जगन्नाथ

Terminator: Salvation

 Терминатор: Аврал гэдэг уран сайхны үзлээ. 
 
Олон хүмүүс Терминаторын үнэн саак нэгдүгээр ангийг үзсэн гэж бодож байна. Зарим нь нэгтэйгээ зэрэгцэх "бүүр ч саак-саак" хоердугаар ангийг нь үзсэн байх.
Заримууд нь бүр донгио гуравдагаар ангийг үзсэн байх юм гээч.
Донгио гуравдугаар ангид ирээдүйн эсэргүйцлийн дарга Жон Коннор тэнэг мал байхаас гадна, эмийн донтой больхивтор нусаа хацартаа наасан бомбоогоор харуулсан боловч, Кристана Локены мээм, баc нас сүүдэр хараахан явж амжаагуй Шворц ахын төмөр алхаа бүгдийг засан залруулж чадсангуй. Сайн талууд гуравдугаар ангид бий, жишээ нь: крантай хөөцөлддөг хэсэг, жорлонд зодолддог хэсэг гээд. Гэвч терминаторын аборт амжилтгуй болж, гэгээн цагаан ертөнц гуравдугаар ангийг үнэлэлгүй, бараг мартахад хүргэсэн юм. 
Гэвч саяхнаас гарсан Бэтмен кануны тэрбүм гадаад төгрөгийн орлого нь, дөрөвдүгээр ангийг сэдхэд хүргэсэн. 
 
Дөрөвдүгээр ангид бид нарт аймшигт ирээгүйг харуулна гэж баахан боов өнкүүлсэн. Яагаав, хоёрдугаар ангид бага зэрэг харуулдаг даа- хал үзсэн зоригт Жон Коннор терминатруудын гөлгөр бөгсийг амбаарддаг гээд л... 
 
Гэвч. 
 
Дөрөвдүгээр анги нь бидний үл таних Маркус гэдэг эгэл даруу шоронгын хоригдол харуулдгаас эхлэх юм. Сайбердайн яамны төлөөлөгч түүний биеийг аймшигт туршлагтаа оролцуулах талаар уруу татна. Маркус зөвшөөрнө. 
Маркус удалгуй гялс чад хийгээд, үйл явдал ирээдүйд өрнөнө. Эсэргүйцэл гээд л. 
 
Дэлхин түүхэнд хамгын алдартай Эсэргүйцлийн тухай сонирхолтой нэг юм дурьдмаар санагдлаа:
Эртээ урьдын цагт фашист Герман гэж орон байжээ. Тэр улс нь хажуу хөрш орнуудын байлдан дагуулсан юм. Ялагдсан гүрнүүдийн дунд Франц улс гэж улс байсан. Тэр улсын иргэд нь ямар ч эсэргүйцэлгүйгээр, тулалдаан байлдаангуйгээр эх орноо харийн түрэмгийлэгчид бэлэглэн өгч, цаашаа түрэмгийлэн эзлэгчдтэй цуг нэгдэж бусад орнуудруу дайрсан юм. Сонирхолтой юм нь гэвэл, эсэргүйцэлд оролцогчдосоо илүү, цугтаа гадаад орнуудруу дайтахаар доргисон гарууд хамаагуй их байсан. Үүнийг Ля Рэзистонс (Эсэргүйцэл) гэж нэрлэдэг болсон юм. 
 
Гэвч энэ бол түүх. 
 
Харин энэ удаад МакЖи гэдэг баагий, найруулагчын дүрээр бид нарт жинхэнэ Эсэргүйцлийг үзүүлхээр шийдсэн бололтой. 
Үүнд Эсэргүйцлийн удирдлага ардчилсан хүмүүнлэг олон олон шийдвэр гаргана: 
жишээ нь далайн шуурган дунд шумбагч онгоцонд байрласан командлалын төв НЭГ ширхэг хүний амийн төлөө хөвж гарч ирж байх юм. Тэгтэл Эсэргүйцлийг Жон Коннор биш, Майкл Айронсайд гэдэг жүжигчин удирдаж байх юм гээч. Ленин өвөөгийн дүрээр хувирсан тэр, нэг хүнийг аврахын тулд командын төвөө цохилтонд өртүүлж болох аюулыг үл тоомсорлсон боловч, Скайнетэд баригдсан олон мянган хүмүүсдээр атмаар бөнбөгдөхөөр шийднэ. 
 
Эсвэл терминатруудыг удирддаг Скайнет нь бага зэрэг юм болход роботуудыг бөөн бөөнөөр самнуулж, самнуулсны дараа нь атмын бөнбгөөр закуск явуулдаг хэрнээ: 
1. хүмүүсд нисэх хүчний төвүүдтэй, 
2. гадрага дээрх байрлах цэргийн баазуудтай байлгахыг зөвшөөрөх юм. 
Бодохноо: Скайнет дайн шударга байгаасай гэж мэрийж, ардчилсан хэв маягаар өсөж том болсон бололтой. 
 
Энэ бүх тэнэглэлийг дурьдаад хэрэггүй байх. Кино нь бүхлээрээ иймэрхүү донгиоролдээр тогтоно. 
 
Гэвч удалгуй Маркус амьлаад ирэх юм. Сайхан архидсан үдшийн дараахь өглөөтөй адил, мань эр:  "Би хэн бэ, би хаана байна, чи хэн бэ? Энэ юу бэ? Өнөөдөр хэдэн он бэ?" гэж байн байн асуун алхана. 
 
Ийм маягаар Маркус залуу маань тэнэж явтал, Кайл Рийз гэдэг баньдитай танилцана. Ихэнх хүмүүс нэгдүгээр ангийн огцом, шийдэмгий Кайл Рийзын баатарлаг дүрийг санаж байгаа билээ. Харин 4-р ангийн боовоо саагчаас яаж нэгдүгээр ангийн баатар эр болж хувирах юм бол, бүү мэд. Магадгуй, шийдэмгий дайчин эрийн дүрийг бүтээхээс илүү, боовоо саагч найруулагч нарт боовоо саагч дүрийг бүтээх нь их ойрхон тусдаг байх. 
 
Хамгын ихээр баярлуулсан дүрүүрийн дунд солонгос-голланд-ирланд гаралтай, авьяаслаг биетэй Мун Бладгүүд бүсгүй:
 
 
Авьяаслаг биетэй бүсгүйн тоглосон зоригт нисгэгчийн дүрийг, хорон санаат Скайнет тэнгрээс буулгана. Газардсаныхаа дараа мань хүүхэн гэрлүүгээ явган алхана. Алхах зуур Маркустай танилцаж, Жон Коннорын DJ-ээр ажилдаг баазруу хамтддаа явцгаахаар шийднэ. 
 
Хачирхалтай нэг юм: хүний дүр төрх, дуу хоолойг дууриалгах чадвартай Скайнет ямар ч арга хэмжээ авахгуй юм. Жишээ нь Жоны дуу хоолойгоор мангар мангар юм ярьж үймээн дэгдээх, буруу мэдээлэл тараах, наад захын сонсогчдыг булаах гм үйл ажилгаа явуулахгуй байх юм. Наад захын радио шуугиан үүсгэж, радио дохиог дарахгуй юм- за радио дохионы эх үүсвэрийг олох бүү хэл. 
 
Авьяаслаг биетэй нисгэгч бүсгүй Маркустай хамт нэгэн байшинд хорогдож, бусад тэмцэгчидтэй нэгдэхэд, 20 метр өндөр робот хэнд ч харагдалгуй нинжа шиг ойртон, бүгдийг сэг болгон буудаж, "Ертөнцүүдийн дайн" кинонд гардаг шиг, хүмүүсийг мөөг шиг цуглуулаад эхлэнэ. 
Уг бүх солиорлыг хараад, энэ МакЖи гэж нөхөр хэн бэ, юу хийдэг хүн бэ? Ямар гавьяа байгуулсан болхоор энэ хүнийг дуудсан юм болоо? гэх асуудлууд өөрийн эрхгүй төрөв. 
 
Судлаад үзсэн чинь: МакЖи гэдэг найруулагч "Чарлигын Сахиусан Тэнгрүүд" гэдэг кану авсан юм байна! 
Дрю Берримор гэдэг авьяаслаг ухаантай бүсгүй, чин сэтгэлээсээ тагнуулч охидуудын тухай кану авхаар шийдсэн юм байж л дээ. Баахан эртний бичлэгтэй видеокассет цуглуулаад, тэрнээс баахан эвлүүлэг хийгээд, суут найруулагчид танилцуулсан юм байна. "Энд онгоцноос үсрээд, энд зодолдоод, энд машинаар хөөцөлдөөд" гэж тайлбарлсан юм байна. Уг оюун ухааныг дэлбэлдэг түүхэнд шүтэн биширсэн МакЖи тэр бүгдийг дараа нь өргөн дэлгэцний кану болгосон гэнэ. 
Энэ удаад харин суут бүтээлчийн нялцгай гар нь Терминаторт хүрсэн юм байна. 
 
Кануны эцэст гардаг Шворц ахын компутр дүр нь хүртэл кануг сайжруулсангуй. 
Уг киноны донгио найруулагч үхээсэй билээ! 

20:02 - 2009-07-17 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax