जगन्नाथ

300-гын тухай

Бичсэн: Бодошрол

Аль дээрээс миний журмын нөхөд „300“ кинонд гардаг үйл явдал үнэн үү гэж асуугаад байсан юм. Бараг бичээд дуусгасан байсан юм. Ганц хоёрхоон хоног болоод уул нь нэг юм бичээд дуусгадаг атал, энэ удаад бараг жил болоод өнгөрлөө.

 Ер нь түүх гэж гайхалтай зүйл. Багадаа түүхийн хичээлийг сонсон уу л гэхээс, пизик мизикыг бол тоодоггуй байлаа. Хэнийх нь ч бие хаашаа, ямар хурдтайгаар унаад байгаа нь ч бүү мэд. Ямар учраас унаад байгаа нь бүр ч ойлгомжгуй. Багшийхаа мэдрэлийг ч их хөдөлгөдөг байлаа дөө...

Бас Бойль ба түүний хам Мариоттын хуулийг бол холхон хаяад, аль болгон хүмүүсийн л тухай уншихыг хичээдэг байв. Уншдаг ном маань түүх. Харин түүх бол хүмүүсийн л тухай.

 Миний дуртай номнуудын дунд Хэродот гэж түүхчийн бүтээлүүд байж билээ. Мань эр янз бүрийн сонирхолтой зүйл бичдэг байсан. Гэвч ихэвчлэн баатруудын тухай. Хамгийн тод санаанд буусан нь 300 Спартын дайчдын тухай өгүүлэг байсан юм.

Бичсэн тэр адал явдлыг уншихад, цөс маань хөөрч, гэрийхээ модон сандал эвдээд сэлэм болгож зороод, бамбайг хогны савны тагаар орлож муухай дуугаар орилон орон сууцаар гуйдэг байв. Яг л өнөөх тараншааны нүхэнд амьдардаг яст мэлхийнүүд шиг...

Дараа нь гэрийхэндээ навсайтал зодуулаад, номоо булаалгаж билээ. Номыг маань хураана гэснээс би их айж, сандал эвдэхээс сайн дураараа татгалзаж байсан. Тэр цагаас хойш, хятад компьютрээс өөр юм бараг эвдээгүй.

Дээрхэн кино нь гарсан. Бас л таалагдсан, бас таалагдаагуй. Багын дурсамжаас болоод л тэр байх. Гэвч түм түмэн цэргийн сүр хүчээс айлтгуй, атга дүүрэн цэрэг дайчид алдар гавьяагаараа хэдэн мянган жилийн дараа ч дурсагдахаар алдраа дуулгасан, нэрээ алдраар чимсэн. 

Тэд жинхэнэ Эрчүүд байсан болхоор л тэр.

 

Эртээ урьдын цагт, манай эрний өмнөх 480 онд юмсанж. Геополитикын байдал одооных шиг л амаргуй байсан үе. Одоо цагт яасан бүх юм хэцүү, амаргуй болсны тухай санаа алдалт цөхрөлт инээдтэй санагдаад байдын. Түүхийн ном уншаад байвал, бүх юм арай л өөр харагдана байх. Амархан хялбар юм гэж хэзээ ч байгаагуй, байх ч үгүй... Хүмүүс нэг нэгнээ алах, хорлох  дуртайгаас хойно- бас тэр нь одоо ч үргэлжилсээр байгаа, үргэлжлэх ч болно.

 Тэр эрт дээр үед эртний перс гэж хүмүүс байж гэнэ. Тэдний толгойлогч нь Дариус гэж хаан байж л. Мань эр эртний Перс улсасаа гарч, эртний Грек улсруу зочилхоор бодож байж л дээ. Бас эртний Грек улсыг зорихдоо, замдаа тааралдсан болгоноо дээрэмдэх гээд, шалтаг ямар мундах биш.

 Гэвч Дариус грекийнд зочилж чадалгуй, бөөн бөөн юм хажуугаар нь болдог байв- хаант улс нь асар том болхоор тэр. Энд нэг бослого, тэнд нэг өлсгөлөн. Гэрт нь бөөн хагарал, Египтэд нэг зэвсэгт мөргөлдөөн... Дариус бүр хамаг хүч цэргээ бэлдээд, Грекийг дайтах гэтэл, муусайн Египтүүдийн зэвсэгт мөргөлдөөн нь бослого болж хувирч гэнэ. Грекийг дайтах хүчээ Дариус Египтруу явуулхаас өөр аргаггуй болж гэнэ. Персүүд египтүүдтэйгээ Нил мөрний ойролцоо зугаалж байтал- Дариус чадарч гэнэ...

 Аавын ширийг хатаахаар хүү нь бэлдэж эхэлжээ. Нэрийг Ксерксус. Ксерокс биш шүү- эндүүрч андуурав. Хаан ширээнд заларсан даруй аавыхаа ажил үйлсийг үргэлжлүүлж, хаа саагуй болох бослого дарж эхэлж гэнэ. Дарж дууссаны дараа- Грекийн зүг хөдөлжээ.

 Ксерксусыг Грекийн зүг хөдөлөхөд хэд хэдэн грек урвагчид тусалсан юм. Нэгнийх нь нэр өдий хүртэл үлдсэн- Артабан гэж. Хаан хүн байсан. Ер нь Ксерксус дайрч буй орнуудынхаа толгой удирдлагыг ялзруулахын ач холбогдлыг маш сайн ойлгодог байсан хүн юм. Ялзруулж, авилгалд оруулсны дараа Ксерксус Гибралтарын эргээс Ливийн Жамахари (одооны нэрээр) ба Согдиана буюу одооны Узбекистан хүртэл цэрэг татлага явуулж, довтлох арми бүрдүүлж эхэлж гэнэ.

 Үй түмэн цэрэг цуглаж байх хооронд, персийн хааны итгэмжлэгдсэн хүмүүс, дохио сонссон даруй зам засаж эхэлж гэнэ. Зарим хүүхдүүд боддог байх л даа- дайн гэдэг давхиж очоод, нэг сэлэмдээд, сум харвах гээд. Үгүй юмаа. Дайн гэдэг хэн нь давуу бэлтгэл ба хангамжтай бэ гэдгээр л шийдэгддэг юм. Маш хүнд, бас маш их нуршуу ажил. Дайнд хамгийн чухал нь хоол хүнс, зэвсэг хангамж байдаг- эртний монголчуудын хүмүүжил болон борц, ааруул гээчийн ач холбогдол ойлгуулж чадсан байхаа.

 Сайн армортай, цатгалан цэргийн атаак нь ихсэхэд, муу бэлтгэлтэй, өлсгөлөн цэргийн толгойнд нэг л бодол эргэлдэнэ: хаанаас хоол шаах, хэнээс гутлыг нь каяадах гэж. Тийм л учраас урвагч грекүүд замыг нь засаж байсан учиртай- тэнд будаа гурил, тэнд малын бэлчээр гээд- Хар Тэнгисийн эргийг дагуулан бөөн хангамжийн бааз.

 Эртний перс барилгын ангиуд бөөн бэлтгэл явуулах нь тэр- үй олон цэргийг түргэн далайг гатлах гүүр, бас Атоны хойг тойрсон маш том суваг ухжээ. Өмнөх Дариус хааны гашуун туршлага харвал, усан замаар тойрох маш бэрхшээлтэй хойгийг давах оролдогтоо маш их хүн материал алдаж байсан түүхтэй- гэнэтийн хүйтнээс, бас шуурганы улмаас нийт 300 перс хөлөг онгоц ба 20 мянган усан цэрэг тэнгисийн ёроол дор орсон гэдэг.

Энэ удаад персийн хаан дайчдаа загас хооллох биш, харин дайсантай тулгах бодолтой байсан болохоор 1.200 хөлөг онгоц, хангамжийн 3 мянган онгоц барьж, ухсан сувгаараа гаргаад эхэлжээ. Бүх бэлтгэл ажилгаа, төлөвлөлт нь нийтдээ 2 жил шаарджээ.

 Өвөл дөнгөж дууссаны дараа Ксерксус цэргээ Грекийн зүг түлхжээ. Ер нь Warcraft 3-ын интро канунд харуулдаг шиг- үй түмэн цэргүүд давшдаг хэрэг.

Хэллэспонт буланг тойрохын тулд хаан хөвдөг 2 гүүр барихаар тушааж гэнэ. Хойд гүүр нь 360 хөлөг онгоц, өмнөд гүүр нь- 340 хөлөг онгоцноос бүрдсэн гэдэг. Хөлөг онгоцоо олсоор хооронд нь боож, банзан шал тавьж, шороогоор бүрэв. Бас онгоцны булангуудаар өндөр гээчийн хана босгож гэнэ- мал амьтан далайгаас айлгахгуйн тулд.

 Дөнгөж Ксерксус тэнгис гатлах тушаал өгтөл, цаг агаар дахин бишгүйтдэх нь тэр. Шуурга шуурч, хүчтэй салхи өнөөх гүүрийг нь тал тал тийшээ бутраагаад хаяж гэнэ. Буруутангууд нь мэдээж барилгачид байсан тул, барилгачдын толгойг авдаг хэрэг. Хөлөг онгоцнуудаа бүгдийг нь дахин цуглуулж, дахин хооронд нь боож хүлж бэлдээд, даварсан далайг 300 удаа ташуурдах тушаал хаан буулгажээ. Далай тэнгис оролддоггуй хүнээр оролдсон болхоор.

 Хоёр дахь удаагийн оролдогтоон Ксерксус жаахан залбирч байгаад, тэнгисд алтан аяга, сэлэм, хундага өргөөд, дахин команд өгсөн гэдэг. Цэргийн хөдөлгөөн 7 өдөр, 7 шөнө үргэлжилсэн- хүмүүсийг түргэн шаламгай хөдөлгөхийн тулд замын хоёр талд ташуур барьсан бакь эрчүүд зогсож байж. Хором болгон ч байтугай хоцорсон хүмүүсийг навсайтал нь ташуурддаг үүрэгтэй.

 Эрэгдээр буухдаа, цэргийн хүчээ тоолох сонин арга сэдсэн байж: 10 мянган хүний багтаамжтай, хоёр талдаа хаалгатай хашаа бариад- хүмүүсийг тийш нь оруулж байж. Хэрадот тэр хашаан дотор байсан хүмүүс 170 удаа солигдож байсан гэсэн- тэр нь 1 сая 700 мянган хүн болж байгаам. Энэ нь бол зөвхөн явган цэрэг, усан хөлөг онгоцонд сэлүүрдэж байсан усан цэргүүдийг үл тооцвол шүү дэ?

 Зарим түүхчид эртний хүнд гаруудыг тийм ч хүнд биш гэж хэлдэг- 500-гаас 800 мянга цуглуулж гэж. Гэвч энэ нь ч бас аймшигтай тоо... Жагсаж, тооллого явагдсаны дараа энэ бөөн баагийнууд Грекийн зүг алхах нь тэр.

 Гэтэл Грекүүд юу хийж байв, тэр үед? Грекүүд тэр хооронд юун перс манатай сууж байв. Ер нь хүн болж төрсний ач юув, мэдээж нэг нэгнийхээ хоолойг л огтлоод сууж байсан. Харин нэг нэгнээ алах сачийгуй нь, персүүдтэй нийлж цус нэгтэнгүүдээ дээрэмдэх төлөвлөгөө босгож байж.

 Ямарваа нэгэн арга хэмжээ зохион байгуулах сачийтай хоёр л хот тэр үед байсан: Афин ба Спарта. Афинчүүд та бүгдийн мэдэж байгаагаар, маш ухаалаг хүмүүсээр дүүрэн байсан. Тийм учраас, хамраа ухаад суугаад хүлээгээд байвал юу болхыг ухаарч байсан хэрэг. Харин Спарта бол бардам, хүчтэй хүмүүсээр дүүрэн байсан болхоор, хэн нэг нь тэдний зүг зэвсэгтэй ирж байгааг сонссон даруй үзэлцдэг нэгнүүд байв. Хамаг грекийн хуралдай явагдаж гэнэ: Эх Орон аюулд өртлөө! гээд л.

Тэр цагтаа хүнд гар байсан Тэмистоклес гэдэг залуу бүгдийг удирдахаар шийдэж гэнэ.

 Хуралдай нь спартанчуудаар Тэмпэйн хавцалыг бөглөхөөр шийдхэд, тэр дороо 10 мянган спартын хоплит (И үсэгдээр өргөлттөи) цэрэг тэр зүг үсэрч гэнэ. Спартын залуучууд тэр зүг үсэрсний хэд хоногийн дараа, хуралдайн бүх гишүүд гэнэт буруу нүүдэл хийснээ ухаарч гэнэ. Яагаад гэвэл тэр Тэмпеин хавцлын ойролцоо луйварчин Тэссалличүүд бүгьсан байсан болхоор. Харин тэр Тэссаличүүд хөнгхөөн луйвардаж дөнгөхөөс гадна, эгзэгтэй үед дайсны талд орох магадалтай өөдгүй, итгэлгүй иргэд байж.

 Буруу шийдвэрээ хуралдай тэр дор нь өөрчилж, Термопилын хавцлыг хамгаалах шуурхай арга хэмжээ бодож эхэлж гэнэ. Стратегийн хувьд маш чухал газрыг бөглөвөл, даварсан персүүдийг наашаачгуй, цаашаачгуй болно гэж тооцож гэнэ.

Термопил гэдэг нь Дулаан Оргил,  Булаг гэсэн утгатай үг юм- тэнд халуун булаг байдаг болхоор тэр. Харин тэр булагын дунд- өнөөх хавцал.

 Тэр хавцлыг бөглөхөөр шийдэж гэнэ. Асуулт гарч ирэв: хэнээр бөглөх бэ гэж. Мэдээж хэрэг, эрүүл бадриунаар нь спартанчуудаар. Спартанчууд алдарт Ликург хааныхаа хатуу зарлиг хуулийн дагуу аж амьдардаг байсан үе- тэднээс илүү хүндрэх гарууд эртний (Антикийн) ертөнцөд ховор л байсан. Грекчүүд хоорондоо үзэлцэх болгонд тэд дайсагнасан хоёр талын дунд орж, салгадаг байж л. Эсвэл өөр ямар нэгэн дайн дажин, энд тэнд хөршөө дээрэмдчих завшаан гарвал- заавал хамгийн урд, хамгийн эхний эгнээнд!

 Гэтэл бөөн бэрхшээл гарч ирэв: өнөөх Тэмпеин хавцалруу явуулсан 10 мянган дайчид эргэж ирээгүй байдаг... Спартанчууд татгалзаж, персүүдийг ирэхэд эрхтнээсээ өөр зэвсэггүй зогсож байхыг хүсээгүй юм байж. Бас Олимпын наадам ойртоод байдаг... Дайн хийх арай л болоогуй- одоогийн байдлаар гаргаж чадах хүн хүч энэ гээд 300 спартанчууд, ойр хавийн 1000 хоплит гаргаж өгсөн гэдэг.

Нэртэй төртөй байхаа бодож, Леонидас хааныг цэргийн удирдагчаар томилж гэнэ.

Тэр үеийн хаад бол бидний төсөөлж байгаа хаад биш байж. Хаад нь ч их байсан, бөөн хаант улсууд нь ч жижиг байсан, бас манайхны хаадын калибрыг бодвол арай л шингэдэнэ.

Гэвч хүндийн, шийдмэйин хувьд бол юугаар ч хоцрохгуй. Тэр үед Леонидас хаан 50 хүрсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, юм болбол найдаж болох, туршлагатай, бас персүүдийг алах мэтийн ажилгаанд бүрэн дүүрэн итгэлтэй багий юмсанж. Бас хэлсэн болгон, хийсэн болгоныхоо төлөө хариуцлага үүрхээс айдаггуй хүн.

 Леонидас цэргээ толгойлон, Термопилын зүг шуурхай шогшиж гэнэ. Замд нь таарсан ардуудыг нэг бол сайн дураар, нэг бол хүчээр өөртөө нэгтгэн, хүчээ зузаатгаад явж байсан гэдэг. Ард түмэн нь Эх орныхоо төлөө тэмцэх нээх их дуртай биш байсан болхоор тэр. "Одоохон манайхны гол хүч ирнэ, тэгэхээр дайсныг болгоод өгнө!" гэсэн Леонидасын гал халуун яриа хэнд ч итгэл найдвар, цог жавхаа оруулаагуй гэдэг. Гэвч, тэр үед армиас бултах арга зам байгаагуй- сул дорой, согогтойгоо багаас нь устгадаг нийгэмтэй байсан болхоор тэр. Эцэстээ 7.200 цэргийн хүчтэйгээр Термопилд ирж, байршлаа эзэлж гэнэ.

 Тэр үед Тэмистоклес хамтарсан хүчний флот байгуулж, персүүдийг далайд цохих бодолтой байж. Бас зарим дажгуй бодол байсан болхоор, 300-хан онгоцтой байсан ч асар их дайсныг дарах хөөрхөн тактик бодож олсон байж.

 Персүүдийн хамаг хүч тэгш газар урсан ирхэд, нөсөр их дайсны хүчийг харсан  Леонидасын цэргүүд гуниглаж гэнэ. Бас персүүдээс зугтсан хэдэн грекүүд зөрөнгөө "Дайсны сум нарыг халхлах юм байна!" гэж айдсаар дүүрэн хэлхэд, спартанчууд бусаддаа үлгэр дууриалал болсон үг хэлж гэнэ: "Тэр чинь л хамгийн гоё- сүүдэрт үзэлцэнэ!" гэж...

 Холуур амьдардаг цэргүүд нь Больеоо! гэхэд, ойр хавиар амьдардаг нь: Үзэлцье! гэж. Бүгд үзэлцэж, хэн нь ч гэртээ харихгуй гэв. Харин Леонидас дайсны үй олон их цэргийг хараад, нэмэлт хүч дуудахаар Спартаруу элч явуулж, тулалдаанд бэлдэж эхэлжээ.

 Мэдээж, Ксерксус хаан хавцал бөглөөстөиг харсан. Гэвч үй олон цэргийг хараад, өмдөндөө баас алдаж зугтаагуйд нь их гайхаж гэнэ. Шууд туршуул явуулж гэнэ: Юу хийж байгааг нь мэдээд ир! гэж. Туршуул мэдээ хүргэхдээ: грекүүд бие хаваа угааж, биенийхээ үсээ хусаж, үс ноосоо самнаад, нэг нэгэнтэйгээ уралдан наадаж байна гэсэн мэдээ хүргэж л.  Ксерксус их инээж гэнэ: Үхэл нь иртэл, наадаж байдаг! гэхэд, цөллөгрүү амбаардуулсан Спартын хаан Демараттай зөвлөтөл: Битгий хамаагуй баярла, Ксерксусаа. Тэд бол Грекийн шилдгийн шилдэг эрчүүд. Чи Ксерксус, энэ эрчүүдийг ялж чадвал, чамд Грекд хэнээс ч айх хэрэггүй! гэж урвагч хаанд шивнэсэн гэдэг.

 Персийн хаан дөрвөн хоног хүлээж гэнэ. Бодсон байх л даа- удалгуй өөрсдөө зугтана гэж. Гэтэл спартанчууд зугтсангуй. Тэгэхээр нь хамгын түрүүнд Ксерксус Мийдийн үнэнч дайчдаа явуулахдаа, даварсан грекүүдийг амьдаар нь олзлох тушаал өгч гэнэ.

 Мидийчүүдийг нягт, зараа шиг жадаараа ярзайсан эгнээ угтаж авав. Энэ эгнээг фаланкс гэдэг байв. Энэ бол тэр үедээ маш боловсронгуй цэргийн тактик байв- гол хүч нь эв нэгдэлд нь оршдог болохоор тэр. Хүч, ухаан, авхаалж самбааг нь тааруулж цэргүүдээ өрж, зүүн нь баруунаа хамгаалдаг, дотогшоогоо 8-10 эгнээтэй жагсаалын хэлбэр байв. Арын эрчүүд хамаг эрчээрээ хэрэгтэй үед урд эгнээгээ түрж, урд хоёр эгнээ тулалддаг байв. Махны машин л гэсэн үг...

 Тулалдаан эхлэхэд, перс цэргүүд асар их хүн алдсан боловч, нэг ч алхам урагшилсангуй. Ксерксус арай туршлагтай цэргүүдээ явуултал, мөн л адил. Хаан уурлаж, өөрийн бие хамгаалагчдаа явуулж гэнэ- персдээ хүчтэй, хамгийн шилдэг дайчдаа. Тэднийг Даянч гэж хочлосон юм байх, тэр үедээ. 10 мянган ширхэг хүн- нэг түмэн гэсэн үг.

 Леонидас байдал хэцүүхэн болж буйг хараад, тэр дороо өөрийн спартанчуудаа өөдөөс нь түлхжээ. Энд сануулах нь дээр байх? Тэр хавцал нь лонхны хоолой шиг нарийн хавцал байсан. Грекүүд хамгын нарийнд нь зогсоход- түрж буй дайсан нь нарийн хоолойгоор нь урсаж орохыг оролдоход, өөрсдөө нэг нэгнээ шахцалдан, бүдэрч унасан нэгнээ бяцлаж эхэлж байсан юм. Үүнийг харсан даянчдын удирдагч цэргүүдээ жижиг "хайрцаг" болгон жагсаан, салаа салаагаар хөдлөхийг тушааж гэнэ.

 Гэтэл грекүүд бас тэнэг биш. Тэд энгийн нэг тэнэг тариачид биш. Эртний ертөнцийн шилдэг дайчид. Дайсны жагсаалыг харсан даруй өөрсдөө түрүүлэн довтлон шахаж, хэсэг персүүдтэй зууралдаж байснаа, өнөөх лонхны хоолойгоос чөлөөт орон зайруу мултран, зугтаж буй дүр үзүүлж гэнэ. Баярласан персүүд араас нь нэхтэл, спартанчууд эгнээгээ буцааж, сөрөг довтолгоо явуулж гэнэ. Сандарсан дайсан ухрах гэтэл- персүүдийн дунд аймшигтай шахцалдаан үүсэж, гахай шиг нядлуулж гэнэ. Хурднаар, өршөөлгүйгээр- үй олноор нь...

 Маневр дажгуй болсон тул, спартанчууд хэд хэдэн удаа давтаж гэнэ- мөргөлдөөн болгонд даянчдын тоо эрс багасч байв. Ксерксус мэдээж уурандаа креслэндээ үсэрч харайсан ч, нэмэр болсонгуй- персүүд ухарч, байн байн довтолх арга хэмжээ авсан ч, байн байн зодуулж удардаг байв. Эцэстээ тэр өдөр 6 мянган персүүд үхсэн гэнлээ.

 Дараагын өдөрт нь өнөөх л түүх давтагдах нь тэр. Персүүд бөөнөөрөө дахин довтолтол- грекүүд тэднийг чадлыхаа хэрээр машинддаг байв.

 Гэвч ямарч цайз удаан зогсдоггуй гэдэг- алтаар дүүрэн ачсан илжиг оруулж болдогоос хойно... Энэ удаад ч монголын байтугай, дээлхийн түүх давтагдаж буй хэрэг- нэгэн лалар өөрсдийн хүмүүсээ алтаар солих нь тэр. Урвагч нууцлаг замаар персүүдийг оруулхад, тэр замыг хамгаалж байсан гадны гаралтай цэргүүд персүүдийг харсан даруй зугтаж гэнэ.

 Леонидас энэ бүгдийг хараад, сонирхолтой нь гайхсангуй, цочирдсонгуй. Өчигдөр нь л салааных нь лам хэлсэн юм байх- нэг бол Спарта сөнөнө, нэг бол хаанаа гашуудан уйлна гэж. Ер нь Леонидасд сонголт нээх их байсангуй...

 Энд бас сайн ойлгох хэрэгтэй- тэр үеийн лам нар нь нэг есны олон нийтийн мэдээллийн хэрэгслэл байсан юм. Хэрэгтэй үед нь худал мэдээ тарааж, хэрэггүй үед үнэн мэдээ тараадаг. Бас дээдсүүдийн эрх ашигт нийцүүлж, ард түмэн сонсох естой мэдээлэл л тараана. Тэр үеийн ухаалаг лам бол өнөөгийн хэдэн мянган ширхэг зурагт оролдог байсан юм. Гэвч зурагтыг бодвол,  тэр лам нар бүгд Эх Орноо хамгаалхын тулд, бусад иргэдтэйгээ цуг мөр зэрэгцэн дайсантайгаа үзэлцэж байсан юм- тийм болхоор бас тэдний хариуцлага гэж бас өнөөгийхөөс шал өөр.

 Бүслэлтэнд орсоноо харсан Леонидас явуулж болох бүх цэргүүдийг явуулж, өөрөө үлдэж гэнэ. Энэ бол цэрэг хүний ухамсар юм л даа- ухрах тушаал ирээгүй л бол, ухарч үл болно гэж. Өөртөө 300 спартанчуудыг үлдээж, мөн өнөөх зөнч нь бас эх орон, эсвэл чи гэсэн сонголт тавьсан болхоор удаан бодолгуй үлдэхээр шийдсэн байж.

Бас спартанчуудаас гадна тэспийчүүд үлдэж гэнэ, хажууд нь. Леонидас тибанчуудыг дайсанд бууж өгөхөөс нь өмнө эгнээндээ шингээж, бэлдэж эхэлж. Яагаад тэднийг тэгж шингээж байгаа гэвэл, бас учиртай: персүүдэд холбоотон олох боломжийг нь хааж байгаа юм. Улмаар Леонидас 1200 хүнтэй цуг үлдэж.

 Ксерксус грекүүдийг бүх талаас нь бүслэн, хоёр талаас нь довтлох тушаал өгтөл спартанчууд өөрсдөө өөдөөс нь довтолж гэнэ. Персүүд зугтах гэтэл, Ксерксус бас цэргүүдийнхээ эгнээний ард зугтсан болгоныг алах тушаалтай цэрэг байршуулсан байж. Үүнийг дэлхийн 2-р дайнд оросууд хэрэглэж байсан гэж бодож байвал- маш буруу юмаа. Ийм арга хэмжээний ач холбогдлыг бүр эрт дээр үеэс хүмүүс ойлгож ирсэн. Ойлгох хүн нь ойлгодог, эртнээс улбаатай эрдэм юм.

 Улаарсан спартанчууд үхэхээ мэдсэн тул, галзуурсан арслан барс мэт тулалдаж байж. Нүдний өвчнөөс болж сохорсон нэгэн спартын иргэн хуяг дуулаг, зэр зэвсгээ  агсаад,  илотын иргэнд тулалдаанруу оруулхыг гуйж гэнэ. Гэтэл илотын иргэн зугтахад, сохор маань сонсголоороо тулалдаан чагнан байж, үй олон хүний дунд орж олон хүн цавчиж алсны дараа өөрөө алуулсан гэдэг. Гэвч эх сурвалж өөрсдийн хүмүүсээ цавчсан уу, эсвэл дайсныг уу гэдгийг дурьдаагуй.

 Ер нь ийм байршлийг Сүнзийн Дайны Эрдмийн дагуу Үхлийн Хөндий гэж нэрлэдэг. Энэ газар цэргийнхээ эр зоригийг хурцлахын тулд заавал байлгах хэрэгтэй гэсэн байдаг. Үүгээр болж.

 Грекүүдийн зэвсэг нь мохож, жад нь хугарахад, хутгаар үзэлцэж эхэлсэн гэдэг. Хутга нь хугарахад, шүдээрээ зууж гар хөлөөрөө цохиж, хумсаараа урсан. Энэ тулалдаанд Леонидас алуулжээ. Гэвч хүмүүс нь Ксерксусын төрсөн хоёр дүүг нь амжиж алсан гэдэг. Бүр өнөөх зөнч маань хүртэл алуулж гэнэ. Дайсны талд урваж, өөрийгөө өрөвдсөнгүй. Персүүд алуулсан грек хааны цогцсыг нь булаахыг дөрвөн удаа оролдоход, спартанчууд дөрвөн удаа персүүдийг ухрааж байсан гэдэг.

 Спартанчууд алуулсан хаанаа өргөн, персийн эгнээг цөмлөж эхэлж гэнэ. Хамаг зэвсэг хугарч мохож эвдэрсэн тул, хэрцгий гар тулаанаар аль аль тал үзэлцэж байв. Эцэстээ спартанчуудыг өндөрлөгрүү шахаж, ойртохоос айсан болохоор тэнд нь сумаар харваж дуусгасан гэдэг.

 Харин урвасан гарууд нь бүгдээрээ боолчлогдсон гэдэг... Түүхээ гэж, их сонин... Ксерксус гэхэд л, Леонидасын цогцосыг олсны дараа толгойг нь цавчиж, биеийг нь цовдолсон гэдэг. Үүгээр энэ хүн өөрийн хойч үе, ирээдүйдээ шившигтэй хүний дурсамж үлдээсэн юм.

Бас Этиалтүс (уулын нууц жим зааж өгдөг урвагч) бас толгиогоо алдсан гэдэг. Урвасныхаа төлөө биш, харин өөдгүй хүнийг заяа нь дагаж, өөр нэгэн газар баастаснаас болж толгойгоо алдсан. Спартанчууд толгойг нь огтолсон хүнд нь шагналын мөнгийг нь өгсөн гэсэн- өөр хэргээс болж огтолсон ч гэсэн...

 Ийм л байна даа- кинотой төстөй байна уу, үгүй юу? Яалтай ч, Леонидас ба түүний баатрууд түүхэнд мөрөө үлдээсэн, өнөө үе хүртэл алдар нэр нь үе дамжин цуурайтсаар...

23:23 - 2010-01-11 - Сэтгэгдэл бичих

Яагаад шалгадаг вэ гэжүү...

сонирхол нэгтэнгүүд уулзаж, нэг нэгэнтэй нь яриулхын тулд. Зарим нь нэг нэгнээ доромжлоод, уурлаж нервээ бараад байдийн... Тэр нь надад ч, бусдад ч хэрэггүй.
Харин сонирхол гэвэл- мэдкү... Миний аавын номын сан гэж, ланжгар том юм байсын. Тэрнээс л болж бгаа байх...

AmonRa - 02:19 - 2010-01-16

gehdee l goyo ymaa tiim ert durtai zuilee olson baina geheer bi bol odoo l ... odoonoos ch ymuu kkk... bichlegt chin oruulsan setgegdliig shalgaj baij tavidag ni yaj baigaan? Uchir utgiig ni medeegui bolohoor joohon tiimerhuu sanagdsii shuu

uka - 02:06 - 2010-01-16

Би чинь хөгшин шдэ... Миний үеийн хүүхдүүд тоопийндээр шороо овоолж таанк хийж тоглодог байсиймдөө...

AmonRa - 22:43 - 2010-01-14

их л, бүүр асар их дуртай юм байнааа!! Тийм болоод л одоо болтол ийм тов тодорхой санаж байгаа байх. Би лав үеийн хүүхдүүд тэгж сэлэм барьж тоглодог байсан үед юунд маш их дуртай байснаа санахгүй байна. хүүхэлдэй бариад л гүйж байсан байх!
Би кино нээх үздэггүйн чиний блогийг уншаад байвал үзмээр санагдах юм шиг байна. Киноний талаарх боловсролоо дээшлүүлий гэж!! Өөрийгөө баярлуулж зугаацуулж байх сонирхдог олон зүйлтэй байх тусам амьдрал илүү жаргалтай болж байгаам шиг санагддийн. Амьдрал богинохон болохоор илүү олон жаргалийг олох хэрэгтэй гэж боджийн

uka - 22:00 - 2010-01-14

Хэнийх нь ч бие хаашаа, ямар хурдтайгаар унаад байгаа нь ч бүү мэд. Ямар учраас унаад байгаа нь бүр ч ойлгомжгуй. Багшийхаа мэдрэлийг ч их хөдөлгөдөг байлаа дөө...
kkk... яаааааг адилхан!!Би ганцаараа ийм юм байх даа гэсэн үгүйм баина ашгүй дээ!! Энэ эргэн тойронд байгаа хүмүүс яг худлаа хэлдэг байхаа өөрсдөө ч гэсэн ойлгодгүй байсан байж намайг л ганцааранг нь шоолоод...

uka - 21:17 - 2010-01-14

Надад хараар их таалагддын? :(

AmonRa - 14:49 - 2010-01-12

Маш сонирхолтой байлаа баярлах

Нээрээ хар дээр цагаанаар удаан унших хэцүү юм байна...
http://www.dynamicdrive.com/dynamicindex9/stylesheetswitcher.htm
Уг нь блогт чинь иймэрхүү зүйл ашиглаж болно. Хэрвээ чадахааргүй бол би туслах уу?

Алмас - 13:23 - 2010-01-12

@Эрдэнэ_Н: бүр нүдэнд үзэгддэг байсан юмдаа- түүхийг нь уншихад? Би ч иймэрхүү эр зоригийн дуульд их дуртай :О

AmonRa - 04:20 - 2010-01-12

xexe goyo bichij

erdene_n - 04:15 - 2010-01-12

баахан Фаланксын зураг оруулдаг юмуу гэснээ, больчлоо? Угаасаа хамаг материал нь нэтээр дүүрэн байгаа. Уншигч та ойлгоно уу. Жаахан залхуурчлаа.

AmonRa - 04:15 - 2010-01-12

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax