जगन्नाथ |
Гэрэлт хөшөөнүүдийн тухайЗавгүй гүйсээр, блогоо хэлмэгдүүлэв ээ. Одоо л нэг сайхан цаг зав гарах нь тэр. Яг бичих гэтэл, юу бичихээ ч мэдэхгүй хэсэг суув. Зөндөө л сэдэв байдаг, харин тэр бүгд нь их удаан сууж бичих хэрэгтэй байдаг. Яадаг ч юм билээ гэж бодоод, богинохон юм бичихээр шийдэв. Сэдэв эрх биш өөрөө гарч ирнэ байх гэж бодон, хүмүүсийн зураг хараад сууж байтал, Цонжин Болдог дахь нөгөө үзлийн зэвүүн баримал харагдав. Монгол хүний бахархал гэж бичсэн байгаа нь сонин санагдав. Учир нь дүр төрх нь ч монгол биш, монгол соёлын онцлог нь ч ороогүй, баримлын стиль нь ч монгол биш- надад маш сонин санагддаг. Хүн бүрд тэр баримал нь таалагдах ёсгүй нь ойлгомжтой, гэвч яг яагаад таалагдахгүй байна уу? гэж өөрөөсөө нэг асуув.Блогоор минь эргэн тойрдог хүмүүс мэднэ л байх, намайг викингүүдийн түүхт дуртайг. Энэ учраас тойруу замаар викингүүдийг хавчуулъя. М.Э. 883 оны одооны Норвегийн Хафрсфиордын Ставангийр хотхоны дэргэд маш алдартай том тулалдаан болж өнгөрсөн юм. Энэ тулалдаанд Үсэрхэг Харалд конунг викингүүдтэйгээ, Трөндлаг конунгын харгис ярлуудтай нүүр тулсан газар юм. Үсэрхэг Харалд Норвегийг нэгдсэн улс болгохыг зорьдог байсан бөгөөд, ярлууд үүнд их дургүйцдэг байв. Ойлгомжтой хэрэг, Үсэрхэг Харалд тархай бутархай овог аймгуудаа цуглуулан, дургүйцсэн дайснуудаа хэмх дарсан юм- дайсных нь үлдэгдэл Шотланд, Франц, Исланд ба Ирланд уруу дүрвэцгээсэн юм. 1983 онд Харалдын угсаа өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалд зориулан гэрэлт хөшөө босгосон юм. Энэхүү хөшөөний нэр нь "Чулуун дахь илд" хэмээгддэг. Энгийн боловч, сүр хүч, омоглон далайн нүүдэлчдийн зан араншинг яруу тодоор илэрхийлсэн хөшөө. Мөн Харалд гэж нөхөр зүгээр нэг арзайсан нөхөр биш, харин тархай бутархай викинг аймгуудыг нэгтгэж, тэр нэгдсэн улсаа Норвеги гэдэг нэрээр нэрлэхийг хүртэл сэтгэж байсан түүхтэй. Тэр нь монголоор Хойд нутгийн зам гэсэн утгатай. Зургийг Amund Nedland
16:37 - 2013-07-18 - Сэтгэгдэл бичихДунд нь байгаа илд нь хамгийн урт илд. Норвегийг нэгтгэсэн конунг Харалдыг билэгдэж байгаа юм. Бусад хоёр нь ялагдсан конунгууд. Харин илд нь чулуунд зоогдсоны учир нь дахин ахан дүүсийн хооронд дайн дажин болохгүй, өндөр үнэ төлөөсөөр олдсон газар нутаг, эх орных нь билэг тэмдэг юм. Харахаар, угаасаа нэг л сонин, викингүүдийн эртний баатарлаг үйлс нь санаанд өөрийн эрхгүй буудаг. энэ хөшөөний зургыг хараад суусан чинь Мэл Гибсоны Хатан зоригтон киноны сүүлийн хэсэг санаанд орж байна. Анд нь сэлмийг нь шидээд газарт зоогддог хэсэг. харж байсан юм байна. уулга алдуулах бүтээл биш юм шиг. link oruulah gesen chini blogmn-d burtguul geed chadsangui. энэ зураг бол үнэхээр сайхан, амьд харагдаж л байна, нэг очиж үзэх юмсөөөн Зураг нь? Tand Dashi Namdakovyn Chingis Khaany khosoo yamar sanagdsan be? тийм. чингисийн хөшөөнд нь ямар ч гүн утга, билэгдэл, монгол гоо зүй байхгүй болоод тэр. сонирхолтой байна |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |