जगन्नाथ

Бахархах шалтгаан II

Эхний удаад би хүний бодит үнэ цэнэ гэдэг, хийсэн ажлаар дүгнэгддэг гэж хэлж байсан. Яг энэ байна, хийсэн бүтээсэн, босгосон. Тэр болгон нь хүнд тус болж, ажлыг нь урагшлуулсан.

Харин мэдлэг боловсролтой хүн буюу Б төрлийн баялаг эзэмшигч зөвхөн потенциалаар үнэтэй гэж хэлж байсан. Энэ бол бодит бус баялаг, бас үнэ цэний хувьд бодвол эхнийхээс хамаагүй дор.
Энэ бол хүний хуримталсан мэдлэг, туршлага- гэвч хэрэгжүүлж амжаагүй, эсвэл хэрэгжүүлэхийг хүсдэггүй байж болно. Гурав дахь төрлийн буюу В төрлийн баялаг нь бодит бус баялаг. Хоёр дахь төрлийн баялаг буюу хүний хэрэгжүүлж амжаагүй байгаа мэдлэг эрдэм биш. Гурав дахь төрлийн баялаг бол: бодит мэдлэг эрдмийн дуураймал юм.

Нэг бол худал хуурмагаар, эсвэл хулгайгаар (бусдын хийсэн бүтээснийг өөрийн болгох), дарамт, түрэмгий зангаар бусдыг хуурсан баялгын хий үзэгдэл бүтээдэг. Манай Монгол иймэрхүү жишээгээр дүүрэн байдаг- бас мөд энэ төрлийн баялаг маань шавхагдахгүй. "Би ийм гоё хөөрхөн охин, намайг энд байгаа болохоор намайг бүгд хайрлах хэрэгтэй". Эсвэл: "Би нарийн биоэнергетикч, ойлгов уу! Та нар бол бүгд мал адгуус". Уншигч таны ойр хүрээний танил хүмүүс ч байж мэднэ, эсвэл та өөрөө ч байж мэднэ.

Бас бахархал гэж бий. Тэр нь мөн төрөл бүрээрээ байдаг. Дээрх хэлж байсан баялагтай бүрэн холбоотой. Заримдаа эсрэгээр.
Бахархал А бол хүнд өгсөн, дамжуулсан эрдэм мэдлэг, бодит баялгийг хэлнэ. Тэр баялаг нь материаллаг, оюун ухааны, сүнсний баялаг байдаг. Бүтээгч хүн маань бүтээж, бусад хүмүүстээ тус хүргэдэг. Энэ бол бодит ажил хөдөлмөрийн шан гэж хэлж болно. Гэвч энэ шан ихэвчлэн түр хугацааных- тайлбар доор бий.

Бахархал А бол сүргийн амьдралд л бий болдог. Энэ бол нэг ширхэг сүргийн гишүүн өөрийн сүргийн сонирхлыг хангасан үйлдлийн шан. Жишээ нь нохой: эзэндээ хэрэгтэй юм хийсэн нохой, маш их баяр хөөртэй байдаг. Гэвч нохой нэг өөр, хүн гэж нэг өөр. Сармагчны оюун ухаан хөгжихдөө маш огцом хөгжсөн. Гэвч нохойны адилгүй- хүн гээч араатны байгалаас заяасан энэхүү совин нь соёл ба идеологийн суурь болсон юм.

Бахархал Б бол бахархал А-тай маш төстэй. Тэр нь хувь хүний хөгжлийг дэмжиж, улам их бүтээн байгуулалтанд бэлдэж байсан. Энэ бол тоглоом тоглох дунд сурах урам. Энэхүү урамтай мэдрэмж нь хувь хүнийг улам хөгжих, потенциалаа улам зузаатгах, хүч хуримтлахад маш их эрч өгдөг. Гэвч энэхүү потенциалыг хүн биш, амьтан ихэвчлэн бүрэн хэрэгжүүлдэг. Өөрийгөө хөгжүүлэх явцад хүн гээч, потенциалыг бүрэн баялаг гэж тооцож эхэлжээ. Бүрэн хэгжүүлэх ямар ч шаардлаггүй баялаг.

Заримдаа эрдмийг хэрэгжүүлж, бусдад ач тус хүргэх нь нийгэмд инээдтэй болсон байдаг. Эсвэл зөвхөн боловсрол эзэмшснээр, цаашид юу ч хийгээд хэрэггүй хэмээн бас үздэг. "Би дипломтой болсон, намайг тойроод бүжиглээрэй!". Уншсан ном, ойлгосон эрдэм болгон ямар нэгэн гавьяа болж хувирсан байдаг.

Мэдээх хэрэг, эрдмийн зэрэгтэй хүн өөрийгөө үнэн танхай гэж бодох нь дамжиггүй. Гэвч яагаад эрдмийн зэрэгтэй хүн шал дэмий амьтан, нийгэмд ачаа болдгийг ойлгох хүн ховор. Ихэвчлэн эрдмийн зэрэгтэй хүн эсвэл лам хувраг элдэв балай зүйл хийж байдаг. Ихэвчлэн хийсэн зүйл нь өөрийн, эсвэл ажил нэгтэнгүүдийнх нь сонирхол л барагдуулдаг.

Шүдээ зуугаад, яахав төсөөлж болно: Чойномын шүлэгт хэдэн хоосон зай, хэдэн хүүхэнтэй унтсаныг мэдэх нь хүн төрлөхтөнд маш их хувь нэмэр болно гэж. Хобби юу? Үгүй юм- хэрэгцээгүй мэдлэг олгож өгсөнд тэд нарт бас мөнгө төлөх хэрэгтэй.

Энэ хүн хэнд ч, ямар ч хүнд зам засахгүй бөгөөд, юу ч хийдэггүй нь ойлгомжтой. Гэвч энэхүү хүн маань өөр өөрөөрөө аймшигтайгаар бахархаж, бусдад өөрийн ухаанаа гайхууллахаад саад хэрхэвч болохгүй.

Байн байн сонсож болно: "Тэр хараа, мужаан! Харин би- хоёр эдийн засгийн дипломтой үнэн лаг". Тэгсэн мөртөө өөрөө ямар нэгэн шинэ эдийн засгийн загвар, эсвэл Монголын эдийн засгийг тусгаар тогтносон улсын хэмжээнд авчирах ямар нэгэн онолд биш, харин зах дээр зурагт зараад зогсож байх жишээтэй.

Заримдаа бас Бахархал Б эзэмшигч хүмүүст ажиглагдаж байсан: хэзээ нэгэн цагт хийнээ гэж. Ямар нэгэн ном уншиж, ямаар нэгэн асуудлыг ухаандаа тунгаан бодож, хэрэгжүүлэлтэнд нэг л алхам дутав. За маргааш хийе. Одоохон эхэллээ. Маргааш. Үүрдийн маргааш эхэлдэг. Удалгүй мань эр алаагүй чоны арьсаар гоёж эхэлдэг. Хийсэн мэт хийрхэж, дэмийрээд эхэлдэг.

А бахархлын эзэмшигчтэй адилгүйгээр, бахархал Б-гийн эзэмшигчид өөрийн мундаг толгойтогоо гайхуулж явдаг. Би ямар лаг юм бэ гэж бодсоор, өөрийн ертөнцөд хаагддаг. Гэвч нэг мэдэхэд өнөөх бахархал нь гадны дэмжлэггүй бол, хэнд ч хэрэггүй гэдгийг ойлгоод хээлдэг. Тэр учраас энэ хүн сэтгэл ханамжгүй, өөр өөртөө итгэлгүй болж, өөр өөртөө тавигдах анхаарлын төвшинг дээшлүүлэхийг хүсдэг.

Хэрэгжүүлээгүй эрдэм мэдлэгийн зовлон хэрэгжүүлээгүй ажлын зовлонгоос хамаагүй илүү. Хэрэв бүтээн байгуулагч ямар нэгэн ажлыг хийхэд, мэдлэгийн дутагдлын зовлон амсдаг бол, бахархал Б-ийн эзэмшигч эсрэгийг амсдаг. Улмаар Б бахархал ажил хийхэд махс том түлхэц болдог. Гэвч одооны байдлаар бол, ажил биш, мэдлэг эзэмших нь үнэтэй болсон.

Нэг талаас ойлгомжгүй- яагаар Б бахархал гоё гэж. Сул дорой эгнээний хүмүүс гайхан шагшдаг- ийм их юм мэддэг хүн гэж. Гэвч дийлэнхдээ Б бахархлыг хоосон толгой, онгироо амьтан гэж сүрэгтээ тооцогддог. Учир нь хэн ч тэдний мэлмийг үнсэхийг хүсдэггүй, бас хийсэн ажил байдаггүй. Улмаар элитын дунд маш ихээр нэг нэгнээ хүндэтгэл ойлгуулахын хэрүүл явагддаг. Зурагт асаагаад үзэж болно.

Бахархал А харин үнэ цэнэ нь шууд ойлгомжтой: сүрэгт хэрэгтэй юм авчирсан хүн гэж. Гэвч хоёр талтай. Сүрэгт тэр хүн маань хэрэгтэй, хүнд нь сүрэг нь хэрэгтэй. Энэ бодит хэрэгцээ- бахархал нь толгойн дотор биш, яг өмнө нь бодитоор байгаа болохоор.

Энэхүү хүнд маань бахархал бус, бас бахархал эзэмших хэрэгцээ маш их байдаг. Тэр хүн маань бахархалд шунадаг. Гэвч А бахархал, эсвэл Б бахархал эзэмшихэд залхуу зан нь саад болсон бол, тэр хүн маань өөр өөртөө нэг бахархал сэдэж олдог: өөр өөртөө хийж бүтээгээгүй юмыг өөртөө наах, мэддэггүй ойлгоогүй болгоноо өөрийн болгох, бусдад зааж сурган, бусдын нүдэнд сүртэй харагдахыг хүсдэг. Энэхүү үед тэр хүнд маань бусдын анхаарал ангаж үхэж байгаа хүнд балга устай адил байдаг. Өөр өөрийн лаг мундаг, сүрлэгээ л гайхуулаад байх хэрэгтэй- худал том байх тусам хүмүүс хурдан итгэдэг.

16:21 - 2010-11-14 - Сэтгэгдэл бичих

даврахгүй байх аа. хоосон айлын хүүхэд нохой хоёр эрх байдаг гэж үг байдаг даа. өөрөөр хэлбэл бүх юмаараа ядуу хүмүүс л тэгж нялцгайрах байх даа гэж

Zurai - 23:14 - 2011-02-26

давраачихгүй юу? хэт эрхлүүлчихгүй юу? нялцгай биетэн болчих юм биш үү.

AmonRa - 15:50 - 2011-02-22

би лав хамгийн хайртай хүмүүстээ амтлаг, шүүшлэгийг нь идүүлэхийг хичээмээр л санагдах

Zurai - 22:42 - 2011-02-21

Бусдад өөрийгөө үнэтэй гэж ойлгуулж болно.
Худал замаар ч гэсэн хамаагүй. Угаасаа байгалиас заяасан амжилтанд хүрэх зөн совин нь бэлээхэн байж байгаа. Тэр мэдээж хэрэг тайван унтуулахгүй.

Хүн бүр аль болгон их, амтлаг, шүүслэг болгоныг идэхээ бодно.

AmonRa - 20:42 - 2010-11-15

их бага ямар ч хэмжээнд өөртөө бахархалыг бий болгож чадаагүй өөртөө итгэлгүй хүний амьдралын утга учир юунд ч байдын байгаан, зүгээр л идэж унтдаг амьтан л болж таарах байх даа

Zurai - 21:45 - 2010-11-14

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax