जगन्नाथ

Wrong Turn 2

Өмнө нь эхний ангийг нь үзээд, таалагдасан болхоор 2-р ангийг лангуундээр байхаар нь барьж авч, өчигдөр үзлээ.

Ерөнхийдөө бүх ангиудых нь зохиол адилхан: машинаар аялсан хүмүүс буруу зүг эргээд, ой модонд төөрөөд, тэнд амьдардаг  муухай царайтай гаруудад идүүлнэ. Ер нь би далдын хүчтэй кинонуудад нээх дургуй, учир нь найруулагч ба операторчид далдын хүчийн айдсыг бас харуулж чадаж байх хэрэгтэй. Тэр нь ховор болхоор, зөвхөн хэдэн найзуудынхаа л зөвлөгөөг сонсож байж үздэг юм. За тэр ч яахав, кинондоо орье.

Энэ удаад сэргэлэн цовоо мутантууд сүх мүх бариад, цоглигоор хүмүүсийг дундуур нь, гар хөлийг нь цавчина. Хэн нь ч ярьж чаддагуй хэрнээ бөх шиг бяртай, шилүүс шиг хурдан, харцага мэт цоглиг, сэксдээ арслан, гар тулаанд баавгай шиг хүчтэй, академич шиг ухаантай байх нь МЭДЭЭЖ! Нэг талаараа асуулт.ком-ын дундаж онигоочин гишүүн өөрийгөө танилцуулж байна гэж хэлхэд болно.
Харин амьдралдээр бие ба физиологийн аномали тийм хүмүүсийн тэгээд ч богинхон амьдралыг нь улам богинсгож, хүч бие бялдар байтугай, тухайн хүний удам үлдээх өрсөлдөх чадварыг нь улам доройтуулдаг нь америк кинонуудаас худла болох нь нотлогдлоо...

За тэр ч яахав.

Энэ удаад реалити шоу хийхийг зорьсон мангар америк хүүхдүүд ой модонд ирнэ. Энэ удаад дахиад л банди нарыг 30 дөхсөн мангар духнууд, харин охидыг нь наад зах нь хоер төрөөд амжсан, доод тал нь 25 хүрсэн хүүхнүүд тоглоно. Ийм 10 жилийхныг хараад аймшиг нь эхлэхээс нь өмнө уйлж эхлэв.  Би мэдэхгүй ч байхоо, магадгуй америк хоолноос болоод 18-тай хүүхдүүд 30 гарсан залуучууд шиг харагдаж байж болох юм.

Тэр мангар хүүхдүүд нь америк ес заншлаар мэдээж хэрэг байнга нэг юм батлахыг хичээнэ. Нас нь тийм болхоор, америк монгол гэлтгүй. Тэнэг хүүхдүүд хаа газар адилхан, бөгснөөс ухаж гаргаж ирсэн тэнэг бодлоо зөв болхоо батлахын тулд бүх юмаа хийнэ.
Жишээ нь бөгснөөсөө ухаж гаргаж ирсэн "адал явдал" зохион байгуулагдаж, "хүнд хэцүү байдал" "туулагдана". Учир нь гол дүрийн малнууд телевизорын өмнө өссөн болхоор өөршиг нь мангар хүүхдүүд тэднийг телевизрээр харах тул, энэ бүх процессд маш нухацтайгаар хандана.
Миний бодлоор тэдний амьралых нь хамгийн том адал явдал нь бананы зурагтай жорлонгын цаасаар бөгсөө арчиж, хамгийн том зохиогдсон арга хэмжээ нь бага сургуулийн үдэшлэгдээр шүлэг уншсан юм болов уу гэж бодов...

Мэдээж хэрэг тэр биеэ бодсон өөдгүй тэнэг хүүхдүүд бүгдээрээ өөрийнхөө онцгой, лаг ба саак гэдгээ киноны турш харуулхыг хичээнэ. Нэг хөөрхөн, сайхан ааштай еврей охин байсан, даанч тэрний тархийг сүхээр хамгийн эхэнд дундуур нь цавчив... Үйл явдал эхлэж амжаагуй байтал бүгдэнд нь үхлийг хүсэж эхлэв: амиа хорлохоо бодсон хонь шиг эргүү охидуудад, лесби хандлагтай феминист тэнэг хүүхнүүдэд, уйтгартай хошигнодог дутуу төрсөн баньди нарт, бас тэр тусмаа ээжийн эрх африк үндэстэй хойлог хүүд. Бүгдэнд нь үхлийг хүсэж эхлэв!

Ийм юм над шиг энгийн хүнд бодуулна гэдэг чинь, асар их авьяас шүү..

Кинондоо хамгийн цоглиг залуу болох нэг десантын залуу байна, гэвч нүүр ба өргөн мөрийг нь хараад шууд ойлгомжтой болов: "Чамайг алаад, дараа нь өвчөөд, иднэ. Магадгуй хамгийн түрүүнд!" Есоор болов. Тийм сайн жүжигчдийн иймэрхүү кинонуудад хувь заяа нь анхнаасаа бүр ойлгомжтой: шаансгуй гар.
Бас мангсуудыг мэдээж хэрэг хамгийн хойлог, хамгийн өөртөө итгэлгүй, ялах эрмэлзэлгүй хонь шиг охин ялах нь ойлгомжтой. Харин энэ бүгд болхын өмнө тэнэг хүүхдүүд ой модоор хашгиран гүйж, орилж хашгирч, цус нь гол мөрөн шиг урсаж, дотор ходоод нь хувин хувингаар, бидоноор бүр гоожно... Даанч тэр нь ч бас цоггуй, галгуй уйтгартай харагдана.
Гэхдээ нэг хэсэг дээр нь диманитаар 3 лалрыг их гое дэлбэлвээ. Гэвч киноны турш нэг л гое хэсэгтэй тул, тэр нь ч олигтой цог гал, амь оруулсангуй...

Надад харин нэг юм маш сонин санагдлаа: яагаад тэр мутантууд бүгдийг нь шууд алаад эхэлсэн юмбэ? Тэд нарт  хөргөгч байхгуй л байж таарна, харин мах нь муудаад, хаях боловол яана? Махтай яасан сонин харьцдаг юмбэ... Торонд амьдаар нь хийгээд, хадгалдаг байгаа даа... Тэгээд тамлаад ч байж болно шд.

Нэг л хэлэх юм үлдлээ:
Найруулагч ба зохиолыг бичсэн хүмүүс нь өөрсдийгөө алуурчин ба махчин гэж төсөөлж, кинондоо алуурчны хандлагтай хандаж чадахгуй бол, өөр шигээ олиггуй хүүхдүүдийн тухай, бас өөршигээ мангар хүүхдүүдэд зориулсан л тэнэг кино бүтнэ.

Бас ДВД-ээр нь найруулагчых нь ба жүжигчдийх нь тайлабар байнаа, болоогуй...Тэд ийм баасыг авхад нэг бүтэн сайны үдэш, 30 төгрөг зарцуулан бүтээсэн киногоо авхад яасан сайхан байснаа ярьж байна.

Битгий итгэ, энэ киног битгий үз, битгий цагаа үр. Тэр тусмаа битгий мөнгөө үрээрэй.

19:40 - 2008-02-06 - Сэтгэгдэл бичих

сайн байна уу, Ука!

надад шууд хэлхэд амаргуй юм, тэр нь ч сонин юм.



 би ихэвчлэн санаа тогтворгуй болоод ирхээр аавынхаа зөвлөснөөр юм хийж, юм зурж (мэргэжлээрээ), уншиж, аль болгон ганцаараа үлдэхгүй л байхаа боддог. гарч архи пиво ууж ч юмуу, найзындаа очиж тамхи татаж, хүнд хүчний ажил хийх ч юмуу, гол нь ганцаараа л үлдэж болохгуй юм шиг. эхэндээ.

харин би лав сүүлдээ бүр энэ амьдралаа хүний төлөө биш, өөрийнхөө төлөө амьдарч байна гээд, сэтгэл уужраад, улам сайн л зүтгээд байх шиг санагддын.

сүүлдээ эндхийн хүмүүсийг ойлгож, бууж өгч болохгуйгаа л бодох цаг шдэ...

бидний хүмүүжил тийм байж болох юм, ер нь жаахан хатуу талдаа юм байна. гэхдээ энэ чинь бидний оюун ухааныг улам хөгжүүлж, хатуужлаараа улам сэтгэл тэнэгэр, бие даасан л болно шдэ.



хатуу сэтгэл бол байх хэрэгтэй, тэр бол байх л, байгалын л үзэгдэл шдэ- бууж өгч, ийм ховор боломж олдож байгааг ойлгохгуй, хурьцал ба биенийхээ хэрэгцээгээ залж чадахгуй байгаа бол одоо яай гэхэвдээ!



харин чи яагаад латин охидуудад дургуй юмбэ, яаж тэгтлээ их уур хүргээд байгаа юмбэ? happy

 за битгий л дургуйгаа харуулж нүүрээ алдваа, тэр хүмүүсийг сайн ажиглаад, өөрийнхөө ирээдүйгээ л бодож, хэрэгтэй хүмүүсийг өөртөө татаж сурдаг юмшдэ!



чи Америкт хэр удаж байгаа юмбэ?

AmonRa - 19:43 - 2008-03-07

эрт хэлэхгүй дээ аль хэзээний үзций шд!!

за тэр яахав!! хэрэггүй дээ за нэг тиймэрхүү л юм байгаа байх даа гээд бодсон хэрнээ үзчидийм аа би!!

за ино ч яахав хог байдийм байгааз !!

Би энэ латин оюутнуудийг үзэж чадахаа болилоо яах уу? тусламж? Эрэгтэйчүүд нь яахав эмэгтэйчүүдтэй нь 1 дор болохоор бүүр үзэн ядаж үхлээ

монголчууд бид нар тийм хатуужилтай хүмүүс юм уу уул нь нутаг ус ээж аав гээл дуулаад байдаг шд тэ? Эсвэл эд нар ийм нялзрай юм уу ирээд 3 сар болж байгаа 2 охин өдөр шөнөгүй утсаар яриж дүрс дуу хоолойг нь сонсож харж байгаам байж гэрээ ээжээ ааваа эгчийгээ ахыгаа найз залуугаа санаад гээд бүтэн өдөржингөө сургууль ажил бүгдийг нь хаяад гэртээ өнжихийн! Бас болоогүй аймшигтай уйлахийн тэгээд тийм хэцүү байгаам бол уу гэхээр 5,6 дахийн шөнө унтуулахгүй шд дуулж бүжиглээд тэгээд хамгийн утгагүй нь өөрсдөө энд аль хэзээний 1,1 юм олоод авцан байж нутагт нь найз залуучууд нь бас л өөр өөр найз охинтой болтсийм байна л даа тэгээд л тэрэнд нь гомдоод гээд сонин юм яриад байхийн адил адил болтсон байгаам байж!!

Мэдэхгүй эсвэл бид нар ёс заншил эдр гээд аймар дэгтэй өсдийм бол уу? би эсвэл ийм хатуу хүн үү? хэрийн юманд сэтгэл нь хөдлөхөө больцон Би лав анхандаа ээжийгээ санадаг гэхээсээ илүү санаа зовж боддог л байсан наадмын үер ч юм уу уйлмаар үе таарна аа тэгэхдээ л уйлдаггүй л байсан! утгагүй юу дутлаа яалаа гэж манайхан чинь зөгнөж байгаам шиг гээд яриад байдаг шд тэрүүн шиг гэнэт уйлмаар болоод уйлаад байсан чинь дараа нь янз бүрийн юм болсон байхыг сонсвол би лав өөрөөсөө л боллоо гэж бодно оо тэгж бодоод уйлдаггүй байсан

Яг үнэндээ одоохондоо таалагддаг үндэстэн хүн надад алга аа энд! 1 тайвань охинтой гайгүй санаа нийлдэг л байв шив

uka - 12:06 - 2008-03-07

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax