जगन्नाथ |
Өглөөний цайБага зэрэг цаг гардаг юм байна. Гадуур гүйгээд ирье гэж бодтол, гадаа нойтон цас бороо холилдож ороод, тэнгэрийн өнгө сонин байхын. Маус дарахаар шийдлээ. Поором зооромоор тэнэлээ. Бүх юм арван жилийн өмнөх шиг л үргэлжилсээр. Бидний эх орон бидний эх орон байхаа больсон. Миний төр ч бас миний төр байхаа больсон. 20 жилийн өмнө албан ёсоор тийм болсон. Юунд гайхав, андаа? Хонхны дуунд бүгд л сайхан намираад, өлсгөлөн зарлацгаасан. Тэр цагт гарч ирсэн хэдэн нөхөд одоо харь хүний хөлсний алиалагч, зохицуулагч гэж чи байн байн орилдог- үүнтэй надад санал нийлэх нэг хэцүү, нийлэхгүй байх нэг хэцүү... Нөгөө талаас бас бодоод үз: надад ч, чамд ч өөр Эх Орон гэж байхгүй. Чи хаашаа ч дүрвэж зугтасан ч, чамайг өөрийн хүн шиг харж үзэх газар хаа ч байхгүй. Гэтэл өнөөх харийн сонирхолыг дагагч алиалагч гэж орилоод байгаа хүн чиний Эх Орны хилийг боломжоороо хадгалаад яваад байгааг юу гэж бодож байна? Гэтэл чи армид алба хаагаагүй, ээж аавын мөөмнөөс салаагүй байдаг. Алиалагч гэж орилсныг дагаж хошгироод, байшин барилга шатаагаад байвал ардчилал мандана гэж бодож байвал- чи их эндүүрнэ дээ. Өөрчлөлт өгч чаддаг хүнд энэ ажлыг үлдээ. Дэмий юманд битгий орооцолд. Учир нь чи бид хоёр гэдэг хүн энэ юмнаас холуурхан явж байвал зүгээр. Үнэхээр хэрэгцээтэй юм хийгээд, хөгжилд хувь нэмэр оруулъя гэж хүсэж байгаа бол, өөрийгөө хөгжүүл. Хөгжихийг хүсдэг хүрээгээ ол. Харин энэ төр мөр гэж орилоод, байшин шатаахын уриалсан хүмүүсээс хол яв- тэд чиний гараар л могой барина. Барихыг хүссэн хүн нь барина л биз. Чи байшин шатаалаа гэхэд, тэр байшинг дахиж босгож чадах нэгэн нь лав биш. Хөгжөөд ирсэн цагт хэн нь хошгируулаад, өнгийн цаасан малгайгаар хөөргөөд байгааг шууд олж харна. Тэр чамайг олон янзаар үзнэ: тэр хараа, дайсан! Тэр бидний аз жаргалд саад болоод байна гэж уриа лоозон гаргана. Тэр хүнд итгэнэ үү, байна уу- чиний л шийдвэр. Чамайг: Чи иргэн хүн, үүргээ биелүүл! Байшин барилга шатаа, 20 жилийн өмнө босгосон бүгдийг сөнөөе! гэж ч мэднэ. Захын шааригчний молиг бас ийм байдгийг санаж яваарай. Чи энэ төр эвдэх тоглоомонд оролцсон даруй- хөхөх эсвэл хошногдуулах үүрэгтэй болно. Энэ учраас ойлгомжгүй зүйлээс хол бай. Хамгийн зөв шийдвэр гэж байхгүй- асуудал хаанаас ирсэн, хаанаас улбайлсан гэдгийг хэр баргийн хүн хэлж мэдэхгүй. Мөн: Миний шийдвэр Эх Оронд маань ямар нөлөө үзүүлэх бэ? гэдэг асуултанд хариулах тун амаргүй байх болно. Ганц хүн энэ хариултанд хэзээ ч хариулж байгаагүй. Одооны хэдэн иргэдэд бүх юм маш ойлгомжтой байдаг: Би! Би! Би яахлээр юм ойлгодоггүй юм? Би бүгдийг мэднэ! Би та нар шиг муусайн малнуудаас хамаагүй дээр ч гэж орилдог. Хэрэв чи ингэж орилдог бол, чи тэнэг байна. Битгий гомдо. Бага ч гэсэн бодолтой эрэгчин эмэгчин сүргийнхээ ашиг сонирхолыг бодно. Гэвч 20 жилийн өмнө босгосон бүгдийг шатааж эвдэнэ гэдэг сүргийн сонирхолыг дагасан хэрэг ер биш. Зүгээр ч нэг шатаах биш, халуун ус халаалтыг эвдэж сөнөөе гэж ярьдаг хүн ч бий. Тэр хүнийг дагавал, Африкийн -40° хэмийн хүйтэн дэх иргэний дайн гэдэг инээдмийн киногоор төсөөлж болно. Чамайг энэ тэндээс молигдож байгаа- үүнийг маш болдолтойгоор, бүр зорилготойгоор, мэргэжиж дадлагшсан, чадварлаг хүмүүс хийж байгаа. Тэр хулхидаад байгаа хүмүүст хөрөнгө мөнгө бий- тэр хөрөнгө мөнгөө чам шиг тэд гудсан доороо хийж хадгалахгүй. Тэд хамаг хүч хөрөнгө мөнгөө чамайг хулхидахын тулд зориулж байгаа. Радио, зурагт, сонин сэтгүүл. Гол нь чиний л тархийг хэрэгцээтэй урсгалд оруулахын тулд. Тэгсний дараа л чи: Пөөх яанаа, ийм байсан юм уу? Яанаа, ямар балай юм бэ! Явж байшин шатаах хэрэгтэй! гэж орилно байх. Энэ учраас, чиний хийж чадах хамгийн үр дүнтэй, хамгийн сайн ажил бол- дороо өөрийгөө хөгжүүлж, тэр их зарцуулагдаад байгаа их хөрөнгө энергийг өөрийн чинь төлөө ажилуулдаг болгоход юм. ӨӨРИЙН толгойгоо хөгжүүл. Бусад яахав. Одоо чамд өөрийн чинь толгой алга- амьдралд бухимдаад байх цаг чамд байна. Өөрийгөө хаана байгааг ойлго. Чи бид хоёрын Эх орныг хөнжил булаадаг шиг булаагдаж байгааг харж олсон байх юм. Харсан нь яамаа даа. Харин хөнжлөө яавал алдахгүй бэ гэдэг тоглоомын дүрэм мэдэж байх хэрэгтэй. Яагаад хөнжлөө алдаад байна, яавал тэр хөнжлөө алдахгүйхан шиг, бүр ахиуханыг өөртөө ашигтайхан шиг сугалчих уу гэж бодох хэрэгтэй. Өөр өөрийгөө ялахын ухаан гэж энэ юм. Үгүй бол, чи бас чиний орчин тойрны хүмүүс бас хохирно. Дараа дараа нь л би яасан тэнэг байсан юм бэ гэж чи ойлгоно. Энэ учраас, нэг бол бусад чиний амьдралын эзэн байх болно, нэг бол чи өөрийн амьдралын эзэн болно. Гэвч хамгийн том гамшиг, хамгийн том буруутан чиний толгойн дотор л байгаа. 15:49 - 2010-11-22 - Сэтгэгдэл бичиххарин тиймээ. одоо сэтгэлээр унахгүй э @Сурах Шалтгаан: Хөгжөөд ирэхээр, толгойныхоо эзэн болдог зарчимтай. Толгой тогтвортой болоод ирсэн цагт, орчин тойрныхоо 5 метрын эзэн болоод ирдэг. Тэр 5 метр нь бас тэлдэг зарчимтай... @Даo: ингэж бодож болохгүй ээ андаа. Сэтгэлээр унана гэдэг, туйлын харанхуй явдал.
харин жоохон сэтгэл санаа тавгүй үедээ бичсэн юм хэ хэ.
ih l uurtai uyde bichjee deetlii seegiig he he odoo taivan shahuu l bna :p Тайвшир аа дао. Сайхан ч нийгэм бай, муухай ч нийгэм бай, сайхан ч улс бай, муухай ч улс бай. САйхан дэлхий ч бай муухай дэлхий ч бай, сайхан өдөр ч бай муухай өдөр ч бай. Зүгээр л амьдрал бол амьдрал. :) Болно доо болноо хоёулаа С.Жавхлан чи намайг мэднэ. эх орон минь хэмээн уйлан дуулдаггүйг минь. ардчилал гэж цээжээ дэлддэггүйг минь мэднэ андаа. гэхдээ би цөхөрчээ. эхлээд болноо бол гэсэн хоосон горьдлогоор хүлээзнэсэн. одоо бол хоосон горьдлого итгэл найдвар юу ч алга. энэ улсад лав үзэл бодол гэж юу ч алга. бүгд л хий хоосон номчирхож нийтийн сайн сайхныг ярьцгаасан улс. өөрийнхөө хийж чадах бүхнийг хийхийг хүссэн сэтгэл маань одоо алга болж эхэлж байна. удахгүй би зүгээр л тэдний нэг эсвэл бүүр хэнч биш болох гээд байна. хараал идээсэй. азгүй юмдаа би. |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |