जगन्नाथ |
Австрийн тухайАвстри орноор аялаад үзвэл, маш олон сонирхолтой юм харагдана. Ер нь Европын хамгийн том нөлөө бүхий улс биш ч гэлээ- харж нүд тайлах юм их бий. Манай иргэдийн дийлэнх нь Холбооны Австри улсыг Германы нэг хэсэг гэж үздэг- харин германчуудыг бид зүгээргүй, овоо хүнд гарууд гэдгээр мэддэг билээ.Гэвч, миний мэдэх Австри орон бол: 1. Австричууд бол германууд биш. Ер нь австри хүнийг герман гэж нэрлээд хэрэггүй- болж өгвөл герман хүн гэж нэрлэхээс зайлсxийх хэрэгтэй. Зарим тохиолдолд бүр аминд өлзийтэй. Харьцуулах юм бол, хорчин хүнийг халх гэж нэрлэхтэй адил. Австри буюу Österreich гэдэг нь Зүүн Гүрэн гэсэн утгатай. Мөн дундаж австри иргэний судсанд герман хүний цус багагүй хэмжээгээр лугшдаг. Үүнээс гадна унгар ба чехийн их хольцтой- тэр учраас австричууд өөрсдийн нэг эгдүүтэй аялгатай. Ярианы аялга нь хох дойч буюу сонгодог герман хэлнээс маш их ялгаатай. Ер нь австричуудын дунд тэр аялгыг мэдэлгүй олигтой ажил олж хийнэ гэвэл, бараг л салаавч. Нэг бол цэвэр герман, нэг бол австри аялгаар яривал зүгээр. Харин тэр хэлийг нь сайн мэдэхгүй, түгдэрч, буруу дутуу яриад байвал, австри хүний нүдэнд 2 зэрэглэлээр доош бууж, доод давхаргын хүн болж хувирдаг. Хамаг командын төв ба чухал өндөрлөгүүдийг нь австричууд өөрсдөө эзэлсэн байдаг. Харин ямарваа нэгэн байдлаар ойртож, дорой хүн буюу хэл мэдэхгүй байвал- жорлон цэвэрлэгч маягийн ажилд ойртуулдаг. Мэдээж Вен, эсвэл Иннсбрук мэтийн томовтор хотуудаар арай өөр: олон улсын олон компаниуд хотын захаар их байдаг болохоор, хэн ч австри аялгаар муу ярьж байна гэж тоохгүй. Гэлээ ч, амаргүй. Мөн анхаарах зүйл гэвэл, австри хүнтэй ярихдаа эх орныг нь Австралитай хольсон байвал- за өнгөрөө! Нэг тэгж хэлсэн бол, австри хүний нүдэнд харанхуй бүдүүлэг гэж тооцогдоно. Гомдохгүй, тэнэг хүнд гомдож болдоггүй болохоор. Зүгээр л бүдүүлэг гэж тооцно. Хамаг үр дагавартай нь: тэд өөр хоорондоо маш сайн холбоо сүлбээтэй байдаг болохоор, чиний сураг тэр дор нь тарна. "Хөе, өнөөх бүдүүлэг монгол, тэр хараа" гэж. 2. Дундаж австри иргэн бол маш эх оронч. Мөн их гүрний үзэл бодол тэд нарт маш хүчтэй хэвээрээ байдаг. Ямар учиртай бэ гэвэл, 1-р дэлхийн дайны үед задарсан Австри-Унгарын Гүрэнтэй холбоотой. Мэдээж хэрэг хажуу хөршдөө их дургүй: ихэвчлэн чехүүдтэй хаяа шүргэлцдэг. Энэ нь мөн өөрийн түүхтэй: 2-р Дэлхийн Дайны дараа чехүүд олон сая германуудыг Германы ба Австрийн нутагт нь гаргаж хаясан юм. Дургүйцан бухимдсан герман австри иргэдийг шуурхайгаар хананд тулган буудаж, нэг шөнийн дотор залуучууд хөгшчүүлгүй гэлтгүй ачиж буцаасан юм. Товчxондоо нэг иймэрхүү. 3. Австрийн орон бол цагдаагийн хяналтын орон. Энэ бол тоглоом шоглоом биш- үнэхээр тийм байдаг. Австрийн цагдаа нар нь их хэрцгий. Манай цагдаа австри цагдаа шиг байсан бол, төрийн эргэлт гарах байсан. Харин Австри оронд энгийн, өдөр тутмын үзэгдэл. Энгийн нэг жишээ: дэлгүүрийн хулгайч. Жаахан банди. Манайд яах байсан бол? Нэг загинаад, яриад, дийлэнхдээ зүгээр л явуулчих байсан байх. Гэтэл австрийн эрэлхэг цагдаа нар тэр бандийг бороохойдон зодно. Зүгээр нэг зодохгүй- бүр цусаар баатал нь зодно. Зугтахыг оролдвол, хойноос буудаж мэднэ. Нэг ийм түүх гарч байсан: нэг жаал дэлгүүрээс хулгай хийж, зугтахыг оролдох гэтэл, хэд хэдэн удаа нуруундаа буудуулж өнгөрсөн байх жишээтэй. Энэ бүгд энгийн ард иргэдийн нүдэн дээр. Хэрэв манайхны ихэд дурлаад байгаа УИХ-ыг тараах мэтийн жагсаал энэ тэр явагдаж, эсвэл төрийн эргэлт гаргах шаардлага тавигдаж эхэлбэл, цагдаа нар нь дургуйцсан иргэдэд хайр халамж ойлгуулж, энх амгалангийн хаант улсыг нулимс асгаруулагч, эсвэл бороохойгоор бий болдог. Эсвэл зурагт юм уу, факс байна. Ямар хамаатай юм- гай л байна гэж манай дундаж иргэн бодно. Гэтэл факсаа бүртгүүлэхгүй бол, нэгэн цагдаа ах ирж, зөвшөөрөлгүйгээр факс суулгасан гэж, хороо хорины торгуулийн хуудас гардуулдаг. Энэ нь эрх чөлөө л дөө. Ер нь юу гэж ярих гээд байна гэвэл, ардчилал эрх чөлөө л дөө. Гэвч бүгдийг хуулийн заасан дүрмийн дагуу хийх хэрэгтэй. Энд нэг дургуйцаад, тэнд нэг жагсаад байвал, тэр дор нь улсыг иргэн биш, хууль захирч байна гэдгийг дээрээс ойлгуулаад өгнө. Мөн цагдаад баригдсан бол, тохирох гээд цагаа үрээд хэрэггүй- аминд л өлзийтэй. Тэр тусмаа гадаад хүнд бол, ямарваа нэгэн зөрчил гаргаад ерөөсөө хэрэггүй- цагдаа ах тэр дор нь учрыг чинь олно. 4. Сайн, амжиргаатай австри хүн хотод биш, хөдөө газар амьдардаг. Хотод зөвхөн өлөн гадаадууд, оюутнууд ба азгүйчүүд амьдардаг гэж тэд үздэг. Манайхны том хотод амьдрах саак гэдэг сэтгэлгээ түр зуурынх гэж би боддог. Амжилт гаргаад, амьдрал сайжраад ирвэл, хүмүүс нь жуулчдад, оюутнуудад байраа хөлслөөд, хөдөө гарч байшин барьдаг. Бас манай монгол иргэнд гайхалтай юм гэвэл- хагас бүтэн сайн амралтын өдөр нь үнэхээр амралтын өдөр юм. Өөрөөр хэлбэл бямба гаригт эртхэн амжиж хүнсээ авахгүй бол, ням гаригт юм авна гэж гонж. Шатахуун түгээхээр бий- гэвч үнэ нь тэнгэр хадсан юм бий. Тэр учраас ням ба бусад амралт баярын өдрүүдэд хотын гудамж цөл шиг хоосордог. 5. Австри бол төвийг сахигч улс. Гэвч ямар нэгэн юм болбол, Австрийн зэвсэгт хүчин тэр дор нь Европын сонирхол хамгаална. Арми нь жижиг боловч, цохилтын хүч сайтай. Ер нь цовоо сэргэлэн улс. Тэдний дунд урвагч сэтгэлгээтэй, эх орноо муулах хүмүүс мэдээж бий- гэвч ерөнхийдөө Австри орны дундаж иргэн нь бие бялдрын хөгжил сайтай, эв нэгдэлтэй улс юм. Хэрэв бүгд зэвсэглэвэл, овоо хүчтэй, давгүй юм болно. Мөн дундаж австри иргэний иддэг хоол нь өөхлөг мах, тэр дундаас гахайн мах, үхрийн мах юм. Түүнийгээ бяслаг ба бусад сүү сүүн бүтээгдэхүүнтэй жигнэж, шарж, элдэв янзын ногоотой хольж иддэг. Мөн дундаж австри иргэн овоо ууна- гэвч юмны хэмжээ тааруулна. Тэр учраас шөнө дөлөөр согтуу хүн зодуулж дээрэмдүүлэх нь асар бага. 6. Бид нарт хандах хандалт бол ерөнхийдөө давгүй байсан. Гэвч ойрд маш муудаж байгаа- манай цагаачид архи уудаг, дэлгүүрт хулгай хийдэг, зодоон хийдэг ба худалчаараа маш алдартай. Энэ нь мэдээж хэрэг манай оюутнуудад маш муугаар нөлөөлдөг- нэг нэр хүндээ алдсан тохиолдолд, австри хүн дахиж итгэнэ гэж байдаггүй. Тэр нь мэдээж дотоодын хэдэн нийгмээс гажууд гаруудад их тус болдог: Адольф Хитлер австри хүн байсныг мартахгүй байвал зүгээр. 18:56 - 2010-09-01 - Сэтгэгдэл бичихаль аль талдаа алсын бодлого байжээ Тэр их эвгүй тоглоом болсон шүү?
Хонгор найз минь, чи тэнэг юм уу? moon mon. Мөндөө. ih gazar gedeg n?
ooroo dund surguuliin tvvhiin bagsh uu? Чи энэ цагаар л сэтгээд байна. Тэр үед хүмүүс ухамсар гарган сүрэг болбол ямар ашигтай, үр хүүхдээ хамгаалах давуу тал, энэ тэр гэж байж л иргэншээд, сүрэгт хэрхэн бие авч явах соёл иргэншил эхэлнэ. uuchlaarai! Бишдээ Даяана. Энэ чинь ухамсрын л асуудал. argagui uchir n ted chin suurishmal ard tumen. harin bid nuudelchin ard tumen. nuudellej amidrah suurishij amidarch irsen tsag hugatsaanii hireer setgehui herhen toloshih n medeej. хэтэрхий магтан дуулж байгаа гэж битгий ойлгоорой- гэхдээ тэр австричууд, ер нь европынхон угаасаа өөр үүлдрийн хүмүүс. олон зуун жилээр хуулийг сахих сэтгэхүйг толгойнд нь хадан суулгаж, одооны байдалтай болгосон юм. Бүгдийг хийж болно, гэхдээ хуулийн хүрээнд гэж. Харин ес суртахуун нь бүр эрт дээр үеийн гаралтай. |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |