जगन्नाथ

Мангар ухаантай сэхээтэнд

Монголчууд бидний ялимгүй хэрнээ цамаан зан, ямаан омог, мөнгөгүй байлаа ч зээлээд, аргалаад, болохгүй бол эцэг эх ,ах дүүгээрээ
тэжээлгээд амьдраад байж болдог энэ боломж, монгол орны хөгжилд үнэхээр саад болж байнаа. Хүнээс мөнгө зээлж, "урд  хормойгоороо хойд хормойгоо нөхөж", эсвэл муу аргаар мөнгө олж, өөрийгөө ч төдийгүй, өрөөл бусдыг ч зовоож байснаас, хатуу хэцүү ч гэлээ ажил хөдөлмөр голохгүй хийж, олсон мөнгөөрөө мөр бүтэн, нүүр бардам амьдрах нь хэцүү биш байлтай. Амьдралд хар цагаан гэж байхаас ажил хөдөлмөрт хар цагаан гэж үгүй.

Эндээс бүтнээр нь унших

Энэ хүний бичсэнийг заавал уншаад, дотроо нэг юм тунгаагаарай андаа. Энэ хүн худал хэлээгүй шүү.

Өөрийн зүгээс нэмж хэлэхэд, би Европт байгаадаа баярладаг. Амар жаргалдаа бялхдаг болоод тэр биш, харин ч эсрэгээрээ. Гайхамшигтай багш нартай болсондоо, үнэн сэтгэлээсээ хөдөлмөрийн ач тусыг зааж өгдөг сурган хүмүүжүүлэгчид надад заяасанд хувь заяаны бэлэг гэж боддог.
Би энд өлсөнө, хөрнө, хугацаанд амжихын тулд гамбир болтлоо ажиллана. Нойргүй өдөр хоног өнгөрүүлж, амралтын өдрөөр гэрийн даалгавраа гүйцэтгэх бол энүүхэнд. Энэ бол дийлэнх европчуудын өдрийн ердийн хэв маяг. Би Европт гадаад хүн болохоор дарлуулж байгаадаа биш. Дийлэнх европчууд энэ маягаар л амьдардаг.
Монголд байсан бол, өдийд бөө удган мэт хий хоосон мухар сүсэгт автчихсан, өөрийгөө хөөргөөд мэдрэлтэж байхсан байх. Хэлсэнчлэн, ханцуйгаа шамлаад хөдөлмөрлөхийг нутагтаа лав сурахгүй байхсан.

19:58 - 2013-03-03 - Сэтгэгдэл бичих

Хаа сайгүй л ийм байна. Би нэг хэсэг ажилгүй байх даа өдөр талханд явдаггүй байсан. Дэлгүүрийн худалдагчаас ичээд. Надаас өөр залуу өдөр талх авдаггүй байсан. Хүн тааралдах вий гэснээс үхтлээ айна. Цагтаа ч бас 21000 төгрөг аминд орж байсан удаатай. Автобусны мөнгө хэмнэж мөн ч их алхсан. Байр, Сөх, цахилгааны мөнгө нэхэж хаалга нүдээд л.
Ажил хөдөлмөр хийж болно. Зөвхөн залуу насны хүчээр хийдэг ажлыг л сонгож болохгүй юм байна лээ.

dadido - 23:04 - 2013-03-05

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax