जगन्नाथ |
Баасны тухайУрлагийн бүтээлийг уран бүтээлчээс нь буюу зохиогчийн бодол ба тэмүүллээс нь салгах ер боломжгүй. Бас болохгүй. Үг үйлдэл хоёр зөрөхтэй яг адил. Үг үйлдэл хоёр зөрвөл ихэвчлэн шизофрени гэдэг марзан өвчний шинж байдаг. Би нээг их ухаантай биш- гэвч энэ урлаг гээч юман дотор буцалж, овоо их хугацаа өнгөрүүлсэн болохоор, ойлголттой болсон байна. Итгэнэ үү байна уу, өөрөө мэд: xангалттай удаан хугацаа. Мөн хангалттай зохиолчдыг, уран бүтээлчдийг таньдаг. Гэхдээ энэ бол сэдэвтэй нээг их хамаагүй- үүний тухай дараа нь тухтайхан үргэлжлүүлж болно.Миний энэ удаад хөндмөөр байгаа сэдэв бол: Уран бүтээлийг зохиогчоос нь яагаад хэрхэвч ялгаж салгаж болдоггүй гэж? гэдэг асуудлыг сайтар шинжилмээр байгаа юм. Манайхны ихэнх шүүмжлэгчид ихэвчлэн: "Тэр хүн чинь маш сайхан бодолтой, ийм гоё ном бичсэн" гэх мэт марзан яриа сонсогддог. Жишээ нь Лолита гэж нэг зохиол бий- зохиогчийн бичсэн гайхал нь шууд толгойны том өвчтэйг нь харуулдаг. Гэвч ардчиллын дараа Набоков гэж эрийг бүгд шүлсээ савируулан коног ч, номыг нь ч үздэг болсон. Надад лав ойлгомжгүй санагдсан- яагаад нэг гаж донтой гарын сэтгэлийн зовлон надад сонирхолтой байх ёстой гэж? Бүр хялбарчлаад үзье. Үүнд нээг их тусгай мэдлэг, уран зохиолын мэдлэг хэрэггүй. "Тэр 25-ын битоон компот дотор баас хөвж байна лээ. Гэхдээ тэр битоноос аягалсан компот нь баасгүй байна- ууж болно!" гэж үзэхтэй адил. Энэ их хялбархан, бас их донгио сонсогдох боловч хараад байвал зурагт радио ба бусад олон нийтийн мэдээллийн хэргэсллээс олж харж болно. Хооронд нь ялгаж салгана гэдэг үүнээс болж том асуудал болж ирдэг. Үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэг өөрийн идэж ууж буйгаа нарийн шалгах хэрэгтэй гэсэн үг болно. Харин идэгчид хоолоо ялгаад эхэлбэл Уран Бүтээлч маань дургүйцаж, үзэгч сонсогчдоо таалагддаг болтол баасаа чихэртэй найруулж өгдөг. Балиар уу? Гэтэл үнэн хэрэгтээ баас иддэг боловч, тэр баасанд дуртай болсноо үгүйсгэж чадах уу? Сайн дураар асааж, чагнаж, худалдан авдаг. Үүнээс болоод надад их эвгүй санагддаг, зохиолч ба зохиолын хооронд нь салгаж харахыг. Үүнийг хүлээн зөвшөөрч болно- энэ бол та нарын өөрсдийн асуудал. Гэвч үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэг өөр өөрийгөө баас идэх дуртай гэж хүлээн зөвшөөрөхтэй адил, найзуудаа. Баасыг бүр тархиндаа буу тулгуулан идэж байгаа биш. Бүр сайн дураар, тавгаа долоон байж баас идэж байгаатай адил. Сайн дурын баас идэгч. 00:30 - 2010-10-27 - Сэтгэгдэл бичихБаасыг үнэрлэж байж балиарыг мэднэ дээ бас хэхэхэ. Тэр үнэрлэх чадвар нь мэдлэг юм уу даа. Мэдлэгт найдах нэг хэцүү яагаад гэвэл уйтгартай байж мэднэ. Итгэх бас хэцүү худлаа байж мэднэ. Нөгөө талаар тэр олон бааснууд чинь баас бишийгээ тодруулаад байгаамуу medeej hun bolgond uuriin hariutslaga, uureg chuhal blgui yaahav... uran buteelchid bagsh nar etc... zuvhun uuriin huuhduud bus niigemdee undur nuluutuiguu zuvuur uhamsarlah heregtei l geh gesen yum... ene tohioldold ch medeh ni iluu bailgui yaahav... tegehdee hunt itgel naidavar er ni chuhal shdee... nuguu talaasaa medlegtei hun itgeltei baidag... @Чарис: Өөрийн нийгэмдээ эзлэх байр сууриа олоогүй хүн хөвөөд л өнгөрдөг юм байна лээ. Уран бүтээлчийн хариуцлага хамаагүй өндөр л болохоос. @Бахархал: Мэдлэг юмыг хялбарчилдаг болохоор тэгж байгаа юм. Ах чинь их юм ойлгосон хүн байна. @Зурай: хүмүүс хоорондоо нээг их ялгаагүй л юм байна лээ дөө. Бас энэ олон мянган жилийн турш бараг өөрчлөгдөөгүй- түүх байн байн давтагдаад байгаа шинжтэй байдаг. Хүүхэд эмэгтэйчүүд нь өнгөлөг ирээн бараан болгонд дуртай, эрэгтэйчүүд дийлэнхээс шалтгаалан мөн адил... Соёл, хүмүүжил мэтийн гадны нөлөөнөөс шалтгаалаад үр дүн үзүүлж байгаа нь өөр өөр болохоос. @Дао: ухамсарласан үйлдэл гэж байдаг даа. Мэдлэгтэй шууд холбоотой. Хэрэгтэй хэрэггүй хоёрыг ялгаж, өөрийн ухамсрыг цааш нь хөгжүүлдэг болгон хэрэгтэй. Хөгжүүлдэггүй болгон хэрэггүй. Товчхондоо бол нэг иймэрхүү. Бид юм мэдэхгүйгээсээ болж зовдог гэж ах маань хэлдгийн. @Гарин: бодоод үзье л дээ? Итгэл мэдлэг хоёрын аль нь дээр болоо? Мэдэх нь илүү юу, найдах нь илүү юу? Үнэн худал Хоёрын дунд алга дарам газар буй uran buteelchid uursdiin niigemd uzuuleh nuluug dutuu uhamsarlasan ued baas uildverlegchid bolj huvirdag bh l daa...
neg kino bdiin Invention of lying geed ih sonin kino. nemeeq,itgeh naidah ni myy gjvv Итгэл найдвар хоёр тэнэгүүдийн дагалдагч гэж багш маань байнга давтдаг нь санаанд орчлоо. |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |