जगन्नाथ

Өчигдөр уржигдар хоёр өдөр маш зав муутай, гүйх ажил ихтэй байлаа. Ер нь энэ долоо хоног гэж хэцүүхэн юм болж өнгөрлөө. Нэг сайхан амраад, сунаж хэвтээд өгмөөр л байна шүү.


Энд бороо орсоор л. Нар харсангүй хичнээн ч хонов.

16:53 - 2010-06-20

Киргизстаны тухай

Киргизстаны Ош хотод үймээн дэгдээж хүн алж байгаа зэвсэгт бүлэглэлүүдээс айн зугатсан мянга мянган узбек иргэд Ош хотыг орхин дүрвэцгээж байна. Одоогийн байдлаар тус үймээнд мянга гаруй хүн бэртэж гэмтээд байгаа ба 80 гаруй хүн амиа алдсан гэж тооцоолж байна. Энэ нь тус улсын ерөнхийлөгч Курманбек Бакиевыг түлхэж унагасан дөрөвдүгээр сараас хойш болж  буй хамгийн том иргэний үймээн юм.

Узбекистантай хиллэдэг хил дээр ирсэн Узбек гэрчүүд Киргизийн зэвсэгт бүлэглэлүүд айл хөршүүдийг түйвээж, айлаар орон хүмүүсийг нь буудан алж орон гэрийг нь шатааж байна гэж ярьж байна. Нэг эмэгтэй “Надад хүнс, ...

17:07 - 2010-06-13

Байгалын гамшиг

Гайхалтай юм болж байнаа, Мексикийн хойгоор? Сонссон хүн байна уу, үгүй юу- энд мэдээллийг хаа саагүй маш их дарж байна. Нэг бол дутуу хүргэнэ, нэг бол маш богино.
Гэтэл юу болж байгаа бэ, тэнд? Найзууд маань надад бичиж байна:

1. 20.04.2010 -нд Deepwater Horizon газрын тос олборлох станц живсэн байна. Яагаад живсэн гэдгийг хэн ч мэдэхгүй- мэдээнд тусгахгуй байна.

2. Далайн гадаргад 1500 метрийн гүнээс газрын тос урсаж байна- 100 мянган торх өдөр бүр. Үүнээс их ч байж болно- олон түмнийг тайвшруулхын тулд бодит тоог дарагдуулж байж ч мэднэ.Тос нь зүгээр нэг дээшлэлгүй, устай холилдон далайн урс...

06:33 - 2010-06-09

Deus Ex: Human Revolution толгоомны тухай

Зөгнөлт уран зохиолд нэг ийм сэдэв бий, сайберпанк гэж. Вильям Гибсон эхлэлийг нь тавьсаны дараа иймэрхүү  сэдэвт олон олон юм гарсан- кану, күүкэлдэйн кану, ном, комик ном.
Дараа нь мэдээж тоглоом.
Компьютер тоглоомонд сайберпанк сэдэв үнхээр зохиод байх юм. Одоо ВоВ-ын үлгэрийн баатруудын оронд сайбер ММОРПГ л дутаад байх шиг санагдаж байна.
Ер нь давгуй шүү, давгуй. Тоглоом бүрэн хэмжээний канутай өрсөлдөх цаг нь ойртжээ.

...

14:24 - 2010-06-07

Хоббит киноны найруулагчийн тухай

Гильермо Дель Торо үнэн тасархай кино хийдэг л дээ, үнэндээ бага зардлаар хүний сэтгэлд хүрэх бүтээл хийдэг хүн Монголд байтугай, тэр Холибүүдүдэд ч ховор байдаг. Үүнийг ажилдаа хайртай хүн л чадаад байх шиг байгаам. Гэтэл Гильермо эр, Питер Жэксонтой хамтраад, баахан гоё гоё кино аваад эхлэх сураг дуулдсан.
Гэтэл! Томоос том бөгс булангийн цаанаас үсэрсэн гэгчээр- зураг авалтаа эхлэх байтугай, больж Гильермо Хоббит төсвөөс гарсан гэнэ.
The One Ring мэдээллийн төвөөр дамжуулан "Би ажилмаар байна л даа, гэхдээ та нар арай дэнджийнаа" гэж дамжуулаад, хаалгаа тас хийтэл хаагаад гарсан байна. Нэг ...

13:36 - 2010-06-04

Хагакурэгийн тухай

Нэг ийм эртний саак ном байдаг- Хагакүрэ гэж.
Өөрийгөө хурцлах, амьдралынхаа алтан аягнаас нэг ч дусал унагалгуй уухыг зорьсон хүн бүрт зориулагдсан юм шиг санагддаг:

Үхэл том бага гэлтгүй, бүх хүмүүст ирнэ. Үхэл таньдээр бэлэн эсэхийг асуулгуй ирнэ. Хүн бүр гарцаагуй үхнэ гэдгээ мэддэг. Гэвч заримдаа та үхэлгүй, бүгдийн ард гарна гэж найдаж явдаг. Энэ нь таныг ч, бусдыг ч төөрөгдөлд оруулдаг. Үхэл таныг мэдэхээс өмнө тань ирнэ. Та үхлээ угтаж авахдаа, бүрэн бэлэн байдалтай угтаж байгаадаа итгэлтэй байгтун.
...

21:07 - 2010-05-29

Ий-Падын тухай

Өчигдөр найз маань ирээд, нэг сонин гээчийн марзан эд харууллаа. Нэрийг нь Ий-Пад гэдэг юм байна. Анх хархад нээх их том Ий-Фоон шиг, 1024x768-ын өргөтгөлтөй гайхал- зураг бийжоо хархад их хурц, давгуй юм. Зураг хардаг нь гоё юм- гоёмсог сэтгэдэл төрүүлж байна, бас кану үзэхэд давгуй юм- харин яг юу хийдэг юм бэ, арай л үнэтэй лаптопын орлогч бишүү? гэж найзасаа асуулаа. Тэгсэн найз маань Ий-Паддээрээ хуруугаараа зураг зурж үзүүллээ- давгуй шүү, давгуй.

Гэхдээ нэг гартаа тэрийг бариад, аар саар юм бичээд, эсвэл нэтээр зугаалаад байна гэвэл шал худлаа эд байна- ойролцоогоор хагас килийн жинтэй ...

15:27 - 2010-05-29

Таагуй мэдээ

Энэ лалрын ертөнцийг авьяаслаг хүн, анхны метал хөгжмийн эцгүүдийн нэг Ронни Жэймс Дио 67-хон насандаа орхин одсоныг саяхан мэдлээ... Саак хөгжмийн зохиолч, галзуу дуучин, цоглиг рокер- түүний анхны хамтлаг Elf-ээс эхсүүлэн, дараа нь Rainbow,  Black Sabbath, сүүлд нь өөрийх нь DIO хамтлагийг нь сонсдог л байлаа...
Новш гэж, өнгөрсөн жил тавигдсан ходоодны хорт хавдар нь дөнгөөд орхисон юм байж.
Эрлэг номун Хаан дээд тивд нэгэн саак хамтлаг бүрдүүлхээр шийдсэн бололтой...

RIP DIO


...

22:50 - 2010-05-19

Сүүлийн хэдэн хоногийн тухай

Нутгаа орхиод 2 долоо хонолоо- Ган багана мэт эрүүл мэнд минь доргих мэт болов. Хэсэг халуунтай хэвтэж, нусандаа хутгалдав. Эмч хараад, ядаргаанаас болсон гэхийн.
Гэвч, зүгээр эдгэж суусангуй. Баахан Монголд дарсан зургуудаа харж суув. Заримыг нь янзлаад, заримыг нь устгаад- харсан чинь! Саак болсон байдаг байшд.
Гэхдээ ер нь нутгаа санаад ирэхээр, аар саартай нь ч өгүүлэх нь энүүхэнд...




Ирсэн даруй намайг хүлээж байсан баахан төлбөрөө хийлээ, үс арзаймаар. Татвар, даатгал, байрны төлбөр, интернетийн төлбөр, урилга, сануулга, реклаам- тэр том овоорсон цаасыг хараад том том тоопийгоор баах нь э...

19:21 - 2010-05-17

Сонирхолтой бийжиoв

Та бүгдэд нэгэн сонирхолтой юм харуулья: нэг баагий Вайоминг хотын телевизийн сигналыг 22.11.1987 онд дундаас нь таслаад, өөрийн мэдээгээр орлуулсан юм байх. Мэдээ үзэнгээ зурагтанд програмжуулж буй америкчууд гэнэт уг нэвтрүүлэг үзэж гэнэ- үзсэний дараа их хэмжээний тоопийгоор баасан байна.

Видеог үзэх заавар:
  • Дэлгэцээрээ дүүргэж томруулан харах.
  • Таашаалыг тасалдуулж болох бүгдийг өөрөөсөө холдуулах (яху-махуу, утас энэ тэр унтраана гэсэн үг).
  • Харанхуйд үзэх  
  • Чихэвчээр сонсох.
  • Дууг хамгийн чангадээр тохируулах
  • Сайтар анхаарлаа энэ нэвтрүүлгэнд хандуулах. Тэхгүй бол хоёрдахь үзxээр шал оснирхолгуй ...

21:07 - 2010-05-13

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo