जगन्नाथ

Апокалипто (у.с.к.)

Нөхөр Мэл Гибсон олон жилийн өмнө, уран зохиолын бестселлер номоор Есүс гэдэг нэртэй хүний тухай кино хийсэн билээ. Кино нь европуудад америкүүдад бөөн юм болж, их шуугиан тарьж байсан- сэдвийг нь мөн Саус Паркын нэгэн ангид маш сайхан дэлгэн харуулсан. Ер нь юмыг хэт туйлширч хардаг хүмүүс гайхалтай: христчид мэдээж Есүсийн үхэлд еврейчүүд буруутай, еврейчүүд нь ромчууд буюу италиуд гэж, италчууд нь Ромын Пап ламыг зааж- ер нь бохирын шугамын хоолой зад үсэрсэн гэмээр гоё хэрүүл болж байсан. Надад тэр кино нь их таалагдсан. 

Гэтэл хүн гээч араатан, үржих, аз жаргалын мөрийг хөөх мэтийн энгийн хүсэл мөрөөдлийн дунд, нэг нэгнээ устгах заншилтай. Мөн энэ кинонд үүнийг харуулж байх юм: Эртээ урьдын цагт Өмнөд Америкийн нутгийн иргэд нь тайван аж төрөн амьдардаг байж гэнэ. Овгийн ахлагч Чулуун Тэнгэр хүү Ирвэсийн Савраа дагуулан ан гөрөө хийж, өөрийн халаагаа бэлдэж байх гэнэ.

Гэтэл хаанаас ч юм бүү мэд, бөөн сонирхолтой хүмүүс эзэмшлийнх нь дундуур зугтаж байх юм гэнэ- ямар учиртай, хэнээс зугтаж, хаашаа дүрвэж байгааг нь хүү асуух гэтэл, эцэг Чулуун Тэнгэр нь хориглоно. "Хүү минь, тэд айдсаар өвчилсөн байна. Тэд өвчнөө мөн чамд халдаажээ- айдсаа зүрхнээсээ авч хая" гэсэн зөвлөгөө өгч, мөн: "Үгүй бол чи дайчин биш, сул дорой чацага болж хувирна" гэнэ. Миний бодлоор гайхалтай үг. Үүнийг 400 жилийн дараа Ленин өвөө давтаж хэлнэ. Мөн бөөн бөөнөөр хүн төрөлхтний агуу хүмүүс айдсыг хор хэмээн хоолой нийлүүлэн баталдаг.

Гэвч ширэнгэ өөрчлөгдсөнийг хүү Ирвэсийн Савар мэдрэх шиг болно. Айдас ч айдсаараа- гэвч тактик ба эргэцүүлэн бодол, давамгай байдлаа ашиглах, мөн цаг хожиж мэтийн энгийн ойлголтууд ойн иргэдэд байхгүй бололтой. Мөн энхийг хүсэж байвал, дайнд бэлд гэдэг ойлголт байдаггүй болоод тэд устсан ч байж болох юм.

Тэр учраас нэгэн өглөө сонин хачин царайтай хүмүүс ирж, тосгоныг хүйс тэмтэрч, Ирвэсийн Саврыг ба бусад эрчүүдийнх нь хамт олзолж, Чичен-Итца хотод аваачина. Мэдээж тэр хотод сайн юм гол дүрийн баатрыг хүлээгээгүй- хүмүүсийн сураг чимээ сонсвол, газар дэлхий цусаар уйлдаг хэмээнэ. Мөн Ирвэсийн Савар хурдан гэртээ харихгүй бол, жирэмсэн эхнэр хүү хоёроо аварч амжихгүй.

Тусгайлан дайсны дүрүүдийг ба гол дүрийн баатрын дүрийн сонголт маш сайн болсон мэт санагдана- Мел Гибсон энэ удаад ч бас хэний ч үг сонсолгүй, алдартай жүжигчдийг уриагүй байх юм. Гол дайсны дүр- миний харж байсан дүрүүдийн дундаас хамгийн сүрдмээр дүр. Мөн дайсны туслах дүр бол чононцор, аймхай адгийн шаарын дүрийг гайхалтай тоглосноор харвал, жүжигчний сонголт тасарчээ.
Уран бүтээлч хүн гэж. Кино хийгдэж байх үед Мел маань их зовсон түүхтэй- нутгийн иргэд удаа дараа түүнд бидний өвөг дээдсийг адгийн малаар харуулж байна, бидний соёл иргэншил ийм байгаагүй гэжээ.

Тийм ээ, майя иргэншил бол маш том иргэншил байсан. Том том пирамид барихаас гадна, асар их ухамсрын ялзрал, хэрцгийлэл ба нийгмийн маш хурц ялгаатай байсан. Үүнд хэн буруутай, эсвэл испанчууд бүгдийг үгүй хийсэн гэвэл, бас нэг том алдаа л болов уу. Киноны эхэнд гардаг: "Агуу үндэстэн болгон устахдаа, өөр өөрийгөө дотроосоо үгүй хийж устдаг" гэдэг тайлбар анхнаасаа юуны тухай болохыг ойлгуулдаг боловч, баахан мэргэд киног буруушаасан байх юм.

Гэвч энэ кино бол миний бодлоор үнэхээр хүчтэй болжээ- агуулсан мэдээгээр, болж үйл явдлаар.
Мөн киноны хэл нь их сонирхолтой- англи хэлээр яриагүй нь миний бодлоор, маш том бонус болсон. Нэг ёсны кино дотор оруулж, мөн үзэгч 2 цагийн турш могойнд ховсдуулсан туулай шиг үзнэ гэдэг- найруулагч болгоны чаддаг ажил биш гэж санагддаг.

Зарим кино шүүмжлэгчид Мел Гибсоныг хэрцгийллийг хэтэрхий бодитоор харуулдаг, хэтэрхий цусанд шунасан гэж ярьж байсан нь надад тэнэг санагдсан- үүнгүйгээр киноны ойлгуулж байгаа мэдээлэл алдагдах байхсан гэж санагдах юм. Киноны турш үзэгч дэлгэц хоёрын зааг арилгаж байгаа нь гайхалтай санагдсан- зүгээр нэг кино биш, харин National Geographic-ийн баримтат кино үзэж байгаа юм шиг, сэтгэлд маш өнгөлөг, эрч хүчтэй сэтгэдэл үлдээлээ.

Ер нь уг киног ганц удаа биш, олон удаа үзсэн ч уйдаахгүй.

16:44 - 2010-08-30 - Сэтгэгдэл бичих

ер нь ханандээрээ айдас бол хор гэж бичээд өлгөдиймүү...?

AmonRa - 15:00 - 2010-08-31

Харин тиймээ гэхээс өөр юухэв дээ. Тэр эцгийн философи уу нээрээ ...

Zurai - 14:44 - 2010-08-31

@Жигүүр: испанчууд алж өгсөн байна лээ шд... колумб анх ирэхдээ хүн зуудаг сургуультай нохой авчирсан юм байна лээ. тосгодыг хүйс тэмтэрхээс гадна, бас өвчин нян тарааж, бас овоо сэргэлэнтсэн гар байсан байна лээ шд...

AmonRa - 14:29 - 2010-08-31

@Ариус: лаг хөдөлгөөнтэй залуу байна лээ шд. бид тэр киног ангиараа үзэж байсийн, тэгсэн нэг охин гарсныхаа дараа: би дурлачихжээ гэж муухай орилоод...
кккк

AmonRa - 14:23 - 2010-08-31

үг бүрчилж ёанахгүй байсан сануулдаг байшд кэкэ.

dao - 14:22 - 2010-08-31

Надад бол тэр усанд төрж байгаа хэсэгийг майр үнэмшилтэй гаргаж өгсөн санагддагийшд.

Хүслийнжигүүр - 14:21 - 2010-08-31

@Zurai: тэр эцгийнх нь дүрийг харж байхад, хүүдээ маш сайн хүмүүжил өгсөн юм шиг бгаам. бас тэр айдсын тухай хэлдэг үгийг нь бодоод байхад, агуу хүний шинж чанартай байсан болов уу гэж бодоод байдгийн...

AmonRa - 14:17 - 2010-08-31

Бас хамгийн сүүлийн Испаничууд ирж байгаа хэсгийг үзүүлээд орхидог нь хамгийн зөв шийдэл болсон. Хүн болгон өөрөө өөрсдөөрөө дүгнэнэ. Би хувьдаа тэр танхай омгийнхнийг будаа болгосон гээд л бодсон ккк

Хүслийнжигүүр - 14:04 - 2010-08-31

istoi sain kino bi taarah toolondoo l uzdeg yum. nadad gol duriin zaluugiin jujigchnii songol ih taalagddag bas tuunii ehneriin dur n bas goy. huchtei emegtei

arius - 13:57 - 2010-08-31

Тийн гоё үг. Миний үр хүүхэд ч мөн адил энэ нутагтаа л амьдрах болнооооо гсн

Zurai - 13:47 - 2010-08-31

залуугийн хэлдэг үг:
Би бол Ирвэсийн Савар. Миний эцэг Чулуун Тэнгэр энэ ой модонд эцэгтэйгээ багаасаа ангуучилж явсан- мөн адил миний хөвгүүд миний дараа энд ангуучлах болно! гээл үү.

AmonRa - 13:29 - 2010-08-31

тэр хүрхэрээ рүү эсэрчээд би апоклипто байна гэдэг хэсэг тасархай. мэл гибсоны кинонуудаас хамгийн лаг н гэж би боддын. би ч ямар нээх кино ойлгох биш.

dao - 13:08 - 2010-08-31

энэ киноны давуу тал нь алдартай жүжигчдийн дуудаж оролцуулаагүй болохоор, яах бол, ийх бол гэж гүй мөн их түгшсэн шүү...?

адал явдалт киног ер нь ингэж хийгээд байвал, их зүгээр юм шиг санагдсан- монгол киног ийм маягаар хийвэл, бас буруутах юмгүй юм шиг санагддийн?
за тэр домог зомог, үлгэр гэвэл ийм уур амьсгал бүрдүүлж чадвал- тасарна даа.

AmonRa - 12:53 - 2010-08-31

Тиймээ Гибсоны кинонууд бүгд л гоё ш д. Харин Апокалиптогийн хөгжим, дуу их таалагддаг, гоё

Zurai - 12:41 - 2010-08-31

хэхэ тиймүү

надаа нэг яагаад ч юм нэг тийм айдас төрөх гээд байгаам шиг санагдаад байдын ккккк, би ч уулаасаа аймхай л даа

Zurai - 12:32 - 2010-08-31

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax