जगन्नाथ

Афганы сураг чимээний тухай

Wikileak сайт Афганистан дахь Америкийн зэвсэгт хүчний 2004 оноос 2010 он хүртэлх байлдааны архивыг нийтэлжээ. Нийтлэлд 90 мянган бичиг баримт, үүний дунд байлдааны ба дипломат харилцааны мэдээ материал хавсрагдсан бөгөөд, ВВС агентлагийн мэдээгээр АНУ-ын түүхэн дахь хамгийн том мэдээллийн алдагдал болжээ.

Уг баримт бичгийн дийлэнх нь холбоотнуудын байлдааны явцад гарсан алдагдал ба устгасан дайсны тоо ба бусад байлдааны үйл ажиллагаатай холбоотой баримт юм. Материалын ихэнх нь нууцлалын зэрэгтэй.

Нийтлэгдсэн баримтын дагуу, цэргийнхний үзэж байгаагаар Талибанд ойр зэргэлдээ орнууд (Па...

00:04 - 2010-07-27

Хот шатлаа...

Хот галд автаж гэнэ. Шатаад л, шатаад л байж гэнэ. Хүмүүс хараад зогсоод л байж гэнэ. Хэнд ч хамаагүй болохоор. Шатаад талдаа орж гэнэ. Гэвч хэн ч гал унтраахгүй байна гэнэ. Нэг залуу гарч ирээд: "Хүмүүсээ, хамт ухас хийгээд галыг унтраая!"
Хүмүүс бүгд дуугүй байна гэнэ. Залуу: "Хөөе, энэ чинь шатаж дууслаа, чадлаараа аварч болох юмаа аварцгаая! Хувин шанага, чадах болгоноо бариад, унтрааж чадна шүү дээ!" гэв.
Хүмүүс: "Чи тийм их унтраах сонирхолтой байгаа юм бол, өөрөө унтраа!" гэж хариулав.
Залуу: "Би ганцаараа чадахгүй, бүхэл бүтэн хот шатаж байхад? Хамтдаа л хөдөлж байж барна!" гэхэд:
"Бит...

17:34 - 2010-07-26

Нийтлэлийн тухай

Сониуч иргэдэд зориулж баахан юм бичээд эхэлсэн- гэвч заримдаа ажиллах, хоол унд идэх, нийгмийн амьдралд оролцох, урлагийн ертөнцийг донсолгох, дэлхийг эзэгнэх гээд, ажил их байх юм.
Сая шүдээ зууж суугаад, эртнээс дуусгах санаатай байсан нийтлэлээ дуусгалаа. Дүлж дүлж, нэг юм гаргаад ирлээ.

ЭНД

16:14 - 2010-07-19

Гүнзийн тухай сонирхолтой

Нэгэн эмэгтэй Гүнзээс асууж гэнэ:
-Эмэгтэй хүн олон амрагтай байх тусам нийгэм түүнээс жигшдэг, нэр хүнд нь унадаг. Харин эрэгтэй хүн олон амраг хүүхэнтэй байхаар нийгэм дэх байр суурь дээшилдэг учрыг тайлбарлаач? гэж асууж гэнэ.
Хариулахаас өмнө Гүнз цай чанаж, чанасан цайгаа зургаан аяганд аягалаад:
-Цайг зургаан аяганд тарааж аягалах нь зөв үү? гэж асууж гэнэ.
-Зөв, гэж эмэгтэй хариулж гэнэ.
Гүнз инээмсэглэн:
-Мөндөө. Харин эсрэгээр, зургаан данхнаас нэг аяга дүүргээд эхэлбэл, буруу ба ёсноос гажууд байдаг юм гэжээ.

...

20:48 - 2010-07-17

Шүлэг

Үнэндээ хэлэхэд би шүлэг энэ тэр нээг их таалдаггүй. Бас ойлгодоггүй. Энэ хүн ямар нэгэн юм мэдэрсэн нь яагаад надад сонин байх естой гэж боддог байлаа л. Зарим гоё гоё шүлэг бий- жишээ нь энэ. Мангар эсвэл болхи болохоор тэр байх. Уншаад, нээг их ойшоодоггүй. Бас сэтгэлд хүрч өгдөггүй. Гэтэл саяхан нэг сонин шүлэг уншлаа- гоё юм байна:

Эргэн хартал-
Хажуугаар өнгөрсөн хүн
Мананд уусан, одсон байв.


гэж. Гайхалтай. Дөрвөлжин, хурдан, илүү дутуу үггүй. Гэвч өгч буй мэдрэмж нь гайхалтай юм. Яруу найрагч Масаока Шики гэдэг юм, энэ хүнийг.
...

20:15 - 2010-07-14

Дайтах эрдмийн тухай

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хойш, нэг нэгнээ устгаж ирсэн. Устгасаар ч байх болно. Магадгүй энэ учраас энэ ном, ертөнцийг хязгааргуй их хайраар хайрласан үл үзэгдэгчийн тухай өгүүлсэн Библиэс 500 жилээр ах байх.

Үүнд дайн явагдахдаа, ямар нэгэн идеологийг төлөөлж байгаа нь хамаагүй байдаг. Дайн ихэвчлэн ашиг хонжооны төлөө явагддаг. Мөн тэр устгал нь оролцогч хоёр талын нийгэмд хачирхалтайгаар нөлөөлдөг: нийгмийн хувьсал ба  өөрчлөлт, мөн тэр нийгмийн ухамсрын хөгжил, техникийн үсрэлт ухралт гэх мэт.
Дайныг судалбал, олон олон сонирхолтой тал бий: Дайн нь энхийн төлөө, энхийн цаг нь дайны бэ...

20:02 - 2010-07-09

Цаасчин өвөө

Саяхан захиалгаа аваад, цаас хайж эхлэв. Цаас гэж бас цаанаа өөр өөр- хүнд хөнгөн, химийн бодисын оролцоотой оролцоогүй, гараар хийсэн, машинаар хийсэн. Хэвлэлийн зориулалттай, мөн зургийн зориулалттай. Мөн зарим хүмүүс гайхна байх: хэдэн жилийн даацтай гэдгээс мөн хамаарна.

Үүнээс хамааран үнэ хэлбэлзэнэ- жирийн нэг А4-ийн хэмжээтэй цаасны үнэ янз янз харагдана. Цаас сонгохдоо өвөөтэй жаахан ярьж суулаа- ажилчин анги ажилчин ангитайгаа. Өвөө цаасаа солонгын 7 өнгийн цаасаа өөрөө хийж, будаж, янз бүрээр нугалж индүүдэж, хөөрхөн эвхээд, янз бүрийн аргаар оёж ном дэвтэр, альбом, мэндчилгээний хо...

15:14 - 2010-07-09

Ойрын хэд хоногийн тухай

Ойрын хэд хоногтoo багтаж, хэдэн орчуулгуудаа тусгай блогт нийтлэхээр бэлдэж байна- Мусаши Миямотогийн "Таван бөгжний судар" ба Сүнзийн "Дайны урлаг". Энэхүү судрууд бол бичлэгийн хувьд тасархай, бичигчдийн амьдралын туршлага агуу- зарим газар нь хөлсөө арчиж уншихаас өөр арга үгүй.
Сониуч иргэдийн мэдлэгийн хүрээ тэлэгдэхээс гадна, өөрийгөө таних түлхэц мөн хөгжүүлэх бөөн бонус оршвой.
...

14:41 - 2010-07-07

Сурсан зүйлийн тухай

Шинэ Юм сурах нэгэн сайхан завшаан гарах нь тэр. Найз маань өвдөөд, оронд нь энэ хэдэн өдөр мэддэггүй мэргэжлээр ажиллах боломж гарлаа- зам тавих ба бүрэх гэж. Бас өлөн надад манай монгол замын ба барууны замын ялгааны тулгамдсан асуудлын хариу олох сайхан боломж гарлаа.
Ер нь сонирхолтой мэргэжил юм- зүгээр нэг хийчдэггүй, бас нарийн тоног төхөөрөмж ба ур чадвар шаардсан гоё мэргэжил юм байна. Бас мэдээж цагийн шахалттай- хурдан сэтгэж, чанартай гүйцэтгэл шаардсан, мөн материал хангамжийн чадварлаг зохион байгуулалт шаардсан ажил юм байна.
Тэр зам нь хур тунадас ороход хагарахгүй бэ, бас асфа...

14:31 - 2010-06-29

СинемАурумын тухай

Өөрийгөө хамаа замбраагуй пиардах, мөн бүх дэлхийг эзэгнэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх үүднээс СинемАурум сайтанд бичлэг бөмбөгддөг боллоо. Энэ бол их сайн сайт- дэлхийн кино урлагийн хамгийн шилдэг киноны тухай.
Өөрийгөө хөгжүүлэх, мөн танин мэдэхүйн хүрээгээ тэлэх сонирхолтой залуучуудад таалагдана гэсэн таамаг байна.

16:55 - 2010-06-23

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo