хүсдэг.
Тэр өөрчлөлт нь даанч бүтэхгүй гэдгийг ихэнх иргэд ойлгодоггүй. Сэргэлэн нэг нь энэ гэнэн бодлыг ашиглан, өөрийгөө дарга болгож, хангалттай мөнгө хамсны дараа иймэрхүү байдлаар алга болсон байдаг.

Энэ бол уналт ба сэргэн мандалтын түүх. Заримд тохиолдолд бүрмөсөн устдаг иргэншлүүд ч гэж бий. Эсвэл бусдын эрхшээлд орж, түүхий эдээ соруулдаг. Байдаг л түүх. Үүнийг юутай харьцуулбал зүгээр юм бол, гэж би их бодлоо. Гэтэл өнөөх аргентин нөхөр маань надад зөв үг зааж өгдөг юм байна: хорт хавдар гэж.

Ийнхүү төсөөлөөд үзье: хорт хавдар гэж. Хүмүүс хорт хавдраар чадардаг- үй олноороо, мөн сайн дураар. Машинд дайруулж, архинд хордож, дээрэм тонуул, эсвэл нохойн халдлагаас илүүтэйгээр монголын маань иргэд хорт хавдраар чадардаг.
Яг хэд гэдгийг би мэдэхгүй- хотын агаараас шалтгаалан нэг үүсдэг, уснаас нэг үүсдэг, мөн амьдрах хэв маягаас их шалтгаалдаг.

Гэвч иргэд хорт хавдраар чадрахтайгаа бүрмөсөн эвлэрсэн байх шиг санагддаг: хэн ч ирээдүйн хавдрын эмчилгээнд мөнгө хэмнэж цуглуулдаггүй, эрүүл хоол хүнсээ базаадаггүй. Химиотерапийн дараа суларсан бие организмыг тэжээх загас, өөх багатай мах бэлддэггүй. Удалгүй гэнэт өнөөх хорт хавдар маань хөгжөөд, хүчээ авсан байдаг. ГЭНЭТ.

Харин одоо Аргентины жишээн дээр тэр хорт хавдрыг төсөөлье: гэнэт өнөөх хорт хавдар гараад ирлээ. Ходоод биш, бөөр биш. Харин тархи, элэг, арьс, уушгины хорт хавдар нэгэн зэрэг хөгжив. Нарийн бүдүүн гэдэснийх бас. Бүгд нэгэн дор. Түргэн тусламжийнхны хэлдэг шиг: бид будаа эмчилдэггүй гэж.

Логикийн хувьд хамгийн хэмнэлтэй, мөн үр дүнтэй арга бол эрүүл амьдрал, зөв хооллолт, амьдралын эрүүл хэв маяг.  Эрүүл орчинд хараалын үг хэрэглэхгүй, өөртөө бас бусдадаа таатай орчин бүрдүүлэх хэрэгтэй гэдэгт эмчид мөн адил санал нийлдэг. Архи тамхи бол мэдээж ноү. Гэвч яагаад ч юм, бүгд иймэрхүү амьдралаар хүсдэггүй. Өөрөөр хэлбэл, бүгд шоудаад байх санаатай боловч, хорт хавдраар өвчлөхийг хүсдэггүй. Тэр тусмаа энэ хавдар гээч юмнаас чадархыг. Иймэрхүү хандлагаар зөвхөн өөрийн биед биш, бас өөрийн нийгэмдээ ханддаг нь их гоё.

Зөвхөн өөрийн биендээ хариуцлагатай хандахаас гадна, бас өөрийн нийгэмдээ хариуцлагатай хандаж, хамааралтайгаа ойлгож байна гэдэг, өөр өөрийгөө хамгаалж буй хэрэг. Миний таньдаг хүмүүсийн дунд иймэрхүү боддог хүмүүс бий- даанч ингэж боддог хүмүүсийн дунд харамсалтай нь монгол хүн тааралдаагүй.

Энд ирсэн монголчуудын дунд харин эсрэг юм ажиглагддаг: бүрэн дүүрнээр эрх чөлөө амталж, шатдаг барьдаг болгоныг ууж зодолдож, таних танихгүйгаа хульхидаж, нэг нэгэндээ дараа болж, хөрш хамаатныдаа бөөн баас тарьдаг. Учир нь амьдрал гэдэг ганц олддог зүйл, хайртай өөрийгөө бага ч болов эрхлүүлээд үхчих юмсан гэж. Ойр хавийнхан, хамаатан садан, үр хүүхэд зовж байсан ч хамаагүй- болж өгвөл бусдадаа иймэрхүү өөдгүй амьдралын хэв маяг зааж өгдөг.

Баас гэдэг, цэвэр өрөөний дунд овоолоостой байвал илүү сайн харагддаг- тэр бол ойлгомжтой? Тэр учраас монголчуудыг энд маш муугаар ярьдаг болсон байх.

Түүнээс хэрхэн салах, арилгаж ая тухтайхан шиг амьдралын төлөө гэх мэт лоозон уриа энэ тэндээс сонсогдоод ирнэ. Харин бүх юм баас шээсээр дүүрэн байвал, хүн гээч нэмж завааруулна уу гэхээс, цэвэрлэх ухамсар бий болохгүй.

Хараад, ажиглаад байвал тэр баас таригчид, тухайн анги бүрэлдэхүүний 15%  л бүрдүүлдэг. Гэвч тэд амжилттайгаар өөрийн амьдралын хэв маягаа суртчилсаар, бөгс уруу татсаар л байгаа- энэ учраас манай монголчуудын дийлэнх нь одоо буруутан хайдаг хоббитой болсон байх. Тэр бааж шээдэг нь хятадууд, оросууд. Бид өөрсдөө энхийн цагаан тагтаа. Бидний хийх хэрэгтэй юм гэвэл, байшин барилга шатааж, төрд өөрийн сонгосон гишүүдээ буудах, хувьсгалдах, морь унаж дэлхийн хагасыг эзэмших. Даанч тэр цаг нь 800 жилийн өмнө байсан- одоо юу хийх санаатай хүн бэ? гэдэг асуултанд юу ч хариулж чаддаггүй. Чингис гэж орилсоор, баасаар, шээсээр, тэр баасаа идэж уусаар. Улмаар баасныхаа хэмжээгээ нэмэгдсээр л.

Нэг араб нөхөр: морины дэлнээс зуурч тогтож чадаагүй бол, сүүлнээс нь ч зуураад нэмэргүй гэж авдын. Үнэндээ би араб хэл мэдэхгүй- үнэн ч хэлсэн юм уу, үгүй ч юм уу- бүү мэд. Сонирхолтой л юм, хэлсэн үг нь санаанаас гарч өгдөггүй. Сайтар ажиглавал, тэр мал адгуус нь бааж шээсээр, тэр маягаар үхэхийг ч хүсдэг. Тэгээд өөрийгөө мориндээр байн гэж боддог.  Хүүхэд гаргасны дараа өөрийн тэр өөдгүй, юу ч хийлгүйгээр бэлэн юман дээр буух сэтгэлгээгээ суулгаж өгдөг. Мал адгуус байна гэдэг, маш хялбархан. Гэвч иймэрхүү хялбарчлалаар амьдарсан хүн хэзээ ч сайнаа олж долоохгүй. Ийм дүрэм дагадаг хүн сүрэг тэр тусмаа сайнаа олохгүй- хамаагүй арчаатай хөршдөө арчуулна.

Uploaded with ImageShack.us

23:38 - 2011-01-29 - Сэтгэгдэл бичих

одоо яах ёстой вэ

dadido - 21:04 - 2011-02-08

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax