जगन्नाथ

Бид бүгд өөр өөр

Бичсэн: Бодошрол
За байз, уул нь ШуудШууд гишүүний бичсэнд хариулмаар байгаа боловч, блог нь удаан ачаалагдаад, компутер гацаагаад байна. Энд бичсэн нь дээр байх.

Сонин сэдэв хөндсөн учир, хамт ярилцмаар санагдлаа, мэргэжил нэгтэй юм байна даа. Боддог сандаг зүйлээ бас хувалцхаар шийдлээ.

Зураач хүн заавал сэтгэгч ба хайгч байх учиртай. Харин тэр сэтгэх ба төсөөлөх чадвар нь ертөнцүүдийг бий болгох (эсвэл төсөөлөх тийм чадвартай байх) естой юм шиг санагддаг юм.

Микеланжело, эсвэл Леонардогийн жишээг авч үзэхэд: тэд үзэгчдэд өөрсдийнхөө гоо сайхны мэдрэмжийг бусдад ойлгуулж, бусдад бултахааргуй болтол нь тулгаж чадсанд байгаа юм. Тэд бол бид нараас юугаараа ялгаатай вэ? Бид нар шиг хоер уураг тархитай, хоер гар хөлтөй, хоер нүдтэй.
Гэтэл би тэд нарын жишээндээр өөрийгөө авч үзэх гээд, байдгаараа ямарваа нэгэн агуу, сүртэй сайхан зураг зурахыг хүсдэг байлаа.
 Тэр нь зөв үү, буруу юу, хэн ч мэдэхгүй. Харин нэг л юм маш тодорхой: энэ бол миний хувьд ХӨГЖИЛ байсангуй. Зураач болгонд өөрийн зам бий, харин тэрийгээ баатар эр шиг туулах уу, эсвэл бусдын замыг дагаад явах уу гэдэг тухайн хүний өөрийнх нь шийддэг асуудал.

Зураач хүний хувьд хүрээгээ тэлж, өөрийгөө бусдаас илүү, оршин байгаа нийгмээсээ түрүүлж хөгжихдөө байдаг юм. Харин орчингоосоо хэт холдож, эсвэл ямарваа нэгэн замаар өөрийгөө хаахдаа зураачын зам оршиж болох уу? Үгүй л болов уу.  Миний хэлэх гэсэн бодол бол:
Ухаантай байгаад, дуртай юмаа хийгээд, тэр дуртай ажлаараа мөнгө цохихдоо байгаа юм. Энэ бол амьдралын утгын нууц.

Мэдээж би хүнд таалагдахаар зураад, тэрүүгээрээ бусдын халааснаас мөнгийг нь гоожуулахдаа утга нь оршино гэж хэлээгүй. Үүнд нюанс байна:

бусдад өөрийнхөө таашаалаа тулгаж, нийгэмтэйгээ тулалдах хэрэгтэй. Үүнд бас өөрийнхөө бөнгөрөө сайн ашиглаж, хүчээ гамнаж, яг эгзэгтэй үед цохиход учир нь байдаг юм шигээ. Бусдыг өөрийнхөө гоо сайхны таашаалд орууллаа гэхэд, зураачын дайчин зан нь илрэнэ. Зураач завал өөртөө итгэлтэй байх албагуй, харин анчингийн хамгийн чухал давуу тал түүнд заавал байх естой: Анчин хүн анд гарахдаа заавал өлөн гардаг.

Өлөн гэдэг нь мэдлэг олж авахын өлсөглөн, бас өөрийнхөө оршин тогтнох эх үүсвэрээ олохдоо байгаа юм. Үүнд миний ойлгож байгаагаар зураач ба замаа хайж байгаа баатар хүнд 3 чанар агуулагдсан байх учиртай:
1: Мэдлэгийн өлсөглөн (хүн өлсөглөн байхдаа санаанд оромгуй гайхамшигтай ба аймшигтай зүйл хийж чадна)
2: Айдас. Олж буй Мэдлэгтээ санал хангалуун, түүнийгээ хүндэтгэх.
3: Зориг.

харин санаа ба бусад юм нь бүгд өөрөө ороод ирнэ. Үүнд гол нь өөрийгөө хөгжүүлэх л чухал.

Энэ бол миний л бодол шүү, чиний бодол минийхээс зөрж болох юм, тэр мэдээж асуудал.

00:04 - 2008-01-04 - Сэтгэгдэл бичих

бидний олж авч бгаа мэдлэг мэдээлэл бүхэн эргээд автахад түүнд ууусахад хүргэдэг бх л даа.. тиймээс мэдлэгийн өлсгөлөн гэдэг чинь харин үүнээс хол бж өөрөөрөө бх боломж юмуу ..

тэхдээ юм бүхэн л өрөөсгөл бдг.. хүн болгонд өөрийх нь замнах зам бий...

тийм л юм да.. happy

pupa_inn - 01:19 - 2008-01-19

аан тийн, зурагнууд нэг бол зургын цомогт, нэг бол блогын архив дотор л байгаа байхдаа.

удалгуй тэгээд ч блогын засвар дуусна, тэгээд ирэхээр бүх юм байрандаа очно. одоохондоо зав болохгуй байна.

AmonRa - 13:41 - 2008-01-04

бүгдийг нэгтгэх дургуй л даа... уран бүтээлч хүн бүр өөр, яг ийм тийм гэсэн нэгдсэн ойлголт байдаггуй юм.

би хувьдаа өөрийгөө уран бүтээлч болсон гэж үзэх хараахан болоогуй. харин замаа бол өмнөө харж байна. учир нь би ганцаар, надад өөрийн л гэсэн фронт байдаг.

чамайг ингэхэд хэн гэдэг юмбэ? миний блогд тавтай морил! Have fun. Намайг Хүслэн гэдэг. Бүтэн нэрээр.

AmonRa - 13:35 - 2008-01-04

Хэдийгээр би зураач биш ч гэсэн чамтай санаа нийлж байна. Тухайн нийгмээ даван гарч, өөр өнцгөөс, шинийг гэрэл гэгээр харанхуйг харж байж тэр хүн өөрийн гэсэн барилтай, өөрийгөө таниулах дотоодоо нээдэг болов уу гэж би боддог юм. Энэ нь дан ганц зураачид бас бүх уран бүтээлч хүмүүст байх зан чанар. Харин зураачийн онцлог бол түүнийгээ бодсноо харснаа буулгах агуу авъяас шүү. happy

Чи өөрийн бүтээлээсээ тавихгүй байсан юм уу. winking

misty - 11:53 - 2008-01-04

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax