जगन्नाथ

Шар нунтаг (баримтат кино)

Бичсэн: Уурхай
Болдсайхан мэтийн мэдрэл нь хөдөлсөн дэмийрэгчдийн тусламжтайгаар, уран олборлолт ба цөмийн эцсийн агуулах ямар ч аюулгүй, үсрэнгүй хөгжлийн шинж тэмдэг мэтээр уншигчид даа танилцуулахыг хичээдэг. Хэлдэг гол нотолгоо нь шүүрс алдуулан "ашигтай" гэж давтдаг явдал.

Гэвч яг ямар талын ашигтай, яг хэнд ашигтай, яг хэн тэр ашгийнх үр шимийг хүртэх бэ гэдэг талаар тэд таг дуугүй байдаг. Сониуч уншигч гайхна байх, нээрээ хэнд ашигтай бэ гэж. Энгийн иргэн чамд лав ашигтай биш.

Урьд өмнө Оюу толгой, Таван толгойг мөн адил ашигтай хэмээн сурталчилж, ард иргэдэд боов өнхүүлдэг  байсан. Хэдхэн жилийн өмнөх үйл явдлыг эргэн нэг харж, урьдахтайгаа нэг харьцуулбал чанарын ялгаа гарч ирнэ. Чухам хэнд ашигтай, ашгийг нь хэн хүртэж байгааг та бүгд сайн мэдэж байгаа байх. Мэддэггүй юмаа гэхэд, таамаглаж л байгаа. Ашгийнх нь үр шимийг энгийн иргэн чи лав амсахгүй.

Европын жишээг их тулгаж, цөмийн реакторуудыг ашигтай, аюулгүй гэж сурган заадаг. Мөн өөрсдийгөө барууны сэтгэхүйтэй гэж танилцуулан, магтуулах дуртай. Их мэдэгчдэд нэг хэлэх юм гэвэл, энд цөмийн реакторын эвдрэл гарахаас европын хүмүүс баас нь гоожтолоо айдаг. Эцэг эхчүүд жишээлбэл хүүхдийн цэцэрлэгт анх удаа өгөхдөө, нэг тусгай бичиг баримтад гарын үсгээ зурдаг. Тэр бичиг баримтад нь: Хөрш зэргэлдээ орнуудын цөмийн реакторт эвдрэл гарсны улмаас, хүүхэд цацраг идэвхт бодист хордсон бол карантинжуулах болон йодын хүчтэй найрлага, шингэн алдаж эхэлбэл ийм тийм эм тарьж болно гэсэн заавар байдаг. Тэр эмийн найрлага аюулгүй биш. Амьд үлдэх ч баталгаагүй гэдгийг эцэг эхчүүд нь ойлгодог.

Цөмийн эцсийн агуулах, уран олборлолт ба цөмийн цахилгаан станцыг тоглоом төдий гэж ойлгоод хэрэггүй. Энэ учраас баримтат киног сонжиж, уран олборлолт ба цөмийн цахилгаан станц хэрэгтэй үгүйг уншигч та өөрөө дүгнэнэ үү.


17:00 - 2012-10-28 - Сэтгэгдэл бичих

мань эр өөр газар байх болохоор, өөрт нь л аюулгүй байх?

AmonRa - 15:43 - 2012-11-08

altanhuyag bol shar nuntag yamarch ayulgui l gej avjiilee..

dao - 21:00 - 2012-11-06

Boldoo

Дэмжиж байна. Нэг үеээ бодвол фейсбүүкийн нөхдүүдийн ачаар монголд үүнийг эсэргүүцдэг томоохон давхарга бий болсон байналээ. Ерөнхийлөгч хориглох талдаа байгаа. Шар нунтаг олборлох асуудлыг дур мэдэн төсөвт тусгасан гээд сангийн яамны төрийн нарийн бичиг огцорсон шүү дээ. Тэгэхээр засгийн газар зүрхэлж хөдлөхгүй гэсэн үг болов уу. Ундраа мэтийн Аревагийн нөхдүүд зайлсан болохоор юу юугүй уран олборлоод эхлэх аюул багассан.

Зочин - 23:18 - 2012-10-31

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax