| जगन्नाथ |
Косовогын тухай
Энэ өдрийн мэнд айлтгья.
Өчигдөр орой 193 Олон Улсын хуулиаар зөвшөөрөгдсөн улсуудын тоонд Косово нэмэгдлээ. Сэрби Улсын газар нутгаас махтай ястай нь зулгааж салгав. Барууны орнуудын геополитикийн бодлого ба Ватиканы сүрхий оролцоо нь Югослав улсыг задрааж, хамтдаа олон арван жилээр амьдарч байсан олон ястангуудын дунд яс хаяж, ахан дүүсийг хэзээ ч нийлэшгүй дайсан болгон хувиргаж чадав. Одоо тэд "соелтой барууны нийгэмд" орхын тулд Герман, АНУ, Францын төлөвлөснөөр бөгсийг нь долоож, төлөвлөсний дагуу европын улс төрийн тайзандээрх одойчууд болов. Одоо бол тэр улсыг газрын зурган... 18:13 - 2008-02-18Валентины өдөрСайн байцгаана уу, залуучуудаа! ...
Валентины өдөр болсон биш, бөөн бөөн ажил... Үстэй толгой арзааж дууслаа- эмэгтэй хүнийг жаргалтай байлгах бас бодсоноос хэцүү юм байна. Гэвч бүх юм сайн, бүх юм болно, хамаг юм амжилттай явагдаж байна :) Дурласан хүмүүсд бүх л болж бүтэх юмыг бүтхийн ерөөл дэвшүүлж, баярын мэнд хүргье дурлалт хосуудад Өөр зураг үнэн олдсонгуй, ойлгоорой. ![]() Та хэдэд ярьж өгөх сонин сонин юм зөндөө, гэвч бас нээх их ирээдүйг цагаас нь өмнө мөрөөдөж ярих дургуй болхоор, жаахан азнаж байгаад ярьж өгье. 08:20 - 2008-02-14Wrong Turn 2
Өмнө нь эхний ангийг нь үзээд, таалагдасан болхоор 2-р ангийг лангуундээр байхаар нь барьж авч, өчигдөр үзлээ.
Ерөнхийдөө бүх ангиудых нь зохиол адилхан: машинаар аялсан хүмүүс буруу зүг эргээд, ой модонд төөрөөд, тэнд амьдардаг муухай царайтай гаруудад идүүлнэ. Ер нь би далдын хүчтэй кинонуудад нээх дургуй, учир нь найруулагч ба операторчид далдын хүчийн айдсыг бас харуулж чадаж байх хэрэгтэй. Тэр нь ховор болхоор, зөвхөн хэдэн найзуудынхаа л зөвлөгөөг сонсож байж үздэг юм. За тэр ч яахав, кинондоо орье. Энэ удаад сэргэлэн цовоо мутантууд сүх мүх бариад, цоглигоор хүмүүсийг дундуур нь... 19:40 - 2008-02-06Шинэ Ангилал НэмлээШинэ ангилал нэмлээ, тэрэн дотор таалагдсан таалагдаагуй киноныхаа тухай бичээд байя.
Харин надаар сонин хачин их байна, миний бичсэн зохиолоор богино хэмжээний хүүхэлдэйн ба богино хэмжээний баримтат кино хийх санхүүжилт авлаа, удаан хөөцөлдөөд байсан юм. Бүх юм бүтнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Одоо миний гарын дор:Та бүгдэд уншихад сонирхолтой байх болно гэдэгт найдаж байна. Оператор, техникч ба бидний юмыг зөөдөг, бас бидний хоолонд гүйдэг шавар байна. Зураг авалт уржигдар, өчигдөр явагдаад, өнөөдөр дуусна. ... 18:56 - 2008-02-06Ханиадны тухай
Ханиад тусав. Өнгөрсөн долоо хоногт.
Маш их халуурч, дэмийрч хэвтэв. Одоо нохой шиг хуцлаад сууж байна. Гэвч одоо бүх юм сайн, бүх юм төлөвлөгөөний дагуу явагдсаар. Гэхдээ бие сул хэвээрээ л байна... битгий өвдөөрөй, бие бодоорой. 22:14 - 2008-01-18Хараад байсан чинь...
Аймшигтай их захиа ирсэн байдаг байшд, хувийн захиануудад! Бүгдэнд нь чадхаараа хариуллаа, хүссэн хүн болгоныг найзаа болгож урилаа, тавтай морилно уу. Анхааралгуй намайг уучлаарай, муу битгий санаарай. Сайхан танилцаад, интернет гэдэг юмыг сэтгэл санаа, бодлоо хуваалцахад бүрэн дүүрнээр ашиглья.
Хүсвэл, холбоо барих хүн нь khuslen@uriankhan.com хаягаар холбоо барина уу. Хувийн мэйл хаяг маань байгаа юм. Монгол зураач, графикчид эсвэл урлагтай холбоотой бас түүнийгээ мэргэжлээрээ сонгосон дуртай хүмүүс чөлөөтөй хандаарай, санаа оноо сонсох, үзэл бодлоо хуваалцах их дуртай хүн. Нэр алдар м... 02:23 - 2008-01-07
|