जगन्नाथ

Захиа ирэв

Хөгшөөн, бодоод бодоод үзлээ л- Монгол соёл гэж юу байдын? Хамаг юм үүнээс эхэлдэг гэдгийг ойлголоо. гэхдээ Монгол түмний соёл гэж хаа сайгүй орилолдоод байгаа хэрнээ цаанаа шал дэмийрсэн нөхдүүд байдаг биздээ. Шаадаг хэдэн гарууд- монгол гэсэн хэрнээ, монгол бичгээ ч мэдэхгүй, эсвэл хэлээрээ ч зөв ярьж чадахгүй байгаа шд үнэндээ. орос хужаа н мэдэгдэхгүй. соовист ч гэх шиг, шокоол ч гэх шиг.

Эсвэл бидний соёл моёл хэл хил мал гэж бүлтрээд байгаа хэрнээ? Айн.
Монгол угсаатан гэхээр дээлээ тодрох юм байх. Тэр нь дээл. Өнөөх дээл нь ч монгол биш, хужаа. өөр юу байгаа билээ? дээл битгий өмс гэж шаацгаагаад эхэлсэн л биздэ. хужаа нар бүртгэсэн болохоор. салаавч л байхгүй ю.
Монгол дуу гсн чин хэдэн цагаан арьстнуудыг дуурайсан бөгс мээмээ эргүүлсэн сармагчнууд?
Монгол амьдралын хэв маяг, ёс заншил уу? Битгий шаа л гэмээр байна. Яс юмандээр би ч, чи ч малчин байж чадахгүй шд. малчид н өөрсдөө ч амьдралын хэв маягаа хаяад зугтаад байгаа биздээ. Өвөг дээдсүүдийн амьдралын хэв маяг дагаад яг л амдарна шдэ.
шашин шүтлэг үү? шарын шашин монгол биш шд. төвдийн экспорт. бөө гсн чинь... за чи өөрөө мэднэ.
үндэсний урлаг гэхээр бэлэг дурсгалын лангуу болж хувирсан. 5 долорийн үнтэй түлхүүрний оосор.
өнөөх эртний цагийн дайчин зан ман гэж шаагаад л байдаг- гэтэл залуучуудын хэдэн хуви армид алба хаадаг билээ айн. Хил хязгаар манадаг хүн байдымуу.
Би өөрийгөө монгол гэхээс, яг жинхэнэ монгол юм ер нь үлдсиймүү айн. гайхлаа, блогийг чин унших тусам

За хөгшөөн, шулуухан ярьсанд чамд шулуухан хариулчъя:
Байхгүй байсан ч яадын. Падлийгүй шд. Дээр ч юм билүү. Шууд харагдаад байна- жинхэнэ хошного ирж байгаа нь. Бөгсийг чиний өмнөөс хэн ч амбаардаад зайлуулахгүй. Энэ тохиолдолд надаас хэн нэгэн илүү хийчих биз, би төрийн өмнөөс огтоно болж үхэх нь яамаа гэж хэлж проблемээс бултах арга байхгүй гэсэн үг.

Ойлгомжтой, тийм үү- чиний өмнөөс хэн ч бэлдэж хийж өгөөд, аманд чинь монгол соёл май- чи монгол хүн шүү гэж хэлэхгүй. Угаасаа хэн ч энэ ажлыг чиний өмнөөс хийхгүй- сонирхол ч байхгүй. Энэ учраас өөр шигээ хүрээ бүрдүүлэх хэцүү байгаа.

Тэгээд нэг эргэн тойрноо хараад эхэлбэл, энэ гөсрийн байдалтай чи бид хоёр нүүр тулж үлдсэн гэсэн үг. Яг чиний бичсэн гөсрийн байдалтай нүүр тулна. Чи энэ гөсрийн байдалтай хамт нэг өрөөнд цоожлогдсон байна. Гэвч тэр нэг өрөөнд цугларсан тэр хамаг баасыг хэн нэгэн цэвэрлэж л таарна. Та хоёрын аль нэг нь гэсэн үг- нэг бол тэр баас нь цугларсаар байгаад та хоёр баасандаа живээд үхнэ, нэг бол...

Нэг бол хамаг амьдралаа боол шиг жорлон цэвэрлэж амьдарна. Сонирхол байхгүй л биз дээ. Надад ч бас.
Тэгвэл тэр гарцаагүй, дургүй хүргээд байгаа нөхцөл байдлыг барьж аваад, тухтайхан шиг хана мөргүүлэн бяцлах хэрэгтэй. Чиний л шийдвэр, чиний эрч хүч мандах ёстой. Энэ бол бидний зам. Бид нөхцөл байдлыг хошногдоно уу гэхээс, нөхцөл байдал биднийг хошногдох ёсгүй.

Энэ бүгд анд минь, буу бариад байгаа бүхнээ шатаа гэсэн үг биш. Бүгдийг өөрчилж, нөхцөл байдлын эзэн болно гэдэг зөвхөн өөрийн чинь дотроос эхэлнэ. Бүгдийг орвингоор нь эргүүл гэж хэлж байна- дуулгавартай хонь байхаа болиод, чоно бол гэж байна. Энэ бол чиний ӨӨРИЙН шийдвэр- чи өөрийгөө л өөрчилснөөр өөрчлөлт эргэн тойронд чинь тусаад харагдана.

Байхгүй байна уу гэлүү? Бий болго л доо. Хэн ч хүндлэхгүй байвал, өөрөө эхэлж хүндэлж эхэлж бусдаар хүндлүүл. Эвээр нэг, хүчээр нэг. Өөрийн эргэн тойрны таван метрыг захир, эзэн нь бай.

Үүнээс л эхэлж үндэстний соёл гээч юм босож ирнэ. Байхгүй болсон гэдэг- шалтаг биш. Нөхцөл байдал. Энэ бол байгалийн хууль биш, байхгүй байна гэдэг. Хэн нэгний эрмэлзэл, бодлого байдаг. Тэрийг бол хугалж, эвдэж болдог.
Бусдын хүсэл эрмэлзэл гэдэг- чамайг зөвшөөрсөн болохоор л даварч, хүзүүг чинь ороодог. Гэвч хамгийн түрүүнд өөрийгөө эвдэж, өөрийгөө шинэ хүн болгох хэрэгтэй. Учир нь өөрийгөө чөлөөлсөн хүн дахиж хэзээ ч захирагдаж, нөхцөл байдлын боол болдоггүй.

Чи түүхээс мэднэ байх- өөр өөрийгөө захирч чадсан хүн яалаа? мандахаар шийдэж, өөр өөрийгөө чөлөөлсөн хүн дахин хошногонд чихэгдэж өгдөггүй. Өөр өөрийнхөө хамаг бузрыг шүдний оо шиг шахаж гаргасан нөхөд байдаг. Хувцас алга уу? Бий болго. Мөнгө алга уу? Газар заралгүй мөнгө хийх аргууд байдаг шд. Чамд нөхцөл байдал байхгүй л гэж хэлдэг болохоос.

Шашин машин- тэр юу юм. Хэдэн сонин гарууд шашин зохиогоод л байдаг- зохио л доо. Өөрийн ертөнцийнхөө эзэн нь бол л доо. Боломж байхгүй биш- хүсэл нь байхгүй. Бий болговол, хужаа нарыг хүртэл саранд суурлиулж, оросуудыг хойд туйлд амьдруулж болно. Гэвч үгээр биш, үйлээр өөр өөрийнхөө хувь заяаны эзэн байх хэрэгтэй.

Хийморь чинь сэргэсэн үү, айн андаа? Үгүй бол жорлонгийн дэргэд боолын хувь заяа эдэлж амьдрахдаа бэлд. Нөхцөл байдал хэзээ нэгэн цагт чамайг хошногдоод эхэлнэ. Найз нь тэгвэл хохь чинь гэхээс өөр яах уу?

20:07 - 2010-10-17 - Сэтгэгдэл бичих

Хэл Хил Мал 3тайгаа байхад бид.... гээд л араажаваар хүүхэд байхад дандаа явдаг байж билээ. Тэгэхэд нь би гайхдаг байсийм. Хүн нь хаа байна аа гэж.

Манай улс чинь малаа хуулиараа хамгаалдаг ч хүнээ бол мартдаг болчихоод байна шд...

Бахархал - 12:34 - 2010-10-26

@Charis: унших байхаа...

AmonRa - 00:35 - 2010-10-26

zalruulaga

bichleg bish zahidaliin ezend shuu :D

Charis - 23:20 - 2010-10-25

sain bod, unsh, tungaa... l gej heliidaa bichlegiin ezend, uur ch yu ch gehev dee...

Charis - 11:13 - 2010-10-25

Цээгийгийтэй санал нэг байна

За яахудээ, хүн угаасаа ойлгоогүй эсвэл ойлгохыг хүсдэггүй зүйлдээ шүүмжлэлтэй ханддаг ш д, магадгүй захидлын эзэн та нарын ойлгосныг арай ойлгож амжаагүй л байгаан байлгүй дэ, нэг талаар захидлын эзний ч зөв. Дадидогийн хэлснээр Баярлах юм ч зөндөө л байна. Түүний ингэж шүүмжилж байгаа нь ч нэг талын монгол ухамсар кккк.

Zurai - 01:36 - 2010-10-19

За бухимдая гэвэл зөндөө л юм байна. Баярлая гэвэл бас зөндөө л юм байна. Цаад караокегээр чинь дүүрэн нутаг ус, эх орон, монголын дуунууд байна юундаа гунихав.
Хуулийн сургуулийн нэг явган шог: 1 р курсдээ "гавъяат хуульч" гэж. 2р курстээ "хууль зүйн албаны тэргүүний.." тэгээд л уруудана даа хэхэ

dadido - 20:12 - 2010-10-18

Ай мэдэхгүй, юу л болоод байгаам...
Сая жаалхүү апшот бичсэн байх юм, мээмээ унжуулаад мөрөөрөө чимээгүй байсан нь дээр гэж.
Соёл ухамсрын гайхалтай нэг жишээ

AmonRa - 17:59 - 2010-10-18

Соёлыг бүтээж чадахгүй байж, бүтээгдсэн соёлыг өөрсдөө устгаж байгаа нөхөд их байна. Тэгсэн мөртлөө захианы эзэн шиг бүлт бүлт үсрэгчид. Загнадаг нь дарга байдаггүй, зарлаж орьлож байгаа чам мэт нь ухаантан байдаггүй л гэж захидлын эзэнд шивнье дээ.

Чойрын Хүү - 17:24 - 2010-10-18

бидний хэл яриа хүмүүжил бодол санаа бүх юм соёл баймаар юм
энэ бүгд тэгээд монгол гэдгийг тодотгомоор юм
бусад улс үндэстнээс ялгамаар юм

arch_tseegii - 17:14 - 2010-10-18

Монгол соёл гэдэг юм байхгүй? Устсан гэж бодож байгаа бол ёстой л жорлон цэвэрлээд боолын амьдралаар амдьрахдаа бэлдсэн нь дээр дээ.
Ер нь соёл гэж юу юм бэ? Тэгээд бүр Монголын соёл гэж шаахаа боль гэж олон хүн хэлдэг л дээ. Дэлхий чинь хавтгай, даяарчлагдаж байна. Бүгд адилхан хүн нтр ч гэцгээнэ.
Үнэн хэрэгтэй тийм биш шүү дээ. Монгол соёл гэдэг юмыг дээл, шашин, мал аж ахуй цэргийн албатай холбож ойлгох гэж оролдож байгаа нь явцуу хэт бодит хандлага. Нөгөө 9911-тэй дугаарыг үнэлдэг, жийп унасан нөхрийг лаг гэж боддог Шинэ Монголчуудын байдал. Тэгэхээр захианы эзэн залууд гэж хэлэхэд унш, судал, зүгээр л эрч хүчтэй бай. ЯДАЖ ЭРТНИЙ ЦАГИЙН дайчин зан гэдэг чинь чи заавал армид алба хааж, хил манахаар тодорхойлогдох зүйл биш гэдгийг ойлгоод яаж дайчин байж, энэ баасыг цэвэрлэх талаар зүгээр толгой дотроо бодолтойгоо тэмцэхэд ч гэсэн энэ бол дайчин зан...

Алмас - 02:53 - 2010-10-18

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax