जगन्नाथ

Марзан залуу

Бид нар өөрсдийгөө зах зээлийн нийгэмд орчихсон яваа л ярьж бичдэг, үнэн хэрэгтээ угаасаа сульдаатай эдийн засаг , жаахан байсан ёс суртахуун 2-оо шороонд хутгаад хаяачихсан социалист нийгэмдээ л явж байгаа шүү дээ. Биднийг хэн удирдаж байна. Нөгөө л мулгуу коммунистууд шүү дээ. Зах зээлийн нийгмийг насаараа харааж зүхэж үзэн ядаж ирсэн тэр коммунистууд шүү дээ. Тэд нар тэгээд зах зээлийн нийгмийг байгуулж чадах уу даа !?

Гайхалтай- бүгдийг нэг дор сайхан өөрчлөөд, таван минутын дараа тухтай сайхан амьдарцгаая. Бидний бий болгосон юм чинь зах зээл мөн- дуртай нь газар шороог зарж, алт угаагаад, өндөр хүүтэй зээл олгоод л байна- юу нь болохгүй байна? Мэдээгүй бол, энэ чинь зах зээл. Үндсэрхэг үзэл нь байна- нүглийн нүдийг гурилаар хуурч, нийгмийн баялгийг гадаад уруу гаргаад болоод л байна. Улс орныг хөгжүүлэхээс, хужаа эсвэл со нарыг зодоход чиглүүлэх амархан л байгаа биз дээ? Энэ чинь л өнөөх хүсэн харсан зах зээл. Бүгдийг худалдаж, бүгдийг зарж болно гэсэн үг. Тэр тусмаа чамайг ба чиний баялгийг.

13:35 - 2010-08-30 - Сэтгэгдэл бичих

Тийм байна. Яг хэлэлцэхээр бас нэг өөр.
Дотроо тээж, нэг тунгаахад бас нэг өөр юм.

AmonRa - 13:12 - 2010-09-14

Дао: миний ойлгож байгаагаар Бурханлаг байна гэдэг байна дотроосоо гэгээлэг байна, бурханы шинж чанартай болно гэж ойлгож болно. Аан харин бурхан байна гэдэг маань арай бодит талруугаа юмуудаа, илүү харагдах байдлаас нь ойлгож болно. Гэхдээ есүс, будда, мухамедын баримал хөшөөг хэлээгүй гэгдийг ойлгож байгаа байх. зааза энэ ер нэлээн хэцүү комменттай бичлэг болчлоо тиймүү Амонра.

Zurai - 13:03 - 2010-09-14

he he nom sonin entr ch yu yumbee

dao - 16:09 - 2010-09-06

idea

hvvee,kino hiie,kk,marzan zalyy marzan yum yariadl,AmonRa,Dao 2 metgeltseed(daitah yrlagaas ish tataadl),tyslah dvrd Zyrai,jigvvr,bi(ooriigoo sem shyrgyylaw) geh metchilen...,tgd l kinoniihoo biletg blogiinhondoo shahaadl,tgd bayan bolood..,hamag shagnaliig hyy hamaad..,yamar be,za za terch yahaw,za za hvn heleeree mal holooroo gj heleltseeddd bai,bi ch bvr tolgoi ergechihleee,

Garin - 18:38 - 2010-09-03


Дао, найз нь ганц л үг хэлж чадах юм байна: Арслангаар толгойлуулсан сүрэг хонь арслан шиг байдаг. Харин хониор толгойлуулсан сүрэг арслан, хонь болж хувирдаг.
Бас л түүх батална.
Энэ бол байгалийн жам, бүх юм аяндаа эрс тэсээр солигддог. Хэт их эрх чөлөө- хэт их дарангуйлал. Халуун- хүйтэн, нийлэх болох тусам бутардаг, бутрах тусам нийлдэг.

Зассан: AmonRa хэзээ: 3.9.2010 18:53

AmonRa - 18:31 - 2010-09-03

бараг л...
Ер нь давгүй санаа юм биш үү? Ингэж нэг сайн хэлэлцэж байгаад, гоё сонин юм гарч ирвэл ном бөмбөгдье. Яагаад болохгүй гэж ккк

AmonRa - 18:24 - 2010-09-03

taminee

pooh,barag neg nom bii bolohnieee,

Garin - 18:03 - 2010-09-03

даог шууд илгасий

Хүслийнжигүүр - 16:16 - 2010-09-03

Уншлаа.
Бид өөр өөр үгээр нэг л юм яриад байх шиг байх юм- гэхдээ би дахиад нэг сайн хараад, тунгаая. Тэгээд аажуу уужуу хариулъя.

AmonRa - 16:15 - 2010-09-03

эргээд уншсан чинь учиргүй их мэдэгч шиг аашилчиж :р. гэхдээ байсан тэгсэн энтр гэсэн үгийг байх магадгүй юм энтр гэсэн үгээр орлуулж уншаарай :р

dao - 16:04 - 2010-09-03

zurai: хэрвээ бурханлиг байх гэдгийг бурхан шиг байх гэж ойлгож болжээвэл чиний зөв ч байж мэднэ. гэхдээ "бурханлиг" гэхээр надад лав яг ч бурхан шиг биш гэж бууж байнадаа :р

амонра: хангалттай сайхан хариулжээ. асар их завтай болж байгаад гээд хойш нь тавьмаар байвч би тэгж чадашгүй нь.

торцкий лав биш. итгэлтэй байна. нээх алдартай хүн бишээ.

"тарган шар"-ын тухай ойлголт яг л чиний наад санаатай чинь сайхан авцалдаж байна. би яг ингэж л бодсон. миний ч юмуу монголчуудын хувьд жирийн нэг амьдарч яах гээд төр засаг байгаад байдгыг байж болох хамгийн "зөв" ойлголтоор нь ойлгоод 70 жил л болж байна. Үүнээс өмнө нь миний ойлгосноор боол байх ёстой төрсөн хүн гэж байсан. өөрөөр хэлбэл эгэл маниус мэтийн хүмүүс бол чингис мэтийн гаруудын дэргэд зүгээр л тарган шар эсвэл хонь байсан. 70 жилийн өмнө энэ алга болсон боловч европын гол ололт болох хувь хүний эрх чөлөө эхлээд дараа нь нийтийн сайн сайхан гэсэн ойлголтын байр нь солигдцон байсан болохоор л би 70 жил гэж яриад байгаамаа.

би бол 70 жилийн өмнөхөөс эхлүүлмээр байна. арай өөр түүхийг. тэрнээс өмнө чиний хэлсэн шиг байсан байх. сүргийн ойлголт одоо арай л бишээ. бүр Монголын хувьд далан жилийн өмнөөс чи худлаа ч гэсэн сүргээ хэнээр удирдуулахаа өөрөө шийддэг болсон. хонь малны жишээгээс арай өөр байгаа биз. харин энэ явцдаа өөрчлөгдсөн ч гэхүү нэг юм болсон бүгд сайхан амьдрахын тулд хонь мал иг хоньчноор хариулуулахгүй ээ харин хоньнууд өөрсдөө удирдна гэчээд хоньнуудаасаа арай дөнгүүрүүд н үү эсвэл жинхэнэ хоньчоос томилогдсон хонь удирдаад эхэлсэн тэгээд бүгд тарган цатгалан сайхан байхын тулд нэг юм хийх хэрэгтэй байсан тэр нь нийтийн сайн сайхны төлөө бүгд хөдөлмөрлөх тэгээд нийтээсээ цалингаа авах л болсондоо. өмнө нь байснаасаа дээрдсэн. гэхдээ жинхэндээ чи сайхан амьдрахын тулд өөрөө хичээх ёстой гэдэг ойлголт анхнаасаа байгаагүй болохоор амар ч бйасан болоод ч байсан.

хөлбөмбөгийн хувьд хөлбөмбөгчин бүр өөрийнхөө үүргийг л сайн гүйцэтгвэл баг хожиж бүгд шагнуулдаг. харин хамгаалагч довтлоод довтлогч хамгаалаад унавал хожигдох эрсдэл төдий чинээ нэмэгднэ л гэж хэлийда. энэ багийн ажиллагаа мөн ч байх бас хувийн ажиллагаа ч байгаа байхдаа. тийм ч учраас бүх хөлбөмбөгчид өөр өөр үнээр зарагддын болуу.

чи хүснэ вэ. бүгд сайхан амьдрахыг уу. эсвэл өөрөө л сайхан амьдрахыг уу. энэнд хариулчвал наадахын чинь учир н олдох байхаа.

70 жилийн тухайд найз н дээр хэлчлээ яагаад жишээ болгоод байгаагаа. харин элийрэлийн тухайд амандаа орсноо хэлэх гэсэн чиний утгатай таарахгүй байна. кэкэ тэхээр ойлголцсон гээд алгаслаа :р

түүхчлэх үзлийн гуйланчлалыг уншсан уу. тэрэн дээр өнгөрсөн бүхэнд болсон явдал дээр дүгнэлт хийгээд ирээдүйг төсөөлөх нь карл марксын формацын онолын алдаа байсымаа гэж бичсэн байгаа. чиний түүхийн тухай бодолтой авцалдаж байна уу энэ.

гол нь баасан дээр гишгэчихгүй явах юмсан гэж хичээгээд л явах ёстой байх гэж би энэ номноос ойлгосон. (ганцхан энэ номноос биш л дээ) гэхдээ яалт ч байхгүй зүйл гэж байна. хүмүүс бид чинь унаж үзэж байж л энэ нүх байна гэж мэддэг бололтой тийм юм байдаг юм шиг байна лээ. харайх гэж оролдвол асар их эрсдэл авчирах нүх ч байна.

чи хаана биччихсэн байваа бид яах гээд хайшаан яваад байгаан бол гэж. миний бодлоор бид яах ч гээгүй хайшаа ч яваагүй гэхдээ эцэстээ эх дэлхийгээ идэж дуусгаад азтай өөр гариг руу азгүй эндээ үхэх тийм төгсгөл рүү л явж байгаа болов уу. тэр болтол олон юм болчиж мэднэ үгүй ч байж мэднэ. миний төсөөлөл ердөө л энэ. тэхээр нээх санаа зовоод яахав гэж бодоод байдын :р

бурханы тухайд хичнээн айлгж мөнгө авдаг ч гэлээ бид яагаад итгээд байдаг юм бээ. яагаад тэгж их олноор н алж хядсан христийн шашнаа орхиогүй одоо болтол итгээд яваад байгаан бол гэж бодохоор өнөөх бурханд чинь бас сайн тал байгаад л байгаамдаа. хичнээн сайн сайхны туйл гэж боддог ч байлаа гэсэн бурхан заавал маниусын "сайн" гэсэн тодорхойлолтод хамаарагдах этгээд биш байж болох талтай гэж бодвол бас яах бол.

туйлшралд дургүй гэж хэлэх хүртэл туйлшрал юм гэж хэлж болох байхаа амонра!!! би ингэж л боддог. миний энэ бодол ч бас туйлшрал байж мэднэ дао !!! :р


муу зүйл гэж байхгүй зөв зүйл гэж байхгүй тэрэн шиг манай марзан залуу ч бас сайн хүн байгаад маниус тэнэг байж ч болох.

энэ туйлшрал ч юмуу гэсс :р


ёхх. дуусгав. :хөлсөө арчив: мань явж ажлаа хийлээ :р

dao - 16:01 - 2010-09-03

хүн бүрээс сурч болдог гэдэг дээ- тэр л юм байлгүй дээ.
марзан залуу маань, бас буянтай хүн байж. Ийм их тархины шуурга үүсгэж байвал

AmonRa - 14:25 - 2010-09-03

энэ бичлэгийн нэр нь Марзан залуу. Сэдэв гол бичсэн зүйлсээс энэ комментууд тэс хөндлөн болж очих газраасаа бүүр холдоо юу даа гэж бодсийн... сүүлдээ бичлэг биш коммент уншдаг болчихжээ би...

Хүслийнжигүүр - 14:07 - 2010-09-03

Энэ сэдвийг эхэлсэн сонин залуу маань, надад орос үг хэлчээд яваад өгсийшд.

AmonRa - 13:58 - 2010-09-03

Аль болгон бусдыг бага сонсож, өөрийгөө чагнан, дадлага хийх. Өөртөө ба өөрийн нийгэмдээ хэрэгтэй хөдөлмөр хийх гэсэн үг. Энэ бол Зам.

AmonRa - 13:56 - 2010-09-03

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax