जगन्नाथ

Хагарсан цонхны онолын тухай

Уг онолын учрыг богино тайлбарлана гэвэл, их амархан: ямар нэгэн замбараагүй байдал үүссэн тохиолдолд хүмүүс соёлгүй болцгоож, энэ тэнд бааж шээж, сөнөөж, шатааж, адгуус төрхөндөө амжилттай ордог тухайн онол. 7 сарын 31-н сайхан харуулж өгсөн. Энэ үзэгдлийг Жэймс Уйлсон , Жорж Келлинг  нар 1982 онд хэд хэдэн туршилтаар баталсан юм.

Одоо тунисүүдээр, судануудаар ажиглагдаж байгаа. Адгуусын толгойн дахь баасыг ажиглах сайхан завшаан, 21-р зууны судлаач хүний бөөн бонус. Бас киргизүүдээр нэг хэсэг ажиглагдсан үзэгдэл. Энэхүү үзэгдлийг энтропи гэж нэрлэдэг.

Ихэнх шашинд итгэдэг хүмүүсийн тархи толгойг энэ онол их өвтгөдөг, тэр тусмаа бөгсийг нь. Жишээ нь нэг хүн хагархай цонх хараад: "Яадгийн! Бааж, шүлсээ хаяж, хогоо цонхоор гаргаж хаяж болох юм байна!" гэж ойлгодог. Гэтэл өнөөх хогийн сав нь энүүхэн энд байсан боловч, хэрэглэсэн гондоомоо цонхоор гаргаж хаядаг. Учир нь толгойнд нь бөөн хог овоорсон байдаг тэр. Бурхны хүсэл, тийм үү.

Иймэрхүү байдлаар, гадаа хаясан тамхины иш, цоорхой гондоом маань шээс ханхалуулсан лифт, эвдэрхий орцны хаалга, заваан харанхуй гудамжны эх үүсвэр болж хувирдаг. Гинжин хэлхээ цаашилсаар: яадгийн, би хулгайлаад, дээрэмдээд, эндээс зайлна гэсэн сэтгэлгээ болж хувирдаг.

Бас шууд ийм тийм гэж хэлж болохгүй. Ихэнх хүмүүс 3-н төрлөөр хуваагддаг. Зарим нь хэзээ ч яалаа ч гудамжинд хог хаяхгүй. Бас гудамжинд баахгүй. Зөвхөн гэртээ, сонин ном уншсан шиг, тайван тухтай нөхцөлд бааж шээдэг. Бас хашир юм болохоор, цагаа яг мэддэг: хэзээ баах уу, хэзээ шээдэг үү гэж. Биенийхээ хэмнэлийг мэдсэн байдаг. Хэзээ идэж уухаа ойлгосон байдаг болохоор. Арчаатай хүнийг хэлж байгаа хэрэг.

Нөгөө хоёр дахь төрөл нь, илүү дутуу юм бодолгүйгээр хаа тааралдсан газартаа бааж шээдэг. Заримдаа эрдэм шинжилгээний цолтой явж байдаг. Эсвэл бидний хамгаалагч, туслагч цагдаа агаа баасны овоонд анхилуун хувь нэмэрээ оруулдаг.


Нөгөө хамгийн сонирхолтой төрөл нь бол, уншигч та өөрөө.
Цэвэрхэн байгаа нөхцөлд хэзээ ч баахгүй, шээхгүй хэрнээ, хамаг юм шатаж, сүйдэж, галд автсан тохиолдолд л шээж бааж, дээрэм тонуул хийж эхэлдэг. Үүнд л хамгийн гоё нь оршиж байгаа юм.

Хамаг юм цэвэрхэн байгаа тохиолдолд хүн амын 1/3 юмыг заваараад суудаг гэсэн үг. Гэвч заваарч, хогонд хөглөрсний дараа хүн амын 2/3 нь хувь нэмрээ оруулж эхэлдэг.

Энэ бол хаа сайгүй харагддаг жишээ. 21-р зуунд бид веб хэрэглэж заншсан тул, интернетүүдийг жишээ болгон татья. Нэг сайхан цэвэрхэн портал байлаа гэж бодье. Тэр порталд ганц баагий гарч ирж, энэ тэнд  хэрүүл өдөөж, хүн амьтан доромжилж эхэлдэг. Улмаар өнөөх сайхан цэвэрхэн боловсон портал маань баасаар, хэрүүлээр дүүрсэн байдаг. Үүний нэг тод жишээ бол бизнетворк.мн.

Нийгмийн амьдралд мөн адил. Зарим нөхөд хогны гол шалтгааныг хятадуудад, оросуудад, америкчуудад, бас баахан гадаадуудад хардаг. Гэвч уг гадаадуудыг хөөн зайлуулснаар, хогны хэмжээ багасахгүй нь ойлгомжтой- тэр тусмаа нэмэгдээд эхэлнэ. Өнөөх хорт хавдар гээч нь хөдлөөд эхэлдэг.

Улмаар, сайтууд болон гудамжинд баас хөглөрүүлэхгүйн тулд:
1. Баас шээс хуримтлагдсан газарт тэр дор нь цэвэрлэгээ явуулж, баасны эх үүсвэрийг хөөн зайлуулах.
2. Өөрөө хог тарихгүй байх.

Сүүлийн мөр бол, биелүүлэхэд хамгийн хэцүү нь. Ойлгомжтой. Өнөөх хамаг хөгжил гэдэг юм нь зөвхөн өөрөөс чинь л эхэлдэг болохоор тэр. Ямартай ч баасны эх үүсвэрүүдийг бяцлаад, ганцаардуулаад байх хэрэгтэй. Мэдээжийн хэрэг өөрөөсөө.

Туршилтын явц:
(Нидерландын Гронинген хотын нийгэм судлаачдын явуулсан туршилт)

1-р туршилт
Эхний туршилт нь дэлгүүрийн өмнө. Гронинген хотын оршин суугчид уг дэлгүүрийн өмнө дугуйгаа үлдээдэг байж. Мөн дэлгүүрийн ханан дээр хог хаяхгүй байх тэмдэг байж гэнэ- хурц өнгөтэй, бүгдэнд харагдахаар өлгөсөн байж.
Туршигчид дугуй болгонд (77 ширхэг дугуйнд) сайхан баярлах ерөөл дэвшүүлсэн суртачилах хуудас үлдээж, далдуур ажиглалтаа явуулж гэнэ.
Ойр хавиар хогны сав байгаагүй болохоор, 77 дугуйчдын 25 нь соёлгүй биеэ авч явж гэнэ- 33% гэсэн үг. Бусад нь хогоо авч явж гэнэ.
Цаг агаарын адил нөхцөлд, адил цагт туршилт дараагийн шатандаа орж гэнэ. Энэ удаад ханан дээр утга үгүй зураг шүршсэн байв.
Дугуйчдын 69% буюу 77 хүний 53 нь хогоо газар хаяжээ.
Ийнхүү, зураг шүршэхийг хориглосон тэмдгийн үл тоосон байдал дугуйчдад дүрэмд хайнга хандах түлхэц болж чаджээ.

2-р туршилт.
Автомашины зогсоолын хажуу дахь явган хүний замыг хашаагаар хааж гэнэ. Орохыг хориглосон тэмдэг хашаанд нааж, хашаанд хүн орохоор нүх үлдээж гэнэ. Уг хашаа нь замыг товчлох нь ил байв. Мөн хашаан дээр дугуй үлдээх хорио тэмдэг өлгөсөн байв.
Эхний удаад иргэдийн 27% нь зам товчилж хашааны нүхээр шургаж гэнэ.
Харин хорионы дэргэд дугуй үлдээсэн байхыг ажигласан иргэдийн 83% нь дүрмийг зөрчиж гэнэ.

3-р туршилт.
Газар доорх автомашины зогсоолд мөн адил суртачилгааны хуудас тарааж гэнэ. Уг хуудас нь заваарсан байхад, иргэдийн 58% нь газар хаяж, цэвэрхэн байхад 30% хаяж гэнэ.

4-р туршилт
Эхний туршилттай төстэй боловч, энэ удаад шуугиан хэрхэн нөлөөлдгийг ажиглаж гэнэ. Нидерландад шуугиан үүсгэдэг шинэ жилийн галт наадам ашиглахыг хориглодог юм. Гэвч уг шуугианыг ашиглахад, бүгд хогоо газар хаясан байв.

5 ба 6-р туршилт
Энэхүү туршилтанд хүмүүсийг бага хэмжээний хулгай хийх үгүйг ажиглажээ. Нэгэн шуудангийн хайрцагнаас 5€ зухуйсан дугтуй харагдахуйц үлдээж гэнэ. Эхний удаад шуудангийн хайрцаг цэвэрхэн, хог хаяагүй байж. Цэвэрхэн байсан тохиолдолд 71 хүний 13% дугтуйг халааслаж гэнэ. Харин шуудангийн хайрцган дээр зураг шүршиж, энэ тэнд хог хаясан байхад, 72 хүний 25% хулгай хийж гэнэ.

Бүр тодорхой уншья гэвэл, эндээс.


04:30 - 2011-01-31 - Сэтгэгдэл бичих

ZA

Zurai - 09:39 - 2011-08-11

төххх, гоё.

AmonRa - 20:15 - 2011-08-10

istoi yanztai. bi ene talaar sayahan unshij baisiim baina. thnks

arius - 19:26 - 2011-08-10

Өөрийн оюун ухаан & үйлдлийнхээ эзэн байхыг хэлж байгаам, Зурай.

AmonRa - 18:07 - 2011-08-10

энэ тохиолдолд төвлөрөх арай өөр..

dao - 17:55 - 2011-08-10


Өөрийгөө хянаж сурах=Төвлөрөл

Zurai - 17:42 - 2011-08-10

nadad bol harin ch uhaantai sanagdsan.. uuriiguu hyanah gej amonra goyo hellee.. bas deer n bgaagaaraa bhiin tuhai geed nemeed helchii :P

dao - 17:21 - 2011-08-10


@Зурай: эртний самурайнуудын барьдаг зарчмаас үүдэлтэй юм, өөрийгөө хянахыг хэлж байгаам.

AmonRa - 17:13 - 2011-08-10

Шууд утгаараа бол шал тэнэг юм биш үү

Zurai - 17:10 - 2011-08-10

shuud utgaaraa l ..

dao - 16:56 - 2011-08-10

gertee gantsaaraa bhdaa zochintoi yum shig bai zochintoi bhdaa gantsaaraa yum shig bai гэж юу гэсэн үг вэ?

Zurai - 16:40 - 2011-08-10

temujin gishuun shuude odoo bol.

dao - 15:10 - 2011-08-10

багш чинь амьдрал мэддэг хүн байна.

AmonRa - 14:29 - 2011-08-10

ene ih goyo onol kekk.. manai neg bagsh bidnuust gertee gantsaaraa bhdaa zochintoi yum shig bai zochintoi bhdaa gantsaaraa yum shig bai gedeg bj bilee..

dao - 13:53 - 2011-08-10

хариуцлага ижил хэмжээгээр бүгдэн дээр ноогдож байгаа, зөвхөн дарга нарт биш.

AmonRa - 19:11 - 2011-08-09

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax